Mglaus new services: Printing, Free Wifi, scanning PLUS accommodation or recruitment business issues and experiences

Mglaus new services: Printing, Free Wifi, scanning PLUS accommodation or recruitment business issues and experiences

Принтэр, сканнэрийн үйлчилгээ.

Австрали дахь Монгол Оюутны Холбоонд хандаж энэ үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг аваарай. Шинээр ирэгсэд принтер, цаас, хороо хаанаас авахаа ч мэдэхгүй маш их бэрхшээлтэй байдаг энэ асуудлыг ингээд хялбар шийдчих боломжтой болсондоо баяртай байнаа.

Хэвлэх, хувилах, олшруулах хэрэгцээ анх ирсэн, хэл ус мөнгө санхүү, мэдээллийн дутагдалтай байгаа хүмүүст нэлээн гардаг. Бид Сиднейн 400 гаруй монгол оюутнуудын талаас ч ихтэй нь өдөр тутмын байнгын харилцаанд байдаг тул найз нөхөд, садан төрлийн хамааралтай биш хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэхэд тооны олноос нь болоод хүндрэл байнга гардаг, зөвхөн хэвлүүлэх зардал биш бас цаг завны асуудал их байдаг тул биднээс энэ талын тусламж хүсч орж ирдэг хүмүүст гар утаснаас, вайфай-с шууд хандалт хийдэг автомат принтэрийн үйлчилгээ санал болгоё гэж удаан бодож явсаар одоо л ажил хэрэг болгох гэж бн.

Өдөрт 100 гаруй оюутнууд биднээс тусламж хүсдэг, эдгээр оюутнууд хэдэн хичээл сонгоод, хичнээн хуудас ассайнмэнт бичиж байгаа билээ, тэр бүр дээр 100, 100 хуудас хэвлэж өгөхдөө тулахаа байг гэхэд ганц 2-хонд тооцоогдож бгаа хуудсыг нь хэвлэж өгөх гэж харж зогсоно, компьютэр лүү вирус хуулчихгүй байх эсэхийг нь хянана гэдэг бол угаасаа цаг наргүй битүү завгүй ажиллаж хөдөлмөрлөж яваа бидэнд бол бүтэхгүй ажил.

Шинээр ирэгсэд жишээ нь гар утасны лизинг, банкны карт захиалахад шаардагддаг сургуулийн СОе огт авчраагүй, зарим зуучлагчид ч эдгээрээр нь хангадаггүй, биднээр сэрвис хийлгүүлж байгаа ч өөрсдийн зүгээс хангалтгүй тусалж дэмждэг эсвэл мэдээлэлжүүлэх, бичиг баримтжуулах гэж биднээс илүү цаг, хүч гарахад хүрдэг явдал их байдаг. Мөн байр бие дааж хайж байгаа хүүхдүүд хүртэл реалторынхоо авчрахыг хүссэн баримтуудын хэвлэлтийг манайхаар шийдүүлэхээр их ханддаг тул иймэрхүү ажилд томилчихоор цаг завтай автомат принтер, оройдоо ажил хичээлээ тараад хэвлэсэн зүйлсийг нь цаг тохироод хотын төвд хүлээлгээд өгчихөөр ресурсуудаа з.б-лаад дууслаа.

Иймээс хэн хүссэн нь хэзээ дуртай цагтаа ирээд цагийг нь хэт тулгалгүй 1-2 өдрийн өмнө ирж документуудээ хэвлүүлж авах боломжтой. Эмайлнээс, гар утаснаас, wifi-тай бүх төхөөрөмжнөөс хэвлэнэ, wifi үнэ төлбөргүй хэрэглүүлнэ, гэхдээ нэг дор 10-аас дээш төхөөрөмж хандахыг хориглоно.

Кэйс 1. Би гэртээ аль болох ажлаа авчрахгүйг боддог тул гэртээ үзмэрийн шахуу хор нь амархан дуусдаг, 20 хуудас хэвлээд л ахиж шинэ принтер авах хэмжээний зардал гарахаар нэг хямдхан принтер байлгадаг. Мэдээж шинээр ирсэн хүүхдүүдийг байртай болтол нь бусад байр сулартал гэртээ түр байлгах үзэгдэл мэр сэр гаргасан алдаанаасаа болж гэрт маань гүйж ирж юм хэвлүүлэх гэж шахаж шаардсан оюутанд би ҮГҮЙ гэж хэлсэн. Бид анх энэ оюутныг авчрахад үнэ төлбөргүй зуучлаад 50%-н тэтгэлэг олгосон, гэхдээ ямар ч ойр дотны хамааралгүй хүнийг гэртээ хэд хоног байлгасанаас болж үйлчилгэнүүдээс тусдаа зарим зүйлд үнэгүй үйлчлэх албатай мэтээр ойлгох үндсийг нь тавьсан байх магадлалтай.
Үүний улмаас үүссэн үл ойлголцолоос болж уг оюутан сургуулиа солих шийдвэр гаргаж өөр зуучлагчаар дамжих болноо гэдгээ илэрхийлсэн.

Энэ тал дээр бид санаа авч хойшид ирэх оюутнуудтайгаа хийх гэрээндээ шинэчлэлт оруулсан тул 2014 оны 5 сарын 15-наас эхэлж мөрдөгдөж эхэлж байгаа. Эхний хэдэн сард сургууль солих шийдвэр гаргасан бол үнэгүй зуучлалын барьцаанд авсан $200 эргэж буцаагдахгүй гэх мэт. Учир нь бид оюутанд үнэ төлбөргүй үйлчлэхийн тулд сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж, уг байгууллагуудаас санхүүжилтээ авдаг, хэрэв оюутан төлбөрөө татвал бидэнд ирэх хувь мэдээж байхгүй болно. Энэ тал дээр өрсөлдөгчид, зуучлагчдад бас зөвлөгөө хүргүүлмээр санагддаг.

Кэйс 2. Ажилтан авлаа. Австралид голдуу түр визтэй оюутнууд л олдох нь элбэг, ажилтны маань найз нөхөд ч оюутнууд байх нь голдуу. Уг найзууд нь ажилтныг маань ажлын байрныхаа хэвлэх төхөөрөмжүүдийг үнэгүй хэрэглүүлэхийг удаа дараа шаардах мэтийн монгол зангаа гаргаснаас болж ажилтны маань болон байгууллагын нэр хүндэд халдах үйлдлүүд гаргах болсон. Иймээс бид төлбөртэй хэвлэх үйлчилгээ санал болгож сонголт өгч байаагаа дуулгахад таатай байна. Ажилтнуудын хувьд нийгмийн асуудлуудад нь тус дэм болж зарим нэг хангамжаар дутаахгүй байх тал дээр үүрэг биш хэдий ч бид санаа тавьдаг. Харин ажилтнуудтай маань ойр дотны харилцаатай улсууд энэ хангамжид багтах эсэхээ өөрсдийнхөө мэргэн оюундаа тунгааж ажилтнуудыг маань ажлаа сэтгэлийн зовиургүй, олон юманд сатааралгүй сайн гүйцэтгэхэд тус дэм болж байж шагнуулж байвал талархана.

Кэйс 3. Байр хайх асуудал Сиднейн нөхцөлд асар хурцадмал байдалтай байдаг. Анх ирсэн улсууд Хятад, Монгол шиг дурын буудалдаа багахан мөнгө төлчихөд болдог байх гэсэн итгэл тээж буух боловч харамсалтай энэ улс ҮХХ-өөрөө дэлхийд эхний 5д багтах үнэтэй хот, ирэхээсээ өмнө захиалж чадаагүй буудлын үнэ даруй 2 дахин үнэтэй өдрийн 300 гаруй доллар болдог, ядаж 24-48 цагийн өмнө эрт захиалж чадвал өдрийн 180 доллар дотор багтааж чадна. Энэ үнээр манай оюутнууд долоо болон түүнээс ч олон хоногоор түр байруудад байрлах боломж олж авдагаараа асар их хэмнэлт гаргадаг ч өнөө л монгол зангаараа үнийг нь төлөх чадамжтай эсэхээ ч үл анзааран их юм хүсдэг. Шинээр ирэгсдэд туслах гэж оролдсон найз нөхөд нь хүртэл алтан загасны эмгэн гэж шинэхэнүүдээ гоочилдог нь олон шалтгаантай. Байршил болон үнийн хувьд ирэхээсээ өмнө хэн ч хаана ямар байранд орох уу талаараа ойлголтгүй байдаг, бид олон жилийн нөр их хөдөлмөр, мэдлэг, туршлага дээрээ тулгуурлаж хаана байр боломжын бэ тал дээр зөвлөж тусалдаг ба биеэ даан өөрсдийнхөөрөө дүүлэн нисэх даль жигүүр ургатал нь тусалж дэмждэг.

Гэтэл үүнийг буруугаар ашиглан яг ижилхэн байранд ойрхон нүүж орохдоо бидний танилцуулсан хамтран амьдрагчидаа урвуулан авч өөрсдийн түрээсээ хэмнэхийн тулд бусдын цаг зав хүч гаргаж босгосон бүхнийг шууд булаан авахыг санаархахаас гадна, цуг амьдрахыг санал болгож буй хүмүүсдээ биднийг шулсан, шуналтсан мэтээр тайлбар хийж байгаа таагүй үзэгдэл гарч байна. Хэдий оюутнуудад маань хямд үнэ санал болгож чадаж байгаад баярлаж байгаа ч бид энэ түвшинд хүргэхийн тулд маш их шаталт амсан байж хайлт хийж, туршилж явуулж, олон мянган доллараа зарцуулж байж энэ хэмжээний боломж тэдэнд санал болгож чадсан гэдгийг бодолцож талархалтай хандаж сурах хэрэгтэй. Мөн өөр өөрсдийн тог, интернетийн төлбөрийг төлж байхыг сануулсаар, хангалттай хугацаа өгсөөр байсан боловч хажуу айлынхыгаа давхар хэрэглэж хэмнэх сонирхолтой, үүнээс улбаалж 10-с олон гар утас, лаптоп нэг дор залгадсанаас зарим түрээслэгчид интэрнетийн хандалтын асуудал гарч тухай бүрт бид дуудагдаж тохиргоо хийж, янзалж өгөхөд цаг зав хүн хүчний дутагдалтай байгааг үл ойлгон үнэгүй хулгайгаар хэрэглүүлэхийг хориглосон гэж гомдоллож байгаа нь цааш цаашдын амьдралд нь сайн нөлөө үзүүлэхгүйг анхаарч аль болох эхний хэдэн сарын соёлын шокуудаа хурдан давж хэн хэндээ дэмтэй сайхан амьдраад коммунитиг зөв гольдролоор босгож ирэх тал дээр хувь нэмрээ оруулцгааж байвал сайн байнаа.

Кэйс 4. Бизнесийн нууц задруулах. Ажиллагсад авахдаа албан гэрээ маш сайн үйлдэж байх тал дээр монгол дахь компаниуд ч суралцах зүйлс их байгаа. Хэн нэгэн нь шинэ санал санаачлага гаргалаа ч копикатуудын асуудлыг цэгцлэх тал дээр Монгол улс хол хоцрогдмол байгаа. Харин хөгжингүй орнуудад энэ бүхэн хуультай байдаг бөгөөд бусдын үнэлэмж, ашиг орлого, бизнесийн болон хувийн аюулгүй байдал, нэр хүндэд халдлага хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байдаг. Бид шинээр ирэгсдэд коммунити сэрвисээ олон жил үнэ төлбөргүй санал болгож ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилийн огцом өсөлтөөс улбаатайгаар зарим сэрвисээ төлбөртэй болгож эхэлсэн. Энэ шинэ чиг хандлагыг сөргөөр хүлээж авч байгаа улсуудын үе удахгүй өнгөрөх бизээ. Бид цаг үетэйгээ дасан зохицож Монголоос ирж байгаа бараануудын үнийн хэлбэлзэл ч тухайн цаг үед гарсан хил гаалийн шийдвэрээс хамааралтайгаар орж ирэх тоо нь багасах, орж ирч чадсан барааны үнэ өсөх зэрэг асуудлууд байнга гарч байгаа нь өнгөрсөн үедээ амьдрагсдад багагүй стрэсс авчирч байгааг мэдэрч байна.

Мөн бид шинээр ирэгсэддээ $300, өөрсдийн оюутнуудад $100-н үйлчилгээтэйгээр онгоцноос тосох, байр олох, бичиг баримтууд, ажиллах эрхээ хөөцөлдөхөд нь нэмэр болж байгаа нь бусад оффшор зуучлагчидын хил давуулаад ямар ч тусламжгүй хаядаг, эсвэл ирсэний дараах үйлчилгээндээ $1500-3500-н зардал гаргуулж байгаа бусад ямар ч зуучлагчидын дэргэд маш том буянтай үйлс бүтээж яваад өөрсдийгөө тооцдог. Гэтэл $200-р эдгээр сэрвисийг санал болгох боломжтой бүр ч буянтай хүн нь бидний ачааллаа даахгүйд хүргэж байгаа $300-н үйлчлүүлэгчидээс авья гэж бидэнтэй тохирохын оронд $100-н үйлчилээ авсан оюутнуудад маань биднийг муучлаад, өөрсдийгөө сонгуулах гэж оролдоод явж байгаа нь үнэндээ бизнесийн ямар ч ёс зүйгүй, бүр бизнес ч биш хулгайн ажиллагаа эрхэлж байгаатай ялгаагүй ажиллгаа болж байна. Хэн дуртай нь чадах зүйлээрээ бусдыг урилан татах эрхтэй ч бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөлгүй бидэнд бас сэрвисээ аутсорс хийх боломж олговол бид ч дуртай хүлээж авах болно гэдгийг бодолцож үзээсэй гэж бодож байна.

Бас бидний хичээл зүтгэл гаргаж мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлэх гэж олон жилийнхээ туршлага, үнэт зөвлөгөөг харамгүй хайрласан улсуудаас буцаад гишгэсэн мөрөө хардагууд нь олон байгаасай. Бусдад баярлаж талархаж сурсан улсуудын ажил үйлс нь өөдрөг байж дараа дараагийнхаа шатуудад нэмэлт тусламж урамшуулал авах бүрэн боломжтой. Хамтдаа хөгжицгөөе.

Австралийн Монголчуудаа

Гэгээн баг

16.05.2014

http://facebook.com/Gegeen – for 100% scholarship to study in australia
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

For the future of Community and Youth

Proudly supported by Gegeen team:

Gegeen: 976-70112232, 999985632
Visa: 976-9920 7936, 88077936
Sydney: 61+410 063 125, +61-407353505

http://www.gegeen.com RSS
gegeen@yahoo.com

iBT, TOEFL, IELTS ebooks and Scholarship info:
GGN YahooGroup: http://groups.yahoo.com/group/gegeen
Shildegiin shildeg blog-2010: http://gegeen.wordpress.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: