Австрали улсын Күинсланд муж дахь Рокхэмптон хот

http://darkhantimes.com

Дархан-Загвар хот хэлэлцүүлгийн хүрээнд Дархан хоттой ойролцоо хүн амтай дэлхийн өндөр хөгжсөн орнуудын хотуудаас та бүхэнд танилцуулж байгаа билээ. Энэ удаа танилцуулж буй хот маань ерөнхийдөө алт болон нүүрсний уурхай, бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийн хүрээнд үүсэл нь эхэлсэн бол одоо өөрийн онцлогт тохируулан аялал жуулчлалыг шинээр хөгжүүлж буй Австрали улсын томоохон хотуудын нэг болжээ.

Рокхэмптон хот нь Австралийн Күинсланд мужид байрладаг бөгөөд Фитзрой голын эрэг дээр голын цутгалангаас 40 км, мужын нийслэл Брисбэнээс 600 км зайд оршдог юм. Хотын статистикийн салбараас явуулсан 2006 оны хүн амын тооллогоор 74530 оршин суугчтай гэж тоологджээ.

Рокхэмптон хот нь жилийн 300 өдөрт нь нарлаг дулаан уур амьсгалтай байдаг тул аялал жуулчлал, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа (outdoor activities) олноор зохион байгуулагдаж байдаг ажээ.

Олны сонирхлыг татдаг Фитзрой голын эргийн дагуух Ривербанк Паркланд зэрэг байгалийн үзэсгэлэнт паркууд, Матарт эрэг хэмээх алдарт эргийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон Том Кеппелийн арал зэргээр жуулчдыг татдаг.

Энэ газар дээрх Европчуудын түүх 1853 оноос эхэлжээ. Ах дүү Чарльз болон Уилльям Арчерууд мал маллах газар хайж явсаар энд ирж суурьшсан аж.

Дэлхийн 2-р дайны үеэр хотын хажууд Америкийн 70000 орчим цэрэг байрлаж Номхон Далайн болон Шинэ Гвинейн орчмын байлдааны ажиллагааг хянаж байв.

2003 онд орон нутагт алга болсон өсвөр насны Наташа Риан хэмээх охин өөрийн найз хөвгүүнийхээ гэрээс 5 жилийн дараа олдож, энэ хотыг үндэстний хэмжээнд алдаршуулж орхижээ. Рианыг алагдсан гэж таамаглаж байсан юм.

Засаг захиргаа

Хотын захиргаа нь хотын захирагч болон хотын зөвлөлийн 10 гишүүнээс бүрддэг. Хотын захирагчыг олон нийтээс нээлттэй сонгуулиар сонгодог, харин зөвлөлийн гишүүдийг тус тусдаа 10 хэсгээс сонгодог аж.

Боловсрол

Рокхэмптон хотод 17 бага сургууль, 8 дунд сургууль, 2 их сургууль байрладаг.

Эдийн засаг

Бэлчээрийн мал аж ахуй бол Күинсландын голлох үйлдвэрлэлийн салбарын нэг юм. Рокхэмптоны нутаг дэвсгэрт 2 том мал нядалгааны газар байрладаг. Эдгээрийн нэгийг 2002-2004 онд хэд хэдэн шалтгааны улмаас хаасан ба одоогоор буцаад хэвийн ажиллагаатай байгаа аж. Грэйсмэйр худалдааны газар нь улсын хамгийн том мал аж ахуйн зах бөгөөд Рокхэмптоныхон энэ захыг “Австралийн махны нийслэл” гэж нэрлэдэг гэнэ.

QR National хэмээх төмөр замын ачаа тээврийн компанийн томоохон ажиллах хүч энэ хотод байдаг. Энэ компани Австралийн төмөр замын хамгийн том компани юм. Өмнөдийн гол төмөр зам, умардын нүүрсний ордуудын төмөр замын уулзвар Рокхэмптон хотод байдаг.

Сүүлийн үед эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа нэг салбар бол аялал жуулчлал болоод байна. Хотыг Брисбэн хотоос зорчиж буй жуулчдад зочид буудал, үдлэх газраар үйлчлэх гол газар болгон хөгжүүлж байгаа бөгөөд өөрийн хотын аялал жуулчлалын газруудыг сурталчилах  ажиллагааг үүгээр дамжуулан хийдэг.

Мөн алдарт Матарт эрэг (Capricorn Coast) хотоос 30 минут машинаар явах газарт байдаг бөгөөд эндээс Кеппелийн бүлэг арлууд руу амархан хүрч болдог аж.

Жуулчдыг татах

Хотод хэд хэдэн фестиваль, баярууд зохиогддогоос дурдвал: Жил бүр зохиогддог Олон үндэстний соёлын наадам, СQ Их сургуулийн нээлтийн өдөр зэрэг арга хэмжээнүүдэд орон нутгийн брэнд болон олон үндэстний хоол ундаа, үзүүлбэрүүдээр үйлчилж дотоодын болон гадаадын жуулчдын сонирхолыг ихээр татдаг.

Жил бүрийн 9-р сарын 12-14-ны хооронд “Big River Jazz” хэмээх 3 өдрийн програм зохиогдож энд маш олон тооны жааз хамтлагууд оролцдог ажээ.

2002 онд Ийст энд Денхэмийн гудамжууд хэмээн шинээр нэрлэсэн гудамжуудад гудамжны цайны газрууд болон кафенууд олноор байрлажээ.

Рокхэмптоны зоопаркд коала баавгай, шимпанзе сармагчин, давстай усны болон цэвэр усны матрууд, улаан имж зэрэг амьтадыг үзэх боломжтой. Кершав цэцэрлэгт хүрээлэнд мөн зөвхөн Австралид болон энэ бүс нутагт ургадаг олон ургамлыг тарьж ургуулж судалдаг байна.

Мөн хотын хэд хэдэн музей ажиллаж орон нутгийн эртний амьдрал, төмөр замын хөгжил зэргийг харуулдаг нь ихээхэн алдаршсан юм.

Allenstown Plaza, City Centre Plaza, East Street Mall, Farm Street Marketplace, Northside Plaza, Red Hill Homemaker Centre, Stockland Rockhampton (саяхан Kmart Plaza болсон) зэрэг 7 худалдааны төв ажилладаг.

Рокхэмптоны эмнэлэг 4 км-ийн радиуст үйлчилгээ үзүүлдэг, Хиллкрест болон Материйн хувийн эмнэлэгүүд  мөн ажилладаг ажээ.

5 сонин, 14 радио, 5 телевиз хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.

 

Advertisements

One Response to “Австрали улсын Күинсланд муж дахь Рокхэмптон хот”

  1. Mglaus.Com updates | Гэгээн Монгол Says:

    […] Австрали улсын Күинсланд муж дахь Рокхэмптон хот […]


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: