2012-09-12 11:59:54

“Австрали Монголын харилцаа” сэдэвт лекцийг энэ сарын 14-ний унших гэж байна. Тус лекцийг Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярт зориулан Австрали улсаас Солонгос улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Сайм Роберт Герович МУИС-ийн нэгдүгээр байрны Эрдмийн дугуй зааланд 10:00 цагт унших юм байна. Мөн Умард Ирланд дахь Монгол Улсын өргөмжит консул ноён Ричард Холмес “Умард Ирландад суралцах боломж” сэдэвт танилцуулга лекцийг тус өдрийн 16:00 цагаас МУИС-ийн нэгдүгээр байрны 206 тоотод зохион байгуулахаар болжээ.
Л.Баатархүү
September 19, 2012 at 2:16 pm
[…] “АВСТРАЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦАА” СЭДЭВТ ЛЕКЦ УНШИХААР БО… […]