Student visa docs

Before you START check below information (See Updates)
————————————————————
Оюутны визнээс бусад төрлийн визний мэдээлэл: Visa
——————————————————————————————
Боловсролын тухай – General Info about AU Education
Australian Education System /Education cost /MN Agent of Sydney Uni
Australian Top Universities /World Top Uni /What’s on Mon2Aus
Австралид Төгсөгчидийн ашиг тус /Монгол Оюутны түүх
Яагаад Австралид суралцах нь дээр гэж?
Австралид:Мongolians-about-Аustralia, Монголчууд: Аustralia-wide-Мongolians
——————————————————————————————
Тэтгэлэг, Санхүү, Мөнгө – Scholarship, Finance and Money
Сургалтын Зээл / Компаний Тэтгэлэг/ Scholarship Information
Education cost/Sample letter for the Financial evidence

Хэдэн долларын баримт үзүүлэх вэ / Байр: student-accommodation-cost
Өртөг: http://gegeen.wordpress.com/cost-of-living/
——————————————————————————————
Сургууль олох тухай – Finding School or University:
Анхны визэнд зориулсан Хямд сургалтууд: affordable-studies
Australian Top Universities | World Top Uni
http://gegeen.wordpress.com/2008/02/14/cheapest-au-education/

——————————————————————————————
Визний тусламж, Зуучлагчид – Visa support, agents: Visa
Зуучлагчид -oOo- Монгол Aгент -oOo- Оюутны визний үнэгүй үйлчилгээ
——————————————————————————————
Асуулт Хариултууд – Student Visa related Questions and Answers:
13 Questions and Answers -oOo- Австралийн Элчингээс Монголчуудад
Оюутны визний Асуулт хариултууд
Визэнд орж байсан хүмүүсийн зөвлөгөө
Виз татгалзах гол нөхцөлүүд: failed-visa-application
—————————————————————————————-
Оюутны визний мэдээлэл – Student Visa Information: Student visa docs
Визний хураамж student-visa-payment/
Визний төрлүүд – Visa classes /Visa Letter Samples
http://www.immi.gov.au/students/students/chooser/index.htm
Country Class for Mongolia is -> 3 буюу Гурав (E.g. 570-3/how-to-apply)
Хэлний курсээр биш (570 ангилал биш бол): english-requirements
Виз татгалзах гол нөхцөлүүд: failed-visa-application
Сургуулийн урилга / Визэнд орж байсан хүмүүсийн зөвлөгөө
——————————————————————————————
Англи Хэлний шалгуур хангах төвшин – English Language Requirements
Хэлний курсээр биш (570 ангилал биш бол): english-requirements
http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-requirements-visa-or-uni/
http://gegeen.wordpress.com/ielts/
http://gegeen.wordpress.com/2007/11/05/preparing-your-english/
English in AU: http://gegeen.wordpress.com/2007/09/18/3-english-in-australia-2/
АйЭЛТС 6,5 авах: http://gegeen.wordpress.com/2008/01/06/ielts-experience/
IBT TOEFL vs IELTS: Eng Exams and Skill Level
——————————————————————————————
Оюутны визний өргөдөл гаргасны дараа – After Student Visa Application is Lodged:
After Pre-Visa after-student-pre-visa/ -oOo- Student Passport Return
Оюутны Визний Нөхцөлүүд / Work permission
—————————————————————————————–
Бүрдүүлэх зүйлс (570-ELICOS English Course Student)Хэлний курсийнхээс бусад төрлийн оюутны визэнд ielts 5.0 оноо нэмж шаардана

1. ҮНДСЭН БИЧИГ БАРИМТУУД:

http://www.immi.gov.au/e_visa/students.htm
– Оюутны визний бөглөх маягт: http://www.immi.gov.au/allforms/pdf/157a.pdf
(54a.pdf – Family Composition form for other visa classes)
—————
– Англи хэлний курсын буюу Их дээд сургуулийн сургалтын урилга
http://www.usyd.edu.au/cet/courses/app_form.shtml
School-offer-letter: Surguuliin Urilga
Дэлгэрэнгүй: gegeen@yahoo.com, mon2aus@bigpond.net.au, christina@mydk.org
http://www.mon2aus.com/registerMain.htm
http://dksydney.com.au/eng/apply.php
—————
– Визний хураамж төлсөн баримт (кредит карт, дебит карт, чек эсвэл мөнгөний ордер)
Визний хураамж student-visa-payment/
http://www.immi.gov.au/allforms/990i/students.htm
http://www.immi.gov.au/allforms/990i/converter.htm
http://www.immi.gov.au/allforms/990i/students-visa-charges.htm
http://gegeen.wordpress.com/2007/10/15/student-visa-payment/
– Хугацаа нь дуусаагүй пасспортын бүх хуудасны хуулбар

2. ХУВИЙН БИЧИГ БАРИМТУУД
– Таны болон өргөдөлд дурьдагдсан бүх хүний сүүлийн үед авахуулсан пасспортын зориулалттай (45мм x 35мм) 4 хувь зураг
* Зургийг цулгуй фон дээр авахуулах ба зөвхөн цээж зураг байна
* Хүн тус бүрийн нэрийг зураг бүрийн ар талд бичнэ
– Гэр бүлтэй бол тэд нарынхаа төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг хавсаргана. Цуг Австрали явахгүй гэр бүлийн гишүүдийнхийг бас явуулна.
– Гэр бүлийн хүнээсээ салсан, эсвэл гэр бүлийн хүн нас барсан бол холбогдох баримтуудыг бүгдийг хавсаргана.
– Өргөдөл гаргасан хүмүүсээс нэрээ өөрчилсөн бол холбогдох баримтуудыг хавсаргана
– Хэрэв өргөмөл хүүхэдтэй бол хүүхдийнхээ өргөж авсан баримт бичгийг хавсаргана
– Хэрвээ 5-18 насны хүүхэдтэйгээ визний ярилцлагад орж байгаа бол Австралид суралцах сургуулийг нь олж бүртгүүлсэн байх хэрэгтэй. Мөн төлбөрийг нь төлөх чадвартай гэсэн бичиг хавсаргана.

3. ЭРҮҮЛ МЭНД (доорх эрүүл мэндийн материалыг урьдчилсан виз гарсны дараа бүрдүүлэх тул одоохондоо хэрэггүй)
After Pre-Visa after-student-pre-visa/
– Өөрийн болон цуг виз мэдүүлж байгаа гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн шинжилгээнүүд болон рентген зураг
– Дээрх эмнэлгийн шинжилгээнүүдийг Австралийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Албанаас (Heath Services Australia) хүлээн авсан гэсэн баримт
* Маягт 26 – Эрүүл мэндийн шинжилгээ
* Маягт 160 – Рентген зураг
Санамж : Хэрвээ дээрх шинжилгээнүүдийг сүүлийн 12 сард хийлгэсэн, эдгээр маягтуудын шаардлагыг хангасан бол дахин бүрдүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй : http://www.immi.gov.au/allforms/pdf/1163i.pdf

4. БУСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХОЛБОГДОХ МАТЕРИАЛУУД
(доорх эрүүл мэндийн материалыг урьдчилсан виз гарсны дараа бүрдүүлэх тул одоохондоо хэрэггүй)
– Оюутны эрүүл мэндийн даатгал
Үүнийг ирсэн хойноо төлөх ба 12 сараас бага хугацаагаар ирсэн бол ирсэн хугацаагаараа, дээш бол хамгийн багадаа12 сарын даатгалын хураамж төлсөн байх хэрэгтэй

5. СУРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧИГ
Сургуулийн урилга
– Хэлний курсын 10 сараас доош хугацааны урилга ба эсвэл Их дээд сургуулийн сургалтын урилга
– All diplomas, transcripts (.. urilga avahad hereglesen buh academic documents)
Дэлгэрэнгүй: gegeen_au@yahoo.com, mon2aus@bigpond.net.au, christina@mydk.org

