Монгол туургатан соёлын төв Австрали улсад

Монгол туургатан соёлын төв

Монгол туургатан соёлын төвийн хамт олoн Австрали улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол түмэн та бүхэндээ

МОНГОЛ УЛСЫН ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2220 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 805 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ 100 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ИХ ТҮҮХТ ОЙн баярын мэнд хүргэе.

Монгол туургатан соёлын төв нь Австрали дахь олон нийтийн байгууллага бөгөөд 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус соёлын төвийн зорилго нь Австралид ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө болон тэдний үр хүүхдүүдийн төлөө Монгол хэл соёлоо өвлүүлэн өгөх, бусад Монгол туургатан түмэнтэй танилцаж нөхөрлөх, xамтран монгол хэл, түүх, соёл, зан заншлаа сурталчилахад оршино. Монголыг судалдаг, сонирхдог, дэмждэг хүмүүс, монгол судлаачид, Монголд хөрөнгө оруулж байгаа бизнэсийн байгууллагууд, монгол гэр бүлтэй Австраличуудын дэмжлэгийг авч хамтран ажиллана.

Өнгөрсөн хугацаанд бид эх орноо сурталчилан Монгол гэр, үндэсний хувцас, бөхийн үзүүлэх тоглолт зохион байгуулсан нь маш амжилттай болсон. Азийн шинэ жил тэмдэглэх хүрээнд Солонгосчуудтай хамтран Монголын цагаан сарыг тэмдэглэсэн. Мөн Дуббо хотын зөвлөлийн урилгаар Австралийн сумо бөхийн холбоотой хамтран Монгол бөхийн үзүүлэх тоглолт хийсэн нь амжилттай болж 2012 оны олон үндэсний наадамд оролцох анхныхаа урилгыг хүлээн авсан билээ.

Австрали улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол түмэн та бүхнийг

2011.07.09-10 нд Сиднэй хотын МcGirr Park-m (МcGirr Park, Mawson Dr, Cartwright) болох “Дээлтэй Монголчууд Хамтдаа” Монгол үндэсний баяр наадмын үйл ажиллагаанд урьж байна.

Наадмын хөтөлбөрт Сиднэй хотын Монгол бөхчүүд мөн Австрали, Түрк, Хазар, Солонгос бөхчүүд оролцcон хүчит бөх бөхийн барилдаан, XII-XIII зууны үеийн Чингисийн баатруудын морьтой үзүүлбэр, xүүхэд багачуудыг баясгах хурдан морьдын уралдаан, Монгол улсын морин хуур чуулгын хуурч хөөмийч Х.Бөхчулууны тоглолт болон урлагийн бусад тоглолт болно.

Hаадмын талбайд 2011.07.09ний орой 7 цагаас найруулагч Л.Эрдэнэбулган ‘’Үхэж үл болно’’ Монголын уран сайхны кино гаргана.

Дээлтэй Монгол Хамтдаа наадмын хүрээнд хамгийн сайхан дээл үндэсний хувцасаараа гоёсон Монголчуудаа шалгаруулан урамшуулаx тул та бүхэн Монгол үндэснийхээ хувцасаар гоёж наадамдаа оролцoно уу.

Наадмын хуушуур, аарц, шорлог, хорхогоор үйлчилнэ.

Монгол эх орноо сурталчилсан ноос ноолуур бэлэг дурсгалын зүйлсийн өргөтгөсөн худалдаа явагдана.

Монгол гэр, Монголын түүх соёлтой биечлэн танилцах сайхан боломж бүрдэж байгааг cурч ажиллаж байгаа хамт олон, найз нөхөддөө дуулгана уу.

Мэдээлэл, сурталчилгааний хэсэг www.mongol.org.au , www.gegeen.com , www.mgldomog.org.au  сайтууд ажиллана.

Фото зурагчин, видео камэрачид мөн Австрали, Турк, Солонгос, Хазар сонин сэтгүүлийн сурвалжлагчид оролцоно.

Бидэнтэй холбогдох утас: 0420991967; 0416539741; 0401854878 емайл: tengis94@yahoo.com; tuntuush_2008@yahoo.com; e_oyumaa@yahoo.com.

Жич: гар дээрээ байгаа бэлэг дурсгал, хивс, гар урлалын зүйлс уран зураг, ноос ноолууран эдлэлээ худалдах хүмүүс худалдаа зохион байгуулах комисстой холбогдож дүрэм журамтай танилцана уу? (Утас 0406193029; емайл: undrakh328@yahoo.com )

Бид зовсон ч жаргасан ч нэг л модны мөчир, үндэс мөчир нэгтэй орхогногын сагалгар мөчир шиг цэцэглэн ганхаж явцгаая найзуудаа. Монголчуудаа, нэгдэж нийлж нэгийгээ хайрлаж хүндэлж сурцгаая. Хамтдаа төсөл надаас бас чамаас бид бүгдээс шалтгаална. Xамтдаа төсөлд оролцож Монгол түмнийхээ хөгжил, эв нэгдэлд хувь нэмрээ оруулсан танд танай гэр бүл үр хүүхдүүд чинь түмэн жил энх амгалан жаргал цэнгэл дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөе.

Уяхан замба тивийн наран уртын сайхан дуундаа уяран нэг саатаж, Найман зууны тэртээх хүлэг баатруудынхаа түүхийг амилуулан байж, Нар хур тэгширсэн наадмын зүлэг ногоон дэвжээнд Аварга арслан заануудынхаа уран мэхэнд саатан тогтож, Бөхөг түргэн гүйдэлтэй жижигхэн морьдынхоо хурд шандасыг шалган байж, Дэлхий дайтыг нумын хүчээр нумлан хэмждэг эрхий мэргэн харваачиддаа уухай түрлэг нэмж, эх орон уламжлалт үнэт зүйл түүх соёлоо оршин суугаа орон улсдаа таниулан байж сайхан наадаарай.

“Хамтдаа” төсөл санаачилан боловсруулсан

Австрали дахь Монгол туургатны соёлын төв

Хаадын зам ресторан

2011.06.03

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: