Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал Б.Ганбаяр

Za nuguu nuli irihlaamny pauz bolson Grand setguuliin zurag, post shahchii. Bas haaya neg time-out hiiye l daa ene chene. Heden hunii tarhiig amraaj, aazgaig n gijigdej, ataag n hodolgoj chadahaar l yum haragdjiina, joohon eks info l bn, muu Puujee aali hezeenii altny magnatiinhaa ohind ahiad neg ohin duu belegletsiishdee. Bayajchihaar bayan bolj amjsan tsoohon hedhen ni hoorondoo helheldej holildoj hoorondoo solbiltsoj l argaltsgaahgui bol ?daltai l bdym bn da hoohii. Bayajij gai bolvol songolt shuud bagasah n baishd, bas henii hed deh ekstei n ch suleldeh hereg garahyn, Balhjav ch taashgui ee edr kkk…Bossuud bel nemj, Missuud bul nemj yavahad bi n namba suudgui ee, Namba 1-iihaa araas l shukadaad yavnuu daa, araichig dee kk..

Za ingejiinaa: Б.Ганбаярын хувьд Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм. Австралид суралцахаар хөлгийн жолоо залсанаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан, Австралид эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтад хүрсэн гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж буй Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ.

Ээлжит нөхрөөрөө уурхайн магнат тэрбумтанг сонгосон Пүүжээ

2012 оны 2-р сарын 18
Ээлжит нөхрөөрөө уурхайн магнат тэрбумтанг сонгосон Пүүжээ хоёр дахь хүүхдээ тээж байна

Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана.

Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, охиныг төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй.

Нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдсанаар Пүүжээ ангийнхаа залуугаас авахуулаад сүүлд төрийн түшээтэй хүртэл учир ургуулсан дуулиан шуугиантай амьдрал туулж яваа.

Түүний цуутай нэгэн амраг нь П.Цэгцбаатар хэмээх залуу. Өдгөө Н.Номтойбаярын хүүхдийг тээж яваа Мандухай хэмээх бүсгүйн анхны нөхөр, охины аав энэ залууг “Хархорин” захын боссын хүү гэдэг. Олны хараанд өртөх тун ч дуртай залуу хархүү модель гэргийнхээ хамрыг цөм цохих хүртлээ хайрын романсаа дуулиантай хэлхсэн он жилүүд бас ч гэж цөөн бус. Анхны гэргий нь тэрбумтны үрийг тээж яваа энэ цаг үед удаах амраг нь бас л уурхайн босстой учир ургуулж, хүүхдийг нь тээж явах цагтай давхацсан сонин тохиолдол болж байна.

Тодруулбал, топ модель Д.Пүрэвсүрэн “Xanadu Mines” компанийн монгол хөрөнгө оруулагч Ганбаяр хэмээх залуугийн ээлжит амрагаар тодроод байна. Тодроод зогсохгүй топ модель бүсгүй 4 сартай жирэмсэн юм байна.

Шинэ жилийн үеэр шинэхэн хайрттайгаа ёолк хэсэж, “Xanadu Mines”-ын тэргүүн хатагтайн суудалд заларсанаа тунхагласан Пүүжээ “Жинхэнэ хайр, амьдралынхаа ханийг оллоо. Бид хоёр бие биенээ олох гэж л ийм урт замыг туулсан юм байна. Яг надад таарч тохирох” хүн хэмээн амаа олохгүй магтаж, аз жаргалдаа мансуурч явсан гэнэ. Шинэ оны дараахан Сингапур, Малайзаар бал сарын аяллаа хийсэн хосууд шинэ хүнээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа аж.

Загварын ертөнцийн шинэхэн, уурхайчин хүргэн Ганбаярын тухайд бид өмнөх дугаартаа бизнесмэнийх нь хувьд танилцуулсан. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийг Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн. Өдгөө дөч гарч яваа түүний анхны гэргий нэр бүхий генералын охин Уянгаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд анхны эхнэртэйгээ хуримаа хийснийхээ дараа Австралид суралцахаар хөлгийн жолоо залсанаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж буй Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ.

Төд удалгүй хоёр хүүхэд төрүүлж өгсөн гэргийгээсээ өрх тусгаарлаж, тухайн үед цэнхэр дэлгэцээр залуусыг байлдан дагуулж байсан UBS music-ын хөтлөгч Халиунаа хэмээх бүсгүйтэй хамтын амьдрал зохиолоо.

Гэнэтхэн уурхайн магнатын гэргий болж, тос, торгонд хөлбөрсөн Халиунаа бүсгүй энэ цагаас хувийн карьераа орхиж, баян айлын эрх эзэгтэй болж хувирсан түүхтэй. Үнэ цэнэтэй брэндээр гоёж, эдийн дээдийг эдэлж, гадаад дотоодоор аялж, үлгэрийн мэт өнгөрүүлсэн тэдний амьдралд нэг л зүйл дутагддаг байсан нь хүүхэд. Тэр олон жил ханилахад хүүхэд төрүүлээгүй Халиунаа бүсгүй эцсийн мөчид нөхрийнхөө дотны найзтай дотно харилцаа тогтоож, хэрэг явдал даамжран Ганбаярт баригдсанаар тэдний хамтын амьдрал сүүлчийн цэгээ хатгасан аж.

Бүхэл бүтэн уурхайтай, ирээдүйн тэрбумтанд хүүхнүүд хаа мундахав. Тэгэхээс тэгэх гэсэн шиг алтны магнатын цуутай экс гэргийтэй амьдрал, хувь заяагаа холбох боломж ийн нээгджээ. Баян бизнесмэний хувьд дэгжин хээнцэр, дээрээс нь чамин гоё охидод нугасгүй Ганбаяр ноёнтны таашаалд топ модель тохирсон ч гэж ванлий биз. Найз нөхдийнх нь яриагаар өнгөнд дуртай Ганбаяр, мөнгөнд дуртай Пүрэвсүрэн хоёр яг энэ цэгээрээ огтолцож байгаа хэсэг хугацааны сэтгэл хөдлөл, Ганбаяр ийм бүсгүйтэй хэзээ ч суухгүй хэмээн мэдэмхийрэх. Уг нь хэн хэн нь амьдралдаа алдаж, хал үзсэн улс дундаасаа үр хүүхэдтэй болчихсон хойноо учиргүй салах нь юу л бол. Гэвч хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Уншигч та “Гранд” сэтгүүлээ электрон хэлбэрээр худалдан авч уншихыг хүсвэл энд дарна уу.

2012 June 07, 7:52

Топ модель Д.Пүрэвсүрэн үнэнч найзынхаа нөхрийг булаажээ

Эрчүүдийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Д.Пүрэвсүрэн. Түүний хувьд олны танил байхын зовлонг амсаж, хань ижлээ буруу сонгосон гэж олонд чичлүүлж байсан үе саяхан. Алтны магнаттай дэр нэгтгэж үртэй болсон хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Удалгүй түүнийг Ц.Цэгцбаатар хэмээх залуу сэтгэлийг нь эзэмдэж, хайрын түүхээ эхлүүлсэн билээ. Гэсэн ч тэдний дурлал дэндүү ээдрээтэй. Залуу бүсгүйдээ гар хүрснээс болоод салсан. Түүний дараахан “экс” амраг Ц.Цэгцбаатарын дотнын анд “Xanadu Mines”-ийн Ганбаяр гэгч залуутай “дэр нэгтгэн” өнөө маргаашгүй амаржих гэж байгаа сурагтай.

“Xanadu Mines” тодотголтой Ганбаярын хувьд Уянга хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр ч хүүхдийн эцэг болсон нэгэн. Тэрээр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал юм. Австралид эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтад хүрсэн гэнэ лээ.

Ганбаяр хоёр хүүхдээ өнчрүүлэн анхны эхнэр Уянгаагаа салж,  “UBS” телевизийн сор болж, нэгэн цагт эрчүүдийн хайрыг татаж явсан хөтлөгч Халиунаатай гэрлэж байсан гэсэн. Ганбаярын хувьд Топ модель маань гурав дахь эхнэр болж байна.

Сонирхолтой нь Топ модель Д.Пүрэвсүрэн “Би  хэдхэн үнэнч найзтай. Тэдний нэг нь  “UBS” телевизийн хөтлөгч н.Халиун” хэмээн ярьж байсан цаг саяхан.

Гэтэл “экс” амрагийнхаа дотны анд, өөрийнхөө үнэнч найзаасаа нөхрийг нь “булааж” тоонот гэр толгой холбож, тостой тогооноос хоол идэж байгаа. Угаасаа ч “алтны магнатын экс эхнэр” гэгддэг Д.Пүрэвсүрэн уул уурхайд элэгтэй нэгэн гэнэ лээ.

Б.Дэжид

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=55475

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: