Sydney Mongol: Гадаадад суралцах талаар боддог боловч ирээд бодит байдал

Дотроо бодож явдаг зүйлээ бичсэн маань олон хүмүүст таалагджээ. Хамгийн гол нь залуучууд гадагш гарч суралцах талаар боддог боловч ирээд бодит байдал ямар байдаг талаар ойлголт дутуу учраас сэтгэл санаагаар унах, ирсэндээ харамсах зэрэг сөрөг хандлага ажиглагддаг. Тиймээс энэ бичвэрийг бичсэн юм. Тэр ч утгаараа маш олон хүмүүс асуулт асууж захидал илгээсэн байна.

Залуу хүн бүр заавал гадагшаа гарч байж бусадтай ин зэрэгцэнэ гэсэн зүйл байхгүй. Эх орондоо өөрийн мэргэжлээрээ ажиллаад сайн сайхан явж байгаа ангийнхаа, үеийнхээ нөхдүүдийг харах сайхан байдаг. Хэрэв эх орны маань залуус цөмөөрөө гадагш гарчих юм бол хэн тэнд үлдэх билээ. Мэргэжлээрээ амжилттай урагшилж байгаа энэ үе дээрээ яаран шийдвэр гаргаж гадаадад ирээд хар бор ажил хийгээд явах үед ямар ч хүнд хэцүү санагдана. Тиймээс хэрэв монголдоо ирээдүйтэй, өсөж хөгжих боломжтой ажил эрхэлдэг бол түүнийгээ үргэлжлүүлэн эцсийг нь үзэх хэрэгтэй болов уу, гэж бодож байна.

Нөгөө талаас үнэхээр гадаадад суралцах хүсэлтэй, 2 жилийн ажилласан туршлагатай бол энд тэндхийн тэтгэлгүүдийг судалж үзээрэй. Яг судлаад үзэх юм бол босго шалгуур нь их гайгүй санагдсан. Бид нар өөрсдийгөө тийм зүйлд хүрч чадахгүй гэж итгүүлчихдэг болохоор бас мэдээлэл судалдаггүй улмаас их олон боломжийг алддаг юм билээ. Намайг энд ирэхээс өмнө америкт суралцаж байсан найз маань чи тийшээ тэтгэлэггүй очиж яах гээд байгаа юм бэ, очоод шал арчина шүү дээ, боль оо гэж ятгадаг байсан. Тэр үед надад ажилласан жилийн туршлага байгаагүй бас тэтгэлэг гэдгийг холын зүйлээр төсөөлөөд өөртөө итгүүлчихсэн байсан юм.

Одоо харахад бага зэрэг өөрийгөө дайчлаад, бэлдсэн бол тийм ч хэцүү байхааргүй юм шиг санагдсан. Гэхдээ би энд ирснийгээ буруу гэж боддоггүй. Бас нэг айдас нь тэтгэлгийг танил тал байхгүй бол бараг худлаа гэсэн хүмүүсийн үгэнд итгэсэн байсан учраас энэ талаар судалж цагаа үрэхийг хүсээгүй юм. Гэхдээ энэ нь тэтгэлгээр суралцаж байгаа бүх хүмүүс танил тал, мөнгөөр дулдуйдаж суралцдаг гэсэн үг биш юм шүү.

Гадагшаа сургууль хөөцөлдөх үед эхний ээлжинд багагүй мөнгө шаардагддаг гэдгийг хүн бүр мэдэх учраас хэрэв өөрийн чинь нөхцөл байдал шалгуурт нийцэхээр санагдаж байвал юуны түрүүнд их мөнгө зарахаасаа урьтаж тэтгэлгүүдийн нөхцлүүдийг судалж үзээрэй. Мэдээж хүн бүр тэтгэлгийн шалгуурт нийцнэ гэж байхгүй. Гэсэн ч сурч мэдэх их хүсэл чинь байсаар л байвал олонхийн жишгээр явахад буруудах зүйлгүй.

Би өөрөө ирээд удаагүй байгаа учраас нарийн ширийн бүх зүйлийг мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө ойр орчмоос анзаарсан зүйлээ аль болохоор хэлж өгч байна. Их зүйл зарлагадаж ирэх гэж байгаа болохоор хүмүүс миний мэдэхээс мэдэхгүй хүртэл янз бүрийн асуулт асууж байна. Тэр бүгдийг би мэдэхгүй учраас яг явахаар шийдсэн бол доорх байгууллагууд руу хандаад үзээрэй. Ямар нэг сурталчилгаа биш шүү. Надаас хүмүүс янз бүрийн зүйл асууж байгаа учраас хаягийг нь бичлээ. Миний мэдэх зуучлагч байгууллагууд юм.

https://www.facebook.com Bridge Blue Mongolia

https://www.facebook.com/gegeen

Хүсэл зорилготой бүх хүмүүст амжилт!

On https://m.facebook.com/story.php?story_fbid=468183353327997&id=100004090086793

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: