УБ ДАХЪ АВСТРАЛИ УЛСЫН ВИЗНИЙ МЭДҮҮЛ ЭГ ХҮЛЭЭН АВАХ ТӨВ (AVAC)- Утас: +976- 7000 4453, +976-8688 4453

УЛААНБААТАР ХОТ ДАХЪ
АВСТРАЛИ УЛСЫН ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ТӨВ (AVAC) Утас: +976-7000 4453, +976-8688 4453

2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсад амьдарч буй иргэд Австрали Улсад зорчих
визний материалыг өөрийн биеэр Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах
төвд (AVAC) өгөх боломжтой боллоо. Тус төв Монгол Улсад амьдарч буй иргэдийн өв залгамжлан
Австрали Улсын иргэншил авах мэдүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хүлээн авах
боломжтой болно.
Австрали Улсын Цагаачлалын алба VFS Global компанитай гэрээтэй ажилладаг бөгөөд уг компани нь
Улаанбаатар хот дахь Австралийн визний мэдүүлэг хүлээн авах төвөөр (AVAC) дамжуулан Монгол
Улсын иргэдийн Австрали Улсад зорчих визний мэдүүлгийн материалыг хүлээн авах, холбогдох бусад
үйлчилгээг үзүүлэх юм.
Санамж: Тус төвд хүлээн авах визний бүх мэдүүлгийг Бээжин болон Шанхай хот дахь
Австралийн Цагаачлал болон xил хамгаалах алба эцэслэн шийдвэрлэнэ.
Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвийн байршил:
DHL компанийн байр, 1-р давхар
Энхтайвны өргөн чөлөө 10/5
Хороо 1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар 14210, Монгол Улс
Утас: +976-7000 4453, +976-8688 4453
Факс: +976-7010 4410
И-мэйл: info.aumn@vfshelpline.com
Вэб хуудас: http://www.vfsglobal.com/australia/mongolia
Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв ажлын өдөр буюу (Даваа- Баасан) гаригт 08:00 –
15:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч үйлчилнэ.
Даваа – Баасан гаригийн 08:00 – 15:00 цагийн хооронд иргэдэд утсаар мэдээлэл өгнө.
Тус төв дараахь үйлчилгээг үзүүлнэ:
 виз болон виз мэдүүлэхтэй холбоотой лавлагаа өгөх;
 визний бичиг баримт болон хураамж хүлээн авах;
 интернэтэд холбогдсон компьютер;
 иргэд өөрийн виз мэдүүлгийн явцыг интернэтээр шалгах системээр хангах;
 виз мэдүүлгийн хариу/паспорт/бичиг баримтийг хэрвээ байгаа бол) буцаан олгох;
Иргэд цагаачлалын албаны стандарт виз мэдүүлгийн хураамж (холбогдох бусад төлбөр) төлөхөөс гадна
тус төвийн үйлчилгээний хураамж болох 70 Австрали доллар буюу 100,800 төгрөгийг төлнө.
Ихэнх виз мэдүүлгийн бичиг баримтийг электрон хэлбэрээр Хятад руу илгээх учир шуудангийн төлбөр
төлөх шаардлагагүй болно. Хятад Улс дахь Цагаачлалын албаны ажилтан бичиг баримтийн цаасан эх
хувийг ирүүлэхийг шаардсан тохиолдолд иргэд шуудангийн зардлыг хариуцна.
Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу:www.vfsglobal.com/australia/mongolia / http://www.china.embassy.gov.au / http://www.immi.gov.au

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

For the future of Community and Youth

Proudly supported by Gegeen team:

Gegeen: 976-75750965, 98321673
Visa: 976-9920 7936, 88077936
Sydney: 61+410 063 125, +61-407353505

http://www.gegeen.com RSS
gegeen@yahoo.com

iBT, TOEFL, IELTS ebooks and Scholarship info:
GGN YahooGroup: http://groups.yahoo.com/group/gegeen
Shildegiin shildeg blog-2010: http://gegeen.wordpress.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: