АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУ УЛАГДАВ

АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ PDF Хэвлэх И-мэйл
ДТГ-уудын мэдээ Канбера
2014 оны 7-р сарын 28, Даваа гариг, 10:08
20140728australias.jpgАвстралийн Холбооны парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг албан ёсоор байгуулагдав. Тус бүлэгт Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, сенатчид зэрэг нийт 22 гишүүн тэдгээрийн дотор Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Пэрри, Төлөөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишоп, Австралийн Шадар сайд бөгөөд Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд У.Трасс нар тус тус оржээ.

Бүлгийн даргаар Австралийн парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах болон худалдааны хамтарсан байнгын хорооны дэргэдэх Тусламж, гадаад бодлогын дэд хорооны дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Ш.Стоун сонгогдоод байна.

Тус дэд хороо нь гадаад бодлого, тусламжийн бодлогыг зангидан хариуцдаг болно. Австрали Улсад 2013 оны 9 дүгээр сард парламентын ээлжит сонгууль болж, парламент шинээр эмхлэн байгуулагдсан юм.

Монголын бүлэгт эрх баригч-Либерал намаас 10 гишүүн, сөрөг хүчин-Хөдөлмөрийн намаас 9 гишүүн, мөн эрх баригч намтай эвсэн Засгийн газар байгуулсан Үндэсний намаас 3 гишүүн тус тус орон ажиллаж байна. Мөн бүлгийн гишүүдийг мужийн төлөөллөөр авч үзвэл, Австралийн Күинсланд, Нью Саут Уэльс зэрэг мужаас сонгогдсон тус бүр 6 гишүүн, Баруун Австрали мужийн 4 гишүүн, Виктория мужийн 3 гишүүн, Тасмани мужийн 2 гишүүн болон Өмнөд Австрали мужийн нэг гишүүн тус тус байна.

http://www.mfa.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=3499%3A2014-07-28-02-11-14&catid=102%3A2011-04-18-11-03-52&Itemid=65&lang=mn

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: