Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агентын Бизнес

Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агентын Бизнес

Австралийн их сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон, ЗГ бүртгэлтэй хуулийн фирмийн өмгөөлөгчдөөр виз, сургалтын тал дээр найдвартай үйлчлүүлэх хүсэлтэй бол бидэнд хандана уу. gegeen@yahoo.com Дэлхийд эдийн засгаараа эхний 10-т багтдаг мөнх ногоон, баян тансаг Австрали улсад Оюутнаар ирэх улсуудыг бидэнтэй холбож өгсөнөөр та бүхэн нэг оюутан бүрээс 300 мянгаас 1 сая төгрөгний урамшуулал хүртэх бөгөөд уг оюутан завсарын зуучлагчидаар дамжилгүй шууд сургуульдаа төлөх төлбөртэй ижил болон хямдралтай үнийг бид уг оюутанд санал болгох чадамжтай байгаа болно.

Сидней/УБ дахь оффист Монголчуудаа хүлээн авч байна

Австралийн боловсрол эзэмшихэд зориулсан 10-90% тэтгэлэг санал болгож чадах бидний үнэ төлбөргүй шуурхай үйлчилгээ танд таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байнаа. Баярлалаа. Хэлний курсэд жилийн $7000 (2 хувааж төлж болно), Коллеж жилд $4000 (т.бүр $1000-р 4 хувааж 3 сар тутамд), Бакалавр/Магистр жилд $9000-с ($2250-р 4 хувааж төлнө)

Share or FWD 2 some1, interested: Gegeen.MN services

Mongolia: 99207936, 88077936, 75750965, 99110673
Emailgegeen@yahoo.comgegeen-owner@yahoogroups.com
Хаяг: 702/368 Sussex St Sydney NSW 2000
ЧД, 3-хороо, Төмөрчиний гудамж-3. Ulaanbaatar
Australia: 61-410063125, 61-433454071, 0407353505

Австралийн их сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид б

Related:  Жижиг Бизнес Эрхлэх. Starting your own business: sample-small-business
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3593

… Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт …

Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын АгентынБизнес

Австралийн Боловсролын салбар улс орных нь экспортын 3-дагч том эх үүсвэр бөгөөд 2007 онд 12.5 тэрбум Австрали долларын ашиг авчирч байжээ. (Эх сурвалж: http://www.asiaone.com/News/Education/Story/A1Story20081023-95848.html)

190 орноос 370 мянган гадаад оюутнууд Австралийн их сургуулиуд болон хувийн коллежуудад суралцахаар ирцгээж байгаа бөгөөд эдгээр оюутнууд гол төлөв Хятад, Энэтхэг, Малайз, Хонг-Конг, Сингапураас цуглаж байна. Гадаадын оюутнууд Австралийн дотоодын оюутнуудаас дунджаар 40%, зарим ерөнхий мэргэжлийн (хуучнаар ТМС шиг) сургалтуудад  90% хүртэлх хувиар илүү үнэ төлж суралцдаг ба эх оронд нь идэж ууж, эдэлж хэрэглэх зарцуулалтаас өгсүүлээд их хэмжээний ашиг авчирдаг тул гадаадын оюутнуудыг улс орондоо татах, ирсэн хойноо аятай тухтай байх боломжуудыг нь хангах үүднээс бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй (уул нь бол өөр сувгаар нь хангалттай төлүүлчихэж байгаам л даа) өгч, маш их халамжилдаг. Аль ч сургуульд оюутнуудын асуудал хариуцсан төв байдаг ба бүхий л асуудлаар зөвлөгөө өгч, хайрлуулах шаардлагатай улсуудыг нь боломжын хэмжээнд хайрладаг гэхэд болно. Жишээ нь томхон их сургууиуд шинээр ирэгсдэд соёлын шокноос нь гарахад туслах мэдээллийн багцаар ирэнгүүт нь хангах ба сэтгэлзүйч, эмч нар, хүсвэл сэтгэлээ хуваалцах найз нөхөд хүртэл олж өгдөг нь их нэмэр болдог. Учир нь оюутныг ирэхээс нь өмнө, сургалтын төлбөртөө багтаагаад нэлээн мөнгө төлүүлчихнэ, бас гадаадын оюутны даатгал гээд 300-600$ нэмж авч байж визээ өгөх жишээтэй.

Гадаадын оюутнуудын хувьд хэлний бэрхшээл болон мэдээлэл олж авах аргаа хөнгөвчлөх үүднээс Боловсролын Агентуудад хандах тохиолдол элбэг байдаг. Австралийн Боловсролын байгууллагууд нь өөрсдөө хөөцөлдөөд хүрч ирэх чадамжтай оюутнуудаас гадна бусад гадаадын оюутнуудыг татахын тулд сургалтын төлбөрийн 5-20%-тай тэнцэх хэмжээгээр цалинжуулж тусгай Агентууд хөлсөлдөг байна. Австрали дотроо үйл ажиллагаа явуулдаг ихэнх Агентууд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд хүссэн сургуулийнх нь урилгыг өдөрт нь шахуу үнэгүй авч өгдөг байна. (Ж.нь:

http://www.bluewaterstudy.com , http://www.studyinSydneyAustralia.com.au ). Гэхдээ энэ нь таныг урилгандаа юу бүрдүүлэх вэ мэтийн анхан шатны асуултуудаа дахин дахин info@bluewaterstudy.com , admin@studyinsydneyaustralia.com.au рүү спамдаад бай гэсэн үг биш тул эхлээд бусдын цаг завыг хүндэтгэх үүднээс http://www.gegeen.comhttp://www.mglaus.com мэтийн үнэ хөлсгүйгээр нийтийн тусын тулд үйлчилж байгаа газруудаас зохих мэдээллийг нь аваад gegeen@gegeen.com , gegeen@yahoo.com -р харилцаж тодорхой сургуулиудын вэб хуудсаар орж судлах хэрэгтэй.

Монголын нөхцөлд эдгээр Боловсролын агентууд нь визний зөвлөгөөгөөр давхар хангадаг ба үүндээ зориулж ихэнх нь үнэ төлбөртэйгээр үйлчилдэг. Хүсвэл танд ч бас Агент болох боломж нээлттэй байдаг. Англи хэлний зохих мэдлэгтэй хүмүүс нь http://www.gca.edu.au/ мэтийн дурын сургууль, коллежын вэбээр ороод агентад зориулсан булангаас мэдээлэл авах буюу холбоо барих буланд байгаа мэдээллээр нь имеил бичиж агент болох хүсэлтээ гаргах хэрэгтэй. Агентуудад зориулсан өргөдлийн форм зарим сургуулийн вэб-д онлайнаар байдаг бөгөөд эсвэл тань руу имеилээр ч явуулж болох юм.

Ингээд хүсэлтээ гаргаж агент болсон тохиолдолд агентад зориулсан тусгай вэб хуудасны нэвтрэх эрхээр хангагдаx ба эсвэл сургуультай нь имеилээр харилцаж, өөрийнхөө олсон оюутандаа урилга хүсч болох юм. Оюутнууд өөрсдөө сургуулиудтай нь харилцаж, вэб-д нь байршсан урилга хүсэх өргөдлийг татаж авч бөглөөд, сургууль руу нь имеилдээд урилгаа авах боломжтой байдаг ч мэддэггүйгээсээ болдог уу, хэл нь хүрэхгүй байна уу, эсвэл зарим сургуулиудын хувьд өдөртөө хэдэн зуун мянгаараа яг ирэх ирэхгүй нь тодорхойгүй хүмүүсээс ирдэг хүсэлтүүдэд дор дор нь хариу өгөхөөс түвэгшээдэг үү, юутай ч олон янзын шалтгаанаас болоос Агентаар дамжихыг оюутнууд болон сургуулиуд нь аль аль нь дэмждэг.

(Шинээр гарч ирсэн, үл танигдах агентууд, хувь хүмүүсийг тэр болгон нэмж хүлээж авдаггүй Австралийн сургуулиуд олон байдаг тул, уг сургуулиудтай нь гэрээтэй томхон Агентлагтай хамтарч ажиллан, хувь хүртэх,  referral bonus, commission -р хангагдах боломж бурэн нээлттэй. gegeen@bluewaterstudy.com -н зугээс энэ талаар тодруулах бух subcontractoruud, sub-agentүүдийг дуртайяа хүлээн авч байна. Амжилттай зуучлуулсан оютнуудаас сургалтын төлбөрөөс гадуурх зуучлалын хөлс огт авахгүйгээр бүх төрлийн тусламж үзүүлэх ба уг оюутнуудыг бидэнд танилцуулсан завсарын мэдээлэгчдийг 100-500$-р урамшуулна).

Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт боловч Монголчуудын маань өнөө л баталгаагүй зангаас болж баахан хүний алт шиг цагийг үрчихээд гэнэт мөнгөгүй, өөр ажил явдал гарлаа, эсвэл болилоо гэх мэтийн утгагүй үйлдлүүдээс нь болж Монгол зуучлагчид маань ч байнга зовлонгоо тоочиж суудаг. Гэхдээ найдвартай ойр дотны хүмүүстээ л зуучилж, сургалтын төлбөрөөс нь хэмнэж өгөх хүсэлтэй, болж өгвөл Австралийн гадна амьдардаг, эсвэл Австралидаа орлого бага олдог хүмүүсийн хувьд Агентийн ажил хийх нь боломжын сайхан санаа юм. Австралид суралцдаг, суралцаж байсан, буцсан, буцаагүй олон Монгол оюутнууд Агентийн үйл ажиллагаа эрхэлж эхэлцгээсэн байна. (Орлого ихтэй хүмүүсийн хувьд давхар орлого олох нь анхдагч ажил, бизнесээсээ олж байгаа мөнгөнийх нь татварын хэмжээг галзууруулахаас гадна, 2-догч орлогоос 47% хүртэлхийг нь татварт суутгуулдаг тул хэт хөдөлмөрлөх сонирхолгүй улсуудын сонголт биш байж болох юм.)

Австралид суралцахад зориулсан сургуулийн урилга болон сургуультайгаа харилцах ихэнх мэдээллүүдийг бүгдийг интэрнетээр, имеилийн хавсралтаар шийдэх бүрэн боломжтой байдаг ба элчингээс сургуультай нь өөрсдөө холбогдоод шалгачихдаг тул визэнд орохдоо заавал оригиналь урилга хавсаргах шаардлагагүй байдаг.

Хэлний курсээр гадагшлах санаатай хэлний бэрхшээлтэй Монголчуудын хувьд хэт их зардалаар хэлний мэдлэг гэсэн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх чадамжтай, хүсэлтэй эсэхээ сайтар бодох хэрэгтэй ба гадаадад гарсан хойноо гадаад хүмүүстэй харилцаанд орох, гадаад хэлний мэдлэгээ ашиглаж ажил хайх, амьд явах шаардлага гарна гэдгийг бодолцож, урьдаас бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг.

Танил найз нөхөд, ах дүү нараа бараадсан хүмүүсийн хувьд асуудал нь нэлээн гайгүй байдаг ч ийм хэмжээний давуу талгүй, нэг ч хүн мэдэхгүй газар ирсэн хэлний мэдлэг муутай шинэхэн Монголчуудын хувьд бусад Монголчуудынх нь тус дэмжлэг их хэрэгтэй байдаг ба туслуулах арга ухаанаа сайжруулахад анхаарч аль болох өөрөөс хамаарах зүйлстээ өөрөө анхаарал тавих хэрэгтэй байдаг.

Учир нь аав ээждээ ачлалтай, ах дүүдээ элбэрэлтэй сайхан Монгол зан орчин цагийн Монгол дахь Монголчуудад маань ч багасаж эхэлсэн цаг бөгөөд гадаадад буй Монголчууд маань ажлын хүндийг хийж, арав таван цаас цуглуулахын тулд амьдралаас таашаал авахаас ч хойргошин, ар талд нь үлдсэн амьтан хүнд л илүүлчлэхээ амжуулж суувал их юм байдаг тул гадаад хэмээгч их далайд ганцаараа сэлүүргүйгээр сэлэхээр шийдсэн бол мэдээлэл, хэл гэсэн 2 чухал сэлүүрээ заавал марталгүйгээр чирж ирэхээ мартуузай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

2009.06.29

Гэгээн

http://www.gegeen.com

Related:  Жижиг Бизнес Эрхлэх. Starting your own business: sample-small-business

Enehuu medeelliig zohiogchiin ner, www.gegeen.com gesen eh survaljiig ni duridaad busdad tugeeh, blog, site-ndaa bairluulah huseltei buh huvi humuus, baiguullaga, adminuudiig demjih ba ooriin International Top Growing Blogtoo ug site-uudiig tavij surtalchlah bolno. Redaktorlood sonin, hevlel deer gargah humuusiig nair tavin ugtah bolno. Tand bayarlalaa.

 

Australian Study Consultants Pty Ltd-Company profile

Rate This

 

Company Profile

In 2003 Blue Water Study Service opened in Sydney and is now trading as Australian Study Consultants Pty Ltd since 2012. Current director B Buuveebaatar is appointed since 2012 and joined nearly 4 years ago after the successful recruitment services under the name of Gegeen Pty Ltd. From those days we are recruiting international students across Australia and expanded our market to the rest of the world. Our company has developed a global presence through its strategic alliances with partners, use of the latest communication technology, social marketing, reputation, client-centred service and word-of-mouth promotion by hundreds of satisfied clients. 30% of our customer are from Europe, 30% from Mongolia and the remaining are from rest of the world.

Our FREE consultancy and Partial scholarship offers attract millions of international enquiries; therefore we are recruiting multi-language subcontractors to join our team and are offering Part-time home based business income for freelancers in every corner of the world.

We currently run multiple online resources e.g:

http://www.studyinsydneyaustralia.com.au for International students global market

Continue reading →

We currently run multiple online resources e.g:

http://www.studyinsydneyaustralia.com.au for International students global market

 

http://www.bluewaterstudy.com

http://facebook.com/australiastudyconsultancy

https://www.facebook.com/TanuljAusztraliaban for Hungarian Market

http://www.tanuljausztraliaban.hu/

http://mglaus.com and http://gegeen.mn for Mongolian Market

http://groups.yahoo.com/group/mglaus for Australia wide Mongolians

Blue Water Study Service is founded on the belief that there is a valid role for international education agents, only if they can value-add to the work done by Australian institutions. We believe that a good agent is the most valuable business partner an institution can have.

We look forward to working with you to achieve your aims in the exciting and challenging field of international education and training.

Be Be – B Buuveebaatar

Managing Director

 

Australian Study Consultants Pty Ltd

Blue Water Accommodation & Study Service Pty Ltd

Online Worldwide Student Recruitment Consultancy

Australia Mongolia Student Association Incorporated

 

Office: Suite 702/368 Sussex Street Sydney, NSW 2000, Australia

Postal address: PO Box 427 Strawberry Hills NSW 2012, Australia

P: +61-2-95187992, M: +61-(0)407 353 505, 0410063125

Skype: bwstudy, YM: gegeen

E-mail:  info@bluewaterstudy.com

admin@studyinsydneyaustralia.com.au

Web   :  http://www.bluewaterstudy.com

http://www.mglaus.com

http://www.gegeen.mn

http://www.studyinSydneyAustralia.com.au

 

 

Түгээе дөө!

Like this:

Advertisements

6 Responses to “Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агентын Бизнес”

  1. otgoo Says:

    medeelel avch baimaar bn
    thanks,otgoo

    • gegeen@yahoo.com Says:

      site-d burtguuleh heseg zuun deed buland bga.

      • otgonjargal Says:

        thanks, bi udahgui 10 sard australid ochih gj bga, heregtei medeelel avah bolomjtoi sanagdlaa

  2. www.gegeen.com, gegeen@gegeen.com Says:

    http://www.orloo.info/asia/australia-nz/4842-tsalinjih-bolomj

  3. gegeen@yahoo.com Says:

    http://gegeen.wordpress.com/2012/12/19/agent-bolj-ondoroor-tsalinjih-talaarh-asuultiin-hariu/

  4. chimgee Says:

    Sain bna uu. Bi 5 sariin suuleer Sydneyd surahaar ochih gej bgaa uym. Tegeed shuud ochood baih share room haij bna. Manai surguuli Kent streeted bdag uym bna. Ter havid oroo shareleh humuus bval chimgee_myagmar@yahoo.com emaileer holboo barij tuslana uu. Ternees gadna Kent streetees 20-30 min yavaad hureh bolomjtoi, sain primary schooltei /6,9,10 nasnii 3 huuhedtei/ yamar suburb biadag be zovlogoo ogooch. Ter suburbd 2 bed roomtei house or unit rentleh huseltei bgaa uchir medeeleltei humuus medeelel ogch tuslana uu. Tiim suburbiin neriig helj ogch tuslaach gegeenii zaluusaa. Tnks


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: