Австралийн жилийн онцлох хүмүүс дөрвөн тө рөлт шагналын түүхэнд анх удаа бүгдийг эм эгтэйчүүд гардав

Австралийн жилийн онцлох хүмүүс дөрвөн төрөлт шагналын түүхэнд анх удаа бүгдийг эмэгтэйчүүд гардав.

Ерөнхий сайд Тони Абот 2015 оны хүн,оны шилдэг залуу, оны шилдэг ахмад болон орон нутгийн баатрыг бүтэн сайнд Канбера хотын Парламентын ордонд болсон ёслол дээр зарлажээ. Энэ шагнал 55 жилийн түүхтэй бөгөөд анх удаа 4 шагналыг эмэгтэйчүүд хүртсэнээрээ түүхэн явдал болж байгаа юм байна.

Австралийн оны хүн

Хүү Люкээ алдсанаас хойш гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа Рози Бати Австралийн 2015 оны хүнээр нэрлэгдлээ. 52 настай Виктория мужын оршин суугч энэ эмэгтэй жилийн өмнө крикетийн талбай дээр аавынхаа гарт амь үрэгдсэн 11 настай хүүгээсээ хойш хүчирхийллийн эсрэг гаргасан зүтгэл, ололтоор хүмүүсийн зүрх сэтгэл, хүндлэлийг хүлээсэн гэж Ерөнхий сайд Тони Абот хэллээ. Мөн “Розигийн тохиолдол бол гэр бүлийн хүчирхийлэлд олон мянган хүн, тэр дундаа бидний хэнд ч тохиолдож болохыг ойлгуулсан бөгөөд, ийм хохирогчдын тухай огт мэдэгдэхгүй өнгөрч болохыг сануулсан юм” гэж нэмж хэлжээ. Хүн болгон ийм тохиолдлыг хэлж Австрали улсаа улам бүр сайхан, аюулгүй орчин болгохыг уриаллаа.

Австралийн оны ахмад настан

Жаки Френч ном хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл өгч дэлхийг сайхан болгон, тэдний амьдралыг өөрчилж чадна гэдэгт итгэдэг хүн юм. Австралийн сонгодог ном болсон “Шидэт амттан”-д өөрийн хүүхэд ахуйн амьдрал, мөрөөдлийн тухай бичжээ. Түүний зохиолууд болон олон нийтэд суралцахад хүндрэлтэй байгаа хүүхдүүдийн тухай цуцашгүйгээр тайлбарлан таниулж байдаг учраас энэ шагналыг хүртэж байна. “Ном ертөнцийг өөрчилнө” гэдэгт итгэлтэй байдагэнэ хүн “Хүүхдийн уншсан болгон нь хүүхдийн тархинд шинэ эс болон ургаж байдаг” гэж шагнал авах үедээ хэлсэн билээ. “Хэрвээ та ухаантай хүүхэдтэй болъё гэвэл хүүхэддээ ном уншуул. Бүр их ухаантай хүүхэдтэй болъё гэвэл бүр их олон ном уншуул.”

Шинэ Өмнөд Уэлс мужийн 61 настай энэ эмэгтэй 1991 оноос эхлэн хүүхдийн зохиол бичиж эхэлжээ. Одоогоор 140 ном хүүхэд ба насанд хүрэгчдэд зориулан бичээд байгаа бөгөөд 32 хэл дээр орчуулагдан 60 гаруй шагнал хүртэж байжээ. Тэр хойд нутгийн үст хамарт вомбатыг хамгаалах судлах зорилготой “Вомбатын сан”-гийн захирал бөгөөд хүүхдийн сонгодог зохиол болсон “Вомбатын өдрийн тэмдэглэл”-ийг бичсэн юм.

Австралийн оны залуу

Дризана Ливицке-Грей сонсдоггүй, гэхдээ сонсогдож чадлаа. 21 настай энэ бүсгүй Ауслан буюу Австралийн дохио хэлийг дүлий хүүхдүүдэд сургах, хүүхдийн эрхийн төлөө өөрийн иргэний үүрэг гэж итгэн, тэмцдэг хүн юм.

Дризана 5 дахь үеийн удмын дүлий бөгөөд түүний эцэг, эх нь бас дүлий юм. Иймд ауслан бол түүний анхны хэл. Тэр “Дүлий хүүхдийн эрх бол дохионы хэл суралцах боломжтой байх явдал”, “Хэл сурахгүй удах нь хүүхдийн танин мэдэхүй удаашрана” гэж хэлдэг. Тэр НБА-н тамирчин ПатрикМиллс, бизнесийн сургагч Адам Мостогл зэрэг 5 алдартнуудаас шалгарч энэ шагналыг хүртэж байгаа юм. Дүлий төрөх асуудал биш байх ёстой. Дүлий хүүхэд бүрийг ауслан сурах боломжтой байлгахад Австралийн засгийн газар дэмжиж, туслах ёстой гэж тэр үздэг.

Орон нутгийн баатар

Орон нутгийн баатараар Квинсланд мужын үерийн үеээр нэрвэгсдэд тусламж түгээх, ядуурлыг бууруулахад гаргасан зүтгэлийг үнэлж Жулитте Врайтыг тодрууллаа. Тэрээр 2009 онд ГИВИТ гэдэг хүмүүст тусламж өгөх, хүргэх, холбох веб сайтыг бий болгоод 2011 оны үерээр маш их үүрэг гүйцэтгэжээ. 126 мянга гаруй тусламжийн эд зүйлсийг үерт нэрвэгдсэн 30 мянга гаруй хүнд хүргэж чадсан байна.

“Тусламж хүргэх гэдэг их хялбархан… хэрэгтэй зүйлс байгаа хүнээс байхгүйд нь хүргэх гүүр болох хэрэгтэй” гэж цугласан олны өмнө хэллээ. Одоо ГИВИТ нь эмзэг бүлгийнхэнд орон нутгийнхнаас туслах, мөн хүүхдүүдэд шинэ болон өөрийн хуучин зүйлсийг хандивлах онлайн сүлжээ бий болгож байгаа юм байна. Эцэг эхчүүдээ хүүхэддээ ядарсан хүнд тус болон өгч сурах тийм хүмүүжлийг бий болгоорой гэж тэр захижээ.

Source:

http://www.sbs.com.au/news/article/2015/01/25/women-take-all-historic-australian-year-awards

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: