Ерөнхий сайд гадаадад байгаа монголчууддаа захидал илгээлээ

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн  хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.

Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид. Read the rest of this entry »

Advertisements

Австралийн хөгжлийн тэтгэлэг -2010 зарлагдлаа

Эзаяа. 2008.08.21

2010 оны 1, 7 сараас Австралид суралцуулах Австралийн хөгжлийн тэтгэлэгийг нийтэд зарлажээ. Өргөдлийг 2008 оны 9 сарын 5-ны 2 цагт хүртэл өргөдлийг тус тэтгэлэгийн хөтөлбөрийн газарт (MASP, Suite 201, Building #8, Behind IT Park,Sukhbaatar District  Ulaanbaatar Cit) хүлээн авч байгаа юм байна. Өргөдлийг маягтын файлаар http://www.masp.mn/ads.html татаж авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.masp.mn вэбээр, 318852 утсаар мөн хөтөлбөрийн газарт биеэр очиж авч болно. Та бүхэнд амжилт хүсье.

өмнөх post: Австралийн тэтгэлэг- Монгол хүн танд боломж олгож байна.

Австралийн тэтгэлэг- Монгол хүн танд боломж олгож байна

2008 оны 5 сарын 19, Эзаяа

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

Хүн болгонд олдоод байдаггүй, австралиуд өөрсдөө ч өчнөөн хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлэгийг Монгол хүн Танд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.

Read the rest of this entry »