May31 Australian Education event at Gegeen Blue llc : UB Mongolia

https://www.facebook.com/events/291602754504312/?ti=icl

Advertisements

TEDxSydney: Mongolian in Sydney Opera House, performing… Bukhu

Mongolian in Sydney Opera House, performing… Bukhu is performing @ The 7th annual TEDxSydney event, will be held within the Concert Hall of the Sydney Opera House on Wednesday 25 May 2016 from 9am-6pm.
https://tedxsydney.com/contributor/bukhchuluun-ganburged/

More on http://horsefiddle.com
Equus band is coming to Western Australian on 02 Jun 2016

Scholarship for Diploma or Associate Degree level in any field in Australia – Smartgrantist

Scholarship for Diploma or Associate Degree level in any field in Australia – Smartgrantist

http://smartgrantist.com/scholarship-diploma-associate-australia/

18 May, 2016 08:52

Sydneyd 1 week hugatsaatai 1 emegteid bair bnu livingd ch bsn bolno. 0407353505

Magi: Австралийн Мельбурн хотод оюутан байхд аа хотын төвд орших The Deanery ресторанд аяга у гаагчаар ажилладаг байлаа

Caff’e Bene-д ажиллаж байгаа энэ эмэгтэйг хараад нэгэн дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 10 жилийн тэртээ би Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг Австралийн Мельбурн хотод оюутан байхдаа хотын төвд орших The Deanery ресторанд аяга угаагчаар ажилладаг байлаа. Ажил маань орой 17 цагт эхлээд 11,12, эсхүл бүр 01 цаг хүртэл үргэлжилнэ. Цагт 15 доллар, долоо хоногт хоёр удаа ажиллахаар сардаа бараг 800 гаруй доллар авчихна. 25 нас хүрээгүй, төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй, залуухан гэр бүлтэй надад энэ бол их мөнгө байсан. Цалингийн хуудас буюу time sheet минь ч энд байна.
Австралид очоод удаагүй, аялга амьдралын хэв маягтаа дасаагүй болохоор эндээс их л олон зүйлийг анзаарч сурч мэдэж авч байлаа. Сүүлд бодоход хөгтэй ч гэмээр зүйл олон л тохиолдож байж…
Ресторан хотын төвд байдаг, гайгүй нэр хүндтэй тул хоол нь нэлээд үнэтэй, түүнийгээ дагаад бас их гоё амттай. Москвад 4 жил болсон ч барууны оронд анх удаа ирсэн надад өндөр хуульч, санхүүчдийн зооглодог тансаг оройн хоолнууд үнэхээр гайхалтай санагдана. Ямар сайндаа ажил хэчнээн орой тарсан ч гэсэн рестораны гоё хоолоо эхнэртээ амсуулах гээд өөрөө идэхгүй хадгалчихдаг байлаа. Эхнэр минь ч дуртай хичнээн шөнө, орой байсан ч хамтдаа орцыг нь нэг бүрчлэн судалж ярилцаад хувааж иднэ. Ингэсний ч хэрэг гарсан байх, эхнэр минь тэр рестораныхаас илүү амттай хоол хийдэг болсон тул би сүүлдээ гэртээ хоолоо авчрах шаардлагагүй болсон.
Бүх аяга таваг, түмпэн сав, халбага шанагаа угааж цэвэрлэж (ядах зүйлгүй бүгдийг том автомат машинаар угаана) дуусчихаад хамгийн сүүлд гал тогоооны шалаар дүүрэн ус, хөөс асгаж байгаад шалаа угаах Ертөнцийн хамгийн сайхан зүйл шиг л санагддаг байж билээ… Заримдаа 12 өнгөрчихөөр трамвай, метро зогсчихно. Тэр үед нь сургуулийн 24 цагийн байр луу очоод өглөөний 5 цаг хүртэл бас жаахан компьютер дээр сууж хичээлээ хийдэг байлаа. Тэгээд 5 цаг болохоор хамгийн түрүүний метронд суугаад гэрлүүгээ яаран явна. Нялх үрээ яслид нь хүргэж өгөх гээд яарч байгаа нь тэр.
Дэлхийн шилдэг 50 сургуулиудын нэг, Австралийн №1 их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ 25 настай би ийм ажил хийж байсан. Над шиг мянга, мянган монгол болон гадаад оюутнууд бас л ийм ажил хийгээд сурахын зэрэгцээ ажиллаж байгаа. Тэдэнд АМЖИЛТ ХҮСЬЕ!
Далимд нь хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Залуу хүний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, хэрэгцээ юунаас ч илүү хүчтэй. “Босоо” Ганбаа аяга таваг угаагаад сургуулиа төгсөх арга байгаагүй гэж сүүлдээ бүр Англи улсыг капитализмтай нь буруутгах шахсаныг зөвтгөхийн арга байхгүй шүү. Угаасаа Монгол шиг орны хүмүүс бусдаас хамгийн багадаа 2-3 дахин илүү хичээж байж юманд хүрдэг.
Нөгөө талаар, энэ ажилдаа “хэт анхаарал” хандуулаад үндсэн зорилгоо умартсан бол тэр оюутныг өмөөрөхөд хэцүү. Хэдийгээр хөлсөө дусаан олсон энэ мөнгө амттай ч түүнийхээ зэрэгцээ мэдэж сурч авсан “мэдлэг”-ээ хэрэглээд тархиа ашиглаж эх орондоо илүү өндөр цалин, орлоготой, Улс орныхоо хөгжилд хэдэн зуу дахин их хувь нэмэр оруулах боломж байдаг.
Сугалаанд найдаж амьдарч болохгүй ээ, хичээнгүй зүтгэл, чин хүсэл эрмэлзэл амжилтанд хүргэнэ шүү.
манай The Deanery рестораны линк: http://www.thedeanery.com.au/

Via https://www.facebook.com/mandakhbat/posts/10154236959736757

Want to migrate to Australia? 2016-17 Skilled Occupations List (SOL) announced | SBS Your Language

Australiad ur chadvartai ajiltnaar ireh sonirholtoi humuust Australian erelttei mergejliin jagsaalt 2016 ony 7 sariin 1nii baidlaar tanilcuulagdaj bn.

Want to migrate to Australia? 2016-17 Skilled Occupations List (SOL) announced | SBS Your Language

http://www.sbs.com.au/yourlanguage/hindi/en/article/2016/05/17/want-migrate-australia-2016-17-skilled-occupations-list-sol-announced

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨР ИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮ УТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА – Шинэ Монголын У уган Дунд Сургууль

RANK12.png
Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE 2015; 2016) http://bit.ly/1v71juG; http://bit.ly/1jzOauJ болон “Academic Ranking of World Universities” (ARWU 2014; 2015) http://bit.ly/1oU9WJc; http://bit.ly/1DUTRMC жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Тавигдах шаардлага

Дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн энэхүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргана.

  1. Дээр дурдсан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;
  2. Жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
  2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч суралцах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол урилганы албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг, дүнгийн хуулбар; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах)
  3. Суралцах зорилго, мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ тус бүр 2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 бичигдсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэл дээр);
  4. Суралцах сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангаж буйг батлах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт эсвэл тухайн хэл дээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт
  5. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бол сүүлийн 2 улирлын дүнгийн албан тодорхойлолтыг хавсаргах);
  8. Бүртгэлийн хураамж 25 000 ₮;

Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (СТС, бакалавр) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дансны нэр: БШУЯам н.с.
Дансны дугаар 900015431

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.

Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 5-наас 4 дүгээр сарын 8-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл esis.edu.mn/grantхолбоосоор хандан, “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага” гарын авлагад заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална.

Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.

“Системд нэвтрэх эрх нээх” гарын авлагыг эндээс (24 KB) pdf.gif татаж танилцана уу.
Цахим өргөдөл бөглөж, илгээх гарын авлагыг эндээс (24 KB) pdf.gif татаж танилцана уу.
Цахим өргөдөлд татаж оруулах “Баримт бичигт тавигдах шаардлага” -г 2016 оны 3 сарын 5-ны өдрөөс хойш эндээстатаж танилцана уу.
Мөн та эдгээр гарын авлагуудтай цахим бүртгэлийн системийн (esis.edu.mn/grant)нүүр хуудас дахь “ГАРЫН АВЛАГА”цэснээс танилцах боломжтой.

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.
Баримт бичигт хийсэн үнэлгээний дүн, ярилцлагын шалгалтын цагийн хуваарийг 2016 оны IV сарын 13-ны 9-18 цагийн хооронд бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчид хүргүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266428, 96988899 утсаар лавлана уу.

https://sites.google.com/site/surguulisite/news/delhijnsildegihsurguuldsurgaltyntrijnsangijnsanhzilteersuralcuulahouutnygsongonsalgaruulna