Гадаадад суралцагч иргэдийн зардлын судалгаа

Гадаадад суралцагч иргэдийн зардлын судалгаа

 

Tuvshingerel Tumenbayar

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,

Монголбанкнаас явуулж байгаа “Гадаадад суралцагч иргэдийн зардлын судалгаа”-нд Таны туслалцааг хүсч энэхүү цахим захидлыг хүргүүлж байна.

Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Гадаадын улс орнуудад суралцаж буй Монгол иргэдийн зардлын судалгаа”-г энэ сард багтаан цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэхүү судалгааны үр дүн нь гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тодорхойлон, улмаар төлбөрийн тэнцлийн статистикийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Иймд уг түүвэр судалгааг зохион байгуулахад хамтран ажиллаж, өөрсдийн фэйсбүүк групп дээр судалгааны анкетыг түгээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Түүвэр судалгаатай холбоотой аливаа асуудлыг миний бие, Валют , эдийн засгийн газрын эдийн засагч Т.Түвшингэрэл (Утас: +976-11-319532, и-мэйл: tuvshingerel@mongolbank.mn), хариуцаж байгаа болно.

Асуулгын web холбоос http://tinyurl.com/bpz6b3s болно. Эсвэл Монголбанкны хуудас дээрх зар болохhttps://www.facebook.com/pages/The-Bank-of-Mongolia-Central-bank-of-Mongolia/169426829785120?ref=hl –ийг share-лэх хэлбэрээр тавьж болно.

Бидний хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Т.Түвшингэрэл
Эдийн засагч
Валют, эдийн засгийн газар
МОНГОЛБАНК

Жич: Монголбанкны албан ёсны фэйсбүүк хуудсаас бусдад шууд мессэж явуулах боломжгүй байсан тул өөрийн хувийн профайлаас хандаж байгаад хүлцэл өчье.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: