Сиднейн их сургуульд яаж суралцах вэ.docx

Сиднейн их сургуульд яаж суралцах вэ?

On http://facebook.com/gegeen 25 Mar 2015 by Ganbat Ts.

Хэрэв Англи хэл төрөлх хэл биш бол дараах шалгалтуудын аль нэгийг босго онооноос дээш өгсөн хүн элсэгч болж болно.

o IELTS -6.5 (Унших, сонсох, ярих ба бичих хамгийн доод оноо 6)
o TOEFL iBT (Бичихе23, унших, сонсох, ярих-22)

http://sydney.edu.au/future-students/sydney-abroad/admission/english-language.shtml

Их сургуульд шинээр элсэхдээ дараах 3 шатыг дамжинж:

1. Бэлтгэ, төлөвлө

​Суралцах саналыг хүлээн зөвшөөрөх

​Элсэлтийн хяналтын жагсаалтыг (checklist) шалгах болон

​Юни-түлхүүр буюу оюутны мейлээ идэвхжүүлэх

2. Онлайнаар элсэх

​Онлайнаар элсэхдээ эхний шатанд үүсгэсэн юни-түлхүүрээ ашиглан их сургуулийн системд нэвтрэн зааврын дагуу мэдээллээ оруулан бүртгүүлнэ. Үүний дараа сурах хөтөлбөр болон хичээлээ сонгодог

3. Төгсгөл

​Хэрэв бүртгүүлээд оюутны үнэмлэх, хичээлийн хуваарь болон шаардлагатай төхөөрөмжүүдээ авсан бол сургалтыг төлбөрөө төлөх хэрэгтэй. Та өөрөө хариуцлагаа бүрэн ухамсарлаж хийх нь чухал.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү. http://sydney.edu.au/current_students/orientation/international_students/index.shtml

Төлбөр нь сургалтын төлбөрөөс гадна эрүүл мэндийн болон оюутны үйлчилгээний төлбөрийг төлдөг. Оюутан солилцооны оюутнууд сургалтын төлбөр төлдөггүй бөгөөд нэг жилд 24 кредитийн сургалтын төлбөр төлнө. Нэг кредитын төлбөр мэргэжилээс шалтгаалан өөр өөр байх ба гадаадад суралцах хөтөлбөрийн оюутнуудад энэ нь $1000буюу нэг семестрийн төлбөр $12,000 (бүх зардал австрали доллараар) юм.

Эрүүл мэндийн даатгал (OSHC) ганц бие болон гэр бүлд өөр өөр хэмжээтэй байдаг. Багцаас хамаарч өөр өөр байдаг тул илүү мэдээллийг https://www.oshcallianzassistance.com.au/Default.aspx сайтаас харж болно.

2011 онд Австралийн Засгийн газраас шийдвэр гаргаж оюутны үйлчилгээний төлбөр (SSA – Student Services and Amenities fee) авах болсон. Үүний дээд хязгаар нь 2015 онд $286 байна.

Бусад зардалд зарим нэг сургалт ашиглагдах материал, тоног төхөөрөмж болон аялалын зардал $50-$200 байдаг.

Амжиргааны зардалын талаар хэлэхэд 7 хоногт ойролцоогоор кампусын 2 хүний өрөө $325, гадуур бол $250 (дээр нь тог, хий, интернэт, утасны зардлыг хэрэглэгээгээр)байдаг. Хүнс болон унааны зардал $70, $54 болно. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://sydney.edu.au/future-students/sydney-abroad/costs-fees/

Австралийн виз, сургалт-ын зөвлөгөө, ТЭТГЭЛЭГ, Зуучлал
Үнэгүй мөнгөн шилжүүлэг
Шинээр ирэгсдийн сервис

FB: http://facebook.com/Gegeen

Mongolia: 99207936, 99168148
Landline: 70007936, 70112232
Aust: 0407353505/0410063125
Email: gegeen
gegeen
gegeen-owner

Хаяг: 702/368 Sussex St Sydney
Салбар1: 8 шарга, ABMA centre
ЧД 3-хороо Төмөрчний гудамж-3, Утас: 70007936
Салбар2: ШУТИС-н урд талд
Залуучуудын Холбооны Байрны
317 тоот, Утас: 70112232

________ __ _________ ___ ________ __.docx

Advertisements

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ 5 ОР НЫ ЗАСГИЙН ГАЗРЫН Т ЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮ ҮД | trends.mn | trends.mn | FACTS RESTATED FOR THE BETTER COMMUNICATION

hku-default-news.png

Манай залуучуудын олонх нь гадаадад сурч дэлхийн мянга мянган залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсдэг ч санхүүгийн боломжгүйгээс хүсэл мөрөөдлөө орхих нь олонтаа. Гэхдээ нүдээ нээгээд зөв мэдээлэл олж, төлөвлөгөөтэй бэлдэж тэнцэж чадвал мөнгөөр биш зөвхөн хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд оюутнуудын өмнө нээлттэй байдаг. Ингээд залуучууд та бүхэндээ дэлхийн шилдэг их дээд сургуулиудад засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой хөтөлбөрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ. Шалгалтад бэлдэх оюутан залуустаа амжилт хүсэе!

АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphry/-ийн тэтгэлгүүд юм. Энэхүү тэтгэлгүүд нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлыг нь олгохын зэрэгцээ цаашид өсөн дэвжих боломжийг олгодгоороо давуу талтай ажээ. Тэгвэл энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залуучуудын материалыг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html

Япон улсын засгийн газрын тэтгэлэг

Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад Их сургуулийн үндсэн оюутан /Бакалавр/, Техникийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан /Аспирантурын сонсогч, Магистрант, Докторант/ чиглэлээр суралцах залуучуудыг хамруулах юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс мэргэжлийн чиглэлээс шалтгаалан суралцах хугацаагаа сонгох аж. Түүнчлэн тус улсын засгийн газрын тэтгэлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийзийг тус улсын засгийн газраас даах бөгөөд мөн суралцах хугацаанд сар бүр тэтгэлгийн мөнгө олгох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг

Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын боловсролын солилцоогоор 2015-2016 оны хичээлийн жилд баклавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын засгийн газрын тэтгэлээр суралцуулахаар болжээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч гэх мэтчилэн нийт 110 төрлийн мэргэжлээр суралцах боломжтой. Суралцагч замын зардлаа өөрөө хариуцах бөгөөд харин сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас хариуцах юм байна. Хэрвээ та тус улсад суралцах сонирхолтой байгаа бол тавигдах шаардлага, тэтгэлгийн зарлагдсан хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг http://sts.meds.gov.mn/index.php/mn/

Их Британийн Засгийн газрын тэтгэлэг

Ерөнхийдөө Фулбрайт тэтгэлэгтэй төстэй. Их Британий Засгийн газар Гадаад Хэрэг, хамтын нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Энэ тэтгэлгээр Британийн Засгийн газар карьертаа тавьсан тодорхой зорилготой авьяаслаг ирээдүйд тухайн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүдй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөр, замын зардал, амьжиргааны тэтгэлэг гээд бүгдийг үнэгүй суралцах боломж таньд нээллтэй. Хэрэв та өөртөө итгэлтэй сурах чин хүсэл эрмэлзэлтэй бол дэлгэрэнгүй мэдээллийг http://www.chevening.org/apply/guidance

Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг

БНСУ-ын Засгийн газар нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа ажээ. Солонгосын олонх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалтын зардлыг 30-100% хүртэл хөнгөлөхөөр болжээ. Дэлгэрэнгүй мэдээлийг www.studyinkorea.go.kr

On http://facebook.com/gegeen