Австралийн Засгийн газрын тэтгэлэгт боги но хугацааны мэргэших хөтөлбөрт суралцуу лах сонгон шалгаруулалтыг зарлаж байна | Ж ендэрийн Үндэсний хороо

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт богино хугацааны мэргэших хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Өмнөд Австрали улс, Флиндерсийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Зохион байгуулах ур чадвар: Худалдаа, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт богино хугацааны мэргэших хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Австралийн Засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-наас зарласан энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2015 оны 9 сараас 11 сарын хооронд зохион байгуулагдах бөгөөд тэтгэлэгт оролцогчийн хоёр талын нислэг, байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон дотоод дахь унааны зардал зэрэг багтана.

Эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр төр болон төрийн бус байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд /шинжлэх ухаан, технологи, уул уурхай, инженер гэх мэт хувийн компаниудын хүний нөөцийн менежерүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ та бүхнийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Хэрвээ та сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай ба 2014 оны 7 сарын 25 /баасан гараг/-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд өргөдлийн маягтыг бөглөн дараах хаягаар өгнө үү.

– Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба: Засгийн газрын 11-р байрны 610-612 тоот өрөө
– Цахим шуудангийн хаяг: tuguldur
– Холбоо барих утас: 51-264876, 11-328526, 89006680

Өргөдлийн маягтыг дараах хаягаар татаж авна уу.

http://gender.gov.mn/mn/wp-content/uploads/fellowships-cv-template-round15.docx

http://gender.gov.mn/mn/863.html

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: