Австрали: Бүгдээрээ чемодан саваа бэлдэцгээгээд завгүй байна уу?

AUD mongoloos hyamd oloh huseltei bol holbogdooroi-99207936 sms

Alcohol 2.25 ltr, Tamhi 50 shirheg buyu 1/4 block l zovshoordog bolson doo. 10,000$-s deeshih belen $-g declarats deer boglono. hunsnii zuils yalanguya mah, borts, aaruul, suun bolon ondognii holitstoi bol bolq shw. by May 2013

No 2. Packing up

Бүгдээрээ чемодан саваа бэлдэцгээгээд завгүй байна уу?

Эрүүл мэнд:

  • Шүд, нүд, чих, физик эмчилгээ Overseas Student Health Cover-ò ордоггүй тул та бүхэн эдгээр эрхтэнээ сайтар анхаарна уу. Ялангуяа шүдний рентген зургаа авахуулахад гэмгүй. Очоод ус солигдсоноос, эсхүл эссений стрессээс ч юм уу шүдний суваг үрэвсэх явдал нилээд гардаг. Хуучирч муудсан ломбоо мөн солиулчихад зүгээр байх.
  • Бага насны хүүхдийн кариесний эсрэг түрхлэгийг бол түрхүүлчихэд зүгээр байх. Тэндхийн ус фтороор баяжуулсан, шүдний өвчлөл эрс багассан боловч манай орчин үеийн залуучуудын шүд ер нь их муу байдаг юм.
  • Бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн эмчид нэг үзүүлэхэд åр нь зүгээр. Тэнд GP буюу өрхийн эмч шиг  нэг нөхөр үзэхээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэвэл дор хаяж 3  ñàð хүлээдэг юм шүү. Бас Pap smear буюу цитологи өгөхөд зүгээр. Тэнд үнэтэй, аливаа шинжилгээний төлбөрийн 20%-ийг өөрөө төлөөд байсан санагдаж байна. Гэхдээ CHECK.
  • Нүдний шил зүүдэг бол ядаж 2 шилтэй яваарай. Заавал гое ганган хэрэггүй.

Хувцас:

  • Шинэ хувцас тусгайлан авах хэрэггүй. Яахав эхний үед сайхан даавуун дотуур хувцас зүгээр
  • Орны цагаан даавуу хэрэгсэлээ ядаж нэг ээлжийнхийг аваад яваарай. Тэнд бас хөөрхөн үнэтэй.
  • Солонгосын цэвэр даавуун 15000-18000 төг. том орны бүтээлэг байдаг даа, Ванны алчуур, хөнжил, гудас гээд олон төрлөөр ашиглаж болно. Тэр байдаг бол зүгээр байх. Эсхүл нэг сайхан халат, дан дээл. Харин ванны алчуурын хувьд очоод авсан нь дээр. Австрали тийм юмаараа алдартай.
  • Эвсэгийн ууц нурууны тэмээний ноосон даруулга 15000төг, эсхүл урдаа товчтой майк. Сэрүүхэн газар руу явж байгаа хүмүүс энийг авбал зүгээр. Хичээл хийгээд суухаар их даардаг юм.
  • Ноосон трико, өмд нэгийн зэргийг авч явбал зүгээр. Өвөлдөө бас chilly. Өвөл манай 9-10 сар шиг. Гэхдээ удахаар их бээрэг болдог юм. Энэ QLD, NT-д хамаарахгүй.  ; )

Ачаа:

  • 20кг дээш бол хэцүү шүү. Мөн гар тээшиндээ түгжээтэй transparent plastic bag /Good price-д байгаа/ -т ариун цэврийн хэрэгсэл, тос энэ тэрээ хийгээрэй Гэхдээ нийтдээ 1л-ээс бага, òóñ á¿ð íü 100ìë áàãà áàéõ ¸ñòîé
  • Архи Австрали 1.75л alcohol оруулдаг. 3 шил òîì Чингис авчихвал манай нэг залуу шиг нэг шилний талыг нь гааль дээр уух шаардлагатай болно. Тамхи мөн 2 блокоос илүүг оруулдаггүй.
    • ТАМХИЧИН ХҮМҮҮС ТАМХИНААСАА ГАРЧИХСАН НЬ ДЭЭР. Их үнэтэй, бас хортой зан үйл. Мөн бохийг байгаль орчинд хортой гэж үздэг тул гаа их хэрэглэдэг.

Хүнсний зүйл огт хэрэггүй. Мөн арц хүж бас хураана. Тийм болохоор хэрэв зайлшгүй авч явах бол гар цүнхэндээ ил хийгээд declare. Чихэр ч байсан declare хийх ёстой

Гэр бүл:

  • Гэр бүлтэйгээ явж буй хүмүүс үсчний дамжаанд сурахад зүгээр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн үнэ төлбөргүй сургалтад дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дээрээ очиж бүртгүүлээд ваучер аваад УБ хотод суралцаж болно. Явдал ажил жоохон ихтэй байдаг юм. www.labour.mn
  • Гэр бүлийн хүнээ мэргэжлийн чиглэлийн дагуу ажилчны ур чадвар олгодог /барилгачин, кранчин, ня-бо ч юм уу/ тийм сургалтад сургаад мэргэжлийн үнэмлэх авчихвал зүгээр байх. Мөн дээрхи шугамаар сурч болно. Очоод нарийн мэргэжлийн ажлаа биш гэхэд ядаж туслах хийхэд цалин өндөр, ажил олдох нь элбэг. www.lavlav.mn
  • Очоод анхны үед cultural shock-t ороод их стрессдсэн байдаг тул
    1. Эхлээд орчинтойгоо танилцаж учраа олох
    2. Байнгын орон сууцаа олох
    3. Гэр бүлээ авчрах гэсэн дарааллаар ач холбогдлоор нь дараалж авч үзээрэй.
  • Эндээс 3-5 сарын үед эхний гэр бүлүүд явах учраас билетээ одооноос захиалаарай. Эхнэр нь хамаг юмыг зохицуулж байсан бол араас чинь “одоо яахав” гэж асууж уур хүргэдэг юм шүү. Виз материалаа сайн бүрдүүлсэн л бол дороо гарна. AIR MARKET 70115050  гэж Íàìóóíàà ãýäýã хүүхэнтэй яриад Алимаа хэлсэн гээрэй. Би аятайхан хямд, хоног өдрийг нь тааруулсан хонохоор бол ядаж транзит буудалтай билет олж өгөөрэй гээд захичихъяа. Өөрсдөө агенттэй бол яах вэ?
    • KOREANAIR Брисбан, Сидней, Мельбурн руу шууд нислэгтэй байдаг. Сайндаа л 2 дамжина гэсэн үг.
  • Гэр бүл чинь очоод чамаас 100% хараат байдалд ордог тул та бүхэн их ачаалал авна. Ялангуяа assignment-тийн үед ирсэн бол

Тийм болохоор энэ бүхэн түр зуур гэж бодоод сэтгэлээ барьж өөрөө авахад бэлэн гэж бодохоороо гэр бүлээ авсан нь дээр шүү.

 

УТАС: GSM системийн гар утсаа аваад яваарай очоод OPTUS prepaid аваарай. Монголчууд ихэнхи нь OPTUS барьдаг.

 

 

Housing:

Studio-           Энэ нь том өрөө гал тогоотойгоо хамт, угаалгын өрөө тусдаа орон сууц ганцаараа эсхүл 2уулаа хүмүүст тохиромжтой

1b/r unit         Манайхаар 2 өрөө орон сууц, гал тогоо нь том өрөөтэйгээ хамт

2 b/r unit        Манайхаар 3 өрөө, орон сууц

Townhouse   Дотроо 2 давхар, манайхны мансардтай байр гэдэг шиг байр. Ихэнхи тохиолдолд дээрээ 3 унтлагын өрөөтэй, 2 00 өрөө, гал зуух, зочны өрөө хамт, угаалгын өрөө тусдаа, ардаа жижигтхэн амрах сад, газартай

House            3-аас дээш унтлагын өрөөтэй, тусдаа 1-2 машины зогсоолтой.

Байр нь ихэнхидээ тавилгагүй. Тавилгыг weekend garage sale-ээс цуглуулах нь хямд.

Байр хайхдаа анхаарах зүйлс:

  • Автобус унаанд ойр эсэх
  • Хэрэв машин унах бол parking area байгаа эсэх

Байр хөлслөхдөө агентаар дамжуулбал их хялбар бөгөөд үзэхээр цаг болзсон бол яг цагтаа очоорой. For inspection only 15min. Тэгээд аппликэйшн бөглөнө.

Түрээсийн гэрээг хамгийн доод тал нь 6 сараар хийдэг тул сайтар үзэж байж шийдвэрээ гаргаарай.

Бонд 4 долоо хоногийн мөнгө Түрээс 2 долоо хоногийн мөнгө Эхлээд дор хаяж 6 долоо хоногийн төлбөр төлнө. Мөн цахилгаан, тел, газ гэх мэтийг холбуулахад мөн мөнгө төлнө. Тийм учраа establishment allowance- BE CAREFUL.

www.realestate.com.au

Байрны эзэд референс их нэхдэг учраас сургуулийнхаа Student Contact Officer-ийн нэрийн хуудсыг нь сайтар аваарай.

Family issue:

Preschool age child                        Childcare per week $170-190 from 9.00AM-03.00PM

Lunch box өөрөө бэлдэж өгөх ёстой

School children:                   Эхлээд заавал шинээр ирсэн цагаачдын хүүхдүүд явдаг сургуульд явж, English сургадаг. Ихэнхи сургууль нь автобустай. Uniform, бичиг хэрэгсэл гээд бас хөөрхөн мөнгө гарна. Хүүхдээ авахын тулд сургуульд элсэн орсон гэсэн бичигтэй байж виз гарна шүү.

Life:

  • Автобусны буудлын дугаар нь хотын төвөөсөө тоологддог.
  • Автобусны билетийн хөнгөлөлтийг сургуулиасаа авна.
  • Зах хаахын өмнө жимс ногоо хямдарна.
  • Дэлгүүрт мах нь хугацаа дуусахын өмнөх орой зад хямдарна.
  • Цахилгааны хүчин чадал 220-240Вольт, вилканы толгой өөр

Австрали доллар нь 1 = 950төг. Буюу австрали доллараар 0,7 үржүүлээд бодвол ам доллар гарна.

* Сургалтын төлбөр гуйвуулах – Өдөрт нь үнэ төлбөргүй бөгөөд хямдралтай ханшаар шилжих өдрийн вальютын авах зарах ханшийн дунджаар тохирч шуурхай шилжүүлнэ.

0.0

** Онгоцны буудлаас буудаллах газар руу хүргэж өгөх

50.0

** Очсоны дараах Байрлах газрыг зохицуулах
50.0

+ Эрүүл мэндийн даатгалд хамруулах, өдөрт нь даатгалд хамрагдсан баримтыг имейлээр илгээнэ. Хямдралтай үнийн саналуудаас танилцуулж сонголт хийх боломжоор хангана.
Манай оффисын Сидней дэх хаягаар биеэр ирж эрүүл мэндийн картаа хүлээн авах буюу Австралид ирсэнийхээ дараа бидэнд картаа хүлээн авах хаягаа бүртгүүлж болно.
0.0

Банкны данс нээх, картын болон интернет банкны үйлчилгээний сургалт, заавар.
Бидэнтэй гэрээтэй Commonwealth банкны үйлчлүүлэгч бүх шинээр ирэгсэд оюутан, жуулчин, ажилчид болон байнгын оршин суугчдад “Австралийн сувенир ба гарын бэлэг” үнэгүй дагалдана.
* Австралид ирэхийн өмнө дансаа нээлгэж болно.
0.0

** Сургууль солих, анхны сонголтоо өөрчлүүлэх, анги, хичээлийн програмаа солиулах
Виз сунгуулах, шинэ визний туслалцаа авах
Сургууль солих бүгд үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж хүртэх эрхтэй
50.0

Гар утасны дугаар авах, Үүрэн телефоны оператор сонгоход зөвлөгөө өгөх
Суурин утас, Интернет, Цахилгааны холболт
0.0

Татварын дугаар авах, Ажлын эрх хөөцөлдөх
0.0

Австралийн Бизнесийн дугаар авах, Бизнес эрхлэх эрх хөөцөлдөх, Бизнес данс нээлгэх
50.0

Сургуульд нь эхний удаад хүргэж өгөх, Орчинтой нь танилцуулах, Нийтийн тээврийн зааварчилгаа
20.0

Дээрх үйлчилгээний зарим нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим үйлчлүүлэгчдийн хувьд боломжгүй эсвэл түр хүлээгдэж болзошгүйг анхаарна уу.
Ирсэний дараах зарим үйлчилгээнүүд нь сургуулийн зүгээс тодорхой хөлстэйгөөр /тус бүр 150-240$/ зохицуулагдаж болзошгүйг анхаарна уу.

Mongolia: 99207936, 88077936, 75750965, 99110673
Emailgegeen@yahoo.comgegeen-owner@yahoogroups.com
Хаяг: 702/368 Sussex St Sydney NSW 2000
ЧД, 3-хороо, Төмөрчиний гудамж-3. Ulaanbaatar
Australia: 61-410063125, 61-433454071, 0407353505

Advertisements

2 Responses to “Австрали: Бүгдээрээ чемодан саваа бэлдэцгээгээд завгүй байна уу?”

  1. Австрали: Бүгдээрээ чемодан саваа бэлд эцгээгээд завгүй ба йна уу? | Mongolian Students Association in Australia | Гэгээн Монгол Says:

    […] https://mglaus.com/2013/05/29/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8-%d0%b1%d2%af%d0%b3%d0%… […]

  2. best realtor in Albuquerque Says:

    Hi everybody, here every one is sharing these kinds
    of knowledge, so it’s nice to read this blog, and I used to visit this blog all the time.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: