Worldbank Scholarship ДЭЛХИЙН БАНК БОЛОН ЯПОНЫ ЗАСГИ ЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГ

ДЭЛХИЙН БАНК БОЛОН ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГ

Дэлхийн Банк болон Японы засгийн газрын хамтарсан энэ тэтгэлэг (JJ/WBGSP) нь хөгжиж буй орны чадварлаг оюутнуудыг дэмжиж эдийн засаг, нийгмийн хөгжилд ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах потенциалтай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдээр бүрдсэн олон улсын нийгэмлэг бүрдүүлэх зорилгоор анх санаачлагдан үүссэн. Энэ тэтгэлэг (JJ/WBGSP) бол шалгуур нилээн өндөр. Учир нь чи эхлээд суралцах сургуульдаа өөрөө бүх материалаа хөөцөлдөж өгөөд, түүндээ тэнцсэн байх ёстой. Тэгэхээр хамаг чухал ажлыг чи өөрөө хийнэ гэсэн үг.

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагуудыг хангаж чадах ёстой:


Дэлхийн банкнаас зээл авч болох гишүүн орны иргэн байх


1973 оны 3 сарын 31 өдрөөс хойш төрсөн байх


2013 оны 3 сарын 31-ний байдлаар баклаврын зэргээ авсны дараа өөрийн эх орон эсвэл аль нэг хөгжиж буй оронд хамгийн багадаа 2 жил, цаашилбал 4-5 жил бүтэн цагаар мэргэжлийн түвшинд ажилласан байх


Баклаврын зэрэг эзэмшсэн байх


Эрүүл байх


Ааш араншин сайтай байх


Хөгжингүй орны иргэн эсвэл байнгын оршин суугч байж болохгүй


Хөгжингүй оронд нэг жилээс дээш хугацаанд амьдарч байгаа байж болохгүй


Дэлхийн Банк Группын салбар байгууллагуудын Гүйцэтгэх Захирал, түүний орон тооны ажилтан, зөвлөх, эсвэл дээр дурдсан хүмүүсийн аль нэгнийх нь хамаатан садан байж болохгүй

Сургалтын хөтөлбөр:

· Дээрх нөхцөлийг хангасан нэр дэвшигчид мастерын зэрэгт суралцахаар хөгжилтэй холбоотой аль нэг мэргэжлийн хөтөлбөрийг санал болгох ёстой. Үүнд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн менежмент, болон бусад хөгжилтэй холбоотой мэргэжлүүд багтана.

· Санал болгосон хөтөлбөр нь тухайн оны хичээлийн жил эхэлж хамгийн ихдээ хоёр жил үргэлжлэх ёстой. JJ/WBGSP нь мастерын зэрэгт одоо суралцаж байгаа оюутнуудыг дэмжихгүй. Энэ хөтөлбөр нь MBA, MD, M.Phil, Ph.D зэргээр суралцах гэж буй оюутнуудын дэмжихгүй болно. Мөн энэ хөтөлбөр нь хууль эрх зүйн мэргэжлээр суралцах оюутнуудыг дэмжихгүй. Үүнд J.D, L.L.M, S.J.D зэрэг багтана. L.L.M. зэрэгт суралцах оюутнуудыг дэмжих онцгой тохиолдол нь хүний эрх, байгаль орчин, зөв засаглалаар LLM зэрэгт суралцах оюутнууд юм.

· Хүсэлт гаргагч оюутнууд нь хамгийн багадаа хөгжилтэй холбоотой сургуулийн мастерийн хөтөлбөр болзолгүйгээр тэнцсэн байх ёстой. Нэр дэвшигч оюутнуудыг дараах сургуулиудад хүсэлт гаргахыг санал болгодог:

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/WBI/EXTWBISFP/EXTJJWBGSP/0,,contentMDK:21997007~pagePK:2299792~piPK:64168309~theSitePK:551644,00.html

Сонгох шалгуур:

Шаардсан нөхцлийг хангасан нэр дэвшигчдийг үндсэн гурван шалгуурын дагуу сонгоно. Үүнд сурлагын дүн, мэргэжлийн туршлага, суралцах гэж буй мэргэжлийн хөтөлбөрийн ач холбогдол. Мөн тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгохдоо төрийн байгууллагад ажиллаж байгаа, сургуулиа төгсөөд эх орондоо буцаж харин, хөгжилд нь хувь нэмэр оруулах потенциалтай хүмүүсийг илүүд авч үзнэ. JJ/WBGSP нь:


Газарзүйн хувьд олон орныг хамарч, ядуу буурай орны оюутнуудыг илүү дэмжинэ.

Өсөх ирээдүйтэй эмэгтэй оюутнуудыг дэмжинэ

Санхүүгийн боломж бололцоо муутай оюутнуудыг илүүд авч үзнэ

Тусгай нөхцөлүүд:


JJ/WBGSP тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургуулиа төгссөний дараа эх орондоо бүр мөсөн буцаж, тэндээ суурьшин ажиллахыг хүлээн зөвшөөрөх ёстой.

JJ/WBGSP тэтгэлэгт хамрагдах оюутнууд тус тэтгэлгийн ажил эрхлэлтийг хязгаарласан бодлогыг хүлээн зөвшөөрч сургуулиа төгссөнөөс гурван жилийн дотор Дэлхийн Банк Групп эсвэл Олон Улсын Валютын Санд ажиллах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Анкет:

Анкет бөглөж өгөхийн зэрэгцээ дараах материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай:


Хоёр нүүрээс хэтрээгүй хувийн тодорхойлолт буюу CV

Санал болгосон их сургуулиудын хөгжилтэй холбоотой мастерын хөтөлбөрүүдэд тэнцсэн эсэхийг тодорхойлсон бичиг

4 дүгээр нүүрэн дээр байгаа ажил эрхлэлтийн түүхэн дээр ажлын баталгаа, тодорхойлолт.

Мэргэжлийн болон боловсролын санал болгох захидал тус бүр хоёрыг

Өөрийн төгссөн бүх сургуулийн диплом ба түүнийг дагалдах дүнгийн баталгаат хуулбарууд

Анкетыг бүх дагалдах бичин баримтын хамт 2013 оны 3 дугаар сарын 31 гэхэд Тэтгэлгийг Хөтөлбөрийн Оффист хүлээн авсан байх ёстой.

Эцсийн хариуг тус он бүрийн 7 дугаар сард мэдэгдэнэ.

Австралийн виз, сургалт-ын зөвлөгөө, ТЭТГЭЛЭГ, Зуучлал
Шинээр ирэгсдийн сервис

FB: http://facebook.com/Gegeen

Mongolia: 99207936, 99998562
Tel: 976-70112232
Aust: 0407353505/0410063125
Email: gegeen
gegeen
gegeen-owner

Хаяг: 702/368 Sussex St Sydney
Mongol: 8 sharga, ABMA centre 111
ЧД 3-хороо Төмөрчиний гудамж-3 Хорго-н хойно

Салбар: Залуучуудын Холбооны
байр 210 тоот-ӨРГӨӨ2-н эсрэг талд

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: