Бодь мөрийн зэрэг

Яг одоо миний өмнө Богд Зонхов хэмээх Бодь мөрийн зэрэг буюy Ламрин Чинбо эхлэн гэгээрэгчдэд гэдэг ном дэлгээтэй байна.
Энэхүү номонд;

Тоо томшгүй сайн чанар цогцлон бүрдсэн сайхан төрхтөн
Тоогүй олон амьтаны хүслийг гүйцээх сайн номлолтон
Буй бүхний утга учирийг ухаарч таньсан гэгээн оюутан
Будда хэмээх, Шагжагын овгийн сор хөвүүнээ мөргөмү

Эгэлгүй дээд энэ багшийн түмэн шавын манлай
Эрхэм буддагийн үйлс бүхнийг залгуулаж хөтлөгч
Эргэн хувилах тоолшгүй төрөлдөө гэгээрэлд замчлагч Read the rest of this entry »

Advertisements

Sain sanaanii uzuurt tos

Australiin Mongolchuud bidnii tsugluulsan Malchiddaa tuslah handiviig hurgeh talaar bidend iruulsen 86400 bagiin orlogch zahiral D.Otgonbaaatariin zahiag ta buhend hurgie.
Bayarllaa

Re: 86400
Fri, 12 March, 2010 7:56:55 AMFrom: Otgonbaatar Damba View Contact
To: Batkhuyag Tserendorj

——————————————————————————–

Sain bn uu yunii umnu saihan setgel uvurtlun saihan uils hiih gej bgaad tani mash ih bayrlalaa. Sain sanaanii uzuurt tos gedeg shuudee tiim bolhoor hiij zorij bgaa ajil chini saadgui butne gedegt itgej bn.Bidnii huvid ta bugdiin yavuulah hadiviig yg haana hurgej uguh tal deer tuhain ued ni yariltsaj bgaad shiidej boloh bh gej bodoj bn. Bidnii zugees zovolgoo geed bh yum yu bhavdee ta bugdiin tsag zavaa zartsuulan bj olson saihan setgeliin handiviig hureh gazart ni ochih yostoi hund ni hurgeed ugchihvol ta bidnii ajil bas zorilogo maani bolood yavchihlaa l gesen ug hun bolgon uur uuriinhuu chadah zuileer baga geltguigeer ih orondoo tuslaj bval bidnii Mongol uls hurdan hugjij busadiin zeregt hurne gedegt bid itgedeg.
uur asuuh bolon heleh zuil bval mail bicheerei

hundetgesen
86400 guitsetgeh zahiral
D.Otgonbaatar

Гар бөмбөгийн тэмцээн

Тэмцээний зорилго:
Энэхүү гар бөмбөгийн нөxөрсөг тэмцээн нь та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн Монголын малчин түмэндээ туслахад нэмэр хандив цуглуулахад оршино.

Тэмцээний журам: 1. Нэг тоглолт 12 хүртэл оноогоор хоёр үе тоглох бөгөөд үе бүрт багууд байраа солино. Хэрэв тоглогч хоёр багийн тоглолтын ерөнхий онооны байдал тэнцсэн нөхцөлд гуравдахь үеийг 8 оноогоор тоглуулж ялагчийг тодруулна.
2. Хагас шигшээ багийн тоглолтын шүүн явуулах оноог тэмцээний цагийн багтаамжийг үндэслэн тухайн үед шийднэ.
3. Хоёр хэсгийн тоглолтуудаас хамгийн их хожилтой хоёр баг нэг, хоёрдугаар байраар шалгаран олимпын журмаар хагас шигшээ тоглолтыг явуулна.
4. Багууд нь гар бөмбөгийн тэмцээний дүрмийн дагуу 6 тоглогч болон нөөц тоглогч гэсэн бүрэлдэхүүнтэй байх ба талбайд тоглох 6 тоглогчийн нэгээс доошгүй тоглогч нь заавал эмэгтэй тоглогч байна. Хэрэв эмэгтэй тоглогчийг нөөц тоглогчоор тоглолтын явцад солих бол заавал эмэгтэй нөөц тоглогчоор солино.
5. Нэг багт байх эмэгтэй тоог хязгаарлахгүй.
6. Багууд ижил өнгийн өмсгөлөөр жигдэрсэн байна.
7. Тэмцээн Олон улсын гар бөмбөгийн тэмцээнийн дүрмийн дагуу болох тул дүрмээ судласан байхыг зөвлөж байна.

Тэмцээний шагнал:
1. Нэгдүгээр байр: алтан медаль,
2. Хоёрдугаар байр: мөнгөн медаль,
3. Гуравдугаар байр: хүрэл медаль

Тэмцээн хаана хэзээ болох: 3-р сарын 28ны 10 цагаас 3 цагийн хооронд Sydney University Sports & Aquatic centre-д болно.
Хаяг: University Sports & Aquatic centre, Corner Codrington St and Darlington Road, Darlington.

Яаж очих:Central Station-аас 423, 426,422,428 номерийн автобус явнa .

Тэмцээнд оролцох баг тамирчид 26-ний дотор мэдүүлгээ, багийнхаа мөнгөтэй зохион байгуулагч нарт өгнө үү. Тоглолтонд багийн гишүүн тус бур $10 хураамж төлнө.

Тэмцээний үйлчилгээ: Шорлог , ус ундаагаар үйлчилнэ. Үйлчилгээнээс олсон орлогийн 50%-ийг
Монголд байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн малчин ард түмэндээ нэмэр хандив өргөнө.
Зохион байгуулагч нартай хамтран ажиллах хувь хүн болон компаниудын саналийг хүлээн авна.

Холбоо барих утас: 0430810166, 0416358475, 0420991967

Зохион байгуулах комисс Ж.Нямдорж , Н.Ундармаа,

Posted in News. 2 Comments »

Монголчуудаа малчиддаа тусалцгаая

Монголчуудаа малчиддаа тусалцгаая!

Та бид өдөр бүр шинэ мэдээ мэдээлэл хүлээн авч баярлаж бахархаж, өрөвдөж халаглаж, сэтгэл зүрэхээрэй хоорондоо эх нутагтайгаа холбоотой байдаг.
Дэлхийн Байгаль цаг агаарын огцом өөрчлөлтийн нөлөөгөөр газар хөдлөлт гал усны аюул, ган зуд, байгалийн гамшиг энд тэнгүй тохиолдож байна. Europe, USA –d урьд өмнө байгаагүй их цас унаж, Аustrali-д асар их ус уул нуруудаас унаж үер бууж, гал түймэр бүхэл бутэн дүүргийг түймэрдэж галаас гарч чадахгүй машинтайгаа улаан зам дээр шатаж байна, саяхан Найти Улсад болсон газар хөдлөлтөөр 100,000 гаруй хүн амь үрэгдсэн, энэ гамшигийг арилгахаар дэлхий нийтээрээ тэмцэж байна, Чилид 8,8 балл газар хөдлөлт болж 700 гаруй хүн амь үрэгдээд байна. Энэ их бэрхшээлийг дэлхийн ард түмэн зон олноороо халуун сэтгэл, эд баялагаасаа хуваалцан, биенээ дэмжин даван туулж байгааг хүн бүхэн харж мэдэж байгаа.
Тиймээ та бидний эх орон Монгол Улсад урьд өмнөхөөс илүү их цас унаж, хүйтний эрч зарим газраа 50 хэм хүрч хүн мал тэсхүйеэ бэрх байна. Одоо арав гаруй аймгийн 90 орчим сум гамшгийн болон зудын байдалтай байна.
Одоогийн байдалаар 2 сая гаруй толгой мал хорогдоод байгааг та бид бүхэн уншиж дуулаж мэдэж байгаа. Мал сүрэг гэдэг бол манай малчидын амьжиргааны гол эх үүсвэр, энэ их цас байгалийн бэрхшээлээр олон хүн амьжиргааны эх үүсвэрээсээ салж сүйрч байна.
Tа бид юу хийж чадах бэ?
Ингээд Австралид ажиллаж сурч амьдарч байгаа ах дүү та бүхнийг чин сэтгэлийнхээ тусламжийг, өглөг буянаа хайрлана уу гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Энэ их байгалийн бэрхшээл гамшигт өртсөн Монголын малчдад туслах хөдөлгөөн хамгийн түрүүн Австрали улс гараа сунгасаныг та бүхэн дуулсан байх, мөн манай элчин сайдын яамны хамт олон бүгд нэг өдрийнхөө цалинг хандивлаад байна. Амeрикийн Монголчууд малчдад туслах уриалага гаргаж хандив цуглуулан 86400 багийн хамт олноор дамжуулан газар дээр нь хүргэж өгч байна.
Дэлхийгээр тархан суугаа Монгол хүн бүр сэтгэлийнхээ нэмэр хандивийг цуглуулан малчиддаа тусалж байна. Хамгийн хатуу нь одоо л эхлэх гэж байна хүмүүсээ.
Монголчууд бид “Өгье гэвэл ганцаасаа” ч илүүчилдэг өгөөмөр сэтгэлтэй хүмүүс. Хатуу өвлийг арай гэж ардаа орхиод, хаврын хахир хатууг яаж давна даа гэж зовниж суугаа малчиддаа жаахан ч болтугай сэтгэлийн дэм өгч тусламжийн гараа сунгацгаая.

Хандивийг 3-сарын 28 ны 10 цагаас Sydney их сургуулийн спорт зааланд хүлээж авна.
Мөн энэ үеэр ах дүү Монголчууд ая дуунийхаа мэндчилгээг өргөж малчин түмэндээ туслах хандив цуглуулахад Монголчуудийгаа уриалах болно.

Бидний цуглуулсан энэ өглөг буян Монголын малчдад яаж хүрсэнийг 86400 багийн хамт олон бидэнд эргээд мэдэгдэх болно.
TS.Batkhuyag
Mэдээлэлийн спонсор;
http://www.mongol.org.au;
http://www.gegeen.com

Posted in News. 3 Comments »

Хаврын баяр, олон улсын эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын мэнд хүргэе.

Миний Монголын шүтээн гоо бүсгүйчүүд, амраг хайртай хань, энэрэлт бурхан ээжүүд, хонгор бяцxан охин үрс та бүхэндээ тансаг хавар дурлал хөөцөлдсөн хөх яргуйн баяр, уяран цэнгэх мартын 8- ны мэндийг дэвшүүлж тэвэр дүүрэн цэцгийн баглаа энхрий дотно үнсэлт бэлэглэе.
Инээмсэглэл, гэрэл гэгээг өөрсдөөсөө аяндаа цацруулж хайрын бал бурам түгээж бас татаж байдаг эрхэмийн эрхэм Монголын сайхан ээжүүд одноос олон насaлж, орчлон ертөнцийн түмнийг амгалан бүүвэйлж явах ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын гоо хатад, үрс улам олон болтугай.
TS.B

Ирж буй Төмөр Бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлэе

Австралид амьдарч сурч хөдөлмөрлөж байгаа эрхэм хүндэт Монголчууд та бүхэндээ
Төгсбуянтын цаглашгуй үргэлжилэх цаг хугацааны зурхайг тасралтгүй даган Ирж буй Төмөр Бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Монгол түмний бурхан шүтээн Очирдарь бурхандаа сөгдөн мөргөж, Сайн сайхны бэлэгдэлийг авчирагч Цэдэрлхам бурхандаа идээнийхээ дээжийг өргөн, шинийн нэгний өдөр шигээ ёс жудагтай, эрэмбэ зиндаатай, өтгөс буурлаа өргөж, үр хүүхдээ цадиг замбараатай өсгөж, бэлэг дэмбэрэлээр бялхсан үл мартагдах үгс хэлэлцэж урт наслаж амар амгалан жаргаарай хэмээн ерөөл өргөе.

Австралийн Монголчуудын Холбооны тэргүүн
Цэрэндoржийн Батхуяг

Дараагын дугаарт Австрал дахь Монголчуудын холбооны нээлтэн дээр Хазар Монголчууд ирж оролцсон тухай, Хазар Монголчуудын оюутаны чуулга уулзалтан дээр Монголчууд урилгаар оролцсон тухай нийтлэгдэх болно.