Expecting the FAIR trading from Austrade Mongolia in 2013

Австрали дахь Монгол оюутнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр https://mglaus.com/ 2005 оноос хойш уйгагүй зүтгэл гаргаж ирсэн бидний хувьд 2-3 хоногийн өмнөхөн Монголд болоод өнгөрсөн Австралийн сургуулиудын уулзалт арга хэмжээнд оролцохгүй өнгөрнө гэдэг үнэхээр өөрсдийнхөө ч оюутнуудынхаа ч ирээдүйн олон иргэдийнхээ ч оюуны хөрөнгө оруулалтаас хойш суусан хэрэг болох байлаа. Австрали дахь Монгол Оюутны Холбоо 2007 оноос эхлүүлэн Интернетийн орчинд мэдээлэл зөвлөгөө хүргэж ирсэн. Коммунити сервисийнхээ санхүүжилтийг шийдэхийн тулд дорвитой арга хэмжээнүүд авч байсны үр дүнд Монголчуудад чиглэсэн Австралийн мэдээлэл сурталчилгаа нэлээн идэвхжиж олон байгууллагууд байгуулагдаж сайн цаг ирсэнд бидний тууштай хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр ч багагүй хувь нэмрээ оруулсанд итгэлтэй байна.

Нодлин жилийн өдийд 2012 оны 9 сарын 12-нд УБ хотноо анх удаа зохиогдсон Австралийн сургуулиудийн үзэсгэлэнд оролцсон хүүхдүүд ихэнх нь хүссэн мэдээллээ цогцоор нь авч чадаагүй, хэдхэн сургуулиудын танилцуулгатай л хоцорлоо гэсэн санал дүгнэлт бидэнд ирүүлсэн юм. Уул нь энэ талаар зохион байгуулагч тал нь илүүтэйгээр санаа тавих ёстой байсан гэдгийг хүлээн зөвшөөрнөө, энэ тухай ч бид өөрсдийнхөө сувгуудаар хүрэх  хүмүүст нь хүрээсэй гэж нэлээн санал дүгнэлтүүдээсээ бичиж хэлэлцүүлж л байсан.

Энэ тал дээр 2 дахь удаагаа зохиогдохоос нь өмнө ямар саналтай байгаа талаар нь асууж Монгол дах Австралийн Худалдааны Төлөөлөгчийн газрынхантай 2013 оны 5 сарын сүүлээр холбогдоход энэ удаад мөн л ЗӨВХӨН сургуулиуд оролцох ба зуучлагч байгууллагуудыг оролцуулахгүй ээ гэсэн албан хариу авсан болно. Үүнд нь үнэмшихийг дөхсөн бидний хэдэн нөхдүүд үйл ажиллагаанд нь оролцож буй нэр бүхий хэд хэдэн зуучлагч компаниудаас ирсэн мэдээллийн дагуу бид ч бас оролцох нь зөв юм байнаа гэж дүгнээд, холбогдох газрууд руу нь хүсэлтээ дахин илгээсэн боловч хувийн шалтгаан байсан уу, татгалзсан хариу авсан тул Блью Скай-н 3 давхарт буй зохион байгуулагчдад огтхон ч хүндрэл учруулалгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд 2 давхарт нь өнөөдрийг хүртэл хийж зүтгэж ирсэн бүх бүтээл, мэдээллүүдээрээ Австралийг сонирхогчдын гарын авлага, Тэтгэлгийн зөвлөгөө, Боловсрол зуучлалын талаарх тараах материал, танилцуулгаасаа түгээж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч олны талархал хүлээж чадсан билээ.

Зохион байгуулагчдынх нь өмнөх жилийн туршлагаас нь харахад арга хэмжээнийх нь зар нийтэд түгэхдээ муу байсан гэж үзсэн тул аль болох олон хүнд хүргэж туслахын тулд бид өөрсдийнхөө хэмжээнд бүх чадах мэдэх сувгуудаараа зар тараасан. Үүнд бидний өмнө оролцож холбоо тогтоож амжсан байсан Монголын Оюутны Холбоо болон бусад 10 гаруй орнуудын оюутны холбоодын зарын сувгууд, сошиал сүлжээнүүдээр бид Аустрэйдийн өмнөөс нь зарыг нь үнэ төлөхийг нь төлж, цаг заваасаа хумслан, сэтгэл зүрхээрээ дэмжиж эргэж хариу нэхэлгүй чадлаараа боломжит бүх газруудад байрлуулж, танилууддаа дуулгаж, фэйсбүүкийн 100 орчим боловсрол дэмждэг монголчуудын групп, хуудсуудаар мэдээ тарааснаас гадна доорх сайтууд, Үндэсний Шуудан сонинд хүртэл мэдээ нийтлүүлсэнд уул нь талархаж дэмжсэн, үр ашгийг нь хүртсэн улсууд илүүтэйгээр олон байгаа байхаа гэж найдаж байна.

Бидний мэдээлэл байршуулсан сувгуудын жишээг бусад зуучлагчид ба арга хэмжээнийхэнд хэрэг болох байх гээд заримаас нь дурьдлаа.

http://www.eagle.mn/content/read/5254.htm http://mnb.mn/i/7993 http://society.time.mn/content/35167.shtml/ http://undesten.mn/s/34288 https://mglaus.com/2013/09/27/australian-edu-expo-in-ub-blue-sky-on-28-sep-2013-rankings-of-australian-39-universities-scholarship-of-unsw-curtin-usyd-bond-and-mq-mongolian-services-and-products-in-australia/ http://gegeen.wordpress.com/2013/09/27/australian-18-surguuli-ub-d-blue-sky-tower-13-17pm-on-28-sep/ http://groups.yahoo.com/neo/groups/gegeen/info http://groups.yahoo.com/neo/groups/mglaus/info http://biznetwork.mn/blog/show/id/47497 http://biznetwork.mn/blog/show/id/47504

Уг өдөрлөгт цугласан хүмүүст зориулж бид 10 орчим зөвлөхүүдээ уг өдөр дайчилсан боловч дээр болж буй арга хэмжээнээс илүү доод давхарын бидэн дээр ирж цуглах улсууд их байснаас болж маш их ачаалалтай өдрүүдийг давахад хүрсэнээс гадна авч очсон 400 гарын авлага, 1000 тараах материал эхний өдөртөө л гэхэд бүрмөсөн дуусч нэмж нэхсэн хүмүүсээр өрөө дүүрсэн нь нэг талаараа ололт, нөгөө талаар зарим хувь хүмүүс, байгууллагын атаархал төрүүлсэн онцгүй явдал болсон байх магадлалтайг өнөөдрийн болсон үйл явдал гэрчилж байна.

Анхнаасаа бидэнд шударга бус хандаж, олон жил энэ салбарт хүчин зүтгэж байгаа биднийг өөрсдөө хүсэлтээ гаргаад зардлаа даагаад, чадах зүйлээрээ дэмжиж туслая гэсэн бүх оролдлогуудыг маань үл хайхран, нэг ч зуучлагч оролцуулахгүй, зөвхөн сургуулиуд ирнэ гэсэн мэдэгдэл өгсөн мөртөлөө, өөр зуучлагчидаас оролцуулсанаа одоо олон нийтэд дэлгэж эхлээд байгаа зохион байгуулагч байгууллагын Монгол дахь төлөөлөгч С гэж бүсгүйд бидний хичээл зүтгэл болон өөрсдийнхөө хэмжээнд хийж гүйцэтгээд өргөн олны талархал дэмжлэгийг аваад байгаа энэ бүх явдал таалагдахгүй байгаа талаар утасны дуудлага, фэйсбүүк мэссеж ирэв.

Уул нь бидний http://gegeen.mn/ -p түгээсэн мэдээлэл, явагдсан арга хэмжээнд хэн нэгэн саад болох гэж оролдсон ч бид шантраагүй, харин ч уужуу сэтгэлээр хандаж өөрсдийнхөөрөө асуудлыг шийдсэн, тэднээс тусдаа явагдсан бидний арга хэмжээг яагаад хөндлөнгөөс нь нэгэнт болоод өнгөрсөн хойно нь эсэргүүцэж байгаа нь сонирхолтой байгаа юм. Бид өөрсдөө Австралийн 100 гаруй боловсролын байгууллагууд, бусад зуучлагчидтай ч албан ёсны гэрээтэй найрсаг харилцаатай байдаг, олон жил оршин тогтнож байгаа, Австралийн Монголчууддаа ч хангалттай танигдсан байгууллагын хувьд бидэнтэй хойшид хамтран ажиллах, санаа оноо солилцох, туршлагаасаа зөвлөлдөх тал дээр бусад Монголтой холбоотой ажилладаг албан газруудтай холбож өгч, гарц гүүр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх байхаа гэж ихээхэн найдлага тавьж байлаа.

Харамсалтай нь бидний үйл ажиллагаатай танилцъя, дэмжие гэсэн сэтгэлээр хандах болов уу гэж бодож хуваалцсан зарим бичлэг, зургуудыг маань буруу ойлгосон ойлгоцоороо дүгнэж, өөрсдөөсөө зайлуулах гэж оролдож байгаа нь үнэхээр Монгол талын Аустрэйдийн төлөөлөгч гэгдэх эрхэм алдрыг хүртсэн нэгэн маань Австралийн Монголчуудын маань хувьд үнэлэмжээ илтээр унагаасан хэрэг боллоо. Бидэнд өөрийнхөөрөө бодсон бодлоороо хандаад хувийн ашиг сонирхолоо илэрхийлээд байгаа тул өөр ямар нэг байдлаар харилцаж байж хэл амаа ололцох юм болов уу гэж найдаж байнaа. Нийтэд цацагдсан мэдээллүүдээс нь бид хүртэх эрхгүй, бидний хүрээллийнхэн хангагдах ёсгүй бол нийтэд цацах албагүй л баймаар.

Арга хэмжээнийх нь дараа олон нийтэд зориулсан ямар нэг илтгэл, тараах материал хүссэн хүсэлтүүдэд маань сөрөг хариулт илгээж, бүр фэйсбүүк логуудаасаа устгаж эхэлж байх юм? Ингэж арга хэмжээгээ нууцлах байсан юм бол анхнаас нь нийтэд зориулагдаагүй байсныг нь давхар зарлах л хэрэгтэй шүү дээ. Энэ талаар зохих улсууд нь санаа авч зохистой арга хэмжээ авна байхаа гэж найдаж байна. Expecting the FAIR trading from Austrade Mongolia!!!

 

Regards,

 

Be Be – B Buuveebaatar

 

Managing Director

 

 

Australian Study Consultants Pty Ltd

 

Blue Water Accommodation & Study Service Pty Ltd

 

 

 

Office: Suite 702/368 Sussex Street Sydney, NSW 2000, Australia

 

P: +61-2-95187992, M: +61-(0)407 353 505

 

Skype: bwstudy, YM: gegeen@yahoo.com

 

 

 

E-mail:  info@bluewaterstudy.com

 

Web   :  http://www.bluewaterstudy.com

 

http://www.studyinSydneyAustralia.com.au

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: