Great Britain Scholarship in UK

ИХ БРИТАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ

Шевенин тэтгэлэг нь Фүлбрайт тэтгэлэгтэй ерөнхийдөө адилхан. Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Гэхдээ миний анзаараад байгаагаар энэ тэтгэлэг харьцангуй өндөр шаардлага тавьж, нэг жилд цөөхөн хүмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана. Би 2011 оны элсэтэнд материалаа өгсөн боловч тэнцээгүй. Манай нилээн мундаг чадалтай найз өгөөд бас тэнцээгүй. Гэхдээ чи тэнцэхгүй гэсэн үг биш.

Британий Шевенин Тэтгэлэгт хамрагдсанаар:


Өндөр чанартай Британи боловсрол эзэмшинэ

Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломж

Дараах салбарын мэргэжлээр суралцах оюутнуудадыг түлхүү дэмжинэ:


Банк Санхүү


Цаг Уурын Өөрчлөлт


Инженер

Хүний Эрх

Олон Улсын Хууль

Олон Улсын Харилцаа

Сэтгүүлзүй, Медиа

Уул Уурхай

Олон Нийтийн Удирдлага

Сонгогдохын тулд дараах шаардлагадыг хангах ёстой:


Тэтгэлэгт хамрагдах үед Монгол улсын иргэн байж, сургуулиа төгссөний дараа Монголдоо эргэн ирэх


Баклаврын зэрэгтэй байх


Өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх


Удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах


Өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх


Англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа IELTS-ийн оноо 6.5 байх. Хуулийн зарим мэргэжил IELTS-ийн 7 оноотой байхыг шаардана.


Энэ тэтгэлгээр суралцаж Монголдоо буцаж ирснээр ямар хувь нэмэр оруулж болох талаар тодорхой санаа, чиг гаргаж чадах ёстой


Тэтгэлэгт хандах онлайн анкет өргөдлийг дараах холбоосоор орж өгнө: http://www.chevening.fco.gov.uk/CheveningApllications/CA_Start.aspx

Өшөө дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж сонирхож болно:

http://www.chevening.org/apply/guidance

Тэтгэлгийн өргөдлийг жил бүрийн 12 сараас эхлэн авч, 2 сарын эхээр өгч дуусах эцсийн хугацаа байдаг.

Австралийн виз, сургалт-ын зөвлөгөө, ТЭТГЭЛЭГ, Зуучлал
Шинээр ирэгсдийн сервис

FB: http://facebook.com/Gegeen

Mongolia: 99207936, 99998562
Tel: 976-70112232
Aust: 0407353505/0410063125
Email: gegeen
gegeen
gegeen-owner

Хаяг: 702/368 Sussex St Sydney
Mongol: 8 sharga, ABMA centre 111
ЧД 3-хороо Төмөрчиний гудамж-3 Хорго-н хойно
Салбар: Залуучуудын Холбооны
байр 210 тоот-ӨРГӨӨ2-н эсрэг талд

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: