Австралийн Засгийн газрын ШИЛДЭГ 10 тэтгэл эг

  • Австралийн Засгийн газрын ШИЛДЭГ 10 тэтгэлэг

Австралийн Засгийн газрын ШИЛДЭГ 10 тэтгэлэг

Австралийн Засгийн газар болон Их сургуулиуд Австралид сурах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан маш олон тооны тэтгэлэгтэй

  • Австралийн сургалтын тэтгэлэг

Австралийн сургалтын тэтгэлэг (Australia Awards Scholarships), хуучнаар Австралийн Хөгжлийн тэтгэлэг (ADS – Australia Development Scholarships) бол Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Эдгээр тэтгэлэг нь их ба Техникийн болон нэмэлт боловсролын (TAFE -Technical and Further Education) сургуулиудад мэргэжлийн сургалт, дипломын өмнөх болон дараах, PhD сургалтуудад суралцдаг оюутнууд авах боломжтой юм. Ерөнхийдөө сургалтын бүтэн төлбөр, ирэх онгоцны билет, суурьших болон амжиргааны зардал (CLE – contribution to living expenses) болон Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC – Overseas Student Health Cover) зэргийг энэ тэтгэлэг багтаадаг аж.

  • Дипломын дараах сургалтуудын тэтгэлэг

Дипломын дараах сургалтуудын тэтгэлэг (Endeavour Postgraduate Awards) дипломын дараах хөтөлбөрийн ба шинжилгээний мастер болон докторын 2 – 3.5 жилийн сургалтуудын гадаад оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь сургалтын төлбөр, замын зардал (3.000 австрали доллар), суурьших зардал (4.000 австрали доллар), сарын оюутны стипенд тэтгэлэг (хамгийн удаан хугацаагаар бодож 3.000 австрали доллар хүртэл) ба эрүүл мэнд, аялалын даатгал багтдаг.

  • Дипломын дараах судалгааны олон улсын тэтгэлэг

Дипломын дараах судалгааны олон улсын тэтгэлэг (IPRS – International Postgraduate Research Scholarship) гадаад оюутнуудыг Австралийн тэргүүлэх судлаачдын судалгааны арга барилаас суралцах болон туршлагажих боломж олгодог. Мастер сургалтын 2 ба докторын 3 жилийн сургалтанд тэтгэлэг авах боломжтой. Сургалтын төлбөр ба эрүүл мэндийн даатгалыг багтаадаг.

Австралийн Их сургуулийн тэтгэлэгүүд

  • Сиднейн олон улсын тэтгэлэг

Сиднейн олон улсын тэтгэлэг (Sydney Achievers International Scholarships) Австрали улсын Сиднейн их сургуульд суралцах хүсэлтэй гадаадын шинэ оюутанд олгогддог. Энэ нэр хүндтэй тэтгэлэг тус их сургуульд дипломны өмнөх болон дараах сургалтанд суралцах оюутнуудын сургалтын амжилтыг дэмжих зорилготой бөгөөд жилд 10.000 австрали доллар байдаг.

  • Macquarie их сургуулийн олон улсын тэтгэлэг

Тус их сургуулийн Хойд Райд цогцолборын дипломын өмнөх болон дараах сургалтын онцгой амжилттай оуютнуудад олгодог тэтгэлэг юм. 10.000 австрали доллар хүртэлх хэмжээтэй байдаг.

  • Мельбурний олон улсын судалгааны тэтгэлэг

Мельбурний олон улсын судалгааны тэтгэлэг (MIRS- Melbourne International Research Scholarships) Мельбурний их сургуулийн судалгааны зэргийн төлөө суралцагч оюутнууд авах боломжтой. MIRS тэтгэлэгийг тус их сургууль үндэслэсэн бөгөөд авах оюутны тоо хязгаартай байдаг. Тус тэтгэлэг амьжиргааны бүтэн зардал, шилжин шуурьших ба цалинтай өвчний ба жирэмсний, хүүхэд харах зэрэг багтана.

  • Аделайдын олон улсын тэтгэлэг

Аделайдын их сургууль Аделайдын олон улсын тэтгэлэг (ASI – Adelaide Scholarships International)-ийг эрдэм шинжилгээ, судалгааг дэмжиж, гадаад оюутнуудад олгодог. Энэ тэтгэлэг сургалтын төлбөр, жилийн амжиргааны болон эрүүл мэндийн даатгалыг батаадаг.

  • Ла Тробийн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг

Ла Тробийн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг(AES – La Trobe’s Academic Excellence Scholarships) гадаад оюутны дипломны өмнөх болон дараах сургалт дэмжих зорилготой ба 10.000-аас 20.000 австрали доллар хүртэлх сургалтын төлбөрт зориулагддаг.

  • Mонаш их сургуулийн олон улсын тэтгэлэг

Монаш их сургууль энэ тэтгэлэгийг өөрийн сургуулийн дипломын өмнөх болон дараах сургалтын оюутнуудад үзүүлдэг бөгөөд жил болгон бүтэн цагийн сургалтанд 10.000 австрали доллар хүртэл хэмжээтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Monash University International Excellence Scholarships

  • Флиндерсийн дипломны дараах сургалтын олон улсын тэтгэлэг

Флиндерсийн дипломны дараах сургалтын олон улсын тэтгэлэг (FIPRS – Flinders International Postgraduate Research Scholarships) Флиндерсийних сургуулийн судалгааны мастерын бүтэн цагийн сургалтанд 2 жил, докторынход 3 жил хүртэлх хугацаатай өгөгддөг. Энэ тэтгэлэг сургалтын төлбөр, амжиргааны өртөг болон суурьших зардлыг багтаадаг байна.

http://unuudur.mn/article/93878

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: