-Австрали-Монголын харилцаа боловсролын салбарт тодорхой байр суурь эзэлдэг. Ер нь манайхаас хэчнээн хүн энд сурч байна?
Элчин сайд Р.Болд-Сүүлийн 15, 16 жилд 150 гаруй монгол иргэн дипломын дараах сургалт дүүргэсэн. Одоо бол Австралийн Засгийн газрын тэтгэлгээр, төрийн сангийн шугамаар, эсвэл хувиараа зардлаа даагаад ирсэн 300 гаруй монгол оюутан суралцаж байна. Сиднейн их сургуульд олонх нь байдаг. Энэ бол оюуны том хөрөнгө оруулалт. Австралийн Засгийн газраас ердөө хоёр долоо хоногийн өмнө “Австрали ба Азийн зуун” гэсэн цагаан номыг зарласан. Түүнд 2025 он хүртэл хэрэгжүүлэх 25 дэд зорилт дэвшүүллээ. Түүний нэг зорилт нь дэлхийд боловсролоор тэргүүлэгч 10 орны нэг нь Австрали байна, түүний дотор дэлхийн шилдэг 100 сургуулийн 10 нь Австралид байх юм гэсэн зорилт дэвшүүлсэн. Мөн Австралийн бүх сургууль Азийн нэг сургуультай холбоо тогтооно, Азийн аль нэг хэлийг их, дээд сургуульд заана ч гэж байгаа. Одоо шинэ он эхлэнгүүт монгол хэлний түргэвчилсэн курс зохион байгуулах гэж байна. Мэргэжилтэн багш урихад Элчин сайдын яамыг туслаарай гэж байгаа.
-Байнга оршин сууж байгаа хэдэн монгол иргэн байна?
Элчин сайд Р.Болд-Бусад оронтой харьцуулахад цөөн, 80 орчим хүн бий. Оюутан, докторын сургалтынхан гээд нэмбэл нийт 800-гаад монгол иргэн Австралид байна.
Leave a Reply