У.Мөнх-Эрдэнэ Украиныг ялж, манай гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ дөнгөж сая /Монголын цагаар 03.45 цагт/ Украины тамирчин Александр Ключког ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа. Хоёр тамирчны нэгдүгээр үеийн тоглолт 3:3 харьцаагаар тэнцсэн бол хоёрдугаар үед 6:3 харьцаагаар Украйны тамирчин оноогоор тэргүүлсэн ч манай тамирчин сүүлийн үеийн тоглолтод оноо цуглуулсаар 8:3-ын харьцаагаар тэргүүлж, гурван үеийн нийлбэр дүнгээр 14:12-оор ялалт байгууллаа. Ийнхүү Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө тоглосон манай гурван тамирчин болох П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар гурвуулаа гайхалтай ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид нэг өдрийн дараа мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болно.

Монголын ширэн бээлийтнүүд түүхэндээ сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байжээ. Эдгээрийн гурав нь мөнгө, нэг нь хүрэл медаль бөгөөд 1982 онд Германы Мюнхен хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонбаяр агсан хамгийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан бол үүний дараа 1993 онд Финландад болсон дэлхийн аваргаас Э.Цогтжаргал хүрэл медальтай ирж байсан юм. Харин 1997 онд Унгарын Будапешт хотноо болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгө, хоёр жилийн өмнө буюу 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэнээр Монголын боксчид дэлхийн ширэн бээлийтнүүдийн хүчирхэг тулаанаас нийт дөрвөн медалийн эзэн болсон байна. Харин олимпийн наадмын мөнгөн медальт П.Сэрдамба У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар гурвуулаа гайхалтай ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангаснаар энэ медалийн тоо өдгөө долоо болоод байна.

Ts.Batkhuyag

gogo.mn

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: