ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Buudlagiin Munkhbayar egchees irlee.

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

postdateiconSamstag, den 09. August 2014 um 11:48 Uhr | Geschrieben von: Ts.Batmunkh | PDF | Drucken | E-Mail

Beitragsseiten
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО
мэдээлэл хийнэ.
Alle Seiten

logo%20jpeg.jpg

Монгол Улсын Засгийн газар улс орны хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монгол судлалыг дэмжих ажлыг эрчимжүүлэх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гaдаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар 2014 оны 9 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд “Бүтээмжит хамтын ажиллагаа” сэдвийн дор Хилийн чанад дахь монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна. Тус чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж мэндчилгээ дэвшүүлэх ба Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон үг хэлж, мэдээлэл хийнэ.Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй үед улс орны хөгжилд өндөр ач холбогдолтой энэхүү чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Иймд ХБНГУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагын ТББ, нийгэмлэг, холбоод тус анхдугаар чуулга уулзалтад сайн бэлтгэж, салбар хуралдаануудад идэвхитэй оролцон, тодорхой санал боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй.

Монгол иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд тус чуулга уулзалтад оролцох эсэхээ дотроо хэлэлцэн, оролцох
бүрэлдэхүүн, хэлэлцүүлэх саналаа тодорхойлж, энэ оны 8 дугаар сарын 14-ний дотор тус ЭСЯ-нд ирүүлнэ үү. Арга хэмжээний
хөтөлбөрийн төслийг хавсаргав.

Харилцах утас: 030/47480622030/47480622 Факс: 030/47480616, Э-мэйл:berlin, Вэб: www.botschaft-mongolei.de

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ
Берлин хот, 2014 оны 8 дугаар сарын 8

“БҮТЭЭМЖИТ ХАМТЫН АЖИЛЛАГАА“ сэдэвт

Хилийн чанад дахь монголчуудын холбоодын “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД”
анхдугаар чуулга уулзалт аравдугаар чуулга уулзалт

НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
/Төсөл/
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, Төрийн ордон

8:00- 9:00 Бүртгэлийн ажиллагаа, угтан авалт

9:00- 9:10 “Хилийн чанад дахь монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалт”-ыг нээж, Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлнэ
9:10-9:20 Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ
9:20-9:30 Монгол Улсын Их хурлын даргын мэндчилгээ

9:30- 9:40 Консулын газрын захирал Ш.Сүхбаатар мэдээлэл хийнэ.

9:40- 9:55 Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан ТББ-уудын талаархи нэгдсэн танилцуулга мэдээлэл – Н.Номун-Эрдэнэ, Европ Монголын Нийгэмлэгийн тэргүүн, ЦӨ Холбооны УЗ-н дэд дарга, Стокхолм, Шведийн Вант Улс

9:55-10:10 Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын асуудалд – Др М.Саруул-Эрдэнэ АНУ дах Монгол Соёлын төвийн тэргүүн, ЦӨ Холбооны гишүүн, Блоомберг, АНУ

10:10-10:25 Давхар харьяалал бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд – Д.Үүрцайх, Д.Цэрэнбат
10:25-10:40 Гадаадад буй монголчуудын ТББ-тай хамтран ажиллах эрх зүйн орчин, зохион байгуулалтын боломжууд, тэргүүн туршлагууд – Энхбат,

10:40-11:00 Монгол Улсын Ерөнхий сайд төлөөлөгчдөд хандан үг хэлж, мэдээлэл хийнэ.
11:00-11:30 Цайны завсарлага – Хэвлэл мэдээллийн хэсэг
11:30-13:00 Асуулт хариулт-чөлөөт хэлэлцүүлэг
13:00-14:00 Үдийн зоог
14:00-14:10 “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтыг нээж “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат үг хэлнэ

14:10-17:10 Салбар хуралдаанууд:
1. Өндөр технологи
2. Шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн танин мэдэхүй
3. Нийгмийн эрүүл мэнд
4. Жижиг дунд үйлдвэрлэл
5. Урлагийн менежмэнт

17:10-18:30 Салбар хуралдааны дүнг нэгтгэж, нэгдсэн зөвлөмжийг танилцуулна.
18:30-18:40 Нийт төлөөлөгчид зураг авахуулна.
19:00-21:00 Гадаад харилцааны сайд зоог барина.

Kategorie: ЭСЯ / ЭСЯ-ны мэдээ

Шинээр нэмэгдсэн

Хамгийн их уншсан

http://www.botschaft-mongolei.de/index.php?option=com_content&view=article&id=400%3A-2014-09-18-&catid=1%3Anews&Itemid=18&showall=1

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: