Гар бөмбөгийн тэмцээн

Тэмцээний зорилго:
Энэхүү гар бөмбөгийн нөxөрсөг тэмцээн нь та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн Монголын малчин түмэндээ туслахад нэмэр хандив цуглуулахад оршино.

Тэмцээний журам: 1. Нэг тоглолт 12 хүртэл оноогоор хоёр үе тоглох бөгөөд үе бүрт багууд байраа солино. Хэрэв тоглогч хоёр багийн тоглолтын ерөнхий онооны байдал тэнцсэн нөхцөлд гуравдахь үеийг 8 оноогоор тоглуулж ялагчийг тодруулна.
2. Хагас шигшээ багийн тоглолтын шүүн явуулах оноог тэмцээний цагийн багтаамжийг үндэслэн тухайн үед шийднэ.
3. Хоёр хэсгийн тоглолтуудаас хамгийн их хожилтой хоёр баг нэг, хоёрдугаар байраар шалгаран олимпын журмаар хагас шигшээ тоглолтыг явуулна.
4. Багууд нь гар бөмбөгийн тэмцээний дүрмийн дагуу 6 тоглогч болон нөөц тоглогч гэсэн бүрэлдэхүүнтэй байх ба талбайд тоглох 6 тоглогчийн нэгээс доошгүй тоглогч нь заавал эмэгтэй тоглогч байна. Хэрэв эмэгтэй тоглогчийг нөөц тоглогчоор тоглолтын явцад солих бол заавал эмэгтэй нөөц тоглогчоор солино.
5. Нэг багт байх эмэгтэй тоог хязгаарлахгүй.
6. Багууд ижил өнгийн өмсгөлөөр жигдэрсэн байна.
7. Тэмцээн Олон улсын гар бөмбөгийн тэмцээнийн дүрмийн дагуу болох тул дүрмээ судласан байхыг зөвлөж байна.

Тэмцээний шагнал:
1. Нэгдүгээр байр: алтан медаль,
2. Хоёрдугаар байр: мөнгөн медаль,
3. Гуравдугаар байр: хүрэл медаль

Тэмцээн хаана хэзээ болох: 3-р сарын 28ны 10 цагаас 3 цагийн хооронд Sydney University Sports & Aquatic centre-д болно.
Хаяг: University Sports & Aquatic centre, Corner Codrington St and Darlington Road, Darlington.

Яаж очих:Central Station-аас 423, 426,422,428 номерийн автобус явнa .

Тэмцээнд оролцох баг тамирчид 26-ний дотор мэдүүлгээ, багийнхаа мөнгөтэй зохион байгуулагч нарт өгнө үү. Тоглолтонд багийн гишүүн тус бур $10 хураамж төлнө.

Тэмцээний үйлчилгээ: Шорлог , ус ундаагаар үйлчилнэ. Үйлчилгээнээс олсон орлогийн 50%-ийг
Монголд байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн малчин ард түмэндээ нэмэр хандив өргөнө.
Зохион байгуулагч нартай хамтран ажиллах хувь хүн болон компаниудын саналийг хүлээн авна.

Холбоо барих утас: 0430810166, 0416358475, 0420991967

Зохион байгуулах комисс Ж.Нямдорж , Н.Ундармаа,

Advertisements
Posted in News. 2 Comments »

2 Responses to “Гар бөмбөгийн тэмцээн”

  1. Mongolian Volleyball Championship in Sydney « http://gegeen.wordpress.com Says:

    […] Гар бөмбөгийн тэмцээн TSBT_MN […]

  2. buhu4249@yahoo.com, http://bukhu.wordpress.com - Khoomii, Mongolian Throat Singer and Horse Fiddler in Australia Says:

    http://www.orloo.info/86400

    86400-н анхны төслийн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна
    http://www.orloo.info/86400/5549-end-of-first-season

    86400 нэвтрүүлгийн 23-р дугаарыг хүргэж байна 86400 нэвтрүүлгийн 23-р дугаарыг хүргэж байна

    86400 нэвтрүүлгийн 22-р дугаарыг хүргэж байна 86400 нэвтрүүлгийн 22-р дугаарыг хүргэж байна

    http://www.orloo.info/86400/5415-86400-

    2700 долларыг валютийн “Найман шарга” зах дээр 1460 төгрөгийн ханшаар тооцож солиулан 3.942.000 төг болгосон. Үүнээс:

    1. 250 боодол өвс – ширхэгийн үнэ : 8000 төгрөг. Дүн: 2.000.000 төг
    2. 60 шуудай хивэг – ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 420.000 төг
    3. 30 шуудай 25 кг-н дээд гурил – ширхэгийн үнэ: 12.000 төг. Дүн 360.000 төг
    4. 30 шуудай цагаан будаа – ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 210.000 төг
    5. 30 шуудай гоймон – ширхэгийн үнэ: 6000 төг. Дүн 180.000 төг
    6. 30 ш Цагаан сарын иж бүрдэл /ширээ засах цогц еэвэн, 2 төрлийн уут чихэр,
    1 ш Ерөөл архины хамт – ширхэгийн үнэ: 16.000 төг. Дүн 480.000 төг.
    Эдгээрийг авхад нийт 3.650.000 төг зарцуулж үлдсэн 292.000 төгрөгөөр түлээ авсан
    7. 300 уут түлээ – 1 уут түлээний үнэ 1000 төг. Нийт 300.000төг
    Ингээд нийт дүн: 3.950.0000 төг

    Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

    Монголын залуучуудын 86400 багийн хамт олон
    http://86400.mn
    http://www.zamdaan.com/

    Би малчидад хандив өгмөөр байна
    http://biznetwork.mn/topic/show/10957/1


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: