МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ PDF Print E-mail
Written by Олон нийттэй харилцах газраас
Monday, 17 September 2012 15:00

Монгол Улс, Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Австрали Улсын Элчин сайд хамтран 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авалт зохион байгуулав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ойн арга хэмжээг нээж үг хэлэхдээ “… Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Монгол, Австрали Улс нь өргөн уудам нутаг, байгалийн арвин баялаг, хүн амын нягтшил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нийтлэг асуудлуудаас гадна хамгийн гол нь ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан үзэл санаагаар холбогддог нь манай хоёр орны харилцааг ойртуулах чухал шижим болдог билээ. Монгол Улс Австрали улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд “өргөтгөсөн түншлэл”-ийн зарчмаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дээд, өндөр түвшинд хийсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө байна…” гэдгээ илэрхийлэв.

Үүний дараа Австрали Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэм Герович мөн үг хэлж, “40 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байхаас гадна, Австрали Улсын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Тухайлбал 1995 оноос хойш Австрали Улс ойролцоогоор 63 сая ам.долларын тусламж үзүүлсэн, 240 гаруй Монгол оюутнууд Австрали Улсад тэтгэлгээр суралцсныг мэдээлж, өнгөрсөн хугацаанд талууд ДТГ-аа харилцан нээсэн нь хоёр орны харилцааны цар хүрээ нэмэгдснийг илтгээд зогсохгүй цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болохыг онцлов.

Ойн арга хэмжээнд Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Монгол, Австралийн найрамдлын бүлгийн дарга Н.Энхболд, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл болон төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, Австралийн хөрөнгө оруулагчид, Монгол, Австралийн нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцов.

 

http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1823%3A-40-&catid=43%3A2009-12-20-21-55-03&Itemid=62&lang=en

Advertisements

One Response to “МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ”

  1. Mglaus.Com updates | Гэгээн Монгол Says:

    […] МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГ… […]


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: