Unumunkh: My Dream to Gegeen readers

Unumunkh: My Dream to Gegeen readers

Сайн байна уу гэгээн,

Өөрийн тань нийтлэл, бичвэрүүдийг байнга уншдаг, урам зориг авдаг хүмүүсийн нэг нь би юм.
Өнөөдрийн нийтлэлийг уншаад өөрийнхөө мөрөөдлөө бусадтай мөн хуваалцая гэж бодлоо.

Би Монголын энгийн нэгэн өрхийн төлөөлөл болгон өөрийн мөрөөдлийг бичлээ.

Монголын мянга мянган залуу гэр бүлд Мөрөөдлийнхөө үзүүрээс атгах гэгээн замыг гэрэлтүүлэн зааж өгөхийг таниас хүсч байна.

Алтан боломжийг хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл өгвөл баярлан хүлээн авах болноо.

Баярлалаа, Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

To Gegeen, My dream

Би мөрөөдөж байна, эцэг эх, үр хүүхэд, өөрсдийнхөө сайн сайхан амьдралыг харахыг. Гэхдээ мөрөөдөх гэхээсээ хүсч байна, бүр маш ихээр.

Үнэндээ яг одоо монголд хэрхэн амьдарвал, юу хийвэл, яаж эхэлвэл ийм амьдрал үүсгэх ирээдүй маш бүрхэг байгааг нуухын ч хэрэг алга. Сарын цалингаа хүлээсэн, ажлын хажуугаараа хэд гурван төгрөг олж амьдралдаа нэмэрлэхсэн, амьдралдаа ч гэждээ сар бүрийн зээлийн өрөөнэхүүлэлгүйгээр төлөхсөн гэсэн бодол хүн бүхний толгой тархинд өдөр шөнөгүй, өглөө оройгүй, цаг минут бүрт л эргэлдээстэй.

Юун тэр амар тайван, амгалан байдлыг амсч, амьдралын сайн сайхныг бие сэтгэлээрээ мэдэрч амьдрах. Энэ чинь л харин мөрөөдөл болчоод явж байхад.

Бусдын л жишгээр булга минжин шуб өмсөх, байр, машинтай болох, ганган гар утас, брэнд хэрэглэх гэсэн тэмүүлэл нь өөрт нь зовлон стресс болчихсон хүмүүс монголоор дүүрэн байна.

Тэтгэврийн насандаа гарсан хөгшүүл залуусынхаа хэрэглээний ихийг гайхаж, их л хурдан баяжих гэсэн хүмүүс байхын хэмээн шүүмжлэх. Чааваас нөгөөдүүл нь хагарталаа баяжих гэсэндээ ч биш хүмүүсийн жишгээр амьдрахыг хүссэндээ л ийнхүү тэмүүлж байгааг буруутгахын ч аргагүй.

Хүн чинь цагаа тулаад ирэхээрээ өөрийгөө ч хаяад үр хүүхдээ эрүүл энх өсгөх, боловсролтой сайн сайхан хүн болгох, эцэг эхийгээ сайхан асрах, насны нь эцэст өвчин зовлонгоос нь нимгэлэх гэж л бодож эхэлдэгийм байна.

Бидний үеийнхэнд эцэг эхээс өвлүүлээд, хуримтлуулаад өгсөн хөрөнгө, үүсгээд өгсөн ажил бизнес байхгүй болохоор эзэмшсэн мэргэжлээрээ нэг юм хоолоо залгуулж явсаар өдийг хүрлээ. Бас ч өөрийн чадлаараа, бор зүрхээрээ өдий зэрэгтэй яваа болохоор хүн царай алдах дургүй, хүнд худлаа долгинох, бялдуучлах совест байхгүй нь одоогийнхоор бол харилцааны талдаа асуудалтай гэж харагдах байх л даа. Нэгэнт ийм зан төлөвшилтэй орчинд өсч хүмүүжсэн болохоор одоо яая гэхэв, иймээрээ л дуусахаас.

Энэ бүхний эцэст надад байнга бодогдоод байгаа НЭГ мөрөөдөл маань амьдралын сайн сайхныг мэдэрч, сэтгэлийн амар амгалангаар амьдарч болоод байдаг тэр нийгмийг үзмээр байна. Ядаж л үр хүүхэддээ хүн ингэж амьдарч болдог гэдгийг мэдрүүлмээр байна.

Эцэг эхдээ илүүчилж, өгч ч чадахгүй байгаа энэ ядруухан амьдралаа өөрчилмөөр байна. Тэднийгээ тэтгэврийн зээлээтөлөх гэж шаналж, эмчилгээ сувилгаанд явахаа хойшлуулж, идэх уухаа хасч явахыг нь хармааргүй байна. Үнэхээр ийм байдалтай амьдруулмааргүй байна.

Би мөрөөдөж байна, мөрөөдөх гэхээсээ хүсч байна, бүр маш ихээр.

Өнөмөнх

2015 он 3 сар 17

On http://facebook.com/gegeen

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: