Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали Улсын Холбооны Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали Улсын Холбооны Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

http://www.moh.mn

2012 оны 9-р сарын 05, Лхагва гариг, 19:20
Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Үзсэн: 168

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын урилгаар манай улсад зочилж буй Австрали Улсын Холбооны Парламентын Бүс нутгийн хөгжлийн Байнгын Хорооны гишүүдийг өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал яаман дээр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд зочид Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монголын хөдөө, алслагдсан орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, үйлдвэрт ажиллаж байгаа иргэдэд явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж, түүнтэй холбоотой боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилладаг талаар сонирхож, ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн сайд зочдод хариу талархал илэрхийлээд, Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны өнөөгийн байдал, хүн амын өвчлөл, салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар товч танилцууллаа. Мөн Монгол улсад эрүүл мэндийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, 10000 хүнд оногдох эмнэлгийн ор, эмчийн тоогоор олон улсын түвшинд дээгүүр ордог ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал тулгамдсан асуудал хэвээр байгаа талаар дурдлаа.

Түүнчлэн Сайд хөдөө, орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулахыг дэмжсэн цалин урамшуулал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар хэллээ.

Уулзалтын үеэр зочид Австрали улс тамхины хяналтыг чангатгах чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ оны эхнээс тамхийг хаяг шошгогүй цулгай цаасанд савлаж, дээр нь эрүүл мэндийн анхааруулгатайгаар худалдаж эхэлснээ ярьж, энэ чиглэлээр Монгол улс ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхов.

Сайд Н.Удвал Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн үндэсний хөтөлбөр, бодлогыг батлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” гэдгийг тэмдэглэн хэлээд тэдгээр хөтөлбөр, стратегиудыг НҮБ-ын төрөлжсөн агентлагууд болох ДЭМБ, НҮБХАС, НҮБХС, мөн АХБ, МСС зэрэг бусад олон улсын байгууллагууд, хөгжлийн банкууд дэмжиж хамтран ажилладагт талархалтай явдгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Монгол, Австрали хоёр улсын төлөөлөгчид өргөн уудам нутагт таруу суурьшсан ард түмэнтэй, мөн алслагдсан орон нутагт уул уурхай зэрэг хүнд үйлдвэрүүдэд ажиллаж, амьдардаг хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ижил төстэй хүндрэл, бэрхшээлүүд гардаг талаар харилцан ярилцаж цаашид хамтран ажиллахаа илэрхийлээд уулзалт өндөрлөв.

Advertisements

One Response to “Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали Улсын Холбооны Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав”

  1. Mglaus.Com updates | Гэгээн Монгол Says:

    […] Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали Улсын Холбооны Пар… […]


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: