Б.Нямхүү: Гадаадын их дээд сургуульд сурал цах хүсэлтэй оюутан залууст 50-100%-ийн тэтгэ лэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж ө гч танилцуулна | Залуучуудын үнэн

http://zun.mn/articles/m3898.shtml

Эхлэл

Б.Нямхүү: Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан залууст 50-100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгч танилцуулна





8

Оруулсан: admin2 Tue, 06/10/2014 – 08:46

Сүүлийн үед манай ихэнх залуус дэлхий өндөр хөгжилтэй орнуудад чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг болсон хэдий ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрдэггүй. Мөн гадаадад тэтгэлэгтэй суралцах олон арван боломжууд байгааг мэддэггүйн улмаас “гадаадад сургана” гэсэн компанид найдан хулхидуулах, ээж ааваасаа сургалтын төлбөр шаналгаж насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж эсвэл өөрөө зээл аван дийлж давахгүй өрөнд ордог. Тэгвэл өөрийн чадлаараа олгогдсон нөхцөл боломжийг ашиглаад боловсролоо ахиулах боломж олон байна. Энэхүү боломжийг нээж өгөхөөр “Гадаадын боловсрол” олон улсын үзэсгэлэн тун удахгүй зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү үзэсгэлэн нь ашгийн төлөө бус бөгөөдАНУ, Англи, Австрали, Австри, Герман, Хятад, Тайвань, Солонгос, Кипр, Малайз зэрэг 10 гаруй улсын 80 орчим их сургуулийн төлөөлөгчид нэгдэн, сургууль төгсөгчид болон зэрэг ахиулах сонирхолтой залууст 50-100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа юм байна. Ингээд тус үзэсгэлэнг зохион байгуулагч БНХАУ-ын боловсролын төлөөлөгчийн газар “Праксис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Нямхүүтэй уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун удахгүй “Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнг зохион байгуулах болсон шалтгаан юу байсан бэ?

Залуу насандаа гадны боловсрол эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж, үнэлүүлээд, монголдоо буцаж ирээд ирээдүйдээ өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн үзэл бодолтой залуус маш олон байна л даа. Үзэсгэлэнг зохион байгуулах гэсэн шалтгаан бол дэлхийн олон оронд сурах хүсэл сонирхолтой, зорилготой, чадвартай хүүхдүүдэд боловсрол олж авахад нь зориулж тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарласан байдаг. Үүний мөн чанар, шалгуур, боломжийг мэдэхгүй байгаа тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд карманаасаа их хэмжээний мөнгө гаргаж байна. Энэ хүмүүс яагаад хувиасаа мөнгө гаргаад хүүхдээ сургаад байна вэ гэхээр тэтгэлгийн тухай мэдээлэл багатай байгаагаас л тэр. Тэгвэл тэр олон зуун мянган оюутан залууст өгөх гээд зарлагдчихсан байдаг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд яаж хамрагдах вэ? Хүүхэд ямар чадвартай байхад аль төрлийн тэтгэлгээр сурах боломжтой вэ? аль байгууллагад хандвал хамгийн найдвартай вэ? гэх мэт мэдээллийг үнэн зөв, цэгцтэй өгье гэж бодсон. Жишээ нь: Европын холбооны Кипр улсад Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн, тухайн улсад сурах зорилготой байхад л сургуулийн 50%-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Заавал TOEFL, IELTS-н өндөр оноо шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ зэргийн мэдээллийг өөртөө цуглуулж байж л зөв сонголтоо хийнэ шүү дээ.

Одоо бол дунд сургуулийн сурагчид сургуулиа төгсөн хаана суралцах сонголтоо хийдэг үе л дээ. Үүнтэй холбоотойгоор манайд олон төрлийн үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдаж, гадны тэтгэлэгт хөтөлбөрүүд ихээр зарлагддаг. Харин танай энэ үзэсгэлэн тэдгээрээс юугаараа онцлог, давуу талтай гэж хэлэх вэ?

Би өөрөө гадаад, дотоодын олон үзэсгэлэнд оролцож, үзэж байсан л даа. Түүнээс харахад манай Монголд зохион байгуулагдаж байгаа зарим үйл ажиллагааны “хүнд өгөөжтэй байх” гэдэг зүйл нь заримдаа орхигдоод байгаа юм шиг санагддаг. Хэдэн байгууллага цуглаад өөрсдийн ашгийн төлөө жижигхээн юм хийгээд дуусдаг. Харин энэ удаагийн үзэсгэлэн бол ямар ч ашгийн төлөө бус, такс төлж бүртгүүлэх шаардлагагүй. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа байгууллагууд нь тухайн салбартаа үнэлэгдчихсэн, тухайн улсдаа олон оюутан суралцуулж байсан туршлагатай, дээрээс нь тэтгэлэг авах боломжийг хамгийн сайн судалсан, улс улсдаа шилдэг гэсэн байгууллагууд оролцож байгаа. Тухайлбал: Австралид гэхэд “Гэгээн Ундрага Холбоо” ТББ , Хятадад гэвэл “Праксис” гээд Хятадын боловсролын төлөөлөгчийн газар байх жишээтэй. Эд нар бол тухайн салбартаа олон жил ажилласан, тухайн улсад сурах ямар боломжууд байгааг, ямар чадвартай хүүхэд аль төрлийн тэтгэлэгт хамрагдаж чадах вэ гэдгийг мэддэг болчихсон байгууллагууд байх жишээний. Дээрээс нь бид нар зуу зуун жилийн туршлагатай, нэр хүнд бүхий их сургуулиудыг урьж авчирч байна. Одоогийн байдлаар манай үзэсгэлэнд АНУ, Англи, Австрали, Австри, Хятад, Тайвань, Солонгос, Кипр зэрэг 10 гаруй улсын 80 орчим их сургуулийн төлөөлөгчид нэгдэн, сургууль төгсөгчид болон зэрэг ахиулах сонирхолтой залууст 50-100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгч танилцуулна. Хэрвээ шалгуур үзүүлэлтэнд нь тэнцэж байх юм бол шууд тэтгэлэгтээ бүртгүүлэх боломжтой байх юм.

Гадаад суралцахын давуу тал нь юу вэ?

Манай зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ аав ээжээсээ хол байж үзээгүй, гадаадын улс оронд юу хийж байгааг нь мэдэхгүй гэдэг шалтгаанаар хүүхдээ өөрөөсөө хол сургадаггүй. Аргагүй л дээ. Санаа зовсоор байтал хэн хүүхдээ хол явуулахыг хүсэхэв. Харин хүүхдийн талаас нь харвал энэ санаа зоволт маш өргөн боломжийг нь хааж байдаг. 18 нас хүрээд гэр бүл эцэг эхээсээ хол байснаар биеэ дааж, мөнгө санхүүгээ зохицуулж, хувийн зохион байгуулалтаа хянаж, хэлээ хурдан сайжруулдаг. Хамгийн гол нь аливаа нөхцөл байдлыг их өөр өнцгөөс хардаг болдог. Энэ бол маш том давуу тал юм. Гадны улс оронд сураад тодорхой хугацааны дараа буцаж ирээд улс эх орныхоо байр байдлыг дотроос нь биш гаднаас нь, өөр нүдээр харж өөрчилье, шинэчилье, сайжруулъя гэсэн хүсэлтэй болсон байдаг. Тэгэхээр хүүхдээ гадаадад сургах гэж байгаа эцэг эхчүүдийн шийдвэр нь өөрөө үр хүүхдэдээ өгч байгаа, ирээдүйнх нь төлөө хийж байгаа том хөрөнгө гэж би хувьдаа ойлгодог.

Хүүхэддээ том хаалга нээж өгч байна гээд эцэг эхчүүд санаа зоволттой амьдрах уу? гэвэл үгүй. Бид үр хүүхдээ эргэх холбоотой зөв байгууллагад нь хариуцуулж, зөв сургуулийг нь сонгож өгснөөр эдгээр асуудал шийдэгдэх учиртай. Тухайн сурч буй сургуулийнх нь төлөөлөгч байгууллага Монголд байгаа цагт дүнгийнх нь хуулгыг, хичээлд оролцож байгаа идэвхийн үнэлгээг нь авч болдог гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

Манай эцэг эхчүүд хүүхдээ таньдаг хүндээ, ямар нэгэн туршлагагүй зуучлалын байгууллагад найдаад л гадаад руу явуулчихдаг гэтэл тэр нь эргээд олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог. Тиймээс аль болох эргээд хариуцах эзэнтэй, сургууль, хүүхэд, эцэг эхийн аль альнийх нь гүүр болж чаддаг газар хандах нь зүйтэй. Найдваргүй зуучлалын асуудлыг цэгцлэхээр БШУЯ ажиллаж байгаад би хувьдаа их баяртай байгаа.

Танай үзэсгэлэн ямар ямар байгуллагууд дэмжин ажиллаж байна вэ?

Энэ боловсролын чиглэлээр, залуучуудын төлөө анхаарч ажилладаг Монголын залуучуудын холбоо хамтарч ажиллаж байна. Мөн Боловсролын үнэлгээний төв, “Боловсрол суваг” телевиз гээд маш олон байгууллагууд бидний энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад маш их баяртай байна.

Энэ үзэсгэлэн хэр удаан үргэлжлэх вэ?

6 сарын 13-наас 15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд талбайн урд талын Blue Sky Тower-ийн 3 давхарт зохион байгуулагдана.

Эцэст нь эцэг эхчүүд, оюутан залуустааа хандаж юу гэж хэлэх вэ?

Манай эцэг эхчүүдэд хүүхэд нь нэг удаа тэтгэлэгийн шалгалт өгөөд тэнцээгүй бол ахин өөр тэтгэлэгт хамрагдаж болохгүй юм шиг ойлголт байдаг. Гэтэл дараагийн, өөр төрлийн тэтгэлэгт хамрагдах арга замууд олон байдаг. Тэр арга замуудыг л энэ удаагийн үзэслэнгээс мэдэж авч болох юм.

Хэрэв та болон таны ойр орчны хүмүүс гадаадын аль нэг улсад сурахаар сонирхож байгаа бол, сурах сургуулиа сонгож чадахгүй байгаа бол, санхүүдээ хэмнэлт гаргаж тэтгэлэгт хамрагдахаар хичээж байгаа бол энэ удаагийн тэтгэлэгт үзэсгэлэнгээр заавал очих хэрэгтэй.

Манай үзэсгэлэнд зарцуулсан 30 минут 30 жилийн амьдралыг тань зурна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд боломж үргэлж хажууд байдгийг санаарай.

http://zun.mn/articles/m3898.shtml

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: