Japanese Government Scholarship

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Японы Засгийн Газар нь дангаараа дараах долоон төрлийн тэтгэлэг олгодог:

Судлаач оюутны, багшийн сургалтын оюутны, баклаврын зэрэгт суралцах оюутны, Япон судалын оюутны, технологийн коллежийн оюутны, тусгай сургалтын оюутны ба Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутны гэсэн 7 төрөл бий.

Тэтгэлэг тус бүр дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

1) Судлаач оюутан

Баклаврын зэрэгтэй, 35 наснаас доош байх ёстой. Эсвэл 16 жил сурсан байх ёстой.

2) Багшийн сургалтын оюутан

Баклаврын зэрэгтэй эсвэл багш бэлтгэх сургууль төгссөн, 35 наснаас доош байх ёстой. Өөрийн эх орондоо хамгийн багадаа таван жил, бага дунд сургууль эсвэл багшийн коллежид тасралтгүй багшилсан байх ёстой. Тэтгэлэгт хандах үед багшилж байгаа их сургууль, коллежийн багш нар үүнд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

3) Баклаврын зэрэгт суралцах оюутнууд

Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.

4) Япон судлалын оюутнууд

Тэтгэлэгт хандах үед 18-30 насны хооронд байх ёстой. Япон хэл, Япон судлалаар мэргэшсэн, Япон улсад байдаг баклаврын зэрэгт суралцаж буй оюутан байх бөгөөд Япон дахь сургалтаа дуусаад үргэлжлүүлэн тухайн сургуульдаа сурах ёстой.

5) Технологийн коллежийн оюутнууд

Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, 11 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.

6) Тусгай сургалтын коллежийн оюутнууд

Тэтгэлэгт хандахад 17-гоос дээш 22 наснаас доош, Японы ахлах сургуультай дүйцэх 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой.

7) Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутнууд

Өөрийн эх орондоо ирээдүйд удирдагч болох чадвартай, Ази болон бусад Залуу Удирдагч Хөтөлбөрийн гишүүн орнуудын аль нэгний иргэн, залуу төрийн албан хаагч байх ёстой. Баклаврын зэрэгтэй, төрийн алба, бусад байгууллагуудад 3-5 жил ажилласан байх ёстой. Энэ тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг санал болгож буй байгууллагуудын саналын дагуу авч үзнэ. (Энэ тэтгэлэг нь дотроо 5 төрлийн ангилалтай)

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг хэрхэн сонгодог вэ?

Японы засгийн газар тэтгэлгүүд дараах гурван төрлийн аргаар тэтгэлэг олгох хүмүүсээ сонгон шалгаруулдаг

i) Элчин сайдын яамны санал – гадаадад байгаа хүмүүс

ii) Их сургуулийн санал – гадаадад байгаа хүмүүс

iii) Дотоод сонгон шалгаруулалт – Японд байгаа хүмүүс

Бидэнд ихэвчлэн хамаардаг нь элчин сайдын яамны сонголт учраас түүний талаар доор дэлгэрүүлж хөрвүүлье:

Ийм төрлийн тэтгэлгүүдийг тухайн улс дахь өөрөөр хэлбэл Монгол дахь Японы элчин сайдын яам сонгон шалгаруулалт явуулж, хүмүүсийг сонгодог. Улс улсын сонгон шалгаруулах цаг хугацаа, арга хэлбэр өөр учир Монгол дахь Японы элчин сайдын яамны цахим хуудас руу доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл байнга авч байх хэрэгтэй.

http://www.mn.emb-japan.go.jp/

1) Судлаач оюутан, баклаврын оюутан, технологийн коллежийн оюутан, тусгай сургалтын оюутнуудыг 3-5 сарын хооронд шалгаруулдаг. Анхан шатны шалгаруулалт буюу материал хүлээн авах, бичгийн шалгалт өгөх, ярилцлаганд орох явцыг элчин сайдын яам 6-8 сарын хооронд зохион байгуулдаг. Үүний дараагаар сонгогдсон хүмүүсийн нэрсийг Японы ЭСЯ өөрийн Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухаан, Технологийн Яам руу санал болгон 9 сарын эхээр илгээдэг.

Тэтгэлэг тус бүрт бүрдүүлэх материал, тавигдах шаардлага өөр тул дараах холбоосоор орж үзээд дэлгэрэнгүйгээр сонирхож болно.

http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0307e.html#1

Мөн тэтгэлэг тус бүр өөрийн шалгалттай учир дараах холбоосоор шалгалтуудын загварыг харж бэлдэж болно.

http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0308e.html#1

2) Багшийн сургалт болон Японы судлалын оюутнуудын хувьд 10 сарын элсэнд хамрагдахын тулд материалыг өмнөх жилийн 12 сараас дараагийн жилийн 2 сарын хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтыг 2-3 сарын хооронд хийх бөгөөд 4 сарын сүүлээр шалгарсан хүмүүсийг цааш нь боловсролын яамандаа мэдэгддэг.

Анкет болон бүрдүүлэх материал

http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0307e.html#2

Загвар шалгалтууд

http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0308e.html#3

Цаг хугацааны хувьд графаар харуулбал дараах байдлаар явагдана:

За дээрх тэтгэлгүүдээс гадна олон хүмүүсийн сонирхдог мастерын тэтгэлгийг бас Японы засгийн газар олгодог байгаа. Энэ тэтгэлгээр суралцахыг хүссэн оюутнууд Япон дахь их дээд сургуулиудад суралцана гэсэн үг.

Суралцах мэргэжил:

Тэтгэлэгт хандсан хүмүүсийн суралцах чиглэл нь Японы их дээд сургуулиудад сурч, судалж болох мэргэжил байх ёстой. Үүнд нэг анхаарах зүйл гэвэл анагаах ухаан, нүүр ам судлал, эрүүл ахуйгаар суралцах оюутнууд Японы хуулийн дагуу Эрүүл Мэнд, Хөдөлмөрийн Яамнаас нь хууль ёсны зөвшөөрөл авахаас нааш дадлага хэлбэрээр мэс засал хийж, анагаах үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

Тэтгэлгийн хэмжээ:

Одоогийн байдлаар 160 орны 83000 оюутнууд Японы Засгийн Газрын тэтгэлэг буюу Монбукагакушогоор суралцаад байгаа билээ. Манайхан үүнийг товчоор Монбушо гэж дууддаг. Тэтгэлэгт Япон улстай дипломат харилцаатай бүх орны иргэд хамрагдах боломжтой.

Тэтгэлгийн хангамж:

1) Амжиргааны мөнгө

2011 оны төсвийн байдлаар оюутан бүр сарын 143,000 ен (судлаач оюутан), 144,000 ен (мэргэжлийн сургууль, мастерт сурах оюутан) 145,000 (докторт сурах оюутан) олгох бөгөөд тусгай бүс нутагт сурч, судалгаа хийж байгаа оюутнуудад сарын 2000-3000 ен нэмэлт олгох боломжтой. Энэ хэмжээ тухайн жил бүрийн төсвөөс хамааран өөрчлөгдөнө. Удаан хугацаагаар сургуулиасаа чөлөө авсан оюутнуудын тэтгэлгийг олгохгүй.

2) Замын зардал

Япон руу очих замын зардал: Тэтгэлэгт хамрагдсан оюутан бүрт өөрийнх нь байгаа газраас Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудал хүртэлх замын зардлыг олгоно. Үүнээс бусад дотоодод явагдаж байгаа зардлыг даахгүй. Өөрийн эх орноос өөр газраас Япон руу нисэх зардлыг мөн даахгүй. Япон руу их сургуульд тэнцсэн бичигээ гардан авах тохиолдолд замын зардал даахгүй.

Японоос буцах замын зардал: Сүүлчийн сарын стипендээ авсан оюутан өөрөө хүсэлт гаргасны дагуу Нарита Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас эх орон луу нь буцаах замын зардлыг гаргаж өгнө.

Дээрх зардалд амь насны даатгал хамрагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

3) Сургуультай холбоотой төлбөр

Сургуулийн элсэлттэй холбоотой гарсан төлбөр, сургалтын төлбөр, элсэлтийн шалгалтын төлбөрүүдийг Японы засгийн газар даана.

Тавигдах шаардлага:

1) Японы Засгийн Газартай дипломат харилцаатай орны иргэн байх ёстой. Японы иргэншилтэй хүнийг тооцохгүй. Хүсэлт гаргагчийг өөрийнх нь улс дахь Японы ЭСЯ дээр сонгон шалгаруулна.

2) Хүсэлт гаргагч нь 1978 оны 4 сарын 2 ноос хойш төрсөн байх ёстой.

3) Японы их дээд сургууль төгссөн эсвэл Японы их дээд сургуулийн хөтөлбөртэй дүйцэх хэмээжээний боловсролтой байх ёстой. Дараах нөхцөлүүдийг хангаж чадвал Японы их дээд сургуулиудтай дүйцэнэ гэж ойлгож болно:

– Гадаад оронд 16 жилийн хөтөлбөртэй сургууль төгссөн эсвэл төгсөнө.

– 22 нас хүрсэн эсвэл хүрэх бөгөөд их сургуульд тэнцэх шалгалтыг өгсөн бөгөөд баклаврын зэрэгт тэнцэхүйц боловсролтой гэдгийг мастерын сургуулиар батлуулсан байх

Жич: Ерөнхийдөө Японы мастерийн сургуульд тэнцэх хэмжээний боловсролтой, тийм хэмжээний шаардлага хангасан оюутан байх ёстой.

4) Оюутан өмнөх их дээд сургуульдаа сурч байсан чиглэлийн дагуу мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой. Оюутан өөрийн хүссэн сургуульдаа сурч, судалдаа хийж болохоор мэргэжил сонгох ёстой.

5) Оюутан Японд ирсний дараа Япон хэлийг сурч, Япон улсын түүний түүх соёлын талаар суралцах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Мөн Японд улсад суралцахын хажуугаар дасан зохицоод өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой.

6) Оюутан бие бялдар болоод сэтгэлзүйн хувьд эрүүл байх ёстой.

7) Оюутан заасан хугацаанд Японд очиж чадах ёстой. Заасан хугацаанд аялаагүй тохиолдолд замын зардлыг олгохгүй.

On http://facebook.com/gegeen

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: