Gadaadad baij uzsen Mongol hunii temdeglel

Гадаадад байж үзсэн Монгол хүний тэмдэглэл

За би нэг л юм хэлий хэхэ:

Бусдаас мэдээлэл авахдаа, хэн хэлсэн, хэзээ хэлсэн, ямар төвшинд байхдаа хэлсэн зэргийг харгалзаж үзэж байгаарай л гэе дээ. Ялангуяа – http://giliin-khatan.blogspot.com/2010/07/blog-post.html
Энэ бол уул нь асар нэр хүндтэй том тэтгэлэгтэй, Докторын түвшний хүний эхний жилийн бичиглэл шүү, эхлэхдээ хүн болгон л хэлд ч ороогүй, тэнтэр тунтар алхдаг болкээ л ядаж л эхэлдэг биз дээ.. Яахав хүүхэд шуухадтай улсууд бол эхэндээ зовдымдоо, тэгжаагаа л гайгүйнүүд нь бол давчдышдээ..
Нээх энүүн дээрх шиг мяарсан, хиарсануудынх нь тоонд оруулаад байх шаардлагагүйшд – http://biznetwork.mn/topic/show?id=17555&page=2

Зовлонг туулж давж чадсан хүн бол зовлон үзээд мохчихсон ч юм уу эсвэл зовлон үзээгүй улсуудаас бум дахин илүү… Хат сууж халуун чулуу долоосон, долоо буудуулаад ч сэвхийтэл босоод ирэх, шавхийсэн эрч хүчтэй эерэг энергитэй улсуудыг л бараадаад шогшоод байгаарай андуудаа.

Морьтны хишиг явганд,
Сайныг дагавал сарны гэрэл
Эрхийг сурахаар бэрхийг сур,
Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гээ л байшдээ байна цаагуур чинь хахаха..

Доорх зүйл бол өөрт маань тохиолдсон явдал шүү.

Гадаадад байгаа улсуудаас чинь Хүмүүс асууна л даа хэр байна, гоё байна уу, хэцүү байна уу гэх мэт… Би хариулжаагаан:

Гадаадад гарсан эхний жил:
– Пээ бүү үзэгд, зовлон зэтгэр гээч чинь л гадаадад байдым байна, битий ийшээ зүглээрэй, за яахав сурна барина гээ л зориод гарцым чинь зорилгодоо хүрээ л гялалзаа л харих минь зүгээр, ёстой наашаа зүглэлтгүй шүү. Энэ бүхэн миний амнаас гардаг л байсан байгаам даа хэхэ. Хэзээ ч гадагшаа бүү зүглээрэй л гэдэг байлөө.. Их л зовсон зүдэрснээ гайхсан, хэнд ч юм гомдцон, ертөнц тэр чигээрээ л миний эсрэг босцым шиг тэнэгтэж дуусдгүй үе бол эхний жил байдым шиг байгаан. Би эхний 3 сар бол үглэсээн үглэсэн, их дэбил хүн бол жилээс илүү ч тэнэгтдэг л юм гэсэн, нормал хүмүүс бол хагас жилээс нэг жилийн дотор соёлын шокны эхний хэдэн шатаа амжилттай даван туулна.

2 дахь жил:
– Гүй ээ яах вэ, нэг үеэ бодвол дасан зохицох үеэ амжилттай туулаад, зарим зөнгөр гаруудаа бодвол учраа хурдан олсондоо орж байгаам шиг байгаамаа. Ямар ч гэсэн мэргэжлээрээ ажиллах санал аваад ажлаа сайжруулцан, мастэраа төгсөх дөхцөн хүн чинь уул нь мөнгө төгрөг овоо олоод, сэтгэл санаа ч арай л жоохон дээрдээд эхэллээ, гэхдээ л залхтал зулгаах асуудал ихтэй, юун дуусах, яагаа ч гүй байсан болохоор гүрийсээн гүрийсэн… Хүмүүс асуужаахымаа за юу болжээнаа, хэл гэж ус цас мөс л биз дээ, юу вэ хэхэ, улам муудцан суужийвал яах уу, хурааж хуримтлуулах нь бүү хэл, шаал өөр юманд идэш болчихгүй шиг амиа л тээх минь зүгээр хэхэ. Ямар ч гэсэн хариулт хэлэх болгондоо:
– Их л гүрийнэ ш дээ мэджаагаа бээз, ирэхээсээ өмнө их л бодлогошироорой л гэсэн тодотгол заавал дагалдаастай..

3 дахь жил:
– за яахав болоод болгоод байгаа маань ч ямар ч байсан ойлгомжтой болоод, монгол дахь хэд бол хааяа тусламж л хүсэхээс биш яажийна, давгүй юу, юу болжийноо чи этр бол бүүр байхгүй боллоо. гадаадад байдаг хэддээ намайг нэлээн ирихлаамддаг болцымуу яасын, амэрик англи дахь аав ээж нарын найзуудын хүүхдүүд ч гэнэ үү, зүсэн зүйлийн нөхдүүд асуулт асууж орж ирэх нь ихэслээ.
Яахав ажлын эрх, ногоон кард (иргэншилтэй андуурав аайн), гайгүй том компанид ажилтай болсон байсан болохоор, бас Монголд байраа дөнгөж авцан суужийсан болохоор арай өөдрөг юм яригдаж эхэлжийшд.
– Яахав ирмээр байвал ирэх л гүй юу дээ, наанаа бараг дээр биз дээ, хаа газар хүнээсээ л болышдээ, мэджаагаа бээз гээ л, нээх л их мэдэгч хэхэ… за тэгээд адилхан мөрөөдөлд автцан гарууд шаналгаж эхэлвээ. хэд хэдэн хүнд ногоон кард мард, ажлын визээр, оюутнаар ирэх боломж моломж зөвлөхтэйгөө. заримыг нь ч авчраад эхлэх бэлтгэлдээ ордым байгааздээ..

4 дэх жил:
– За тэгээд байгаа газартаа ч ер нь уусалт явагдчих гээд гэцүү л болжийшүү. ер нь гадаадад 5 жил орчим болсон улсууд одоо л нэг гэж амьсгаа авдаг, гадаад хүнээс нь бүх юмаараа (бичиг баримт, амьжиргааны ойр зуурын мэдлэг) дутахааргүй боллоо гэж боддог гэсэн яг тэр үе нь дөхжийнэ ш дээ. мэдээж өөрөө овоо яваад эхлэхээр өөдтэй, өөдгүйг нь мэдрэхгүй баахан балай юмнуудад савна биз дээ ойлгомжтой. эхэлж байхдаа бүх л хүнд л май май чи гээ л туслаа л цацаа л, авчрахыг нь авчраа л, ахиад хэд хэдэн байр авчих мөнгөөр овоо олон овсгоогүй новшнууд болон мэр сэрхэн гайгүй нөхдүүдийг эрхлүүлдийн байгааз дээ. овоо явжаагаа хүмүүс эхэндээ бүгд тэгж тэнэгтддэг үе байдын гэсэн, тэрийг маань ашиглаад авсан амьжиргаагүй гарууд бол ёстой азын тэнгэртээ баярлаж яв, бас өөдгүй амьдрал нь дуускуу яваанууд нь байгаа бол Өөрсөддөө л гомд л гэе дээ хэхэ. боломж гэдэг олон дахин олдоод байдаг эд биш, би ер нь ахиж хэзээ ч ингэж тэнэгтэхээргүй болжаагаа байхаа. харин ч эрт тэнэгтэж үзжаагаадаа оржаагаам байхөө. Таньдаг ах эгч нарыг бас иймэрхүү өөрсдийнхөө ирээдүйг бодкуу тэнэгтдэг байх үед нь өөртөө ашиглаж амжсан мэр сэр юм надаа бас байгаам шиг байгаан шүү, тэднүүстээ бол баярлаж явдымөө, чадал хүрвэл хэзээ ч туслахад бэлэн. Тус ойлгохтойгоо шүү дүү нь. Тус ойлгохгүй олон новшнуудад тусалсаныг чинь мэдэрч өмнөөс чинь харамсахтайгаа болж эхэлжаагаа хэхэ..

5 дахь жил:
– Ер нь тэгээд эцсийн эцэст өөрийгөө л гичээж явах минуу зээ болдын байлээ, нөгөө авчирсан улсууд аргаа олохгүй удахаараа бусдаас бурууг хайдын байгааз дээ, анх авчирсан этгээд л мэдээж буруутна ш дээ хэхэ. Хүний өмнөөс амьдарч, амьсгалж өгчаагаа улсууд бол тэгээд ойлгомжтой шд, төвөг яршиг. Амьд явж суркуу юугаа ч хийж явсын, аав ээжийгээ мажийж дуустал нь шулах санаатай гэвтжийтал би гэж бирд гарч ирээ л аз жаргалыг нь булаацын байх ааахахаха.. Намайг байхаар найдаж горьдоод олж өгсөн ажил ч олигтой хийчкүү, идчээ л эргүүтээ л, эгчид асуудлаа тохчоо л, амьдралд ч амар заяа үзүүлкүү 10аад гоншгонуур цуглачаад, ахиад ч араасаа даахгүй олон булуу цуглуулцан аймаар олон таних танихгүй амьтад бөөн горьдлогын нүдээр тас ширтээстэй, хав дараастай, би ми чинь зугатаадын байгааз дээ хэхэ… Өөрсдийнхөөрөө амьд явж чадкуу улсууд чинь өөдгүй гаруудаар зулгаалгацан, ганцаараа нээх сайхан өөрийнхөөрөө байж үзмээр яваа хүний зовлонг ойлгохгүй л дээ. Алсдаа тэгээд ухаан орохоороо аниагийнхаа асуудлаас ойлгох гэж оролдох л байлгүй.. тэр үед нь тэнхээгээ барцан явжийвал тэвнэ шидээрэй дээ л гэхээс хэхэ.. түй түй. Тэнхээтэй явахад тэмээ шидэх гээд харин үзээрэй, тэмээний гарз гэж мэд.

6 дахь жил:
– Монголдоо ирвээ , мэдээж байнга л ирэн очин байсан болохоор учиргүй улсуудын яриад байгаа шиг рэвэрс-шоконд орчихоор завдал гарсангүй ээ. буцаад дасан зохицох гэж эхэндээ уул нь нээх асуудал үүссэнгүй. Үхэр мал шиг ажиллаа л, өрөөсөн гутлын үнэ хүркүү юм авсаныгаа хаашдаа хав дарж чадкуу хэсэг үзвээ. Тэгээд нэг жижиг сажиг бас халтуурны бизнес ч эхлүүллээ. Гадаад сонирхсон улсуудад нь гайгүй л улс ш дээ, очоод үзэж болышдээ, яахав үлгэрийн орон морон гэж ч арай худлаа яриад яахав, ямар ч байсан зарим хүнд нь бол ээлтэй л байдым байлээ, өөрөө л мэдкүү юу гээ л суугаа л байлаа.

Өөрт маань бол боломжын байсөөн, муулаад байх шаардлага ч алга гээ л тавьчдаг болчлоо. Уул нь анх очоод учиргүй л муулжийсан л байгаа л даа хахаха. Очиж үзээгүй гарууд л зуучлал хийж доллар тонших гээд диваажин болтол нь магтдын л гэсэн, тогоонд нь буцалжаагаад иржаагаа хүн чинь арай л амьдралтай ярийшд, тэгэнгүүт тэнхээгээ мэдэрцэн хэд нь бол бултах нь бултаад, буцаж ирэх нь ирээд гадаадад гарж марах талаараа ухаж төнкөөд ирдийм байгааздээ. за тэр гарч үзкээд байгаа улсууд ч яахав, эрсдлээ үүрэхдээ бэлтгэлтэй болжээж гарвал асуудал нь нимгэрийшд, эргүүлээд юманд ороогдохгүйн тулд сайн хэлж өгчээж л гаргаж байгаам чинь. За бусдыг бодох маань ч яахав.

Завсар зайгаар нь монголдоо нэг жоохон өөрийгөө баясгая гэхээр баар, караокэнөөс өөр юм санаачлах улсууд ч бараг ховор таарчдын. тэгээд ч гадаадад байж байгаад ирсэн гэнгүүт л хүн болгон Мөнгө болгож хараа л, хамаг л сайхан найз нөхөд амнаас нь алт мөнгөө аваад ирээчээ л гэсэн үг унаастай юу вэ, ярих хэлэлцэх сэдвийн хүрээ ч өөрчлөгдчихөж, төвшин ч ялгаварлагдчихаж, зүгээр л байдаг шигээ байгаагаараа байж ч болкуу болчиж. Багын найзууд ч ховордоод, холдоод, хорчийгоод, хохь нь гэмээр ч болцонууд нь байцгааж л байна. харамсалтай л байлаа.

Гадаадад нээх ч бусдад таалагдах гэж амьдарч байсан ч биш ямар, тийм шаардлага ч тавигддаг биш, хэндээ ч тоогдоод юу ч олж долоохов, өөрөө л сайхан энжой болж байвал нээх бусдын өмссөн зүүсэн, идсэн уусан, эдэлсэн хэрэглэснээр уралдаад байдаг байсан биш, угийн монголд байхын л ядуу иргэн, эмзэг бүлгийнх шахуугаа мэдэрцэн байсын болохоор эхэндээ тоохгүй л давхиад байлаа. Гадаадынхан Улаанбаатарт цонхоор харахаар л гудамжинд нь загварын шоу үзэж байгаам шиг санагдаад байхын гэдэг яаг ортой шүү хэхэ..

Мэдрэмж муутай мань мэтэд нь ямар чамирхал нь зохих ч биш, гэхдээ нэг л бишээ, монголд чинь толгойтой болгон л шахуу бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрсдийгөө хуурч амьдрахын, бусдыгаа ч зүгээр ч байлгачихгүй, юм болгонд оролцоод, бараг л сүүлдээ хаашаа харж бааж шээх, юу өмсөх, эдлэхээ хүртэл өдөр тутам үглүүлээд, хянуулаад эхлэхээр чинь залхаж эхэлжийшүү. ялангуяа уртаашаа Утаанбаатараас өөр зугатах газаргүй хүн чинь ураг садан ойртчихоор улам яршигтай санагдаж эхэлжийнаа.. Шал утгагүй, мянга таван зуугийн таваг хоол ходоодноосоо харамлачаад, учиргүй л зуу дахин үнэтэй будаг шунх авч нүүрэндээ нялахын, эрүүл саруул байжээж арьс нь өнгөлөг толигор болдгүйм байхдөө, гайхөө л… Бас тэгээд фрэш юм хэрэглэхгүй, өвлийн идэш ч гэх шиг аймаар олон хонуулж иддэг юм ихтэй, тэгэхээр чинь хүн хурдан хөгшрөхгүй яахын. хамаг сайхан охидууд 25-тай гэхэд үнэмшмээргүй, амьдрал үзсэнүүд нь бүүр үрчлээ сууцан ч байх шиг, 27-той хүүхэн цэвэршцэн ч гэх шиг. Эрүүл амьдралын хэв маягтай улс цөөн харагджынаа. за яахав, эрт мажийцгаахдаа санаа тавьдаг улсад би юугий нь ч заахав.

Инээх баясах, бусдын аз жаргалд талархалтай хандах, урам орох, өөрийгөө эрхлүүлж, стрэсс тайлах зэрэг юмыг өөрөө өөртөө олгогчид ховордсоноос болоод тэр зүгийн юм нь Монголд бүүр бизнес болцон байхтай таарав. Амьд явах ч лүд юмаа, амьдрах ухаан, бясалгал масалгал, хошин шог ч гэх шиг, тэрийг одоо мөнгөөр худалдаж авкуу бол ухааркуу нөхдүүд ихтэймүү хайшаам. фитнес, хүүхнүүдийн клуб, залуусын цугларалт этр бол харин таалагдсышүү, бүүр гадааддаа лойчоод, лүүзэр гэдэгтэйгээ эвлэрцэн нүдний гал цог нь бүрэн унтарцан улсуудаас шаал өөр, нүд нь гялтганаа л, Монголдоо хийе бүтээе гэсэн эрч хүч ханхлаа л, даанч ойр ойрхон цуглахгүй болохоор дараагийнх нь дөхөж явтал л нөгөө муу хар энерги, хүмүүсийн бухимдал, өнөө маргаашаа аргацаасан өчүүхэн сэтгэлгээ чинь нөмөрчих гэцүүтэйм хэхэ..

Xөдөө гарч мал малладымуу даа яршиг гэж хүртэл бодогджээлээшд. буцаад байсан газар луугаа сажилжаахаар гээд алс холын амэрик улс руу явах суваг олдчоо л яахаа мэдкүү л суужийна. Урьд нь уул нь ингэж нээх шийдэж ядаад байхаар ацан шалаанд орж үзээгүймаа. Аль ч газар очсон асуудлаа өөрөө өөртөө даллаад байдгаа л ойлголоо шд.

Монголдоо л сайхан хүн амьтнаар дарамтлуулкуу, амьдралаа шүүлгэхгүй, зүв зүгээр ажиллаа л, чадуул бизи бизнесдээ л, бага шиг зулгаалгуулаа л явмаар байдаг. Орой ТВ-нүүдээр гаргаж байгаа кинонуудынх нь сонголт хүртэл аймаар дарамттай драманууд байхымаа. Яахав юм үнэлдэг күмсүүд бол тэр олон гажигмаанудын завсараас гайгүй ганц 2 нэвтрүүлгийг нь түүгээд үзчихдэг л байх л даа. Ер нь чин сэтгэлээсээ нэг нэгэндээ хүнлэг хандах нь эрс багасчжээ л гэж дүгнэсийшдээ монголчуудыгаа. Шууд л дайралдсан хүн болгоноо хэзээ, хаана, юунд ашиглахаа л бодож боловсруулаад суужийдымуу хайшаа юм, танихгүйнүүд нь өмссөн хувцасаар маань үнийг маань тогтооно, таньдагууд нь танилын маань сүлжээг л шувт тэмтрэнэ, зүгээр л хүн нь хүнээрээ байчиж болдгүйм байхдаа, би хүртэл хүн байхаа болиод хүнэнцэр царайлсан цөөвөр болкуу бол идүүлж дуускэжээшд.

яахав итгэл, сэтгэл, урам зориг, зүтгэл чадварыг маань үнэлэх, дэмжих улсууд бол мэр сэрхэн байнөө байна, даанч ховорхон байшүү андуудаа, энийг л хэлий дээ, кк..

таануус ч гэсэн бодвол гадаад мадаад руу нэг ухас хийчдиймүү гэж бодсон л байлгүй. эцсийн эцэст хүн нь хүнээрээ байгаа нийгэм л хүний сэтгэлийг татахым байлээ дээ.. хүн байгаагаараа л үнэлэгддэг..

Бусад нь ямар бодолтой, хэр туршлага хуримтлуулцан, хэзээ гадагшаа явна, ирнэ гэцэн суужийна даа…

GEGEEN, gegeen@yahoo.com

2010.07.02

26f83a23fcc2b8216d6e04978307c778

Advertisements

8 Responses to “Gadaadad baij uzsen Mongol hunii temdeglel”

  1. Mr BIG Says:

    Za Gegeen ee chi estoi unen jum bichsen baina shuu. Bas gadaad orond suuliin 6-7 jil amidarsnii huvid 100% sanal neg baina, chinii bichsen sanaa onoond, Jag cham shig bas nad shin ingej boddog humuus bol zondoo l baigaa baih , Gehdee ingej ilen dalangui ju bodoj baigaagaa shuluuhan saihan heleh hun barag baihgui biz. Za tegeed ene shineer ehlen gadaad irj ,javj bgaa humuus bol ehendee juch oilgohgui , Gaigui javaa negedee ataarhah aas oor jumgui.

    ZA doorh bichsen bol jag 150% unen ug.

    Шууд л дайралдсан хүн болгоноо хэзээ, хаана, юунд ашиглахаа л бодож боловсруулаад суужийдымуу хайшаа юм, танихгүйнүүд нь өмссөн хувцасаар маань үнийг маань тогтооно, таньдагууд нь танилын маань сүлжээг л шувт тэмтрэнэ, зүгээр л хүн нь хүнээрээ байчиж болдгүйм байхдаа,

    Ene chin Mongol hunii “GENE”, undesnii ontslog baihgui juu…
    Iim zangui Mongol hun barag baihgui biz. Nadad bas chamd ch iim zan bii. Gehdee terniigee ulaan tsaim dairaldsan bolgondoo gargadaggui dee l uchirn bgaa baihgui ju.

    ZA amjilt husie

  2. Angira Says:

    yostoi ih taalagdlaa. nad shig ehnii jilee davah gej bga hund surgamj bolohor saihan zuil bichjee. yalanguya ter mgl-n amidral alban tushaal, tanil tal, umssun zuusen, huuhnuudin ert hugshrult zereg bugd unen. minii bodloor hun gadaadad ireed iluu ih uuriiguu tanij meddeg yum shig sanagdsan shu… neeree l zarimdaa ch english saijrad ch bga yum shig, hevendee ch bga yum shig, end amidraval bolmoor ch yum shig, butmeergui ch yum shig sanagdhin :)) za chamd amjilt husie!

  3. hugo Says:

    sanal neg b.a. gexdee manai mongolchuud bichixdee mongolooroo bichuul yadgiin. bi lav endees neg ix gudamjnii xulgianii yaria olj xaraad b.xiin. bi l neg gesen shig ene arai dendnee .

    bichver taalagdlaa
    bichix arga barail arai l bishdee

  4. pixie Says:

    Уул нь монгол хэлний хувьд их буруу зүйл. Шинэ үеийн сонголтыг хүчээр даралтай нь биш. Бид энд маргаад яахвээ цаг цагаараа шүүдэ

    • horolmaa Says:

      Шинэ үеийн сонголт гэж юу вэ? Буруу бичиг үү? Нэг хэсэг гадаадыг шүтсэн хүмүүс их байсантай холбоотой үр хүүхдүүдээ Монгол хэлгүй болгожээ. Монгол хэлээр зөв бичих гээд ч чадахгүй юм байна лээ шүү дээ, ялангуяа уйгаржин монгол хэл орж байгаад 5 ангиас нь буцаад кериллүү оруулсан хүүхдүүд өнөөдөр 25-30 насны хооронд байх юм. Хөгжил буурай байна гэдэг нь хөгжилтэй орныг шүтэж амьдардаг, гэхдээ өөрт байсан сайн зүйлсээ авч үлдэх хэрэгтэй

  5. horolmaa Says:

    За унших гэж маш зовлоо. Монгол хэл бичиг сураагүй юм уу хайшаа юм бэ? Ийм ном уншвал үг үгээр нь харсаар байгаад жил болох юм байна. Зөв монгол хэлээр бичсэн номыг шууд хараад уншдаг, харин ингэж Монголоо алдсан монгол олшроод байвал хэцүүл юм байна. Гадаадад байсан хүн болгоны туршлага өөрч хүвь хүнийхээ Монголдоо хэр боловсорсон байдлаас хамаарна шүү дээ. Чиний бүх бичсэн зүйлс чинь Монголоороо бичиж чаддагүй бичиг үсэггүй мөртөө нэг л их шүүмжлэл болсон харагдах юмаа, өрөвдөлтэй

  6. zoloo Says:

    vnen l bx gadagsha dotogdshoo yawj vzeegv boloxoor bas l sonin sonsogdoj bnshvv. 5. 6 jiliin dotor gent uxaarsan gegeen xaraatsai shig l sanagdlaa. magadgv chi gadagshaa yawaagvi bsan bol mongoliin ter xoshin shogt mungu zartsuulj 1500 tugnii xooloo xaramlaj 150$iin budag awax l bsan neg mongoliin bor irgen l bx bsan yugxwee yugxew… xvn bolgon gadagshaa garaad iim bodoltoi bolj irdeg ym bol gadagshaa garx xereggvil ym bn

  7. Byambasuren Says:

    Sain saihniig husch mendchilie. Yamar goe bichee ve. Estoi goe kaif avlaa sh dee. Bi bas yag adilhan zamiig tuulj bga bolohoor. Yooo. Goe goe. Yag unen.
    13 jil gadgaadad bsan mongol.
    Amjit.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: