recent news on Australia

Австрали Улсад болж байгаа сүүлийн үеийн зарим үйл  явдлын тухай

 Австрали бизнест ээлтэй хэвээрээ байна

 Австрали Улс дэлхийн эдийн засгийн хямралд хамгийн бага өртөх орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ орны харьцангуй алслагдсан, тусгаарлагдсан газар зүйн байрлал, түүний эдийн засгийн бүтцийн онцлог зэрэг нь энэ орныг одоо ч бизнес эрхлэхэд хамгийн тохиоромжтой орон гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Австрали Улсад болж байгаа сүүлийн үеийн зарим үйл  явдлын тухай

 Австрали бизнест ээлтэй хэвээрээ байна

 Австрали Улс дэлхийн эдийн засгийн хямралд хамгийн бага өртөх орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ орны харьцангуй алслагдсан, тусгаарлагдсан газар зүйн байрлал, түүний эдийн засгийн бүтцийн онцлог зэрэг нь энэ орныг одоо ч бизнес эрхлэхэд хамгийн тохиоромжтой орон гэж үзэхэд хүргэж байгаа юм.

 Гахайн ханиад Австралийг тойрсонгүй

 Австрали Улсын Мельбурн хотод гахайн ханиад гарлаа гэсэн шуугиан тархаад байсан хэдий ч харьцангуй хүрээгээ тэлсэнгүй тайван байна. Эдийн засагт ч хүчтэй нөлөө үзүүлж чадсангүй. Гэхдээ карантин тогтоосон бүс, усан онгоцны хөлгөөс хүмүүс зөвшөөрөлгүйгээр явсан байгаа нь нэлээд шуугиан тарьж байна. Америкаас ирж байгаа онгоцнуудад нэлээд анхаарал тавьж байгаа юм байна.

 900 доллароор хошгирүүлав уу

 Хямралтай холбогдуулан дотоодын зах зээл дэх хэрэглээг хэвийн хэмжээнд байлгах үүднээс тодорхой бүлгийн гэр бүл бүрт 900 доллар олгохоор гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу зарим хүмүүс энэ бонусыг авахаар хүлээж байсан боловч түүнийг хүртэх боломжгүй байгаа талаар халуухан маргаан үүсээд байна. Учир нь тодорхой зээл авсан хүмүүст энэхүү бонусыг өгөх боломжгүй, мөн түүнчлэн шалгуур нь хэт нарийн байгаагаас нэлээд иргэд бухимдалтай байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн хугацаанд 100,000 доллараас доош хэмжээний орлого олсон бол нэг удаагийн 900 долларын бонусыг хүртэх боломжтой гэсэн байгаа юм. Энд заасан орлого гэдэгт зээлийг хамруулсан нь ихээхэн маргаантай байна.

 Засгийн газар иргэддээ “бэлэг” өгсөн үү

 Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг эргүүлж татвар төлөгч иргэдэд “бэлэг” өгөх эрхгүй бөгөөд ингэснээрээ Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгаа талаархи маргааныг Австрали улсын Дээд шүүх жирийн бус маш хурдан хугацаанд Засгийн газрын талд шийдвэрлэлээ. 900 долларын бонусыг шүүх “бэлэг” гэж үзээгүй юм байна.

 Хямралтай тэмцэх төлөвлөгөөг баталлаа

 Австрали улсын Засгийн газар хямралтай тэмцэхэд зориулж эдийн засгийг дэмжих хөтөлбөр батлаад байгаа бөгөөд үүндээ 42 тэр бум доллар зарцуулахаар төлөвлөөд байна.

 Асрагч, сувилагч онцгой хэрэгтэй байна

 Австрали Улсын Засгийн газар асрагч, сувилагчийг ажилд авах, тэднийг буцааж ажлаа хийхийг дэмжих тусгайлсан бодлогоо үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, энэ төрлийн ажилдаа буцаж орсон хүнд нэг удаад 6,000 доллар шууд өгөх юм.

 Цагаачлалын бодлого хатуурч байна

 Австрали Улсын Засгийн газар бусад өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адил эдийн засгийн хямрал, дотоод дахь ажилгүйдлийн өсөлттэй холбогдуулан виз олголт, цагаачлалын бодлогоо гадаадын иргэдийн хувьд тодорхой хэмжээгээр хатууруулсан бодлогыг явуулж эхлээд байна.

 Чанаргүй коллежийг хаана

 Австрали Улсын Засгийн газраас гадаад оюутнуудад зөвхөн виз олгох зорилгоор чанаргүй боловсрол олгож байгаа коллежуудтай хатуухан тэмцэх бодлого барихаар бэлдэж байна. Муу коллеж нь экспортын гол бүтээгдэхүүн болох “Австрали боловсрол” брэндэд муугаар нөлөөлж байгаа юм.

 Австрали Улс руу хүн наймаалах хэрэг хийсэн хэрэгт сэжиглэгдсэн Индонези нөхөр Хади Ахмади гэгч саяхан Индонезоос Австрали руу ачигдаад байна. Тэрээр Австралид хүмүүс аюулгүй байдлаа хангахад л тусалж байсан гэж мэдүүлээд байгаа юм. Австрали руу хууль бусаар нэвтрэх гэсэн хүмүүсийн тоо ер нь цөөрөхгүй л байна.

 Дэлхийн дулааралтай тэмцэнэ

 Дэлхийн дулаарлын эсрэг томоохон арга хэмжээг авна гэсэн амлалттайгаар Кэвин Рудд сонгуульд оролцсон билээ. Энэ амлалтынхаа дагуу хуулийн төслийг боловсруулж парламентад оруулахаар бэлдэж байна. Хэдийгээр сөрөг хүчин Эвсэлээс энэ хуулийг хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байгаа ч Засгийн газар хуулийн төслийг дэмжсээр байна.

 Австралийн баячууд ч ядуурч байна

 BRW 200 баячуудын жагсаалтад заасны дагуу дэлхий эдийн засгийн хямрал нь Австралийн баячуудын 26 тэр бум долларыг авч одсон байна. Энэ нь сүүлийн 26 жилийн хамгийн их уналт болоод байгаа юм байна. Австралийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд эдийн засаг ойрын хэдэн сардаа сайжирна гэсэн байдлыг харуулахгүй байна.

 Брансон Австралид “сексизм”-ыг сурталчилсан уу?

 Английн тэрбумтан, Virgin группын үүсгэн байгуулагч, 59 настай Ричард Брансоныг Өмнөд Австралийн сэтгүүлч бүсгүй “сексизм”-д буруутгалаа. Тэрээр Австралид онгоцоор ирэх бүртээ хагас нүцгэн алдартай топ модел бүсгүйчүүдээр тосуулдаг бөгөөд бусад зар сурталчилгаандаа ч энэ төрлийн сурталчилгаа хийж байгаа нь хэт хуучирсан, өсвөр үе, хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүний насны хүн ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь зохимжгүй гэх зэргээр  авч өгсөн байна. Брансон Австралид Virgin Blue хэмээх томоохон авиакомпани байгуулж ажиллуулаад байгаа юм. Түүний бизнес шоу бизнесээс гаралтай бөгөөд төрөлхийн хөгжилтэй хүн. Түүний өөрийнхөө тухай бичсэн намтар үнэхээр сонирхолтой шүү.

 Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Улаанбаатар хот, Монгол Улс

2009 оны 5 дугаар сарын 27

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: