Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Австрали Улсад нээлтээ хийлээ

Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Австрали Улсад нээлтээ хийлээ
Бичсэн: Administrator
2010-02-08, Даваа
Монголын  ард түмний аж байдал, үзэсгэлэнт байгалийг  харуулсан “Монголд үзүүлэх хүндэтгэл  – Нутаг орон ба ард түмэн” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн  нээлтийг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Өргөмжит консулын газар, “Занаду Майнес” компанитай хамтран Сидней хотын “Мэри Плэйс” галарейд энэ 2 дугаар сарын 5-нд зохион байгуулав. Үзэсгэлэнд Монгол орноор аялж байсан Австралийн иргэн Питер Сайкс, Григори Форниер нарын авсан 60 гаруй гэрэл зургийг тавин үзүүлж байна.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж үзэсгэлэнг нээж дэлгэрэнгүй үг хэлэв. Тэрээр Монгол оронд тохиолдоод байгаа зуд, өвөлжилтийн хүндрэл бэрхшээл, Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлж, малчдад туслах хандивын гараа сунгахыг үзэсгэлнэгийн нээлтэд оролцогчдод уриалав. Монгол орныг сурталчлах энэхүү арга хэмжээнд манайхыг дэмждэг, сонирхдог австралийн пүүс, компаний төлөөлөгчид, Сиднейд сурч, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 21-нийг дуустал үргэлжлэх юм.

Монгол  Улсаас Австрали Улсад суугаа Элчин  сайдын яам Австралийн нийслэл Канберра хотноо жил бүр зохиогддог Олон үндэсний соёлын фестивальд энэ 2 дугаар сарын 6-ны өдөр анх удаа тусгайлан асар авч  оролцон Монголынхоо тухай баримтат кино ди-ви-ди-гээр үзүүлж, улмаар өнгөт гэрэл зураг бүхий сэтгүүлүүд, товхимол, гар урлалын бүтээлүүд тавьж үзүүлэн улс орноо сурталчлав. Фестивалийн үеэр Канберра хотноо сурдаг монгол оюутнууд үндэсний дээл хувцас өмсөж австралийн иргэдтэй зураг авахуулах зэргээр оролцов.

inet.mn

From: http://www.bamons.com/index.php?option=com_content&task=view&id=7708&Itemid=1

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: