Nomindari: Australia is NOT a dream or a mission impossible

Nomindari: Australia is NOT a dream or a mission impossible

Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг, амьдрахад хамгийн таатай улсын нэг бол Австрали. Ийшээ явах нь хvршгvй мөрөөдөл биш юм байна лээ. Яагаад гээч, би 7 хоногийн дотор ямар ч зуучлалын хөлсгүйгээр сургуулийн урилгаа авч, 14 хоногийн дотор виз гарч сарын дараа гэхэд Сидней хотод хөл тавьсан. Гэхдээ миний туршлагаар бол сургууль сонгож урилга авахаас эхлээд сиднейд ирээд хичээлдээ орох хүртэл туршлагатай хүний зөвлөмж авч найдвартай хүмүүсээр туслуулвал илүү магадлалтай санагдсан.

Анх манай найз ямар ч зуучлалын хөлсгүйгээр сургуулийн урилга авсан тухайгаа ярьж, тэдгээр хүмүүстэй яаж холбогдохыг надад хэлсэн. Би эхэндээ Гэгээн гэдэгт итгээгүй. И-мэйл gegeen руу бичээд л бараг мартсан. Овог нэр, сонгосон сургууль, пасспортоо скандаад явуулчих гэхэд нь явуулчихаад бусал хэлсэн зvйлсийг нь егеед л 3 хоногийн дараа сургуулийн урилгыг чинь авчлаа гэхэд нь л итгэсэн. Бас сургалтын телбер ч нэхээгvй бас сургууль нь эхний 6 сараас ихээр нь телберее нэхэх эрхгvй байдаг талаар бас олон хувааж виз гарсны дараа телж болох талаар хэлж егсен. Телбер нь ч харьцангуй хямд $4000 орчим л байсан.

Намайг ажлыг нь алдуулдаг олон хvмvvсээс vл хамааран онцолж харилцаж хэрэгтэй гэсэн зvйлсээрээ дор бvр нь хангаж байсанд их баярласан гэж байсан. Бусдын цаг завыг хvндэтгэж байж еерийн vйлс бvтнэ шvv дээ.

Гадаадруу сургуульд явахад 2-дох том асуудал бол визаны асуудал байдаг. Маш олон бичиг бүрдүүлэх хэрэгтэй болдог юм билээ. Аль нь хамгийн чухал юу юуг яаж бүрдүүлэх вэ гэдэг чинь хүртэл учир жанцантай. Элчингээс шаардлагатай материалуудын жагсаалтыг, бөглөх анкеттайгаа татаж авчаад хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй болохоор буцаад л Гэгээн дээр очсон. Тэдний ажилтнууд ямар бичиг баримт, банкны баталгааг хэдэн доллараар гаргах гээд бүх элчингийн материалыг хэлж егч заримыг нь бүрдүүлээд өгсөн. Орчуулахыг нь орчуулаад, мартсаныг нь аваад, анкет хүртэл бөглөхед тусалж өгсөн. Би зөвхөн өөрөөс шалтгаалах ажлын газрын тодорхойлолт, диплом болон банкны дэлгэрэнгүй хуулгаа л өгсөн. Элчинд ороход банкны баталгаа хамгийн чухал гэдгийн хүн бүр мэднэ. http://facebook.com/gegeen дээр энэ талаар байна лээ.

Дараагийн чухал зүйл нь захиа байдаг юм байна лээ. Австралийн виз ярилцлаганд ордоггүй учраас энэ захиа их чухал. Хэр үнэмшилтэй, сэтгэгдэл түрүүлэхээр бичиж чадсан эсэхээс л виза зөвшөөрөх эсэх нь хамаардаг шиг санагдсан. Австрали улсад сурж буй оюутнуудын 80% нь эднийхээр зуучлуулсан байдаг юм байна лээ. Яагаад ийм өндөр тоотой байна вэ гэхээр хамгийн туршлагатай, захиаг хэрхэн зөв бичих талаар мэддэг.

Хамгийн итгэмээргүй нь миний урьдчилсан виза 3 хоногийн дотор хариу нь ирээд эрүүл мэндийн үзлэгт орсоноос хойш 7 хоногийн дараа миний виза ирсэн. Ингээд виз гарсаны дараа австралид ирээд наад захын жижиг сажиг асуудлаас эхлээд ажил олох хүртэл асуудлууд их гарнаа. Тэр болгонд энд байдаг монголчууд хамт явж туслаад байх хэцүү. Бүгд л tight schedule-ээр ажилж, хичээлдээ явдаг. Энэ болгонд дахиад л нөгөө Гэгээний австрали дах салбарын хүмүүс туслана. Банкны данс нээлгэх, утасны дугаар авах, автобус, метроны билет авах, сургууль руугаа яаж явах гээл бүх зүйлийг зааж сиднейг чамд танилцуулна даа.

http://gegeen.com дээр vйлчилгээний тухай нь байгаа байх.

Заримдаа буяны байгуулага шиг ирчээд байр байхгүй оюутнууд бүүр гэрт нь байртай болтолоо амьдардаг гээч. За тэгээд сүүлд нь хүний өмнөөс ирчихсэн юм шиг ажил олж өгөөч гэж гуйна, бүүр цаашлаад мөнгө хүртэл зээлүүлнэ дээ.

Аааа тийн гол юмаа мартах гэж байна. Сургуулиа сонгох үедээ оройн ангитайг сонгосон нь дээр шүү. Яагаад гэвэл энд ихэвчлэн өглөөгүүр ажил олддог. Өглөө л хичээл нь ордог сургууль сонгоод ирчихсэн тохиолдолд 6 сар сурж байж сургуулиа солих эрхтэй болдым байна лээ. Тэхээр оройн ажил тэр болгон элбэг биш. Гэхдээ дэлхийн том хотод ажил юу эс мундахавдээ. Чи л өөрөө зорилгодоо үнэнч, тууштай, hard working байж чадвал чамд бүх юм нээлттэй байна.

Энд ямар нэгэн сурталчилгаа хийх гэсэнгүй, миний австралид ирсэн л багахан туршлага. Ирэх гэж байгаа болон ирэх эсэхээ шийдэж байгаа залуучуудад хэрэг болох болуу гэж бичлээ.

Minii mail: Nomin_b1023
FB: https://m.facebook.com/profile.php?id=100000453091349

Advertisements
Posted in News. 1 Comment »

One Response to “Nomindari: Australia is NOT a dream or a mission impossible”

  1. Eden Says:

    Hi? Tetgelegeer ochson uu? Bachelor buyu undergraduate degree avahad tulbur ni dundjaar hed bdag ve? Tetgeleg olddog bolov uu? Bayarlalaa


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: