ADB scholarship-АЗИЙН ХӨГЖЛИЙН Б АНКНЫ ТЭТГЭЛЭГ

Ene ADB-n sanhuujilteer University of Sydneyd tetgelgeer irdeg mongolchuud bdg. AusAid-g bodvol joohon mya l harj uzdeg gsn kk, anh buuhad n adb n $3500, ads $5000 ch geluu, sariin stipend n bas $200-n zoruutei 2000$ hurq ble ch geluu kk, huviaraa suraad shal ugaaj olson $-uuruu tulburuu bosgoj yavaanuudiinhaa derged ch yaj chamlahav dee… Mongolyn ZG-nhaas ch hangaluun n tod.

Fb: Mongolians in Australia groupt neg n sharelejee.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭТГЭЛЭГ

Азийн Хөгжлийн Банк-Японы Тэтгэлгийн Хөтөлбөр (ADB-JSP) нь 1988 онд Японы Засгийн Газрын санхүүжилтээр анх бий болсон. Энэ тэтгэлэг нь Азийн Хөгжлийн Банкны хөгжиж буй гишүүн орнуудын иргэдийг эдийн засаг, менежмент, шинжлэх ухаан, технологи болон бусад хөгжилтэй холбоотой мэргэжлээр Ази Номхон Далайн хамтын ажиллагаа үүсгэсэн их сургуулиудад суралцах боломж олгодог. Сургуулиа төгсөөд оюутнууд эх орондоо буцаж эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой.

(ADB-JSP) тэтгэлэг дараах зардлыг хангана:


Сургалтын төлбөр

Сарын амжиргаа, байрны мөнгө

Ном, сургалтын материалын зардал

Эрүүл мэндийн даатгал

Замын зардал

Тус тэтгэлгийг нэг жилээр олгож, хоёр дахь жилдээ сунгагдах нөхцлөөр олгодог. Тэтгэлгийг хоёр дахь жилд сунган суралцахын тулд, сурч буй сургуулиас тавьсан дүнгийн болон бусад шаардлагыг хангах ёстой.

Тэтгэлэгт тэнцэхийн тулд дараах нөхцөлүүдийг хангасан байх ёстой:


Азийн Хөгжлийн Банкнаас зээл авдаг гишүүн орны иргэн байх

Хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудын аль нэгт мастер эсвэл докторын хөтөлбөрт тэнцсэн байх

Баклаврын зэрэгтэй байх

Тэтгэлэгт хандах үед хамгийн багадаа хоёр жил бүтэн цагаар ажилласан байх

Англи хэлний яриан болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх

Тэтгэлэгт хандах үед 35-аас доош настай байх. Зарим онцгой нөхцөлүүдэд сургалтын хөтөлбөрүүд ахллах ажилтан болон менежерүүдэд зориулагдсан тохиолдолд насны хязгаар 45 байна.

Эрүүл байх

Сургуулиа төгсөөд эх орондоо буцахыг хүлээн зөвшөөрөх

Азийн Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлууд, Орон Тооны Захирлууд, удирдлагууд болон бусад ажилтнууд, зөвлөхүүд, тэдний хамаатан саднууд тэтгэлэгт хамрагдах боломжгүй

Тэтгэлэгт хамтран ажиллаж байгаа их сургуулиудын ажилтнууд өөрийн их сургуульд суралцах боломжгүй

Өөрийн эх орноос өөр газар амьдарч, ажиллаж байгаа хүмүүс тэтгэлэгт хандах боломжгүй

ADB-JSP нь тэтгэлэгт хандах үедээ сургуульд суралцаж байгаа оюутнуудын дэмжихгүй

ADB-JSP баклаврын зэрэг, зайны сургалт, богино хугацааны сургалт, хурал, семинар, судалгааны ажил зэргийг дэмжихгүй

Хөтөлбөрт дараах сургуулиуд хамрагдсан бөгөөд чи зөвхөн эдгээрийн аль нэгэнд өргөдлөө гаргаж, тэнцэх ёстой гэсэн үг (сургуулийн нэрэн дээр дарахаар шууд цахим хуудас руу нь шилжинэ):

INSTITUTION LOCATION
1. Crawford School of Economics and Government (National Centre for Development Studies)
Australian National University
Canberra, Australia
2. University of Melbourne Melbourne, Australia
3. University of Hong Kong Hong Kong, China
4. Indian Institute of Technology Delhi New Delhi, India
5. Hitotsubashi University
School of International and Public Policy
Tokyo, Japan
6. International University of Japan Niigata, Japan
7. Keio University
International Graduate Programs on Advanced Science and Technology
Graduate School of Economics
Graduate School of System Design and Management
Yokohama, Japan
8. Kobe University
Graduate School of International Cooperation Studies
Kobe, Japan
9. Kyushu University
Graduate School of Bioresource and Bioenvironmental Sciences Graduate School of Law
Fukuoka, Japan
10. Nagoya University
Graduate School of International Development
Nagoya, Japan
11. National Graduate Institute for Policy Studies
(formerly Graduate School of Policy Science, Saitama University)
Tokyo, Japan
12. Ritsumeikan Asia Pacific University
Graduate School of Asia Pacific Studies
Oita, Japan
13. Ritsumeikan University
Graduate School of Economics
Kyoto, Japan
14. Saitama University
Department of Civil & Environmental Engineering
Saitama, Japan
15. Tokyo Institute of Technology Tokyo, Japan
16. The University of Tokyo
Department of Civil Engineering
Department of Urban Engineering
Graduate School of Public Policy
Institute of Environmental Studies
School of International Health
Tokyo, Japan
17. Tsukuba University
Graduate School of Humanitiesand Social Sciences
Ibaraki, Japan
18. University of Auckland Auckland, New Zealand
19. Lahore University of Management Sciences Lahore, Pakistan
20. Asian Institute of Management Manila, Philippines
21. International Rice Research Institute
University of the Philippines, Los Banos
Laguna, Philippines
22. Nanyang Technological University Nanyang Business School Singapore
23. National University of Singapore Singapore
24. Asian Institute of Thailand Bangkok, Thailand
25. Thammasat University Bangkok, Thailand
26. East-West Center, University of Hawaii Hawaii, USA


ADB-JSP хөтөлбөр нь дараах мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах оюутнуудын дэмжинэ:

· эдийн засаг

· менежмент

· эрүүл ахуй

· боловсрол

· хөдөө аж ахуй

· байгаль орчин

· байгалийн нөөцийн удирдлага

· шинжлэх ухаан, технологи

· бусад хөгжилтэй холбоотой мэргэжлүүд

Тэтгэлэгт хандах журам юу вэ?

1. Оюутан өөрийн сонгосон сургуулиасаа нэмэлт мэдээлэл болон анкет авах хүсэлт гаргана.

2. Оюутан сургуулийн хөтөлбөрт хандахдаа ADB-JSP тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаагаа мэдэгдэх ёстой. Сургуульд өргөдлөө өгөхдөө сургуулиас шаардсан анкет, бусад бичиг баримт, ADB-JSP Information Sheet form, зэргийг сургуульд өгөх ёстой. Ямар нэгэн материал дутуу эсвэл худлаа өгсөн тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй нь мэдээж биз ээ. Мөн өөрийн Орлогын Татварын Баримт, эсвэл сар/жилийн цалингийн баталгаа баримтыг үзүүлэх ёстой. Үүн дээр нэмээд гэр бүлийн буюу ээж аавын орлогын тодорхойлолт хэрэгтэй.

3. Чиний материалаа өгсөн сургууль бичиг баримтыг үзэж, өргөдөл гаргасан хүмүүсийг өөрийн сургуулийн шалгуурын журмын дагуу дэс дарааллаар ангилна. Ингэхдээ тэд Азийн Хөгжлийн Банкнаас тавигдсан шалгуурыг давхар харж үзнэ.

4. Сонгон шалгаруулалтын үед сургууль нэмэлт мэдээлэл авахын тулд өргөдөл гаргасан хүмүүс рүү холбогдож болзошгүй.

5. Үүний дараа тухайн сургууль бүр өөрсдийн гаргасан оюутны жагсаалтыг Азийн Хөгжлийн Банк руу явуулна. Энэ жагсаалт дотор жагсаалтын үндэслэл болсон онооны системыг тайлбарласан байна.

6. Азийн Хөгжлийн Банк сургуулиудаас ирсэн жагсаалтуудыг хянаж үзээд, шалгуурын дагуу сонгогдсон хүмүүсийг Япон дахь Гүйцэтгэх Захирал руу илгээж албан ёсны зөвшөөрөл авна.

7. Зөвшөөрөл авсны дараа Азийн Хөгжлийн Банк эргээд их сургуулиуд руу тэнцсэн хүмүүсийг мэдэгдэнэ.

8. Суруулиуд оюутнуудад тэнцсэнийг нь мэдэгдэж, тэтгэлгээ авах арга хэмжээг зохион байгуулна.

9. Сургуулиуд зохион байгуулсаны дагуу, оюутнууд тэтгэлгээ хүлээн авах бичигт гарын үсэг зурах бөгөөд тус бичигт оюутан сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирнэ ээ гэсэн заалт байгааг давхар хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мөн тус тэтгэлэгт хамрагдсан хүмүүс төгссөнөөс хоёр жилийн дотор Азийн Хөгжлийн Банк Группын аль нэг байгууллагат ажиллах боломжгүй.

10. АХБ амжилттайгаар тэнцсэн оюутнуудад баяр хүргэсэн захидал илгээнэ.

ADB-JSP тэтгэлэгт хандахын тулд дараах шаардлагыг харж үзнэ:

1. Тухайн хүний qualifications

2. Хоёр жилээс бага хугацаанд ажилласан хүмүүсийг сонгохгүй

3. Эмэгтэй хүмүүсийг илүү дэмжинэ

4. Санхүүгийн боломж муу хүмүүсийг түлхүү дэмжинэ

5. Ерөнхийдөө өмнө нь гадаадад суралцаж байсан хүмүүсийг дэмжихгүй

6. Ерөнхийдөө хоёр дахь мастерын зэрэг, хоёр дахь Докторын зэрэгт суралцах гэж байгаа хүмүүсийг дэмжихгүй

7. Өөрийн эх орондоо байгаа сургуульд суралцах гэж байгаа хүмүүсийг сонгохгүй

8. Аль болох олон орны оюутнуудыг хамрахыг хичээнэ

9. Хөтөлбөр нь Азийн Хөгжлийн Банкны 2020 Стратегийн дагуу мэргэжлүүдийг дэмжих бөгөөд үүнд дэд бүтэц, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүгийн салбарын хөгжил, болон боловсрол зэргээр дамжуулан ядуурлыг бууруурлах мэргэжлүүд багтана.

Дараах холбоосоос ADB-JSP Information Sheet авах боломжтой:

http://www.adb.org/sites/default/files/insheet.pdf

Нэгэн зэрэг хоёроос илүү сургуульд материалаа өгөх боломжтой бөгөөд үүнийгээ анкетан дээр дурьдах ёстой.

ADB-JSP тэтгэлэгт хандахдаа анхаарахад илүүдэхгүй зүйлс:


Азийн Хөгжлийн Банкинд хандсан тусгай анкет шаардлагагүй

Өөрийн суралцахыг хүссэн хөтөлбөрийг эхлэхээс хамгийн багадаа 6 сарын өмнө information sheet, болон бусад бичиг баримтыг сургуульд илгээсэн байх ёстой.

Зөвхөн сургуульд тэнцэж, хамтын ажиллагаатай их сургуулиудаас дэмжсэн оюутнуудад тэтгэлэг олгоно.

ADB-JSP тэтгэлэг дараах зардлыг даахгүй: оюутны гэр бүлд учрах зардал, нэмэлт сургалт, сургалтын үед учрах бусад замын зардал, семинар, дадлагат хамрагдах зардал гэх зэрэг.

Сургуулийн анкет бөглөж, өргөдөл гаргасанаараа өөрийгөө тэнцсэн гэж ойлгож болохгүй нь мэдээж. Тиймээс эцсийн хариу иртэл ажлаас гарах, гэх мэт арга хэмжээ авах нь утгагүй хэрэг.

Нэгэнт энэ тэтгэлгийг авсан бол хоёр дахь удаагаа хамрагдах ямар ч боломжгүй

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдож болно:

Advertisements
Posted in News. 1 Comment »

One Response to “ADB scholarship-АЗИЙН ХӨГЖЛИЙН Б АНКНЫ ТЭТГЭЛЭГ”

  1. GANCHIMEG Says:

    сайн байна уу
    тэтгэлэг авах хүсэлтэй байна л даа материалаа хаана аваачиж өгөх вэ
    help me pls


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: