Австралид ирэхийн өмнө санууштай PDF-Pre Departure Briefing c hallenge for Australian new comers from Mongolia

Австралид ирэхийн өмнө санууштай PDF-Pre Departure Briefing challenge for Australian new comers from Mongolia

Австрали дахь Монгол Оюутны Холбоонд хандаж энэ үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг аваарай. Австралид шинээр ирэгсэд принтер, цаас, хороо хаанаас авахаа ч мэдэхгүй маш их бэрхшээлтэй байдаг ба энэ асуудлыг хялбараар шийдэх боломжтой болсондоо баяртай байна.

Анх ирсэн, хэл ус мөнгө санхүү, мэдээллийн дутагдалтай байгаа хүмүүст хэвлэх, хувилах, олшруулах хэрэгцээ нэлээн гардаг. Бид Сиднейн 400 гаруй монгол оюутнуудын талаас ч ихтэй нь өдөр тутмын байнгын харилцаанд байдаг тул найз нөхөд, садан төрлийн хамааралтай биш хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэхэд тооны олноос нь болоод хүндрэл байнга гардаг, зөвхөн хэвлүүлэх зардал биш бас цаг завны асуудал их байдаг тул биднээс энэ талын тусламж хүсч орж ирдэг хүмүүст гар утаснаас, wifi-с шууд хандалт хийдэг автомат принтерийн үйлчилгээ санал болгоё гэж удаан бодож явсаар одоо л ажил хэрэг болгож байна.

Өдөрт 100 гаруй гадаад, монгол оюутнууд биднээс тусламж хүсдэг. Эдгээр оюутнууд тус бүртээ хэдэн хичээл сонгоод, хичнээн хуудас даалгавар, ассайнмент бичиж байгаа билээ, тэр бүр дээр 100, 100 хуудас хэвлэж өгөхдөө тулахаа байг гэхэд ганц хоёрхонд тооцогдож байгаа хуудсыг нь хэвлэж өгөх гэж харж зогсоно, компьютер рүү вирус хуулчихгүй байх эсэхийг нь хянана гэдэг бол угаасаа цаг наргүй битүү завгүй, ажиллаж, хөдөлмөрлөж яваа бидэнд бол бүтэхгүй ажил. Ялангуяа хилийн цаана байдаг зуучлагчдад хэзээ ч тохиолдохгүй асуудлуудыг бид үүрч гардаг. Хувилах төхөөрөмжийн кабель утсуудыг тусад нь өндөр үнээр худалдаж авсан улсууд хүртэл бидэнд хэлж өгөөгүй гээд огт холбогдолгүй хүмүүст гомдчихсон явж байдаг. Гэтэл авахаасаа өмнө асуугаагүй, асуултандаа хариулт хайх ухаан өөрсдөд нь дутмаг байдагтай зарим алдаа нь хамааралтай байхаас гадна эдгээрийн талаар хангалттай мэдээлэл эх хэл дээр нь олддоггүйгээс, мөн өмнө нь ижил төрлийн алдаа хийсэн хүмүүс шийдлээ хуваалцаж мэддэггүйгээс ч бас болдог явдал бий. Үүнийг анзаарч өөрсдийнхөө хэмжээнд шийдсэн, тохиолдсон бүх зүйлсээ бусаддаа харамгүй хэлж өгч тэмдэглэл үлдээж байх хүмүүс олшроосой гэж хүсч байна.

Шинээр ирэгсэд жишээ нь:

Гар утасны лизинг, банкны карт захиалахад шаардагддаг сургуулийн Соеогт хэвлэж авчраагүй, зарим зуучлагчид ч эдгээрээр нь хангадаггүй, биднээр сервис хийлгүүлж байгаа ч өөрсдийн зүгээс хангалтгүй тусалж дэмждэг эсвэл мэдээлэлжүүлэх, бичиг баримтжуулaхад биднээс илүү цаг, хүч гарах, хэвлэх төхөөрөмжтэй газраар юмуу, сургууль зуучлагчидаар нь эхэлж очих, шаардлагатай материалуудаа хэвлэж өгөх боломжтой болтол нь олон үйлчлүүлэгчдийнх нь ард дараалалд зогсох явдал их байдаг. Мөн байр бие дааж хайж байгаа хүүхдүүд хүртэл реалторынхоо авчрахыг хүссэн баримтуудын хэвлэлтийг манайхаар шийдүүлэхээр их ханддаг тул иймэрхүү ажилд томилчихоор цаг завтай хүн хүч, автомат принтер, оройдоо ажил хичээлээ тараад хэвлэсэн зүйлсийг нь цаг тохироод хотын төвд хүлээлгээд өгчихөөр ресyрсуудаа зохион байгуулаад дууслаа.

Иймээс хэн хүссэн нь хэзээ дуртай цагтаа ирээд цагийг нь хэт тулгалгүй 1-2 өдрийн өмнө ирж бичиг баримтуудаа байгууллагын гаднаас ч хамаагүй ажилтны оролцоогүйгээр хэвлүүлж авах боломжтой. E-mail-с, гар утаснаас, wifi-тай бүх төхөөрөмжнөөс хэвлэнэ. Wifi үнэ төлбөргүй хэрэглүүлнэ. Гэхдээ нэг дор 10-аас дээш төхөөрөмж хандахыг хориглоно.
Нэг хүнд ЗА гэж хэлсэний төлөө араас нь гарч ирэх 10, 20 хүнд ҮГҮЙ гэж хэлэх ажил нэмэгддэгийг бид өмнөх туршлагуудаасаа хангалттай амссан. Зөвхөн жижигхэн гэмээр 2 жишээ дурьдахад Монголоос ирж байгаа хүмүүсийн гар утас, компьютерийн залгуур Австралийнхтай таардаггүйн улмаас гаднааc хувиргагч 20-40$-т авсан хүмүүс их байдаг. Эсвэл 5-10$-т авах боломжтой газруудыг зааж өгсөн ч очих зардал нь ахиад 10-40$ болчихдог гэх мэт асуудлаас болоод бид онгоцноос тосч буй хүмүүстээ $5-с доош бөөнөөр нь авч тавьсан хувиргагчуудаа бэлгэнд өгөхөөс аргагүй болдог.

Хэрэв үүнийг эс хийвээс монгол дахь хүмүүстэйгээ сайн явж ирсэнээ дуулгах гэж залгахад нь өөрсдийн утсаар залгалт хийж туслахаас өгсүүлээд дотуур байрандаа орсон хойно нь хүртэл хол хол байрладаг их сургуулиуд руу нь зорчихоос аргагүйд хүрэх, гадагшаа ч гарч мэдэхгүй ойрхон дэлгүүр явахын хооронд төөрч будилдаг хүмүүст гар утасны газрын зургийг ямар ч хамаагүй үнээр ажиллагаанд оруулж заавар өгч байж салах гэх мэт асуудлууд хөвөрдөг. Энд хэдий мөнгөтэй баян байлаа гээд дөнгөж ирсэн хүмүүс юу хүсч байгаагаа хүнд хэлчих хэлний мэдлэггүй, наашаа гэх хүнгүй маш өрөвдмөөр байдалд орсон хойноо ядаж л уулзаж уйлах гэж хүртэл биднийг дуудахад нь утас нь цэнэгтэй байх шаардлагатай байдаг.

Бас ирэхийн өмнө хөнжил, даавуунуудаа авчирдаггүй, пүүгээний хүнд байдлаас жийрхээд нүцгэн бууж ирээд зочид буудал юм уу танилындаа бууж байгаа мэтээр сэтгэх явдал байдаг ч нийтий байрууд, оюутны байрууд хүссэн хэмжээнийх нь цэвэр, шинэхэн ор хөнжлөөр хангахгүй байх үзэгдэл их, бас анхны өдөр дэлгүүр хэдий хэсэх боломж өгсөн ч юу авахаа мэдэхгүйгээс эсвэл үнэ чанарынх нь талаарх мэдээлэлгүй ирсэнээс болоод буруу юм уу хангалтгүй юм авах, эсвэл авч чадахгүйд хүрэх, үүнийхээ төлөөсөнд өөр хүмүүсийг туслах албатай мэтээр буруутгах, явдал маш их гардаг.

Бид эхний хэдэн хүмүүст үнэгүй даавуу, хөнжлүүд өгч байсан боловч хэтэрхий олноороо ирж байгаа хүмүүст үнэндээ хүртэлцэхгүй байгааг бодолцож, ажилд орсон, учраа олсон бол эргүүлээд дараа дараагийнхаа оюутнуудад хэрэг болох анхан шатны хэрэглээний зүйлсээр хандив тусламж үзүүлж байгаасай гэж хүсч байна.

Кейс 1. Бидний үйл ажиллгаанд тусалж, шинээр ирэгсдийн нүүлгэлт, хүнд юм өргөлт, том машины сэрвисээр хангаад цоо шинэ хувилах төхөөрөмж бэлгэнд авч байсан монголчууд олон бий. Би гэртээ аль болох ажлаа авчрахгүйг боддог тул гэртээ үзмэрийн шахуу хор нь амархан дуусдаг, хэдхэн хуудас хэвлээд л ахиж шинэ принтер авах хэмжээний зардал гарахаар хямдхан принтер байлгадаг. Шинээр ирсэн хүүхдүүдийг байртай болтол нь бусад байр сулартал гэртээ түр байлгах үзэгдэл мэр сэр гаргасан, хувийн туршлагагүйгээс үүдсэн алдаанаасаа болж гэрт маань гүйж ирж юм хэвлүүлэх гэж шахаж, шаардсан оюутанд би ҮГҮЙ гэж хэлсэн. Бид анх энэ оюутныг авчрахад үнэ төлбөргүй зуучлаад, 50%-н тэтгэлэг олгосон.

Энэ нь даруй энэ оюутанд 3-5000$-н хэмнэлт болж байгаа, энэ хэмжээний орлого олох хэмжээнд ажиллах шаардлагагүй болж маш олон принтер худалдаад авчих хэмжээний л хэмнэлт санал болгосон. Гэхдээ ямар ч ойр дотны хамааралгүй хүнийг гэртээ хэд хоног байлгаснаас болж үйлчилгээнүүдээс тусдаа зарим зүйлд үнэгүй үйлчлэх албатай мэтээр ойлгох үндсийг нь тавьсан байх магадлалтай. Үүний улмаас үүссэн үл ойлголцлоос болж уг оюутан сургуулиа солих шийдвэр гаргаж өөр зуучлагчаар дамжих болноо гэдгээ илэрхийлсэн.

Энэ тал дээр бид санаа авч хойшид ирэх оюутнуудтайгаа хийх гэрээндээ шинэчлэлт оруулсан тул 2014 оны 5 сарын 15-наас эхэлж мөрдөгдөж эхэлж байгаа. Эхний хэдэн сард сургууль солих шийдвэр гаргасан бол үнэгүй зуучлалын барьцаанд авсан $200 эргэж буцаагдахгүй гэх мэт. Учир нь бид оюутанд үнэ төлбөргүй үйлчлэхийн тулд сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж, уг байгууллагуудаас санхүүжилтээ авдаг. Хэрэв оюутан төлбөрөө татвал бидэнд ирэх хувь мэдээж байхгүй болно. Энэ тал дээр өрсөлдөгчид болон зуучлагчдад бас зөвлөгөө хүргүүлмээр санагддаг.

Кейс 2. Ажилтан авлаа. Австралид голдуу түр визтэй оюутнууд л олдох нь элбэг байдаг. Ажилтны маань найз нөхөд ч голдуу оюутнууд байдаг. Уг найзууд нь ажилтныг маань ажлын байрныхаа хэвлэх төхөөрөмжүүдийг үнэгүй хэрэглүүлэхийг удаа дараа шаардах мэтийн монгол зангаа гаргаснаас болж, ажилтны маань болон байгууллагын нэр хүндэд халдах үйлдлүүд гаргах болсон. Иймээс бид төлбөртэй хэвлэх үйлчилгээ санал болгох сонголт өгч байгаадаа таатай байна. Ажилтнуудын хувьд нийгмийн асуудлуудад нь тус дэм болж зарим нэг хангамжаар дутаахгүй байх тал дээр үүрэг биш хэдий ч бид санаа тавьдаг. Харин ажилтнуудтай маань ойр дотны харилцаатай улсууд энэ хангамжид багтах эсэхээ өөрсдийнхөө мэргэн оюундаа тунгааж ажилтнуудыг маань ажлаа сэтгэлийн зовиургүй, олон юманд сатааралгүй сайн гүйцэтгэхэд нь тус дэм болж байж шагнуулж байвал талархана.

Кейс 3. Байр хайх асуудал нь Сиднейн нөхцөлд асар хурцадмал байдалтай байдаг. Анх ирсэн хүмүүс Хятад, Монгол шиг дурын буудалдаа багахан мөнгө төлчихөд болдог байх гэсэн итгэл тээж буух боловч харамсалтай нь энэ улс ҮХХ-өөрөө дэлхийд эхний 5-д багтах үнэтэй хот, ирэхээсээ өмнө захиалж чадаагүй тохиолдолд буудлын үнэ даруй 2 дахин үнэтэй буюу өдрийн 300 гаруй доллар болдог, ядаж 24-48 цагийн өмнө эрт захиалж чадвал өдрийн 180 доллар дотор багтааж чадна. Энэ үнээр манай оюутнууд долоо болон түүнээс ч олон хоногоор түр байруудад байрлах боломж олж авдагаараа асар их хэмнэлт гаргадаг ч өнөө л монгол зангаараа үнийг нь төлөх чадамжтай эсэхээ ч үл анзааран их юм хүсдэг. Шинээр ирэгсдэд туслах гэж оролдсон найз нөхөд нь хүртэл алтан загасны эмгэн гэж шинэхэнүүдээ гоочилдог нь олон шалтгаантай. Байршил болон үнийн хувьд ирэхээсээ өмнө хэн ч хаана ямар байранд орох талаараа ойлголтгүй байдаг.

Сургуулиуд нь 180 доллараар онгоцноос тосох үйлчилгээ санал болгодог боловч бууж ирсэн оюутны гэр бүлийн гишүүд бүрийн тоогоор энэ төлбөрийг нэмж авахаас гадна очих газраа мэдэхгүй үед сургууль дээр нь буулгаад хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхидог. Хэдий уг оюутнууд 270$-н байр олуулах үйлчилгээнд нь бүртгүүлэхээс өөр аргагүй байдалд орсон ч долоо хоногийн 250 доллар хүн тус бүрээс авах айлын байр, оюутны дотуур байранд оруулах үйлчилгээ нь 2-14 хоногийн өмнө хийгдсэн байх шаардлагын улмаас гудманд гарахдаа тулдаг. Ийм үед уур бухимдлаа зөвхөн сургуулиудад гэлтгүй туслахаар оролдсон хэн бүхэнд гаргах үзэгдэл түгээмэл.

Бид ч ялгаагүй ажил ихтэй, олон сургуулиуд оюутнуудтайгаа уулзалт товлосон байх үе таарах боловч нэгэнт гудманд гарах нь тодорхой болсон нутаг нэгтэндээ хүнд үед нь туслахаас аргагүй гээд ажил амьдралын алт шиг цагаасаа хумслан байж хол зорчиж машин унаагаар, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд үүсгэсэн танилын сүлжээ боломжуудаараа тусалж чадах хэмжээндээ үйлчилдэг. Энэ бүхний хариуд албатай байсан мэт хандах хандлага ихтэй ч бид гомдоллож, хариу харж гүйдэггүй, гол нь эргүүлээд ядаж баярлалаа гэж хэлэхгүй ч бидний болон зуучилсан газруудынхаа үйл ажиллагаа, нэр хүндэд халтай үйлдлүүд хийхгүй байвал хувийн зүгээс баярлана. Адилхан нэг тогоонд буцалж явдгийн хувьд амжилттай зуучилж Австралид авчирсан хүмүүсээ эргүүлээд чанаржуулах нөхөрсөг зөвлөгөө өгөхийн оронд зөвхөн бухимдлаа тайлах хэрэгсэл болгож нээлттэй үүдийг үүрд хаахад хүргэдэг нь зарим нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс ичих сэдэл төрүүлдэг. Мэдээж энэ бүхнийг тоочсоноор биднийг ойлгох хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж горьдохгүй ч байдлыг бага багаар сайжруулах тохиолдож буй бэрхшээлүүдийг нэгд нэгэнгүй төвийг сахьсан байр суурьнаас 3дагч этгээд тайлбар хийвэл аль аль талдаа ашигтай шийдлүүдийг олох боломжтой боловуу гэсэн үүднээс зуучлагчидийн мэдвэл зохих шинээр ирэгсдийн зовлон жаргалаас хуваалцлаа.

PDF–Pre Departure Briefing Ирэхийн өмнөх зөвлөгөөнд нэмэр тус болох асуулт хариултыг байнга хүлээж авна http://facebook.com/gegeen gegeen@gmail.com

Бид олон жилийн нөр их хөдөлмөр, мэдлэг, туршлага дээрээ тулгуурлаж “Хаана байр боломжын бэ?” гэдэг тал дээр зөвлөж, тусалдаг ба биеэ даан өөрсдийнхөөрөө дүүлэн нисэх даль жигүүр ургатал нь тусалж дэмждэг.

Гэтэл үүнийг буруугаар ашиглан яг ижилхэн байранд ойрхон нүүж орохдоо бидний танилцуулсан хамтран амьдрагчидаа урвуулан авч өөрсдийн түрээсээ хэмнэхийн тулд бусдын цаг зав хүч гаргаж босгосон бүхнийг шууд булаан авахыг санаархахаас гадна, цуг амьдрахыг санал болгож буй хүмүүсдээ биднийг шулсан, шуналтсан мэтээр тайлбар хийж байгаа таагүй үзэгдэл гарч байна. Хэдий оюутнуудад маань хямд үнэ санал болгож чадаж байгаад баярлаж байгаа ч бид энэ түвшинд хүргэхийн тулд маш их шаталт амсан байж хайлт хийж, туршилт явуулж, олон мянган доллараа зарцуулж байж энэ хэмжээний боломж тэдэнд санал болгож чадсан гэдгийг бодолцож, талархалтай хандаж сурах хэрэгтэй. Мөн өөр өөрсдийн тог, интернетийн төлбөрийг төлж байхыг сануулсаар, хангалттай хугацаа өгсөөр байсан боловч хажуу айлынхыгаа давхар хэрэглэж, хэмнэх сонирхолтой байдаг. Үүнээс шалгаалж 10-с олон гар утас, лаптоп нэг дор залгасанаас зарим түрээслэгчид интэрнетийн хандалтын талаар гомдол гаргаж тухай бүрт бид дуудагдаж, тохиргоо хийж, янзалж өгөхөд цаг зав хүн хүчний дутагдалтай байдаг. Энэ нөхцөл байдлыг үл ойлгон үнэгүй хулгайгаар хэрэглүүлэхийг хориглосон гэж гомдоллож байгаа нь цааш цаашдын амьдралд нь сайн нөлөө үзүүлэхгүйг анхаарах хэрэгтэй. Тиймээс аль болох эхний хэдэн сарын соёлын шокуудаа хурдан давж хэн хэндээ дэмтэй сайхан амьдраад коммунитиг зөв гольдролоор босгож ирэх тал дээр хувь нэмрээ оруулцгааж байвал сайн байна. Интернетийн компани сонгох тал дээр хүртэл олон зуун доллараа алдаж байж туршлагажсан хүмүүсээс үнэ төлбөргүйгээр мэдээлэл авч чадаж байгаадаа бас талархалтай хандаж сурах хэрэгтэй.

Кейс 4. Бизнесийн нууц задруулах: Ажиллагсад авахдаа албан гэрээ маш сайн үйлдэж байх тал дээр монгол дахь компаниуд ч суралцах зүйлс их байна. Хэн нэгэн нь шинэ санал, санаачлага гаргалаа ч copycat-уудын асуудлыг цэгцлэх тал дээр Монгол улс хол хоцрогдмол байгаа. Харин хөгжингүй орнуудад энэ бүхэн хуультай байдаг бөгөөд бусдын үнэлэмж, шинэлэг санаа, ашиг орлого, бизнесийн болон хувийн аюулгүй байдал, нэр хүндэд халдлага хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байдаг. Бид шинээр ирэгсдэд коммунити сервисээ олон жил үнэ төлбөргүй санал болгож ирсэн бөгөөд, сүүлийн хэдэн жилийн огцом өсөлтөөс улбаатайгаар зарим сервисээ төлбөртэй болгож эхэлсэн. Энэ шинэ чиг хандлагыг сөргөөр хүлээж авч байгаа хүмүүсийн үе тун удахгүй өнгөрөх бизээ.

Мэдээж үнэгүй юм уу хямд байсан юм үнэд орох үед тодорхой хэмжээний асуудал босно гэдгийг мэдэж бэлтгэлтэй байх нь зүйтэй. Бид цаг үетэйгээ дасан зохицож Монголоос ирж байгаа бараануудын үнийн хэлбэлзэл ч тухайн цаг үед гарсан хил гаалийн шийдвэрээс хамааралтайгаар орж ирэх тоо нь багасах, орж ирж чадсан барааны үнэ өсөх зэрэг асуудлууд байнга гарч байгаа нь өнгөрсөн үедээ амьдрагсдад багагүй бухимдал авчирч байгааг мэдэрч байгаа.

Мөн бид шинээр ирэгсэддээ $300, өөрсдийн оюутнуудад $100-н үйлчилгээтэйгээр онгоцноос тосох, байр олох, бичиг баримтууд, ажиллах эрхээ хөөцөлдөхөд нь нэмэр болж байгаа. Энэ нь бусад оффшор зуучлагчдын хил давуулаад ямар ч тусламжгүй хаядаг, эсвэл ирсний дараах үйлчилгээндээ $1500-3500-н зардал гаргуулж байгаа бусад ямар ч зуучлалын байгуулагуудын дэргэд бид маш том буянтай үйлс бүтээж яваад өөрсдийгөө тооцдог. Гэтэл $200-р эдгээр сервисийг санал болгох боломжтой бүр ч буянтай хүн нь бидний ачааллаа даахгүйд хүргэж байгаа $300-н үйлчлүүлэгчидээс авья гэж бидэнтэй тохирохын оронд $100-н үйлчилгээ авсан оюутнуудад маань бидний эсрэг сурталчилгаа хийж, өөрсдийгөө сонгуулах гэж оролдоод явж байгаа нь үнэндээ бизнесийн ямар ч ёс зүйгүй, бүр бизнес ч биш хулгайн ажиллагаа эрхэлж байгаатай ялгаагүй ажиллагаа болж байна. Хэн дуртай нь чадах зүйлээрээ бусдыг уриалан татах эрхтэй ч бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөлгүй бидэнд бас сервисээ аутсорс хийх боломж олговол бид ч дуртай хүлээж авах болно гэдгийг бодолцож үзээсэй гэж бодож байна.

Бас бидний хичээл зүтгэл гаргаж мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлэх гэж олон жилийнхээ туршлага, үнэт зөвлөгөөг харамгүй хайрласан хүмүүсээс буцаад гишгэсэн мөрөө хардагууд нь олон байгаасай. Бусдад баярлаж талархаж сурсан хүмүүсийн ажил үйлс нь өөдрөг байж дараа дараагийнхаа шатуудад нэмэлт тусламж урамшуулал авах бүрэн боломжтой.

Хамтдаа хөгжицгөөе!!! Австралийн Монголчуудаа

Гэгээн баг

May 2014

Related: http://gegeen.wordpress.com/2013/11/09/new-comers-from-mongolia-carry-unrealistic-expectation-when-landing-in-australia/

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

For the future of Community and Youth

Proudly supported by Gegeen team:

Gegeen: 976-70112232, 98321673
Visa: 976-9920 7936, 88077936, 99998562
Sydney:  +61-407353505

http://facebook.com/Gegeen
http://www.gegeen.com RSS
gegeen@yahoo.com

iBT, TOEFL, IELTS ebooks and Scholarship info:
GGN YahooGroup: http://groups.yahoo.com/group/gegeen
Shildegiin shildeg blog-2010: http://gegeen.wordpress.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: