Sydney Mongol Millionaire opportunity 2015

СИДНЕЙД ХАГАСЖИЛД САЯ ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖ

Амьд жишээ шүү…

Жилийн өмнө хөрш залуу 700,000$-аар нэг давхар навсгар хаус аваад 2 тусдаа 2 давхар болгон шинэчилж засаад нар бага үздэг сүүдэр хэсгийг нь 1,050,000$-аар зарчихлаа. Одоо /2015/ энэ байрны үнэ хагас жилийн дотор 1,800,000+$ болоод өсцөн байх жишээний 1,900,000$-оос ярина гэж байна лээ.

5-н сарын хугацаанд ойролцоогоор 50,000-60,000$-аар бүрэн шинэчлэл хийжээ. Мөнгөөр зодлоо гэхэд 300,000$-т супер засвар хангалттай хийчихдэг гэнэ. Наран талдаа 2 давхар, 3-н унтлаганы өрөө, 3-н угаалгын өрөө, гараждаа 2 машины зогсоолтой, арын хашаандаа цэцэрлэгтэй мөн цэцэрлэгт хүрээлэнтэй шууд залгаа, хотын төвд ойрхон байрыг өөртөө зүгээр үнэгүй аваад үлдсэнтэй адил.

Сая доллар нь байхгүй юм байж би гандан буурахгүй бүх л дуудлага худалдаа, inspection шалгалтуудыг нь алгасалгүй далдганаж очлоо. Бас л мэдэж авах юм их байдаг юм байна шүү. Ядаж л LED гэрлээс хойшоо Oyster Lamp LOD гээч шинэ технологи гарчиж. Одоо ер нь тэр чийдэн шатах, тог их гүйх гэсэн ойлголт улам л багасах юм байна шүү, нөхдөө! Усны цорго нь хүртэл шүүлтүүртэйгээ. Баячууд нь өдөр бүр өөрсдийгөө эрхлүүлж суудаг, тэдний хүүхдүүд биднийх шиг оромжны талаар төсөөлөл ч үгүй өсдөг гээд л бодохоор сонин байна аа. Хүүхэд залуусдаа аялалын үүргэвч бэлдээд янз янзын орон руу явуулаад байдаг нь арга ч үгүй юм байна.

Баячууд Сиднейн төвийн өндөр зэрэглэлийн байрны хамгийн дээд давхарын 4 унтлаганы өрөөтэй байр 3,000,000$-аар аваад 1,000,000$-аар засвар хийж байна. Баяжигсдад дургүй байхыг зааж сургадаг, байр олноор авах нь булай, шуналтай, муу хүний занд тооцдог нийгмийг халсанаас хойш мөн ч олон Монголчууд хилийн дээс алхаж үзэж ихийг үзэж, анзаарч явж байгаа ч 1,000,000$-ын байрыг мөрөөдөлдөө ч багтааж чадахгүй байхад орчлонгийн баячууд цаана чинь нээрээ жаргаад байна аа. Баяжихыг муу, муухайд тооцохыг сургасан хүмүүс минь муу хүмүүс биш хэдий ч, миний үзсэнийг үзэж дуулаагүй, нүдээр хараагүй улс болохоор яалтай ч билээ. Хөөрхий Марко Поло дэлхийн өөр өнцөгт хүмүүс ямар өөр амьдарч байгааг сонирхуулсан биш тэнэг, мангар, худалчаараа дуудуулаад шийтгүүлээд л явж байдаг. Эр зориг хатан тэвчээрийг нь үнэлмээр. Авгай хүүхэдгүй, ах дүү, ээж аав нараасаа туурга тусгаарлаад удсан хүн байсан байх гэж таагаад байгаа юм.

Сиднейн хэдэн Ливанууд манай Монголчуудыг барилгын ажилд өдрийн 130-160$-оор ажилд авдаг тохиолдол их бий. Нэг барилгаас хэдхэн сарын дотор доод тал нь 300,000$ олдог гээд дам яриа яваад байсан нь үнэн гэдгийг үзүүлж харуулсан хөршийн залууг үнэхээр бишрэв. Мань эр насаар бол надаас 10–аар ах харагдсан. Би 10-н жилийн дотор зорьж, зориглож, сурч, судлаж, чадвал 5-н сарын дотор 1,000,000$-аар хөлжих боломж энэ улсад байх шиг байна шүү.

Нөгөө байшинг худалдаж авч байгаа саятан залуу нь IT-н мэргэжилтэй програмист залуу байна лээ. Яршиг засварчин ч болдог юм билүү эсвэл саятан болтлоо програм ч бичдэг юм билүү? Альнаар нь явах вэ, та минь ээ… Ер нь бол 4 мөчөө савчуулан нуль фитнесс /барилгa, цэвэрлэгээ нтр/ хийлээ гээд хөдлөхөө болингуут орлого зогсоод, түрийвч нимгэрээд ирдгийг хэдий суудлын ажилтай хэдий ч сайн ойлгосон. Ганц өөрийгөө ашиглаад бүтэхгүй юм байна лээ. Дамскныхаа мөнгийг бэлдээгүй байж “Бөмбөг залгидаг” дүнкүүнүүдийн эгнээг нэмж суусан үеэ бодохоор энэ 10 гаруй жилд ахиж дэвшсэн юм уг нь ч зөндөө л гарсан байна. Яараад байна гэж олонхи нь шүүмжлэх юм. Алгуур, аясаараа, урсгалаараа байх албатай ч юмуу.

Монгол залуус уг нь хэнээс ч дутахгүй толгойтой, гени сайтай, авъяас чадалтай ч дэмжлэг дутуу, сэтгэхүйн хөгжил үнэн хэцүү. Зүйрлэвэл, маш сайхан сортын чухам тансаг үр үндэс заяалаа ч нар хур нь тэгширсэн үржил шимтэй хөрс, арчилгаа, тордлого нь үгүйлэгдээд ирэхээр яалт ч үгүй тоосонд дарагдаж тэнгэрт тэмүүлэхдээ дулимаг болчихтой адилхан юм. Тэр бүгдийг нь бэлдчихсэн заяамал орчинд ирж л Монголчууд дутуу бyc байсныг батлах ёстой юмуу хаашаа юм.

“Монголын баялаг Монгол бахархал гэхээрээ л гадаадын том үндэсний үйлдвэр, корпорацуудад тоогдсон Mаuкрософт, Фэйсбүүк-ийн ажилтнууд явж байх юм” гэсэн нэг бичвэр байсан үнэн шүү дээ. Амьдрахын эрхээр л ганц өөрийнхөө үүрийг гадаадад засч үр хүүхдээ харьд өсгөөд, яахав Монгол хүн бусад улсынхнаас дутахгүйг амьдралаараа баталсан гэдэгтээ л аз жаргалтай байх юмуу гэхээс Монголдоо очвол том аппаратын жижиг эрэг, шургууд нь хэнд ч хэрэггүй хог л болно шүү дээ. Угаасаа тэр том аварга компаниуд нь Монголд ховор юм чинь.

Тэгээд л нээх худлаа өөрсдөө үндэстэн дамнасан том юм босгооч, сэтгээч гээд л… Тэгсэн хэрнээ дундаас дээш гарcнуудыг нь ташраар нь тайрч хаяаад л, нам улс төр, авилга, зээлийн торонд хүч хэрэглэн оруулаад л… Тийм атигар атган дотор өссөн хүмүүс гадаад зах зээлрүү өөр тактикаар орохыг чинь суралцахад бас цаг орно доо!

Сурах гээд л судалгааны түвшингээсээ салахгүй л дуншаад явж байгаа ч юм билүү.

Хайран сайхан халхын охид хөвгүүд

29 March 2015

Who can show boldness to become a millionaire, enquire within:

Contact: gegeen

http://facebook.com/gegeen

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: