Gegeend tuslah ajilchid bn u

Mongold ajilguidel uuseed hun bur l gadagshaa garahyn tuus. Bid harin gadaad dotoodod n ajliin bair uusgeed ajiltan shalgaruulj avdymu. Gegeend volunteeraar ajillah angli heltei humuusiig burtgej bn shw. Uuriiguu hogjuulj delhiin irged boloh gartsaa olj avahad chini tuslay. Ih mungu ehnii eeljind amlaad demii bh ih yum surchihaar erguuleed hoyorgui setgeleer zutgechiheer hudulmurch humuust bol hangaluun amidral haa ch zayah n oilgomjtoi

http://facebook.com/gegeen

976-99207936, 0407353505

Advertisements
Posted in News. 1 Comment »

Gegeen FB page-n 20,000 dah aztan

Mongol emegtei bn.

http://facebook.com/gegeen huudasny likes 20 min-n dotor 20004 boltoloo gyals uschihluu. 20,000 dah aztan maani Chimge Bazarragchaa gej profile-n ezen bn.

France-d avhuulsan zurag l boltoin bn. Paris yavj uzmeer sanagdchihlaa. Als holiin Australia gurnees mendchilgee devshuulj uulzahyn yeruul tavij bnaa. http://facebook.com/GegeenCom -s msg bichsen shw. Huurhun kangaroo bi chiniih geel bultelzeel bn kk. Aztandaa amnii khishig buyan zaya n diiltsen tsoglog amidraarai gej husye.

Kangaroo avaarai Amid bish ch Australias ochson holoos irsen beleg shw

Kangaroo avaarai Amid bish ch Australias ochson holoos irsen beleg shw

http://facebook.com/Gegeen ii 20,000 dah zochin Kangaroogeer shagnuulna

Australian ajliin turshlagatai boloh bolomj by Gegeen

Bidnii u/a-g tusalj demjin bilet zahialgiin asuudliig gardaj guicetgeh volunteer oyutnuudad Australian companyd ajillasan turshlagiig n iltgeh reference letter bolon referee contact-r hangaj Australiad mergejliin ajil haihad n tulhets uzuulne

On http://facebook.com/Gegeen

Gegeenii olon zuun oyutnuud uursduu ger buliinhenee eceg ehiigee anh irehed n yumu ayalalaar amraltaaraa irj bucahad n ongocny bilet zailshgui avax shaardlaga tulgardag. Ene ch utgaaraa oyutnuudaar dagnasan gazruud ru bilet zahialgiin medeelel, business sanal bainga orj irdeg. Ene udaad negen nislegiin biletiin tuv bidend Korean airport deer heregleh belegnii uramshuulliin cartuud iruuljee. Bayarlalaa.

Australia Mongol ru niseh bilet zahialga by Gegeen

Gegeenii olon zuun oyutnuud uursduu ger buliinhenee eceg ehiigee anh irehed n yumu ayalalaar amraltaaraa irj bucahad n ongocny bilet zailshgui avax shaardlaga tulgardag. Ene ch utgaaraa oyutnuudaar dagnasan gazruud ru bilet zahialgiin medeelel, business sanal bainga orj irdeg. Ene udaad negen nislegiin biletiin tuv bidend Korean airport deer heregleh belegnii uramshuulliin cartuud iruuljee. Bayarlalaa.

On http://facebook.com/Gegeen

Монголоос Австрали улсад ирсэн анхны өдри йн асуудал (тээш алдах)

Австралийн Сидней хотын онгоцны буудал дээр өдөрт 90,000 хүн ирдэг тул ойр орчинд нь үнэ төлбөргүйгээр машины парк олно гэсэн ойлголт ховор, зогсож болохгүй газар хамаагүй зогсвол торгууль өндөр, капиталист нийгмийн гол хэрэглүүр болох халаастай нь ярьж энэ олон улсуудыг журманд нь оруулж, зохицуулалт хийдэг ба сургуулиудын онгоцноос тосох үйлчилгээ 180-270$ байдаг. Монголчууд маань аль болох ажил хичээлээ зохицуулаад таньдаг хүмүүсээ бага зардлаар тосохыг хичээдэг ч жилдээ 100, 100 оюутан тосдог Сиднейд салбартай Гэгээнийхний хувьд энэ нь багагүй ачаалалтай зардал чирэгдэл явдал суудал ихтэй ажиллагаа болдогоос 50$-н үйлчилгээний хураамж авч эхэлсэн нь өндөр өртөгтэй газруудын талаар ойлголтгүй Монголчуудад маань хүндээр тусч бага орлоготой иргэдтэй Монгол улсын Чингис Хаан буюу хуучнаар Буянт Ухаа нисэх онгоцны буудал шигээ цөөхөн хүний үнэгүй зогсоолтой газруудтай зүйрлэн УБ-с 18 дахин өндөр орлоготой, өртөгийн хувьд дэлхийд эхний 5-д орж буй Сиднейд амьдарч байгаа хүмүүсийг төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх завтай, зардал гаргахуйц өөр орлоготой байхыг шаарддаг нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул энэхүү ярилцлагыг нийтэлж Гэгээнийхний буяны ажиллагаа шахуу болоод байгаа шинээр ирэгсдийн сэрвисийн зовлон жаргалаас хуваалцаж байнаа. Манай оюутан Оогий анхны үйлчлүүлэгчдийн маань нэг бөгөөд бидэнтэй өөрийн сэтгэгдэлээ хуваалцлаа.

* Монголоос Австрали улсад ирсэн анхны өдрийн асуудал (тээш алдах)

Гэгээн: Монголоос хэдэн тээштэй хаагуур дамжиж ирсэн вэ ? Ачаагаа хаана яаж алдав?
Оогий: Би Монголоос гарч ирэхдээ нөхөртэйгээ хамт 2 – лаа нэг нэг тээштэйгээр Солонгосоор дамжиж Австрали улсын Сидней хотыг зорьж ирсэн.

Гэгээн: Буучихаад тээшээ алдсанаа хэр удсаны дараа яаж мэдсэн вэ?
Оогий: Ачаагаа хүлээж зогсохдоо их удаад бүх хүний ачаа гарч ирж дууссаны дараа биднийх байхгүй байгааг мэдсэн . Тухайн үед ачаагаа 2 цаг шахуу хүлээж зогссон ч нөхрийн маань ачаа гарч ирээд миний ачаа гарч ирээгүй.

Гэгээн: Тэр үед ачаагаа алдсанаа мэдээд ямар арга хэмжээ авсан бэ, хэнтэй уулзаж яаж зохицуулах ёстой байдаг юм байна, тэр үеэд англиар сайн ярьж чадаж байсан уу?
Оогий: Аз болж Гэгээнийхэн намайг тосохоор анхнаасаа ярьж тохирсон байсан. Бидэнтэй хамт буусан охиныг машиндаа суулгачихаад биднийг нэлээн хүлээсэн байна лээ.
Ачаагаа алдсанаа мэдээд хамгийн түрүүнд ачаагаа гарч ирэхгүй байна гээд ойрхон байсан тухайн асуудлыг нь шийддэг “Lost baggage claim” газар дээр очсон.
Гэвч ангил хэл маань муу байсан учраас бид өөрснийгөө ойлгуулж чадаагүй бас тэд нарын асуултыг ч ойлгож чадаагүй ачааны таних тэмдэг онцлох шинжүүдийг ойлгуулж барахгүй ашгүй Гэгээнийхний Австрали дахь хаяг утсыг өгч байж авралын гараа сунгасанд нь үргэлж талархаж явдаг.

Гэгээн: Хамт ирээд түрүүлж гарч ирсэн хүүхэд чинь удаан хүлээлгэсэнд бидэнд их ундууцаж байсан л даа, гэтэл бид гадаа нь чамгүй удаан хүлээх хооронд машины паркны төлбөр улам ихсээд амьсгаа дээгүүрхэн л байсан, анхны удаа хүн тосож байгаа нь энэ биш ч гэлээ анхны удаа олон хүн тосох үеэр нэгнийх нь ачаа алга болсон явдал анх удаа тохиолдож байсан.
Тухайн үед та хэд дотроо юу бодож байв, биднийг яаж байгаа бол гэж бодох сөхөө ч байгаагүй л байхдаа тиймүү?

Оогий: Ойлголцож чадахгүй байсан учраас бид хоёрыг гадаа тосч байсан Гэгээнийхний утасны дугаарыг тэнд байсан ажилтанд өгсөн. Тэр үед ямар ч утасгүй бүх зүйл тодорхой бус бас ачаагаа олох эсэх нь ч мэдэгдэхгүй бараг уйлмаар байсан. Тэр үед гадаа байгаа Гэгээнийхнийг бидэнд туслах ёстой л гэж бодож байснаас тэдэнд юу тохиолдож байгаа бол гэж бодоо ч гүй, дараа нь ч гэсэн бидэнд ойлгуулж хэлээгүй учраас өөрсдөө хүн хар тосч үзэн үзтэлээ бид зовлонг нь ойлгоогүй л байсан. Онгоцны буудлын ажилчид нь бидний өгсөн утсаар Гэгээн рүү өөрсдийнхөө утасаараа залгаж тусалсан.
Тухайн үед яахаа үнэхээр мэдэхгүй байсан. Тэгээд Гэгээн рүү залгаж асуусан асуултынх нь орчуулганд баярлах манатай ачаандаа санаа зовоод аль болох тухай ажилтны асуулгасан асуутанд хариулж ачаагаа зөв тодорхойлж хэлэхийг л хичээж байсан, ачаагаа маш онцлог шинж тэмдэгтэйгээ утас уяа зүүж байхгүй бол энгийн нэг хар чемодан байсан тодохойлох шинж тэмдэг гээд байхаар юм юу ч байгаагүй, дотор нь байсан монгол бараа, чингис архины тусламжтайгаар бараагаа тэмдэглүүлэх аядсан. Гэгээнийхний өгсөн хаягийг тэмдэглүүлсэн байх.

Гэгээн: Ямар ямар асуулт тавьж байсан бэ?
Оогий: Ачаа чинь ямар хэлбэр хэмжээтэй байсан мөн дотор нь ямар ямар зүйл байсан талаар асууж Гэгээнээ бид нарын хэлсэн бүхнийг орчуулж өгч бас ингэж тэгж тайлбарла гээд зөвлөж өгч байсан. Гэхдээ хамгийн асуудалтай зүйл нь эргээд холбогдох бидний утас хаягийг асуусан гэхдээ бидэнд тодорхой хаяг байгаагүй ээ тэгээд Гэгээний хаягийг өгсөн тэгээд ч бид Гэгээний олж өгсөн байранд амьдрах байсан. Харин цуг ирсэн охин маань оюутны дотуур байр луу маш хол хүргүүлэх байсан гэсэн бас хаягаа мэдэхгүй ямар өрөөнд орох нь тодорхойгүй байсан болохоор хэрэв тэр охин ачаагаа алдсан байсан бол бас л сандрах байсан байх, гэтэл биднийг хүлээх хоорондоо Гэгээнд тухайн үедээ ундууцаж хүндрэл учруулж байсан дуулдсан, харин дараа нь маш их тус дэмийг нь авч марташгүй ихээр талархаж явдаг болсон байна лээ.

Гэгээн: Тэгээд энэ бүх бүртгэлээ хийж дуусаад онгоцны буудал дээр хэр удаан байсан бэ?
Оогий: Нөхөр бид 2 онгоцны буудал дээр 4 цаг гаруй байсан тэгээд ачаагаа тэмдэглүүлээд гарч ирсэн. Тухайн үед биднийг Гэгээний ажилтан хүүхэн машинаараа тосч байсан гэхдээ онгоцны буудал дээр гадаа машинаа зогсооход тодорхой мөнгө зарлагаддаг гэдгийг дараа нь өөрсдөө хүн тосоход л мэдсэн тэр үед Гэгээний ажилтан өөр хүн тосох гэж байхдаа явган хүний гарцанд ойрхон түр зогссон чинь 204$-р торгуулсан гэж хэлэхэд нь өөрсдөө торгуулж үзээгүй байсан болохоор нээх хүнд хүлээж аваагүй, бодвол хөөрхий минь тэрийгээ өөрөө л төлсөн байх даа. Бид нар тэр торгууль байтугай машины зогсоолын төлбөр ч төлөх сэтгэлзүйн бэлтгэлгүй юм бүрийг үнэгүй байх ёстой бидэнд өгөх албатай ёстой үүрэгтэй л гэж хүлээж авч байснаас цаана нь ямар их зардал, сэтгэл, явдал суудал болдогийг огт ойлгодоггүй байсан.
Мөн машинаа зогсоолд тавихад 15 минут тутамд 8$ байна гэдгийг тухай үед мэдээгүй ч дараа нь өөрсдөө хүн тосохдоо мэдэж аваад маш их төвөгшөөж байсан, би лав олон хүн үнэгүй тосч өгч чадахааргүй л юм билээ, зардал ихтэй санагдсаан. Хадам ээжийг тосох гэж манай нөхөр өдрийн 180$-нхоо ажлыг тасалж орлогоо хааж байж очиж тоссон.

Гэгээн: Өртөг өндөртэй улсад ажлын өдрүүдээр нээрээ л завтай хүн олддоггүй бүгд хичээл сургууль ажил алба гээд олддоггүй тал бий. Бид бизнес хийдэг тулдаа ажлын 8 цагт баригдалгүй хүссэн үедээ хэрэгтэй гэж үзсэн зүйлдээ зав сэтгэл гаргах боломжтой байдагтаа туйлын баяртай байдаг шүү. Сургуулиудаас оюутнаа тосох үйлчилгээ байдаг ч 180-270$ авчихаад очих газраа мэдэхгүй үед нь шууд сургууль дээр нь буулгаад өөрсдөө учраа ол гэдэг, зарим танил талгүй улсууд тэндээсээ ачаагаа чирээд алхаж явж байж зочид буудал олж авдаг дуулддаг, гэхдээ зочид буудал маш үнэтэй эхний 2 долоо хоногтоо бараг 2000$ гарна гэдгийг мэдэж бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Бас сургуулиудын олж өгч байгаа түр байрууд хэдий хямддаа орохоор долоо хоногийн $240-280-н байр боловч 2 долоо хоногийн өмнө захиалга өгсөн байхыг шаарддаг бас захиалгын төлбөрт 200 гаруй доллар авдаг гээд манайхны мэдэж байх ёстой зүйлс их байдгийг энэ дашрамд тайлбарлах нь зүйтэй санагдлаа.
Өөрийн чинь хувьд Гэгээнийхэн өөр яаж тусалсан бэ?

Оогий: Өө тухайн үедээ Гэгээний ажилтны зарагдах гэж байсан байранд гайгүй байр олтолоо түр хэд хоносон. Үнэ мөнгө ч төлөөгүй, үүнийгээ бид байх ёстой зүйл шиг л бодож байсан. Харин дараа нь найз нөхөд, танилын захисан улсуудыг байлгаж үзсэн, гэхдээ үнэгүй байлгаж чадсан ч гэж арай худлаа ярихгүй ээ. Энэ улсад байрны үнэ асар өндөр тэгээд ч шинээр ирсэн хүнд зарцуулж байх их зав, сэтгэл надаас л лав гарахгүй юм билээ, ойрхон байдаг дэлгүүр, автобусны буудал зааж өгч билет авахыг нь зөвлөж тусаллаа ч үнэгүй хооллож ундлаад, бохирдуулсаныг нь цэвэрлээд, илүү гудас хөнжил хүртэл бэлдэж өгнө, ажил төрлийг нь бүтээж өгнө гэдэг оюутан хүний эхний хэдэн жилд бол бусдад зориулах цаг, мөнгө гаргаж сурах тийм амар биш санагдсан. Энэ тал дээр Гэгээнийхэн харин хол алхсан хүмүүс байна лээ. Хичнээн мөнгөтэй, энэ улсад удаад учраа олсон ч ингэж Монголчуудаа хүний өөрийн гэж ялгалгүй тус дэм болж чадах хүн гэж хүний нутагт ховрын зүйл, иймдээ ч Гэгээнийхэн их өргөжиж танигдаж үйлс нь бүтэж явдаг байхаа. Эргүүлээд харин манай монголчууд өөрсдийнхөө тарьсан асуудлынхаа зардлаас өөрсдөө гаргалцаж, хувийн хариуцлагаа өндөржүүлж сурвал зүгээр санагдсан. Бүхнийг бусдаас найдаж горьдоод хол явдгүйг энэ улс их сайн ойлгуулж өгч байна.

Гэгээн: Ачаагаа яаж олж авсан бэ дараа нь?
Оогий: Тэгээд байрласан байрныхаа хаягийг Гэгээний ажилтнаар өгүүлсэн байсан болохоор 3 хоногийн дараа нэлээн асуулгаж хөөцөлдүүлж байж хүлээж авсан. Гэртээ хүнгүй гарч орох ажилтай үе таарсан бол эсвэл очиж авахдаа тулсан бол ахиад ямар их зардал чирэгдэл болох байсныг таашгүй. Тэр үед тэр газар луугаа байнга залгаж байсан тэгээд удалгүй ирсэн дээ. Бидний хамаг юм дотор нь байсан болохоор 3 хоног ёстой Гэгээнийхний илүүчилсэн юмаар л болгож байсан. Оюутны дотуур байрлуугаа хүргүүлсэн охин хүртэл байсгээд л дэлгүүр авч яваач, ийм тийм ч юм хэрэгтэй гээд оройдоо бидэнд олддоггүй бас тийшээ гүйгээстэй л байх шиг байсан. Шинээр ирэгсдэд адаглаад утасныхаа цэнэглэгчинд хувиргагч авахаас өгсүүлээд эхний өдөр дэлгүүр буудлаасаа хол байрласан үед идэж уух юмандаа хүрч чадахгүй их бэрхшээлтэй байдаг шиг байгаа юм. Гэгээнийхэн харин нэлээн үйлчилж гүйгээд ихэнхээс нь талархлын үгс л олж авбал бараг их юм байдаг байх, гэхдээ энэ их тус нь олон хүнд хүрч Австралид ирж үзсэн хүн болгонд л танигдсан байдаг нь анзаарагдсан. Ажилд орох гээд очихоор хүртэл тэндэхийн Монголчууд нь чи Гэгээнээр ирсэнүү гэж заавал асуудаг нь их сонирхолтой санагддаг.

Гэгээн: Энд ирэх хүмүүст цаашид хэлхэд юуг анхааруулж хэлэх вэ?
Оогий: Хамгийн гол нь ирэх гэж байгаа хүмүүст захихад юуны түрүүнд байх газрынхаа хаяг болон хашаа яаж холбогдохоо мэдэж байрж ирээрэй, найдвартай газраар л ирээрэй. Жишээ нь буух эзэнтэй буцах хаягтайгаар нь Гэгээнийг сонгож байсан маань алдаагүй зөв шийдвэр байсныг өдөр бүр л мэдэрч байна. Австралидаа ирсэн хойно нь шууд хаядаг бусад зуучлагчдын олон оюутнуудыг харж байхад бүгд л Гэгээнийхэн рүү л ирсэн хойноо ханддаг нь ажиглагддаг. Яагаад гэвэл байр болон бусад зүйлд чинь тусалж мөн энд ирээд мэдэхгүй зүйлийг чинь тайлбарлаж хаанаас яаж авах талаар мэдээлэлтэй болгож асуудлыг нь тодорхой болгож өгч тусалдаг гэж хэлмээр байна. Мөн манай найз ирэх замдаа гааль дээр хаяг асуухад нь хэл нь хүрэхгүй тэгээд ч манай хаягийг аваагүй онгоцны буудал дээр биднийг олохгүй нэлээн зүдэрч байж ирж байсан. Цуг нэг онгоцонд явж байсан ажлаар яваа монголчууд тааралдаж аминд ороогүй бол ч өнгөрсөөн хилээр ч давж орж ирэхгүйм байна гэж байсан. Тэгэхээр нисэхээсээ өмнө очоод буух хаяг, утсаа маш тодорхой болгож байж ирж байгаарай. Гэгээнийхэнд хямд байр олж өгч, хичнээн өөрсдөө цаг хугацаа мөнгө төгрөгөөрөө шатсан ч бусдад зориулж явдаг их сэтгэл зүтгэлийг чинь үнэлж сурах өдөр шинэхэн бидэнд чинь ирнэ шүү тэр үед бусдад тусалж явсан их ач буян чинь хэд нугараад очихын ерөөл дэвшүүлье дээ.

Ярилцсанд баярлалаа

Aug 2014 by GegeenCom
On http://facebook.com/gegeen

Mongolian student Suvd in Brisbane by Gegeen Australia

Manai Gegeen tuvuur une tulburgui zuuchluulj Australia ulsiin Brisbane hotod irj suraltsaj bui mongol oyutan Suvd maani amidarch bui hotiinhoo zurag medeelel iruulj araas n ochih oyutnuuddaa nemer tus bolj baigaad bayartai bainaa. Gegeeniihnii zugees surlagiin undur amjilt husch bainga holbootoi baihiig yeruuj baina.

On http://facebook.com/gegeen

Sain bn uu Gegeeniiheen,

Ungursun amraltiin udur jil bur tohiodog aldart Brisbane EKKA show deer ochij uzlee. Queensland mujiin ontsog burees irsen huduu mal aj ahui erheldeg humuus maani Brisbane hotiihoo tuvd tsuglan enehuu udurlugt araga hemjeeg zohiodog yum bnlee.
Olon gazar ochij amidarch uzsench Brisbane hot shig amar taivan, saihan hottod hovor ochij uzej blaa. Amidarhad ih tohiromjtoi uzesgelentei hot yum. Surch amidarhad buhiil nuhtsluur taarsan tul minii bie ene hotod ireh heden jilee ungruuh bolsond taatai baina.

Suvd

On http://facebook.com/GegeenCom

Posted in News. 2 Comments »