Top

*** Ойрын үед хийгдэх гэж буй ажлууд:

– Австралийн талаар Монгол ном, гарын авлага, Австралийн элчингийн нийтэд зориулсан материалуудын Монгол орчуулгууд. Энэ үйл ажиллагаанд Австралид байсан, байгаа бүх хүмүүс мэдлэгээ хуваалцаж, дундаасаа чанартай юм босгох шаардлагатай байна. Одоогоор ерөнхий араг яс нь боссон бөгөөд хүн бүр хувь нэмрээ оруулах шаардлагатай. Холбогдох хүмүүс рүү нь ноорог явуулсан болно.

https://mglaus.wordpress.com/2007/11/13/mn-book-about-au/

– Австралийн Визний зуучлал явуулдаг бүх хувь хүмүүс, байгууллагууд болон сонирхогчдыг цуглуулж, Австралийн засгын газрын бүртгэлтэй Хуулийн фирм байгуулах. Энэ чиглэлээр саналаа ирүүлсэн нэлээд олон хүн бий бөгөөд эдгээр хүмүүсийн дотор зуучлалын хуулиар мэргэшсэн хүмүүс, элчинд ажиллаж байсан хүмүүс, лиценз авахад зориулсан сургалтанд суусан хүмүүс хүртэл байгаа юм байна. Бид Австралийн сургуулийн үнэгүй урилгыг мөнгөөр зардаг явдалыг зогсоох, албан ёсоор нийт Монголчууддаа хэрэгтэй үйл ажиллагаа явуулж, зуучлагчдыг цалинжуулах боломж бүрдүүлэх, Интернетэд бага ордог, мэдээлэл муутай Монголчуудаа мэдлэгтэй болгох тал дээр санаа тавьцгаая.

Энэ асуудлуудыг бодитоор нь хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж буй тул дараах хаягаар холбогдоно уу.

Gegeen Pty Ltd

gegeen@yahoo.com

www.gegeen.com

Австрали улс дахь Монголчуудын Холбоо

/Mongolian Community in Australia/

байгуулагдахаар боллоо

2007 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Австрали дахь Монголчуудын хувьд түүхэн гэж хэлж болохоор үйл явдал боллоо. Австрали улсын бүх муж болон нийслэлээс Монгол залуус э-хурал хийж Австрали улсад Монголчуудын Холбоо үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.

https://mglaus.wordpress.com/2007/10/01/first-online-meeting/

Энэхүү э-хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн юм:

Холбооны зорилго

Холбоо нь Австралид байгаа Монголчууд, байсан Монголчууд, шинээр ирж байгаа болон ирэх гэж байгаа Монголчууддаа бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Австралийн ололт амжилтыг Монгол оронд нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.

Хурлын явцад мэдээллээр хангахыг нэн тэргүүний зорилго баолгох талаар саналууд их гарсан. Энэ ч үүднээс холбооны вэб сайтыг эхний ээлжинд блог хэлбэрээр гаргаж байхаар тохиров.

Мөн түүнчлэн холбооны хэтийн зорилго нь хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахад чиглэгдэж болно гэж ярилцав.

Бүтэц, зохион байгуулалт

Австрали улсын бүх муж, нийслэлд Холбооны салбар байгуулахаар тохиров. Энэ салбарыг 2007 оны 11 дүгээр сарын 26-аас өмнө тухайн муж, нийслэлээс оролцсон хүмүүс зохион байгуулахаар тохиров.

Холбоог бүх муж, Австрали улсын нийслэлийн төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөл удирдаж явуулахаар шийдвэрлэв. Төлөөгчийг тухайн муж, нийслэлийн салбар хорооны гишүүд сонгохоор болов.

Австрали дахь Монголчуудын холбооны зөвлөлийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийж байхаар шийдвэрлэв. Зөвлөлийн уулзалтыг аль хотод хийхийг хараахан шийдвэрлээгүй байна.

Бүх Монголчуудын уулзалт, зөвлөлийн хурлыг 2007 оны 12 сард шинэ жилээр, эсхүл 2008 оны 1 сарын 13 Шинэ үндсэн хуулийн өдөрөөр хийхээр ярилцаж байна

Гишүүнчлэл

Австрали улсад байсан, байгаа бүх Монголчууд нь тухайн холбооны гишүүн байж болохоор тохиролцсон. Харин гишүүнчлэлийн хураамж нь сард 5 доллар байх саналыг түр хойшлуулав.

Үйл ажиллагаа

Холбооны вэб-сайттай байх,

Жил бүр Австрали дахь Монголчуудын уулзалтыг зохион байгуулж байх,

Шинээр ирж буй Монголчуудад тус болох,

Хоёр орны харилцаанд дэмжлэг үзүүлэх,

Бүх мужад Холбооны салбар байгуулж, үйл ажиллагаа явуулах,

Австрали дахь Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах,

Австрали улсад Монгол орноо сурталчлах,

Австрали улсыг Монголчууддаа таниулах зэрэг болно.

Австрали Улс дахь Монголчуудын Холбоог санаачлагчид

2007 оны 10 дугаар сарын 01

Австрали улс

https://mglaus.wordpress.com/

Advertisements

6 Responses to “Top”

  1. gegeen Says:

    http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=58
    America-d Mglchuudiin holboonoos gadna Business hiideg Mglchuudiin holboo hurtel baiguulagdah talaar yarigdaad ongorson baina. http://omega.argamag.com/uulzalt/sponsors.html

  2. gawaa Says:

    Australia/ Mongoliin hoorond yamar negen business hiih sanaa shuluudsan naidvartai humuus baival holbogdie! Hudaldaa naimaa hiie yumiig ehluulie!

  3. Onon Says:

    Yunii umnu Australid baigaa Mongolchuuddaa KHOLBOO baiguulsan yavdald chin bayar hurgej irj bui hulgana jildee az hiimori, amjilt buteeleer duuren baihiig husie. Ta bugdiin sanaachilsan enehuu holboo ni zaashid Australi Mongol 2 ulsiin dund bat beh guur bolj ene guureer damjiin olon Mongol, Australi humuus az jargal, husel muruudulduu hurne gedegt naidaj baina.

  4. Onon Says:

    HOLBOO baiguulsan Mongolchuuddaa bayar hurgej irj bui hulgana jildee az hiimor, amjilt buteeleer duuren baihiig husie. Ta bugdiin baiguulsan 2 ulsiin enehuu guureer damjin olon Mongol, Australi humuus az jargal, amjilt buteeld hurne gedegt naidaj baina.

  5. gegeen Says:

    Visanii medeelel:

    Student: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/
    PR: http://gegeen.wordpress.com/category/visa-docs/pr-visa/
    Contract Worker: http://gegeen.wordpress.com/2008/01/20/visa-to-work-in-australia/
    Tourist: http://gegeen.wordpress.com/category/visa-docs/tour-visa-docs/

  6. Oogii Says:

    Saixan uil xiij baigaad bayarlalaa


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: