Бодь мөрийн зэрэг

Яг одоо миний өмнө Богд Зонхов хэмээх Бодь мөрийн зэрэг буюy Ламрин Чинбо эхлэн гэгээрэгчдэд гэдэг ном дэлгээтэй байна.
Энэхүү номонд;

Тоо томшгүй сайн чанар цогцлон бүрдсэн сайхан төрхтөн
Тоогүй олон амьтаны хүслийг гүйцээх сайн номлолтон
Буй бүхний утга учирийг ухаарч таньсан гэгээн оюутан
Будда хэмээх, Шагжагын овгийн сор хөвүүнээ мөргөмү

Эгэлгүй дээд энэ багшийн түмэн шавын манлай
Эрхэм буддагийн үйлс бүхнийг залгуулаж хөтлөгч
Эргэн хувилах тоолшгүй төрөлдөө гэгээрэлд замчлагч
Энгүй дээд майдар, Манзушир нартаа бас л мөргөмү

Ухахад бэрхтэй гэгээрлийн эх болсон сударын
Утгыг бүрнээ тайлагч бөгөөд замбуу тивийн чимэг
Ахуй гурван ертөнцөд алдар нэр нь түгсэн
Асанга,Нагаржуна багшын өлмийд сөгдөн мэхиймү

Энэхүү хоёр шинэтгэгчийн үүд юуг нь нээсэн
Эгэлгүй агуу үйлс,гүн үзэл санааны утгыг
Эндэл үгүй таньж, төгс бүрэн номлосон
Эрхэм багш Адшида үлэмж мэхийн мөргөмү

Дээдийн номлолт эрхэм зарлигийг харах нүд болж
Дээшлэх заяатныг нирваанд хүргэх олом, гарам болж
Асрал хайраараа авьяас эрдмээ хөтлөн сургасан
Ачит багшийнхаа буяныг санаж мэхийн мөргөмү

Өдгөө цагийн бясалгагч нар судлах нь багаджээ
Өнөө судлаач нь бясалгах хэрэгтээ маруухан ажээ
Асар олон нь эрхэм зарлигийг өрөөсгөл харжээ
Аман айлдварыг шүүн тунгаах чадлаа гээжээ

Энгүй Буддаг номлох сургааль заавар цөөрөөд
Эрхэм мэргэдийн бясалгах уламжлал тасарсныг залгуулаж
Эгэлгүй хоёр шинэтгэгчийн замналийг дэлгэрүүлэх болсон
Энэ завшаандаа миний сэтгэл баясахийг хэлэх үү

Буруу үзэлд автан мунхагийн харанхуйд унаагүй болж гэм
Буй юмны сайн мууг ялгаж харахаа болиогүй болж гэм
Бушуу наашаа анзаарч энэ номлолийг сонсогтун
Буяний замаар орон амидийн хэрэгийг бүтээгтүн хэмээжээ.

Бурхан будда Эрхэм чанарыг эзэмшиж, ёс зүйг дагаж, гэгээрэлд хүрж, төгс чанарыг эзэмшжээ. Эрхэм чанарыг эзэмшинэ гэж юуг хэлж байгаа, яаж эзэмших, ёс зүй гэж юу бэ? яаж ёс зүйтэй байх түүнийгээ яаж бясалгаж дагаж хэргэжүүлэх, гэгээрэлд хэрхэн хүрэх, гэгээрсэн хүн гэж хэнийг хэлэх яаж хэрхэн гэгээрэх, төгөс төгөлдөр зан чанарыг хэрхэн олж авах арга замуудыг буддын сургааль номлолоор бат нот батлан харуулна.
Сурч, судлах билэг оюунаар бий болсон ойлголтоо бясалгалын билэг оюунаар өөриймшүүлэхээс өөр арга байхгүй гэж энэхүү сударт заажээ.

Буддаа “ Таны эдэлж буй үйлийн үрийг би өөрчилөж чадахгуй, учир нь ийм маягаар үр дүн нь гарах тийм үйлийг та өөрөө нэгэнт хийчихсэн. Харина муу үйлийг үргэлжлүүлэн хийгээд үрийг нь цаашид амсахаас өөрийгөө хэрхэн авран хамгаалахийг зааж гэгээрүүлэж өгнө.
Гэгээрнэ гэдэг хялбаршуулан хэлхэд Бурханы сургаалийг дагах замаар сэтгэлээ зөв болгохоос эхэлнэ, сэтгэл зөвдөөд ирэхээр үйл зөвдөөд явчихна.
Үйл зөвдөж байгаа юм чинь араас нь зөв үр бүрэлдэх нь зайлшгүй.
Зөв үйлийн үрийг эдлэх нь зол жаргал мөн.
Ирээдүйгээ уридчилан харах боломж бидэнд байхгүй. Харина ирээдүйгээ уридчилан засах боломж хүн бүхэнд олддог юм гэж өгүүлжээ.
>
. Энэхүү номын тухай 14-р Далай багш айлдахдаа.

Бурханы шавь Монголчууддаа.

Цаст төвдийн эрдэмт мэргэдийн оройн чимэг, гурван ертөнцийн амьтан бүгдийг гэгээрүүлэгч багш хэмээгдэх Богд Зонхов 14 зуунд мэндэлж гэгээн сургаалаа түгээж эхэлжээ. Богд Зонхов 18 боть бүтээл туурвил үлдээсэн, эдгээрийн дотор судар ба тарнын ёсонд суралцах дарааллыг үзүүлсэн хоёр бүтээл байдаг. Сударийн ёсонд суралцах зам мөрийг заасан Бодь мөрийн зэрэг бүтээл нь эрт дээр цагаас Монгол хэлнээ орчуулагджээ. Харина уг зохиолыг орчин цагийн Монгол хэлэнд шинэчилэн хөрвүүлэж, сүсэгтэн олонд буддын шашны гэгээрэлд түгээх үйлсийг “Жавзандамба” төв-өөс эрхлэн эхлүүлсэн нь баяр хүргэх төдийгүй сайшаан дэмжүүштэй буянт сайн мөрийн явдал мөнөөсөө мөн.
Шашин номын гурван ёс байдаг бөгөөд
Сэрээж гэгээрүүлдэг нь буддын шашин юм гэжээ.
Энэ дэлхийд өөр өөр цаг үед, ондоо ондоо газарт янз бүрийн шашин дэлгэрчээ. Эдний нэг нь биеэр хатуужихыг чухалчилж байхад нөгөө нь үг хэлээрээ сайн сайхныг үйлдэхийг номлож, гурав дахь нь сэтгэлийн ухаарлыг голлоно.

Буддын шашин нь сэтгэлдээ зөв дадал хэвшүүлэхийг чухалчилаж, юмс үзэгдэлийг учир шалтгаанд тулгуурлан танин мэдсэн билэг оюуныг сүсэг, энэрэлтэй хослуулан байж бие,хэл сэтгэл гуравыг амирлуулан амар амгаланд хөтөлдөг.
Буддизм нь харьцангуй ба үнэмлэхүй үнэн, арга-билэг, шалтгаан-үр дагавар тэргүүтэй гүн үзэл хийгээд агуу үйл хэргийг алдаа мадаггүй, төгс төгөлдөр илэрхийлсэн гайхамшигт шашин билээ.
Иймээс буддизмыг ухааран ойлгохын хэрээр итгэл үнэмшил төрдөг. Өнөө цагийн хөгжил дэвшилийн агуулга, шинжлэх ухаан, теxнологийн өсөлтийн эрэмбэ, жам есны хөгжилийн үйл яцуудтай харшлахгүйгээр хүний сэтгэл зүрхийг эзэмдэн гэгээрүүлэх чадал, боломж зөвхөн буддын шашинд байдаг юм шүү. Гэгээрэгч Будда Шагжамуни ‘Миний шашин хойт зүгээс хойшлон дэлгэрнэ’, хэмээн бошиг үзүүлсэний бэлгээр Буддагийн ариун сургаал Энэтхэгээс арагшлан Төвдөд, Төвдөөс хойшлон Их Монголын гал голомтод дэлгэрсэн түүхтэй.Үеэс үед үрээс үрд дамжуулан шашинаа залгамжлуулан, цаг төрийн хатуу буулга, цааз хуулийн илдэн дороос үнэн сүсэг, итгэл бишрэлээ авч үлдсэн Моголчуудад Буддагийн ариун сургаалаар гэгээрэх хувь ерөөл, шимтэн судалж, ухаажин гэгээрэх хэрэгцээ маш их байгаа.
Ингэхдээ дуулаж мэдэх, ухаарч таних, бясалган гэгээрэхийг хослуулах нь үлэмж чухал аа. Бодь мөрийн зэрэг хэмээх энэхүү гэгээрлийн сурах бичгийг буддын шашинтаны сэтгэлээр уншин мэдэж, ухааран таньж, улмаар гэгээрэн боловсроорой. Буддагийн гэгээн дууриалаар хүний энэхэн насандаа гэгээрэн жаргаж, цаашдын төрөл тутамдаа дээшилэн, цэнгэлийн манлайд хүрэхийн ерөөл өргөж дэвшүүлье.
Шагжийн гэлэн Далай лам. 2006.08.27 гэж айлджээ.

Ийнхүү уншигч авхай та бүхнийг энэхүү судар номыг хичээнгүйлэн уншиж амьдрал ахуйдаа дагаж ухаарч мэдэрч явах болтугай гэж мэхиймү.

TSBT_MN.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: