Gegeenees mendchilgee

Монголынхоо хилийг даваад гадаад их гүрнүүдэд зорчиход бид бүгд Баатарын Батаа, Пунсалын Дулмаа нар биш Монголын залуус гэдгээрээ танигдаж эх орноороо овоглогдож эхэлдэг. Зарим улсын бодлого зохицуулалтаас хамаараад ажлын чадвар, тархины бядаа бүрэн үнэлүүлж эерэгээр танигдах боломжыг уурхайлаад, эх орныхоо нэрийг өндөрт өргөх шинэ үеийнхэний эгнээг тэлэх хүсэлдээ шатаж явахдаа өөрт болон бусад сайхан залуусынхаа туулж ирсэн бэрхшээл бүрээс олж харсан гол дүгнэлт маань гэвэл болоод өнгөрсөн бодит зүйлсийг бараан талаас нь хүндээр хүлээж авалгүй, бусдад гомдоллохгүйгээр хурдан сэхдэг, давдаг болж сурахад анхаарч, өөрсдийгөө хүндэлж, өрөөлийг дэмнэж, хүндрэлтэй асуудлын үр дагавартай нь тэмцэхдээ гол нь биш, болохоос нь өмнө учир шалтгаантай нь тулж ажиллах нь ганц өөрсдийнхөө биш өөрсдийнх нь араас үлгэр дуурайл болгон замнаж яваа элэг нэгтнүүдээ илүү дээд шатнаас хурдан эхэлж илүү мундаг хүчирхэгжээд хилийн чанадад Монгол гэдэг нэрийг сайнаар танигдахад нь түлхэц өгөхийн тулд мэдэх чадах бүхнээ харамгүй хуваалцаж ирсэн урт биш ч уянгалагхан энэхэн амьдралынхаа унаж босож явсан эгэлхэн аяныхаа жижигхэн мөчөөс зориулж учирсан зүйлс бүрээсээ ухаарлыг олж авч, ухаан сууж уужуу хандаж сурсаар эцэст нь сурахыг сурах, сургахыг дэмжих гэдэг дээрээ сүүлийн үед төвлөрч ирсэн билээ.
Эх сайхан түүхээрээ бахархсан, эцэг өвгөдийнхөө сургаалиар хүмүүжсэн
Монгол гаралтнуудаа хэлэх үгтэй хийсэн бүтээлтэй нүүр бардам хэнээс ч горьдохгүйгээр санасан бүхэндээ саадгүй хүрч, сарвайсан бүх сайхнуудаа дураараа хүртдэг, зорилготой зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, сайнаар дурсагддаг шилэгдмэл иргэд болж хөгжөөд орчин тойрондоо гэлтгүй орон бүхэнд чансаагаараа гайхуулаасай гэж нүд баясгаж, сэтгэл татам, дурыг булаам, дундуурыг дүүргэм, бахдалыг төрүүлмээр, баялгийг эзэгнэмээр, омогшил огшоож, олныг дагуулмаар, бурууд хатуу, зөвд зөөлөн бусдыг хошууруулам гайхам ирээдүйг өдөр бүр үзэглэж зураглаж яваасай гэж хүснэм.
Сэтгэлээрээ итгэлээрээ эрүүл залуу иргэн та бүгддээ Гэгээн бидний их үйлсэд гар сэтгэл нийлэн хамтран зүтгэж, дэмнэж туслаад, өөрсдийнхөө болон үр хойчийнхоо ирээдүйн сайн сайхны төлөө гадаад гүрнүүдээс санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалт татаж яваа хамт олны маань ариун сэтгэл, арвин туршлагыг хүндэтгэн бие биендээ чадах мэдэх зүйлсийнхээ хүрээнд байнга тусалж дэмнэцгээж байгаарай хэмээн их амжилтыг хүсэн ерөөж байнаа. Баярлалаа

Б.Булганма
Сидней, Австрали
http://facebook.com/gegeen

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: