DAAD germany scholarship ГЕРМАН УЛСЫН DAAD БАЙГУУЛЛАГЫН Т ЭТГЭЛЭГ

ГЕРМАН УЛСЫН DAAD БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛЭГ

DAAD гэдэг нь Deutscher Akademischer Austausch Dienst буюу Монгол хэлнээ Германы Эрдмийн Солилцооны Алба гэж хөрвүүлдэг болтой. Үүнээс цааш DAAD нэрээр нь явъя.

DAAD нь Монголд өөрийн суурин төлөөлөгчийн газартай учир бусад тэтгэлгүүдийг бодвол мэдээлэл авахад дөхөм, зөвлөгөө өгөөд суудаг хүн ч бий. Нэмэлт мэдээлэл авахын тулд монголд доорх гурван газар хандаж болно.

Монгол Улс дахь Герман Улсын Элчин Сайдын Яам

Шуудангийн хайрцаг 708

15160 Улаанбаатар

имейл: info

DAAD-ын багш зөвлөхүүд

Lars Bergmeyer

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

имейл: lars.bergmeyer

Сарнай Чулуунбат-Кат

Монголын Боловсролын Их Сургууль

Бага тойруугийн 14

Улаанбаатар 48

DAAD монгол хүмүүст дараах төрлийн тэтгэлгүүдийг олгодог бөгөөд ерөнхий мэдээллийг товч дурдъя. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл DAAD-ын өөрийн цахим хуудас руу орж үзэхэд (энд линк маягаар хийв) ойлгомжтой болно.

DAAD монгол хүмүүст дараах төрлийн тэтгэлгүүдийг олгодог бөгөөд ерөнхий мэдээллийг товч дурдъя. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл DAAD-ын өөрийн цахим хуудас руу орж үзэхэд (энд линк маягаар хийв) ойлгомжтой болно.

Research Grants for Doctoral Candidates and Young Academics and Scientists

· Re-invitation Programme for Former Scholarship Holders

· Bilateral Exchange of Academics

· Study Scholarships for Graduates of All Disciplines

· Scholarships for Artists and Architects: Study Scholarships

· University Summer Course Grants for Foreign Students and Graduates

· Study Visits / Study Seminars and Practicals in Germany by Groups of Foreign Students

· Practical Traineeships for Foreign Students of Natural and Technical Sciences, Agriculture and Forestry (IAESTE)

Залуу Эрдэмтэн судлаачид болон Шинжлэх Ухаан судлаачдад зориулсан судалгааны тэтгэлэг.

• Жил бүрийн 9 дүгээр сарын 30 анкет авах эцсийн хугацаа. Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 11 сард Улаанбаатар хотод дараагийн шат буюу ярилцлаганд дуудна.

• Судалгааны тэтгэлэг авахын тулд Герман хэлний ерөнхий мэдлэгтэй гэдгээ баталж чадах ёстой.

• Анкет өгөх үед сүүлийн дипломоо авснаас хойш 6 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх ёстой.

Докторын зэрэгт суралцах оюутнуудын хувьд 3 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх.

• Анкет өгөх үед оюутнууд онц сайн дүнтэй мастерын зэрэгтэй гэдгээ баталж чадах ёстой.

• Замын зардлыг DAAD төлнө.

• Герман хэлний өндөр мэдлэг (TestDaF 4×4) эсвэл англи хэлний өндөр мэдлэг (IELTS 5.5 оноо эсвэл TOEFL iBT 80 эсвэл TEM 8 оноо) шаардлагатай.

Дээрх олон тэтгэлгүүдээс хүмүүсийн хамгийн их сонирхдог нь дараах тэтгэлэг:

Мастерын зэрэгт суралцах оюутны тэтгэлэг

Зорилго

Энэ тэтгэлэг нь гадаад оюутнуудыг бүх төрлийн мэргэжлээр Германы улсын эсвэл Герман улсад итгэмжлэгдсэн их дээд сургуульд мастерын зэрэгт суралцаж Мастер юмуу Дипломын зэрэг олгодог юм. Мастерын хөтөлбөрийнхөө эхний юмуу хоёр дахь жилийг өөр улсын их дээд сургуульд суралцаад үлдсэн хугацааг Германд суралцах гэж байгаа хүмүүст бас тэтгэлэг олгох боломжтой.

Хугацаа

Тухайн суралцах гэж буй мэргэжлийн хөтөлбөрөөс шалтгаалаад тэтгэлгийг 10-24 сарын хугацаатайгаар олгодог. Эхний ээлжинд тэтгэлгийг нэг жилээр өгөөд, тухайн оюутан сурлага сайтай байгаа тохиолдолд үлдсэн хугацааг даахаар сунгаж болно.

Тэтгэлгийн хэмжээ

DAAD сарын 750 евро өгнө. Үүнээс гадна Герман дахь эрүүл мэндийн даатгалыг чинь даадаг ёстой. Хэрэв чиний эх орноосоо Герман хүрэх замын зардлыг өөр газар даагаагүй тохиолдолд ирэх буцах зардлыг чинь даана. Мөн DAAD судалгаа хийх мөнгө болон шаардлагатай гэж үзвэл байрны хөнгөлөлт, гэр бүлийн мөнгө нэмж өгнө.

Тавигдах шаардлагууд

• DAAD-ын энэхүү тэтгэлэг нь сурлага чармайлт сайтай, хамгийн багадаа баклаврын зэргийн дипломтой дүйцэх дээд боловсрол эзэмшсэн байх ёстой.

• Тэтгэлэгт хандах үед баклаврын зэргээ авснаас хойш 6 гаас илүү жил өнгөрсөн байх ёсгүй.

• Өмнөх сурлага чармайлт сайтай байхаас гадна, хамгийн чухал шалгуур бол тухайн оюутны Герман улсад очиж сурах гэж буй зорилгодоо боловсролын болон хувийн шалтгааны үүднээс хэрхэн итгэл үнэмшилтэй байгаа эсэх нь чухал.

• Анкет өгөх үед тухайн оюутан суралцах гэж буй сургуульдаа тэнцсэн гэсэн сургуулийн албан ёсны бичгийг хавсаргах ёстой. Анкет өгөх үед аль нэгэн сургуульд тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрийг эхлэхээс өмнө орох сургуульдаа тэнцсэн гэсэн бичгийг DAAD-д илгээх ёстой. DAAD-аас илгээх тэтгэлэг олгосон захидал чамайг сургуульд тэнцсэн тэр цагаас л хүчин төгөлдөр болно.

• Хэрэв чиний сонгосон хөтөлбөр Германаас гадна өөр улсад хэсэг хугацаанд суралцах ёстой гэж заасан тохиолдолд тэр байх улс чинь Европын Холбоо дотроо байвал энэ хугацааны зардлыг даана. Мөн энэ байх хугацаа нь хамгийн ихдээ 6 сар буюу нийт тэтгэлгийн хугацааны 25% аас илүү байх ёсгүй.

• Германд суралцахын тулд, нэн ялангуяа урлаг, хүмүүнлэгийн ухаанаар суралцах гэж буй оюутнууд Герман хэлийг сайн эзэмшсэн байх ёстой. Энэ шалгуурыг хөнгөлөх нэг арга нь хэрэв чиний сурах мэргэжил чинь Англи хэл дээр байгаа тохиолдолд заавал Германаар сайн байх албагүй. Одоо цагт Герман International Degree буюу Англи хэл дээр олгодог хөтөлбөрүүд зөндөө байдаг тул Герман хэлгүй хүмүүс энэ тал дээр санаа зоволтгүй.

• Зарим тохиолдолд албан ёсны мэргэжлийн хөтөлбөр чинь эхлэхээс өмнө DAAD өөрсдөө зардлыг чинь дааж Германд Герман хэлний курст суралцах боломж олгодог. Тэгэхээр ямар ч үнэ төлбөргүйгээр Герман хэл сурна гэсэн үг. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд DAAD 6 сарын хэлний курсын зардлыг даана.

• Өмнө нь Герман улсад 15 сараас дээш хугацаанд суурин амьдарч байсан хүмүүсийг авч хэлэлцэхгүй болно.

Анкет бүрдүүлэх

• Анкетанд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар Application Form for “Research Grants and Study Scholarships” (“Antrag auf ein Forschungs-/Studienstipendium”) дээр бичээстэй байгаа. Үүнийг интернэтээс дараах холбоосоор татаж авч болно:https://www.daad.de/medien/deutschland/stipendien/formulare/forschungsstipendium_en.pdf

• Эсвэл Монгол улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, DAAD-ын төлөөлөгчийн газруудаас авах боломжтой.


Анкетыг бөглөхдөө яагаад Германд суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловролын болон хувийн шалтгаануудаа тоочихоос гадна Германд суралцах гэж буй их дээд сургуулийн чинь цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Үүнд: Хөтөлбөрийн чинь нэг, суралцах төлөвлөгөө, суралцах хугацаа, ямар хэл дээр сурах, мөн сургалтын төлбөр болон бусад элсэлтийн талаарх мэдээлэл хэрэгтэй.
• Дутуу анкетыг хүлээн авахгүй ээ гэчихсэн байгаа. Ойлгомжтой биз ээ.

DAAD-ын өөрийн цахим хуудсанд орон орны хүмүүст тусгайлан зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Ийшээ ороод Монгол оюутнууд бүх мэдээллийг авч болно. Ерөнхийд нь дээр хөрвүүлсэнбайгаа.https://www.daad.de/medien/deutschland/stipendien/formulare/forschungsstipendium_en.pdf

Анкетыг шууд DAAD-ын Бонн дахь оффис руу явуулж болохгүй. Дээрх холбоос дотор хэзээ, хаашаа явуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Германд суралцах боломжуудын талаар энэ холбоос тус болж магад:

http://www.hochschulkompass.de/en/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: