Австралийн төмөр хатагтай Жин Райнхарт дэлхийн хамгийн баян эмэгтэй

Hahaha, OZ ZG n reketluulchdiim shig, magadgui l yum da te, ene ih yaduural uzeed nogoo Oriflame-n em boss (Xүчирхэг хүүхнүүдийн хүчтэй үг-Соронз сэтгүүл) shig ulangassan bars met amidarch yavaa etgeed bj medehiin. Esvel het salan, tsatsamhai oir toirniihontoi bjiigaad liberal uzelten bolson bh. Yer n humuunleg enerengui uzelt labour tal n heseg davamgailj bgaad sanhuugeer hyamraad unanguut, erguuleed nogoo hargisduu liberal nam ni garch irj interventsleed, businessuud tsetsegleed, erguuleed ZG ovoo mongojood unanguut bucaad nogoo labour luugaa bair suuria olgoh metiin eeljlen udirdlagiig gartaa avch tor barih, ger buliin dotorh negj esuuded hurtel hariltsan eeljilsen zasaglal togtooh handlaga bii. Kind of how life is designed as I believe.

ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЭМЭГТЭЙ-МӨНГӨ НЬ ХААНААС УРГАДАГ ВЭ?(ЭХНИЙ ХЭСЭГ)

BY ADMIN · 2012-08-25 10:31:00 · СЭТГЭГДЭЛ: 0

Жин Райнхарт нэрийг уул уурхайн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдээс өөр мэдэх хүн олон бий. Гэтэл энэ 57 настай ширүүвтэр ааштай зөрүүд эмэгтэй томоохон төмрийн хүдрийн болон нүүрсний орд газрын төмрийн хүдэр олборлох “Hancock Prospecting” компанийн эзэн Австралийн хамгийн баян хүн гэж тооцогддог.

Хамтрагчид, өрсөлдөгчид нь Райнхартын бүсгүй хүнд баймгүй огцом авир, хэрцгий занг үзэж чаддаггүй юм. Түүний дайснууд жилээс жилд олширсоор байна. Гэвч “Төмөр хатагтай” атаархагсадыг анхаарахаа болиод олон жил болжээ. Тэр өөрийн аугаа том “эзэнт гүрнийг” хатуу гараар удирдаж, нүүрс, төмөр, шинэ гарч ирсэн боломжит шинэ төрлийн бизнесээс маш их ашигтай ажилладаг нэгэн.

Хамгийн баян Австрали эмэгтэй болох Жин Райнхартад, дэлхийн хамгийн баян эмэгтэйн байр суурь түүнд таалагдахаа болиод удаж байна. Магадгүй тэр ойрын жилүүдэд өөрийн бизнесын үнэлгээгээр өвгөн Баффет, ухаант Гейтс, Мексикийн араб Карлос Смитыг ч гүйцэд түрүүлж мэднэ. Тэр өөрийн биеэ тоосон ихэмсэг занг нуудаггүй, өглөг буяны үйлст хөрөнгө оруулалт хийдэггүй, жинхэнэ эрчүүдийн гэгдэг бизнесээ л эрхэлж байдаг. Тэр ч байтугай Австралийн засгийн газарт дарамт шахалт үзүүлэхээс сийхгүй. Зарим үед үзүүлдэг эмэгтэй.

Саявтархан “Форбэс” сэтгүүл Австралийн хамгийн баян эмэгтэйгээр “Hancock Prospecting” (HPPL) уул уурхай компанийн эзэн 57 настай нутгийн “төмөр хатагтай” Жин Райнхартыг нэрлэсэн нь эргэлзээ төрүүлэх үнэлэлт биш байлаа. Магнат Лэнг Хэнкокийн охин аль эртнээс тэрбумтнуудын нэрсийн жагсаалтад багтаж байсан ч зөвхөн 2010 онд түүний хөрөнгө дөрөв дахин өсч 2 тэрбум ам.доллараас 9 тэрбум ам.доллар болсон нь юуны өмнө нүүрс, төмрийн үнэ өссөнтэй холбоотой юм. Харин “Форбэс” сэтгүүл түүний эд баялагын хэмжээг дутуу үнэлсэн байжээ. Тэр тун удахгүй тивийнхээ төдийгүй энэ ертөнцийн хамгийн баян хүн болж мэдэх юм. Түүний хөрөнгө 100 тэрбумын зураасыг давах боломж байна.

“Generation Next” гэгдэх хайгуул хийгдсэн боловч хараахан олборлолт хийгдээгүй ашиг малтмалын ордуудын судлагаа хийдэг агентлагийн тайлангаар бол Райнхартын эргэлтийн хөрөнгийг “дахин тоолох”-д хүргэж байна. Тайлангаас үзвэл “Hancock Prospecting” компанийн мэдлийн ашиглагдаагүй нөөцүүдийг оруулан тооцвол түүний компани ижил төстэй “BHP Billiton”, “Rio Tinto”, “Xstrata”, “Anglo American” зэрэг супер аврагуудын дараа орно.

Австралийн төмөр хатагтайд дэлхийн хэмжээний хамгийн ирээдүйтэй 10 орд газрын гурав нь харъяалагддаг. Эхнийх нь Баруун Австралийн бүс нутагт орших “Hancock Prospecting”-ийн төрсөн нутгийн “Roy Hill”-ийн төмрийн хүдрийн орд. Энд Райнхартын эцэг ажиллаж байжээ. Энэ ордоос 55%-ийн төмөрлөгтэй 688 мянган тонн зэсийн эквиваленттай тэнцүү 1 тэрбум тонн хүдэр олборлож болно. Уул уурхайн хүдрийн нөөцийг зэсийн болзолт жингээр тодорхойлдог. Харин хоёр гурав дахь нь Кливлендэд орших нүүрсний “Alpha Coal” ба “Kevin`s Corner” гэдэг хоёр орд юм. Нөөцийн үнэлэмж нь тус бүр 30 сая тонн нүүрс буюу 563 мянган тонн зэсийн эквиваленттай.

Харин аврага том “BHP Billiton” компани хамгийн ирээдүйтэй араван ордод нэг ч орд газаргүй гээд боддоо. Рейтингээрээ нэгдүгээрт бичигддэг “Rio Tinto”-д хамаарах Гвинейн Симандугийн төмрийн хүдрийн орд “ердөө” 70 сая тонн хүдэр буюу 875 тонн зэсийн эквиваленттай байгаа нь “Roy Hill”-ийн нөөцөөс бага зэрэг илүү гэсэн үг. Харин “Kevin`s Corner”-ийн нүүрс хөрөнгө оруулагчдын шуналын харцыг татаж байна. 2011 оны 6-р сард Энэтхэгийн эрчин хүчний мангас “GVK Power” компани “Hancock”-ийн ордод 2.4 тэрбум ам.доллар төлөхөөр амлаж байв. Жин Райнхарт уг ордоо худалдах зөвшөөрлөө зарчмын хувьд бараг өгчихсөн.

“Alpha Coal”-ийг хэрэв төмөр хатагтай маань зарахаар шийдвэл бүр илүү орлого оруулна. “BP Statistical Review of World Energy”-гийн таамаглан тооцсоноор сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээ бараг 7.6%-иар өсч байгаа бөгөөд Энэтхэг, Хятад зэрэг орнууд, эдийн засгийн үсрэлтэд бэлдэх зорилгоор ямар ч хамаагүй үнээр “үүцээ” бэлтгэхийг чармайж байна.

Дээр дурдсан гурван орд газрын нөөц, Райнхартын эрдэнэсийн цорын ганц нөөц биш ээ. 1992 оноос хойш түүний компани “Rio Tinto”-тай хамтран мөн л баруун Австралид орших “Hope Downs”-ын төмрийн хүдрийн асар том ордыг ашиглахаар ажиллаж байна. Өнөөдөр тэнд барагцаагаар 30 сая тонн хүдэр жилдээ олборлож байгаа бөгөөд одоогийн түүхий эдийн үнэлгээгээр цэвэр ашиг нь 3.78 тэрбум ам.доллар болж байгаа ба тал нь буюу 1.9 тэрбум ам.доллар нь Райнхартын хувийн хөрөнгө болно. Хэрэв олборлолт таамаглаж байгаагаар жилд 45 сая тоннд хүрвэл Австралийн төмөр хатагтайн жилийн ашиг 2.8 тэрбум ам.доллар болох аж.

“Cirigroup”-ын шинжээчид хэрэв “Hancock” олон улсын бирж дээр “Rio Tinto” шиг арилжаа хийдэг бол шинэ ордуудаа оролцуулагүйгээр 30 тэрбум ам.долларын үнэ хүрнэ гэжээ. Дээр дурдагдсан уул уурхайн компаниудаас ялгаатай нь, нүүрсний болон төмрийн хүдрийн бүх ордууд Райнхартын өөрийн нь хувийн өмч юм. Гэтэл “BHP Billiton”, “Rio Tinto”  “Xstrata” болон бусад компаниудын олборлох бизнес нь хэдэн зуун мянган хөрөнгө оруулагчдад “нялзсан” байдаг бол “Hancock Prospecting” урьдын адил удам дамжсан” гэр бүлийн” компани хэвээр байна. Компанийн эрх мэдэл олсон ашиг орлого урдын адил нэг л хүний гарт төвлөрч байна. Тийм болохоор “Hancock Prospecting”-ийн 30 тэрбумаар үнэлэгдэх тэр их хөрөнгө ганц хүнд оногдож байгаа юм. Энэ нь “Форбэс”-ийн хувилбараар хэрэв компани хөрөнгийн бирж дээр гарвал Жин Райнхарт дэлхийн хамгийн баян арван хүний жагсаалтыг тэргүүлж эхлэнэ. Хэрэв өөдрөг таамаглалын мэдээ үнэн болох юм бол Австралийн “төмөр хатагтай”-н хөрөнгө 100 тэрбумын зурвасыг давах бөгөөд тэр дэлхийн хамгийн баян хүн төдийгүй энэ зурвасыг давсан анхны хүн болно.

(Төгсгөлийн хэсгийг ирэх бямба гарагт хүлээн авна уу)

Орчуулсан: Ж.БАДАРЧ

http://www.businessnews.mn/read-coffee/8202/terbum_am_dollariin_emegtei_mungu_ni_haanaas_urgadag_ve_ehnii_heseg

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: