Австралийн жилийн онцлох хүмүүс дөрвөн тө рөлт шагналын түүхэнд анх удаа бүгдийг эм эгтэйчүүд гардав

Австралийн жилийн онцлох хүмүүс дөрвөн төрөлт шагналын түүхэнд анх удаа бүгдийг эмэгтэйчүүд гардав.

Ерөнхий сайд Тони Абот 2015 оны хүн,оны шилдэг залуу, оны шилдэг ахмад болон орон нутгийн баатрыг бүтэн сайнд Канбера хотын Парламентын ордонд болсон ёслол дээр зарлажээ. Энэ шагнал 55 жилийн түүхтэй бөгөөд анх удаа 4 шагналыг эмэгтэйчүүд хүртсэнээрээ түүхэн явдал болж байгаа юм байна.

Австралийн оны хүн

Хүү Люкээ алдсанаас хойш гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа Рози Бати Австралийн 2015 оны хүнээр нэрлэгдлээ. 52 настай Виктория мужын оршин суугч энэ эмэгтэй жилийн өмнө крикетийн талбай дээр аавынхаа гарт амь үрэгдсэн 11 настай хүүгээсээ хойш хүчирхийллийн эсрэг гаргасан зүтгэл, ололтоор хүмүүсийн зүрх сэтгэл, хүндлэлийг хүлээсэн гэж Ерөнхий сайд Тони Абот хэллээ. Мөн “Розигийн тохиолдол бол гэр бүлийн хүчирхийлэлд олон мянган хүн, тэр дундаа бидний хэнд ч тохиолдож болохыг ойлгуулсан бөгөөд, ийм хохирогчдын тухай огт мэдэгдэхгүй өнгөрч болохыг сануулсан юм” гэж нэмж хэлжээ. Хүн болгон ийм тохиолдлыг хэлж Австрали улсаа улам бүр сайхан, аюулгүй орчин болгохыг уриаллаа.

Австралийн оны ахмад настан

Жаки Френч ном хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл өгч дэлхийг сайхан болгон, тэдний амьдралыг өөрчилж чадна гэдэгт итгэдэг хүн юм. Австралийн сонгодог ном болсон “Шидэт амттан”-д өөрийн хүүхэд ахуйн амьдрал, мөрөөдлийн тухай бичжээ. Түүний зохиолууд болон олон нийтэд суралцахад хүндрэлтэй байгаа хүүхдүүдийн тухай цуцашгүйгээр тайлбарлан таниулж байдаг учраас энэ шагналыг хүртэж байна. “Ном ертөнцийг өөрчилнө” гэдэгт итгэлтэй байдагэнэ хүн “Хүүхдийн уншсан болгон нь хүүхдийн тархинд шинэ эс болон ургаж байдаг” гэж шагнал авах үедээ хэлсэн билээ. “Хэрвээ та ухаантай хүүхэдтэй болъё гэвэл хүүхэддээ ном уншуул. Бүр их ухаантай хүүхэдтэй болъё гэвэл бүр их олон ном уншуул.”

Шинэ Өмнөд Уэлс мужийн 61 настай энэ эмэгтэй 1991 оноос эхлэн хүүхдийн зохиол бичиж эхэлжээ. Одоогоор 140 ном хүүхэд ба насанд хүрэгчдэд зориулан бичээд байгаа бөгөөд 32 хэл дээр орчуулагдан 60 гаруй шагнал хүртэж байжээ. Тэр хойд нутгийн үст хамарт вомбатыг хамгаалах судлах зорилготой “Вомбатын сан”-гийн захирал бөгөөд хүүхдийн сонгодог зохиол болсон “Вомбатын өдрийн тэмдэглэл”-ийг бичсэн юм.

Австралийн оны залуу

Дризана Ливицке-Грей сонсдоггүй, гэхдээ сонсогдож чадлаа. 21 настай энэ бүсгүй Ауслан буюу Австралийн дохио хэлийг дүлий хүүхдүүдэд сургах, хүүхдийн эрхийн төлөө өөрийн иргэний үүрэг гэж итгэн, тэмцдэг хүн юм.

Дризана 5 дахь үеийн удмын дүлий бөгөөд түүний эцэг, эх нь бас дүлий юм. Иймд ауслан бол түүний анхны хэл. Тэр “Дүлий хүүхдийн эрх бол дохионы хэл суралцах боломжтой байх явдал”, “Хэл сурахгүй удах нь хүүхдийн танин мэдэхүй удаашрана” гэж хэлдэг. Тэр НБА-н тамирчин ПатрикМиллс, бизнесийн сургагч Адам Мостогл зэрэг 5 алдартнуудаас шалгарч энэ шагналыг хүртэж байгаа юм. Дүлий төрөх асуудал биш байх ёстой. Дүлий хүүхэд бүрийг ауслан сурах боломжтой байлгахад Австралийн засгийн газар дэмжиж, туслах ёстой гэж тэр үздэг.

Орон нутгийн баатар

Орон нутгийн баатараар Квинсланд мужын үерийн үеээр нэрвэгсдэд тусламж түгээх, ядуурлыг бууруулахад гаргасан зүтгэлийг үнэлж Жулитте Врайтыг тодрууллаа. Тэрээр 2009 онд ГИВИТ гэдэг хүмүүст тусламж өгөх, хүргэх, холбох веб сайтыг бий болгоод 2011 оны үерээр маш их үүрэг гүйцэтгэжээ. 126 мянга гаруй тусламжийн эд зүйлсийг үерт нэрвэгдсэн 30 мянга гаруй хүнд хүргэж чадсан байна.

“Тусламж хүргэх гэдэг их хялбархан… хэрэгтэй зүйлс байгаа хүнээс байхгүйд нь хүргэх гүүр болох хэрэгтэй” гэж цугласан олны өмнө хэллээ. Одоо ГИВИТ нь эмзэг бүлгийнхэнд орон нутгийнхнаас туслах, мөн хүүхдүүдэд шинэ болон өөрийн хуучин зүйлсийг хандивлах онлайн сүлжээ бий болгож байгаа юм байна. Эцэг эхчүүдээ хүүхэддээ ядарсан хүнд тус болон өгч сурах тийм хүмүүжлийг бий болгоорой гэж тэр захижээ.

Source:

http://www.sbs.com.au/news/article/2015/01/25/women-take-all-historic-australian-year-awards

Advertisements

Unumunkh: My Dream to Gegeen readers

Unumunkh: My Dream to Gegeen readers

Сайн байна уу гэгээн,

Өөрийн тань нийтлэл, бичвэрүүдийг байнга уншдаг, урам зориг авдаг хүмүүсийн нэг нь би юм.
Өнөөдрийн нийтлэлийг уншаад өөрийнхөө мөрөөдлөө бусадтай мөн хуваалцая гэж бодлоо.

Би Монголын энгийн нэгэн өрхийн төлөөлөл болгон өөрийн мөрөөдлийг бичлээ.

Монголын мянга мянган залуу гэр бүлд Мөрөөдлийнхөө үзүүрээс атгах гэгээн замыг гэрэлтүүлэн зааж өгөхийг таниас хүсч байна.

Алтан боломжийг хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл өгвөл баярлан хүлээн авах болноо.

Баярлалаа, Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

To Gegeen, My dream

Би мөрөөдөж байна, эцэг эх, үр хүүхэд, өөрсдийнхөө сайн сайхан амьдралыг харахыг. Гэхдээ мөрөөдөх гэхээсээ хүсч байна, бүр маш ихээр.

Үнэндээ яг одоо монголд хэрхэн амьдарвал, юу хийвэл, яаж эхэлвэл ийм амьдрал үүсгэх ирээдүй маш бүрхэг байгааг нуухын ч хэрэг алга. Сарын цалингаа хүлээсэн, ажлын хажуугаараа хэд гурван төгрөг олж амьдралдаа нэмэрлэхсэн, амьдралдаа ч гэждээ сар бүрийн зээлийн өрөөнэхүүлэлгүйгээр төлөхсөн гэсэн бодол хүн бүхний толгой тархинд өдөр шөнөгүй, өглөө оройгүй, цаг минут бүрт л эргэлдээстэй.

Юун тэр амар тайван, амгалан байдлыг амсч, амьдралын сайн сайхныг бие сэтгэлээрээ мэдэрч амьдрах. Энэ чинь л харин мөрөөдөл болчоод явж байхад.

Бусдын л жишгээр булга минжин шуб өмсөх, байр, машинтай болох, ганган гар утас, брэнд хэрэглэх гэсэн тэмүүлэл нь өөрт нь зовлон стресс болчихсон хүмүүс монголоор дүүрэн байна.

Тэтгэврийн насандаа гарсан хөгшүүл залуусынхаа хэрэглээний ихийг гайхаж, их л хурдан баяжих гэсэн хүмүүс байхын хэмээн шүүмжлэх. Чааваас нөгөөдүүл нь хагарталаа баяжих гэсэндээ ч биш хүмүүсийн жишгээр амьдрахыг хүссэндээ л ийнхүү тэмүүлж байгааг буруутгахын ч аргагүй.

Хүн чинь цагаа тулаад ирэхээрээ өөрийгөө ч хаяад үр хүүхдээ эрүүл энх өсгөх, боловсролтой сайн сайхан хүн болгох, эцэг эхийгээ сайхан асрах, насны нь эцэст өвчин зовлонгоос нь нимгэлэх гэж л бодож эхэлдэгийм байна.

Бидний үеийнхэнд эцэг эхээс өвлүүлээд, хуримтлуулаад өгсөн хөрөнгө, үүсгээд өгсөн ажил бизнес байхгүй болохоор эзэмшсэн мэргэжлээрээ нэг юм хоолоо залгуулж явсаар өдийг хүрлээ. Бас ч өөрийн чадлаараа, бор зүрхээрээ өдий зэрэгтэй яваа болохоор хүн царай алдах дургүй, хүнд худлаа долгинох, бялдуучлах совест байхгүй нь одоогийнхоор бол харилцааны талдаа асуудалтай гэж харагдах байх л даа. Нэгэнт ийм зан төлөвшилтэй орчинд өсч хүмүүжсэн болохоор одоо яая гэхэв, иймээрээ л дуусахаас.

Энэ бүхний эцэст надад байнга бодогдоод байгаа НЭГ мөрөөдөл маань амьдралын сайн сайхныг мэдэрч, сэтгэлийн амар амгалангаар амьдарч болоод байдаг тэр нийгмийг үзмээр байна. Ядаж л үр хүүхэддээ хүн ингэж амьдарч болдог гэдгийг мэдрүүлмээр байна.

Эцэг эхдээ илүүчилж, өгч ч чадахгүй байгаа энэ ядруухан амьдралаа өөрчилмөөр байна. Тэднийгээ тэтгэврийн зээлээтөлөх гэж шаналж, эмчилгээ сувилгаанд явахаа хойшлуулж, идэх уухаа хасч явахыг нь хармааргүй байна. Үнэхээр ийм байдалтай амьдруулмааргүй байна.

Би мөрөөдөж байна, мөрөөдөх гэхээсээ хүсч байна, бүр маш ихээр.

Өнөмөнх

2015 он 3 сар 17

On http://facebook.com/gegeen

Австралид Мэргэжлээрээ Ажиллахын үнэ цэнэ

Австралид Мэргэжлээрээ Ажиллахын үнэ цэнэ

Aнх гадаадад оюутан байхдаа олигархын хvvхэд байгаагvй болохоор бусдын л адил хоккей тоглож (шал угааж), DJ хийж (аяга угааж) амьжиргааны хэдэн цаастай болчихоод ар гэрээсээ илvvчилж vр хvvхдээсээ танаж, ах дvv аав ээжийгээ баяраар монголдоо нvvp бvтэн сэтгэл дvvрэн яваг гэж зовлогоо зовоож их vнэ цэнээр олдсон бvхнээ өөрөөсөө харамлан хасан байж явуулдаг, чадлаараа л сэтгэлээ зориулдаг байж билээ.

Австраличуудын дунд холилдож vзээгvй, чинээлэг дундчуудынх нь эгнээнд элсэж амжаагvй байх vеийн л асуудал л даа. Ашгvй харин Австралийн гайгvй их сургуульд нь тоогдсон оюутан байсны хvчинд ажлын зах зээл рvv нь асуудалгvй нэвтрэх vvд хаалга нээгдсэн. Ямар ч сайн сургуульд оюутнаа дадлага хийлгэх, ажил олгогчидтой ойртуулах систем нь сайтар хөгжсөн байдаг.

Австрали дахь компанид freelance сайн дурын ажил хийж өгөх хүн байнгын л хэрэгтэй байж таараа. Монголоос 18 дахин их цалинжуулдаг газар аль болох л хэрэгтэй хvндээ л зарцуулалт хийнэ vv болохоос хэдийг өгөх эсэхээс яахаа шийдэх гээд байгаа ямар нь мэдэгдэхгvй халтар хултар ярьдаг харийн хvнийг дурлаж авна ажиллуулна гэж ховор.
Ажил олгогчийн зvгээс харвал хvнд их мөнгө өгөхгүйгээр харин хэн болохыг нь туршвал эрсдэл бага, их л том газрууд л хаялга хаяж алдагдал vvрэхдээ тоодоггvй байх.

Хэн нэгэн надад хандаад хvчээ өгье, volunteer ажил хийе, юу чадахаа харуулья, компаний чинь талаар, дотоод соел, ажлын шалгуур тал дээр зохих мэдлэгтэй болчоод ашиг орлогод чинь нэмэртэй юм сэтгэж харгалзах цалин мөнгөө тохирье гэвэл vгvй гэх газар байхгvй гэж бодож байна. Компаний хамгийн том капитал бол хэдийг ч зарцуулсан харамсахааргvй юмаа мэддэг хийчих сэтгэлтэй зvтгэлтэй хvн хvч л байдаг.

Би өөрөө анх ирсэн эхний жилдээ хар ажлынхаа хажуугаар Австралийн 2 ч компанид 3 сараар, 1 сараар цалингүй ажиллаж reference цуглуулж байж анхны өндөр цалинтай мэргэжлийнхээ ажлыг Австралид олж байсан түүхтэй.

Үүнд миний анхны жил үнэгүй ажилласан 3 сарын ажлын туршлага болон reference letter, дараагийн компанидаа үнэгүй эхний сар ажиллаад жинхэлсэн зэрэг нь нөлөөлж их сайхан ирээдvйг зурж эхэлсэн дээ.

Ажлаа дагаад аялал жуулчлал хөгжсөн Алтан Эрэг (Gold Coast) гэж жигтэйхэн гоё газар ирдэг юм байна. Ажилдаа дуртай, амьдралыг маань аль ч талаар суга өөд нь татсан болохоор ч гоё санагдсан байж мэднэ. Монголд байгаа хэд маань ч хүүхэд нь сайн явбал сэтгэл санааны байдлаас нь өгсүүлээд аж амьдралд нь дэмтэй байдаг шиг байна лээ. Халууныг нь эс тооцвол миний хувьд бүх юм нь л ОКей байлаа. Орлого өндөр, зарлага ч өндөр, хэмнэлтийн горимд амьдрахад хүндхэн л хот шиг санагддаг байлаа. Хаашаа л харна мөнгөө үрсэн хүмүүс л голдуу болохоор аяндаа дуурайгаад чадахгүй байж доголонг нь дуурайж догонцоод, сохорыг нь дуурайж тэмтчээд ч байх шиг. Дараа тэгжийгаад мэргэжлийн ажлын талаар дэлгэрүүлнээ. Ажил хайх тактик, асуудаг асуултууд, хийлгэдэг зүйлс гээ л.

Gold Coast-н Давуу тал

Энэ хот түр амьдрах, мэргэжлийн бус ажил хийх, сурахад зүгээр газар шиг байгаа юм. Мэргэжлийн ажлууд санасны зоргоор олдохооргүй жижгэвтэр хотдоо орно. Харин мэргэжлийн бус ажлууд бол ч хогоороо шүү. Үнэлгээ нь ч бас Queensland мужынхаа бусад хотуудаас арай өндөр. Цагийн 17 доллараас буухгүй дээ. Харласан болон хэлгүй хүмүүст ч дажгүй ээлтэй газар шиг санагдсан. Юу гэвэл анх удаа энэ мужид харласан Монголчуудтай таарсан гэхэд болно.

20 гаранхан насандаа үнэр нь ч арилаагүй, шинэхэн машин унаж, Surfers Paradise хэмээх хотынх нь төвд амьдрах чадамжтай болсон доо битүүхэн баярлана. Эхэндээ ч шинэ хувцас өмссөн жаахан хүүхэд аятай машиндаа суухад ч инээд хүрээд л, оффис руугаа ороод явж байхдаа ч мушиймар аядаад л, гэрийнхээ цонхоор далай харж худлаа баясаад л байлаа. Сэтгэл санаа ч дээрдээд анх удаа л би Австралид ирсэндээ баярлахтай манатайгаа л болсон юм даг. Энд усны дэргэдэх хаусууд тасархай үнэтэй, тансаг зэрэглэлдээ ордог л доо. Ус гэж сүйд болдоггүй байж галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр бусдын жишгийг дагах дуртай байсан юм бол уу даа. Одоо бол ч тиймэрхүү даган баясах талын юманд хүч тавихаа болиод байгаа.

Тансаглал

Тухайн үедээ 5 одтой private resort-д амьдран, David Jones, Myer гээд л баячуудынх нь дэлгүүрийг гэр рүүгээ нүүлгэх шахан барин юм үзээгүй хүн аятай аашилсан үе бий бий. Яах гэж ч тэгдэг байсанаа ойлгодоггүй юм. Бодвол тэр үед тогтсон зорилгогүй, эсвэл их жижигхэн зорилготой л байсан шиг байгаа юм. Дасгалжуулах бүх тоноглолтой зал, халаагчтай усан сангууд, Spa, саун, BBQ-ний талбай, Сайтар тордсон гоёмсог цэцэрлэг, усан оргилуурууд гээд л баячуудын амьдралаар амьдрах ямар байдгийг кинон дээрээс биш тэнд л анх биеэрээ эдэлж үзсэн дээ. Дорхноо уйдчихдаг юм билээ. Хүн зөвхөн байхгүй юмандаа тэмүүлдэг, байгаа юмаа анзаарахаа больдог гэж үнэн шүү. Байгаадаа баярлаж, бас үнэлж сурах хэрэгтэй юм гэсээн. Ялангуяа өөрөөс хамаарахгүй юман дээр өөр хүмүүсээс хэт ихийг нэхэхгүй, харин ч дэмжиж, тэтгээд, чиглүүлж, заагаад өгвөл зүгээр байдаг юм байх. Бас материаллаг зүйлсэд хэт их ач холбогдол өгөхгүй байж сурвал аз жаргалыг алсаас хайх албагүй болдог юм гэнэ. Тэгээд ч тансаг байдалд зарцуулах мөнгө олох гээд тэр үед мэргэжлийн ажил, жижиг бизнес, хар ажил энээ тэрээгээ давхцуулаад баахан ажиллачихаар тансаглах цаг зав нь ч багасаад бүр утга учраа алдаад эхэлдэг юм билээ.

Жишээ нь манай бизнесмэн найз хаусаасаа үнэтэй моторт завь зээлээр аваад тавьчихсан, өнөөхийнхөө үнийг олох гэж өөд уруугүй л ажиллана. Жилдээ цөөхөн удаа л өнөөхөө унаж жаахан кайф авдаг байх. Тэрнийгээ маллах гэж бас л жил болгоны машины үзлэг шиг юмаар оруулна, байнгын бүртгэлийн хураамжаа төлнө, далайн боомтод байрлуулсаны түрээсээ төлнө гээд л явж өгнө дөө. Миний нүдээр бол зүгээр л хааяа нэг хэрэглэдэг зүйлийг худалдаж авч өөртөө гай хураалгүйгээр хэрэгтэй үедээ түрээслээд байхад л болчихмоор юм шиг. Энэ нь яг Франц явж амрах гээд онгоцоор нисэх тийзээ худалдаж авахын оронд онгоцоо худалдаж аваад л цаашаа таг гацдаг шиг л юм. Ихэнх хүмүүс бизнес хийхдээ яг л энэ жишгээр яваад л алддаг. Баячуудын зөвлөгөөг уншихаар яг энэ тухай арай ойлгомжтой тайлбарласан байдаг юм.

Хөлсөө шавхсан Хөдөлмөрийн амт – Хүний өгсөнөөс ч илүү

Өмнө нь ямар өөрийнхөө мөнгөөр туйлах аз завшаан дандаа олддог байсан биш. Тэгээд ч өөрийн хүч хөдөлмөрөө урсгаж олсон мөнгийг үр дүнтэй зарцуулахыг хичээгээд эхэлдэг юм байна лээ. Тэр үед цуглуулсан олон хэрэггүй новшиндоо одоо ч түүртдэг тул залуу улсуудыг болж л өгвөл бага шиг худалдан авалт хийж, барагтайхан шиг л даварч сураарай гэж захих байна.
Өмнө нь өөр хотод хотынхоо зах руу лагерь шиг юманд уйдаж үхэх гэж байснаа бодвол хотын төвд нь ажилтай, ажилдаа ойрхон гэртэй, өглөө босоод хэдхэн блокын цаана байгаа ажил руугаа албатай юм шиг шинэ машинаа унаад л гараад явахад ч сайхан л байдаг байсан даа. Ажил маань хэтэрхий төв газар байрладаг байсан болохоор гадаах машины зайнууд нь 2 цагийн лимиттэй, 2 цаг тутамд гүйж гарч машинаа булан тохой тойруулах гэж бөөн ажил хийдэг байж билээ. Нийтийн тээврээр зөвхөн түр амьдрагсад, хөгшид, хүүхдүүд, оюутан сурагчид гэх мэтийн эмзэг бүлгийнхэн л үйлчлүүлдэг гэсэн ойлголттой хүмүүсийн орчинд байсан болохоор их төвөгтэй байж билээ. Ажлын маань томчууд ч яахав машины паркаар хангагдсан, мань мэтийн шинэковуудын зовлонг ойлгохгүй, ойлголоо ч биднээс илүү давуу эрх эдэлж байгаадаа баярлаж, бахархаж л явдаг байсан байлгүй бодвол, хэхэ. Хотын төвд зардалыг нь дийлж амьдардаг нутгийн овгорууд хүртэл ховор тул тэнэг би тэнхээгээ хүргэх гэж тэгж их өөрийгөө зовоохоо болихоор шийдсэн дээ. Би өөрөө яагаад ч юм хөдөө төрсөн, хөдөөний амьдралтай зун болгон л хутгалддаг мөртлөө удаан амьдрах газараа өндөр сүрлэг барилгатай хотод байхаар сонговол сэтгэлд нийцээд байдаг байсан юм, залуу л байж дээ. Нас нэмээд ирэхээр хvмvvc чимээ багатай нам жим газар бараадах нь элбэг. Их л юм vзэж харж байна даа.

Ажилд ороход хүний юм үзэж нүд тайлсан мэргэжилдээ volunteer-ээр цагаа зарцуулсан байдал нь чухал нөлөөтэйг мэдрүүлсэн онцлог тохиолдол бол Сиднейд нүүж ирээд 2 долоо хонож байхдаа олдсон IT-н Full time ажилд ганц намайг биш 3 hopefuls-г зэрэг туршилтаар авч өрсөлдүүлсэн явдал юм.
Би сургуулиа дөнгөж төгсөөд FT мэргэжлийн дадлага гэхээр юм байхгүй, оюутан байхдаа жил цалинтай ажилласан PT ажлын reference-тэй эхний жилийн хэдэн volunteer ажлын тодорхойлолт болон маш бага ажлын туршлага англи хэлний асар гологдолтой байдлаас эхэлсэн. Сиднейд ирж байж л хэл сайтайд нь орох болсноо анзаарснаас биш англи хэлний тал дээр өөртөө итгэлгүй, тиймдээ ч ажлын ярилцлагад дуудагдаад цалингаа том дуугарах зориг байдаггүй байлаа.
Учир нь би Сиднейгээс өөр монголчууд байдаггүй цагаанууд ихтэй жижиг хотуудаас гараагаа эхэлсэн нь нэг талаараа өөрийн англи хэлийг муу гэж тооцох үндэслэл болсон, нөгөө талаараа чамд цэвэрлэгч, барилга юм уу машинаар хүргэлтээс өөр ажил олдохгүй гэж олон монголтой хотуудынх шиг анх ирэгсдийн тархи угаалт явагдах боломж муу байснаас өөрийн менчгереерее л ажил хайж, бэдэрч явдаг байсан байх. Хvнээс гуйгаад ажилд орчихдог дараа нь тэртэй тэргvй л ажил хайж сурах асуудалтайгаа л vлддэг, анх олдсон ажил нь хvнд бэрх ажил байж таарвал эрч хvчээ юу ч гvй шимж соруулаад дараагийн боломжиндоо vлдээх энерги vлдэлгvй маргаашийнхаа хvндхэн өдөрт биеэ бэлдэж сvvжээ амраах гээд тархи хvртэл таг царцана. Миний санаж байгаагаар анх ирэхдээ л цэвэрлэгээний ажилд зуучлуулсан охид одоо олон жил эс гэхэд 1, 2 жил өнөө л ажлаа хийгээстэй, өөр юм хайх ч хvсэл нь унтарсан бараг тэрvvндээ дуртай болж амждаггvй л юм бол буруу циклээс гарч чадахаа өнгөрсөн нь бусдын буруу ч юм шиг л юм ярьсаар л явж байдаг. Гэтэл бусдаар ажлаа олуулж байгаагvй над шигvvд нь тэр хооронд гайгvй vнэлгээтэй дуртай ажлуудаасаа хайж сураад л явж байсан байгаа юм. Эхэндээ ч хэцvv л байсан байх хэцvvг давж vзсэн улсуудад л урагшлах дэвших боломж их ирэх юм даа. Найдах асуух өөр хvнгvй байсан нь надад IT ажил олдоно гэсэн итгэл өвөрлөж гүйхэд нөлөөлсөн.

Анх туршилтаар ажилд авсан 3 кандидатын нэг нь 10 гаруй жилийн туршлагатай SW engineering-ээсээ нэлээн холдсон ахлах програмист аналист маягийн Австрали хүн байж таарсан. Гэхдээ Австралчууд залхуу, эрхээ мэддэг, олон юм шаарддаг, өндөр цалин нэхдэг, илүү цагаар суухгүй, их хэцүү хүмүүс л дээ. Өөрийгөө хөгжүүлдэг төрлийнх нь байж чадаагүйгээс сүүлийн үеийн технологийн юмаа мэдэхгүй надад ялагдсан бас үнэтэй байсан байх гэж боддог. 2 дахь кандидат нь маш ухаалаг Жордан залуу, 5 жилийн програмистын дадлагатай. Дээрх 2 аль аль нь жилийн 75,000$ + супер гэж нэхсэн, хоёулаа эрэгтэй, ганц бие хүмүүс байсан нь хувийн өндөржүүлсэн хариуцлага тал дээр намайг гүйцээгүй байх гэж боддог. 3 дахь буюу азтай тахиа нь би. Ажлын туршлагасаад байх юм байхгүй ч хоббигоороо developers форумуудаар байнга хэсч хэн юу хийчихэж вэ? гээд сониучирхаад сууж байдаг, мэргэжилдээ хайртай, engineering-дээ дурласан залуу мэргэжилтэн ердөө л $58,000+супер (6-7000$)-т л өөрийгөө санал болгосон. Эмэгтэй гэдгээр минь, мөн орос япон хэлтэй гэдгээр маань шохоорхож, зүгээр л харах гэж ярилцлагад дуудсан гэсэн. Гэтэл ярьсан юм маань, өмссөн зүүсэн маань онцгой elegant Австраличуудаас тас өөр байсан гэсэн. Энэ нь их дутагдалтай тал гэдгийг цалингаа гадарт биш өөр юманд үрдэг гадныханаас сүүлд мэдэрсэн.
Тэгээд зүгээр л өөр гэдгээр л нь түр намайг туршья гэж сониучирхаж бодсон байдаг юм. Миний сониуч байдал ч бас нөлөөлөө биз. Учир нь босс маань орос гаралтай анхны өдрөө л “надо пить водка” гээл яриагаа эхэлж байсан би ч “столичная молодец” ч гэх шиг одоо бодохоор Радуга-гаас өөр юм үзээгүй оросоор ярихдаа пар юм байж бас да нетээ хүртэл мартсан байж ганц 2 үг маань их хэрэг болсонд олзуурхдаг.
Хойд хөршийн орос ах нар маань ахан дүүсийн барилдлага гэдгээрээ холын гүрэнд хүртэл дотночилсон сэтгэлээр хандсан ч байж мэдэх юм. Голомтийн санхүүжилт олох гэж Унгар хүнийг Болдхуяг ( bum blue spot ) хонгоны хөх тамгаараа анхаарлыг нь татаад европ хүний охид нь төрөхдөө хөх тамгатай төрсөнөөс болоод сайxан яриа өрнөсөн гэдэг шиг кк.

Асуудал гэвэл Ажилд орсон анхны өдрөөсөө л Elegant Lady гэсэн хоч авсан ч хэдхэн сарын дараа ганцаараа будагтай гоёцон сууж байхаас ичээд удахгүй уусаад адилхан гадар сонирхохоо больсон. Хаа ч орсон харчууд голдуу хав хар хослолтой хvмvvcийн цоо ширтсэн харцаар угтуулж vдvvлэхгvйн тулд бусдаас эрт ирж бусдаас сvvлд харьж ажлын ачаалал дааж сургасан япон системд талархмаар ч юм шиг. Шууд монголоосоо ирээд кофе цай эpгvvлсэн шигээ терийн албаныхан шиг цалиндаа тааруулж байгаа мэт ажиллавал угаасаа гологдох байсан байх. Хийх юмаа хэнээр ч vглvvлэхгvй сайхан амжуулчихдаг д бол Австралид миний хэн байх ямар харагдах нэг их нелеегvй. Эмэгтэй хvнтэй эрх тэгш харьцаж эрх челее эдлvvлж хатан хаанаар хvртэл өргөмжилдөг нь Азиуд дотроо онцлог санагддаг. Гадаад vзэмжээс цаадахыг vнэлдэг нь ч их таалагддаг.

Юу гэж л чадахгүй хүнийг ажилд улдээе гэхэв анх бид гуравт даалгаврууд өгсөн. Эхний Австрали бол ч өө амжихгүй чадахгүй 3 сарын ажил байна гэсэн. Жордан залуу ч яахав хийе гэсэн боловч өөрөө хийх гэж нухаад уул нь тасарцан хэрнээ тэгээд өөрөө scratch-аас бүх кодоо бичээд design-аа гаргаад цаг алдаад суусан.
Дүнкүү би харин тэнэмэл юм болохоор шууд бэлэн tools татаж аваад л 3 долоо хоногт хийх ажлыг нь 3 хан хоногт амжуулж бүгдийг impressed болгосондоо би өөртөө ч итгэж бардаггүй их гоё шийдэл болж байсан тухайн үедээ л компьютер гэдэг ийм агуу юмуу гэж мэргэжлээрээ, мэргэжлийнхээ potential-р, хувийн чадвараараа их бахархаж байж билээ. Тэгээд би шилэгдэж үлдэхээр болж надад Япончуудийн Fujitsu-Xerox-ийн vessel tracking системийн төсөл сонирхууллаа.
Хийж чадах уу л гэж байна чадна гээд аваад хаясан чинь бүгдээрээ гайхаад. Програмийн аргаар газрын зурган дээр байгаа хэдэн усан онгоцнуудынхаа замыг тодорхойлж хаа явааг нь ямар ачаа тээвэрлэж байгааг нь web application-р хардаг систем л дээ. Мэдээж fresh mind & look from the different angle хэрэгтэй. Өмнө нь олон Америк, Англи, Герман компаниудаар яваад бүгд боломжгүй гэсэн байсан юм билээ. Олон жилийн өмнөх технологи ч бас гүйцэхгүй л байсан юм байгаа биз.
Харин Австрали компани тэр дундаа манай хэлтэс миний гардаж ажилласан төсөл боломжгүй гэгдсэнийг боломжтой болгож би шилдэг ажилтны цом мөнгөн урамшууллын чек гардаж авч байлаа.
Учир нь би өмнө нь иймэрхүү юмыг өөр амьдралын case-үүд дээр хэрэгжүүлж байсан, оролдож байсан хүмүүсийн бүтээлүүд санал сэтгэгдлүүдийг судалсан, оргүй хоосноос мэдээж эхлээгүй. Хүний логик сэтгэлгээ эвийг нь олох шийдэл сонгох ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн байдал их хэрэгтэй. Үүнийг туршлага сэтгэл зүтгэлээр л олж авах болохоос ямар ч шилдэг сургуулиудад хичнээн зуун мянган доллар төлөөд ч олж авч барахгүй сониуч байх мэргэжилдээ хайртай байх мэргэжлийн бус амьдралын case-ууд дээр мэргэжлийн шийдлээ apply хийж сурах, сурдаггүй юм аа гэхэд тийм боломж байж болохыг олж харахыг хичээх гэдэг заяамал эд үү хөгжүүлдэг эд үү мэдэхгүй байна.
Юутай ч бид чадсан бүтээсэн зүйлсээрээ HP, David Jones, Fisher & Parker, Ripcurl гээд олон ч нэртэй газруудад тус дэм болж enterprise системүүдийнх нь хүчээр хэрэглэгчид бид бүгдээрээ чанартай сайхан амьдралаа бүтээцгээж байгаа. Брэндсэг монголчууд ч дэмийг нь хүртэж биеэ ороох будгаа хийж, үүрэх хувцас цүнхээ хямд олж авч чадаж байгаа байх.

Монгол мэргэжилтнvvд дэлхийд танигдаж хилийн чанадад сурч боловсорч их зvйлийг хийж бvтээж яваад нь бахархалтай ханддаг. Австрали улс жил бvp 250,000 чадвартай ажиллагсад гадаадаас авах бодлого хэрэгжvvлж байгааг 2015 оны 3 сард http://immi.gov.au австралийн элчингийн сайтад мэдээлсэн байна. Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, мэргэжлээрээ 3+ жил ажилласан ойр орчныхондоо ажлын болон байнгын оршин суух виз авахад нь амжилттай тусалж байсан туршлагадаа vндэслэн аятайхан боломжуудын талаар мэдээлэл тvгээж байгаадаа баяртай байна. Мэдлэг болгож хэрэгжvvлэх хvн гарна гэж найдаж байна.

Хаанаас эхэлсэн хvн хаана хэр хугацаанд очсон байна гэдгээр тооцвол бидэнд асар их боломж амлаж чадах гэрэлт ирээдvй рvv өөдрөг алхацгаая.

Гэгээн 2015 он 3 сар

Contact me: gegeen
Email: Gegeen
Page: http://facebook.com/gegeen
Profile: http://facebook.com/gegeenCom

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны ч иглэл гарлаа

Монгол, Австралийн хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог.

Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, олон улсын худалдаа, эрх зүй, улс төрийн эдийн засаг, стратегийн менежментийн чиглэлээр боломж илүү нээлттэй бол, инженер, барилга, хот байгуулалт, уул уурхайн салбарт дэд бүтцийн инженер, барилгын менежмент, электроникийн инженер, хот, бүс төлөвлөлт, биотехнологи, байгаль орчны эрх зүй зэрэг олон мэргэжлээр тэтгэлэг олгох юм байна.

Тэтгэлэгт цахим өргөдөл гаргах хугацаа хоёрдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org хаягаар авч болно.

On http://facebook.com/gegeen

AЛТАН БОЛОМЖ буюу Австралид амьдрах байр v нэгvй

AЛТАН БОЛОМЖ буюу Австралид амьдрах байр vнэгvй

1. Чиний мөрөөдөл юу вэ? Энэ тухай бидэнтэй хуваалцаж нийтлэл бичээрэй.

– Анх би 20 хvрэхдээ залуу монгол гэр бvлvvдийн хувьд хамгийн том мөрөөдөл нь болох 1 өрөө ч хамаагvй хувийн байртай болох зорилго тавьсан байлаа.
Хөрөнгөтний нийгэмд шилжиж байх vед хvvхдээрээ жаахан байсан ч жижигхэн биендээ баймгvй том зориг гаргахад хvргэсэн олон челленж сорилтуудыг амжилттай даван туулж ирсэндээ баярлаж явдаг.

Хvvхдээрээ шахуу шинэхэн ээжийн орлого бага, ирээдvй ч бvрхэг, хvvхэд нялх, эцэг эх нар минь соц нийгмээрээ сэтгэдэг нь дуусаагvй, юун томорсон хvvхдvvддээ хөрөнгө тасалж тусад нь гаргах нь бvv хэл чемодантайгаа хоер талаасаа нийлээд хоосон өтөлчихсөн, vр хvvхэддээ гайхуулах боловсрол чадвар нь ид vнэгvйдэж ядуугаа мэдрэх процесс нь явагдаж байсныг ч хэлэх vv, тухайн vед залуугаараа бизнесмен болчихсон ч юм уу эдээр баян хvн гэсэн юм бараг байсан ч юм уу, өөртэйгээ таарсан vеийнхээ залуутай оюутны ширээнээс танилцаж суусан болохоор хэн нь хэнээсээ ч их юм горьдохов, тэр vед олигарх гэсэн ойлголт бараг байхгvй, хувийн хөрөнгөтэй болж эхэлсэнvvд нь лав эцэг эхvvдийн орчинд ховор байсан. Гэр бvл төлөвлөлттэй холбоотой юм уу, иргэдийг байр орон сууцжуулах, орлогожуулах, хvvхэд залуусыг, шинэ гэр бvл, ээж нарыг дэмжих бодлого суларч иргэд учраа олохгvй ид хямарч байсан цаг vеийн гэрч болсон доо.

Хvvхдийнхээ хажуугаар гэрээсээ ажиллах гэж оролдож, маш их өлсөж ядарч, энд тэнд толгой хоргодож юу эсийг vзэхэв, толгойгоо даах насанд хvрчихээд ээж ааваасаа байнга зулгаагаад байх хэцvv муугаа мэдэхгvй бардам зантай хvн гуйж чаддаггvй зангаа дарж чадахгvй явсаар суурь мөнгөгvй, эхлэл хөрөнгөгvй залуусын жишгээр гадаадад гарч vнэлгээ ихтэй цалинжвал байp авахад хурдан юм байна гэсэн дvгнэлт хийж олонхын жишгийг дагахаар болж байлаа. Тэр vед амьдрал хөөсөн чадалтай залуус бvгд л гадагш урсаж эхэлсэн ид vе байж билээ. Ихэнх нь л Америк Солонгос руу явдаг байсан. Aвстрали улс гэр бvлээр нь айдас дарамтгvйгээр албан есоор ажиллаж сурах боломж олгодгоороо ойрын хэдэн жилд их моодонд ороод байгаа. Бас нэг өрөө нийтийн байрнаас ч ихийг олж харах билгийн нvдийг нээхэд гадаадад гарч гахай шувууны мах идэх нь онцгой vvрэгтэй.

Мэдээж миний хэл ус муу байсан тул эвээ олохгvй хямд газрууд хайсаар Энэтхэг, Япон, Швейцар, Герман гээд олон ч газрыг туршиж эцэст нь Австралид нvхээ олж жил хагасын дотор эхний байраа монголд авсанаар энэ жижигхэн мөрөөдөл минь томрох шаанс гарч билээ. 2 жилийн дараа 2 дахь байраа Австралид анх авахдаа 15км зайд хотын төвөөс алслагдсан байр анх авч байсан нь алдаа байсан гэж нөхрийн зvгээс тооцогдсон ч миний хувьд харин ч ахиад 2, 3 дахийг нь ойр хавьд нь авах боломжоо алдаж бусдын жижиг мөрөөдөл рvv анхаарч өөрийн том мөрөөдлийг хойш тавьж дээ л гэж харж байсан.

Гэхдээ энэ бусдын тархи потенциалыг дэмжсэн хөрөнгө оруулалтаа амжилттай хувиргаж, бvтэн цагаар бизнес хийдэг болж, бvх орлогоо боолын хөдөлмөр эрхлэлтээс бус, цагт баригдсан энгийн ажил эрхлэлтээс давсан vйл ажиллагаагаараа босс хийж олдог болох хvртэлээ явж араасаа асар олон даган дуурайгчидтай болж чадсанаараа бахархаж явдаг. Одоо ч гэсэн Австралийн Монголчуудын бизнесийн орлого нь ажил хийж олохоос ч давж чадсан анхдагч бизнес эрхлэгчдийн гол төлөөлөл нь болж яваа нэгэн гэж vнэлэгддэг гэж дуулдсан. Анхны Австрали дахь байрны засварынхаа ард ч амжилттай гарч би чадах юм байна бид ажил хэрэг болговол болох юм байна, унтаа байдлаар урсгалаараа яваа олон ядарсан хvмvvcт ч ашиг орлогын амархан суваг шинээр нээгдэх юм байна гэсэн бvрэн итгэл төрсөн. Сиднейн монголчууд барилгын болон цэвэрлэгээний ажил их хайдаг бол айлаас эрэхээр авдраа уудалж болохуйц болохнээ

Анх гэхдээ санхvvгийн амжилтаа 8-10 жилээр ухрааж байж олон ч найзууд ах дvv нараа гадаадад гарч амьдралаа дээшлvvлээд, мэргэжлээрээ ажиллах визний зардал, сурч боловсрох төлбөрөө босгоход нь нэмэр болж чадсан гэж би хувьдаа боддог.

5 жилийн дараа Австрали дахь анхны байраа зарахад 30-40%-н vнийн өсөлттэй байсан нь урам өгч жилийн өмнөөс энэ чиглэл рvvгээ нэлээн туршлагаа зузаатгах vйл хэрэг өрнvvллээ.
Ойрын хэдэн жилд тvрээсийн дарамт Сидней хавиар улам л өснө, гэтэл ихэнх маань vглэн vглэн struggling амьдардаг тvрээсээ хэмнэх гэж шавааралддаг хэвээр. YXX, байрны vнээрээ дэхийд эхний 5-д, эдийн засгаараа эхний 10-т (9), аз жаргалын индексээрээ 1-т жагсдаг энэ гvрэнд бид successor байж хямрал, vнийн өсөлтийн хохирогчид нь биш хожигчид нь байхыг хичээвэл боломж нь байна бас санал болгох юмтай туслагч нь ч бий болчлоо.
Yеийн маань залуус дvv нар маань Австралид сургуульд сурах гэж 10-20 мянган (зарим нь 30-40) долларын төлбөр жилдээ зарцуулж байхад би амьдралаас суралцах гэж даруй 5-6 дахин ихийг зарцуулж байж жижиг байрыг өрөө нэмж засвар хийх, ажлын байр vvсгэх, өртөг ихтэй газарт байрны тvрээсний дарамтнаас болж зовж шаналж яваа монголчуудынхаа проблемоос бага ч атугай шийдэх, жирийн нэг онцгvй байранд биш бvр 5 одтой пентхаус байранд монголчуудаасаа тvрээсгvй байлгах люкс амьдралын зэрэглэлийг бий болгох боломжыг бага ч атугай шийдээд явж л байна. Мэдээж надад энэ бvхэнд ганц хvнийх гэлтгvй их тусламж хэрэгтэй.

Мөнчгөрөөрөө мөн ч их мачийж энэ хvрсэн, их ч зовж олсон жоохон эргэлтийнхээ мөнгөөр жижиг байрууд авч хаашдаа л ажиллагаа нь адилхан л их цаг авч менежмент нь ижилхэн л хийгдэхээс цааш хэн хэндээ ашигтай байдлаар нэгнийхээ Сидней дэх тvрээсийн төлбөрийг нь бvрэн даагаад орлоготой нь залгуулаад оронд нь эргэлтэндээ хvvгvй хэдэн цаас босгож чадвал би өөртөө нэгэнт чадна гэдгээ баталчихсан, ашгийн тооцоогоо чамбай хийдэг, байрны сонголт тал дээр нvдтэй, бас ч чамгvй туршлагатай юм чинь энэ олон монголчууд дотроос өөрсдийнхөө төлөө хөдлөх хvн гарна, манай албан байгууллагад хандаад хvvхдийнхээ хамгийн том зардлын нэг болох Австралийн байрны тvрээсийг vнэгvй шийдэхдээ эцэг эх нь баяртай байх болно гэдэгт бvрэн итгэлтэй байгаа. Хvcвэл хvv багатай зээлийг нь олж өгч байраа өөрийн болгоход нь ч тусалж чадахаар болж байна. Урьдчилгааны 10-20% л байхад ер нь болчихоор.

Иймээс ч би энэ том мөрөөдлөөс минь хуваалцаж ажил хэрэг болгоход минь дэмжлэг vзvvлэхэд тvлхэц болж байгаа болох гэж яваа хэн бvхэнд амьдралын энэ алтан боломжыг атгаад авах олон олон азтай хvvхдvvдийн өмнөөс урьдчилаад талархлаа илэрхийлмээр байнаа.

Мөрөөдлөөс минь хуваалцаж нэгээхэн хэсэг нь болж алтан агшнаа зарцуулж нэгэн цаг мөчөө vvнд зориулж байсандаа баярлах мөч ойртох болтугай.

Хаанаас эхэлсэн хvн хаана хэр хугацаанд очсон байна гэдгээр тооцвол бидэнд асар их боломж амлаж чадах гэрэлт ирээдvй рvv өөдрөг алхацгаая.

Гэгээн 2015 он 3 сар

Contact me: gegeen
Email: Gegeen
Page: http://facebook.com/gegeen
Profile: http://facebook.com/gegeenCom

Posted in News. 2 Comments »