6. САНХҮҮГИЙН БАРИМТУУД

– Өөрийн болон гэр бүлийн Австралид амьдрах эхний 24 сарын амьдралын зардал, төлбөр, сургуулийн насны хүүхдийн төлбөрийг даах чадвартайг харуулсан баримт
– Мөн дээрх зардлуудыг цаашид үлдсэн хугацааныхаа туршид төлөх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй гэж оюутны визийн өргөдөл дээр мэдүүлнэ.
– Австралид ирж, буцах зардлаа даах чадвартайг нотолсон баримт
– Санхүүгийн баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу:
http://www.immi.gov.au/students/students/570-3/financial.htm
Scholarship, Finance and Money
Сургалтын Зээл / Компаний Тэтгэлэг/ Scholarship Information/Education cost
Хэдэн долларын баримт үзүүлэх вэ

Санхүүгийн эх үүсвэр: Доор дурдсан баримтуудын ядаж нэгийг бүрдүүлнэ үү
Сүүлийн 3 сарын турш прогрессоор өссөн дүнтэй банкны дэвтэр, гүйлгээний хуулга (болж өгвөл үнэн зөв). Электронжсон банкуудад мөнгөө хийвэл сайн. Жишээ нь: Голомт, Худалдаа Хөгжил
* Санамж: Та курсынхээ 75%-ыг амжилттай дүүргэсэн, цаашид үргэлжлүүлэн сурахаар хүсэлт гаргаж байгаа бол шаардлагагүй
Зээлийн баримт: Өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх эсвэл таныг батлан дааж буй хүний нэр дээрх сургалтын төлбөрт зориулсан зээл авсан гэсэн бичиг банкнаас эсвэл засгийн газраас авч бүрдүүлнэ.
http://gegeen.wordpress.com/2007/09/04/financing-student-visa/
Хэрэв сургалтын тэтгэлэгтэй бол тэтгэлэгийн бичиг
http://gegeen.wordpress.com/2007/09/05/letter-of-funding/

– Тэтгэлэг зөвшөөрөгдөх эх сурвалжууд:
• Өөрийн орны Засгийн Газраас
• Гадаадын аль нэг улсын Засгийн Газраас
• Ажил олгогч (том улсын хэмжээний компанид байвал сайн)
• Бусад
• Тусламжийн болон буяны байгууллагууд
• Австралийн Засгийн Газар
• Австралийн аль нэг мужын засаг захиргааны байгууллага
• Зөвшөөрөгдсөн ашгийн бус байгууллагууд
– Орлогын баримтууд (Доорх баримтуудаас ядаж нэгийг бүрдүүлнэ үү)
a) Татвар төлсөн бичгүүд
b) Орлого баталгаажуулсан баримт (албан газраасаа авч болно)
c) Бизнес эрхэлдэг бол бизнесийн орлогын тайлан гэх мэт
d) Хадгаламжын дэвтэр, байнгын орлогыг харуулсан гүйлгээний хуулга
Та оюутны визний өргөдөл, нэмэлт бичиг баримтууд болон өргөдлийн хураамжын хамтаар Бээжин хот дахь Австралийн Элчин Сайдын Яамны Цагаачлалын албанд хvлээлгэн өгөх эсвэл доор дурьдсан шуудангийн хаягаар илгээж болно.

Australian Embassy, Immigration Section
21 Dongzhimenwai Dajie
Sanlitun
Beijing p.R.China 100600

——————————————————————————————
After Student Visa Application is Lodged:

After Pre-Visa after-student-pre-visa/ -oOo- Student Passport Return
Оюутны Визний Нөхцөлүүд / Work permission

——————————————————–
Doorh medeelliig ISAN company ogchee, busad zuuchlagchidiin erh ashgiig hundetgeh uudnees ene companiig busdaas ni iluu harj uzej, reklamdaagui gedgee ulamjilya. Student visa avah process-n talaar busdiigaa bodvol arai oilgomjtoi tailbar ogson baisan uchraas end bairluulav. holbogdoh huseltei humuus mgl agents post-n linkees esvel gegeen@yahoo.com -s asuuj todruulj bolno.

Австралид Сурцгаая!

Австралийн Сидней хотын мэргэжлийн курсэд хямдаар суралцах, боломжтой.

Австралийн сургуульд суралцах болон

оюутны визний талаархи мэдээлэл

* Австралийн Их Дээд Сургууль болон мэргэжлийн курст гадаадаас олон тооны оюутнууд суралцдаг. Манай орны хувьд дийлэнхи оюутнууд Австралийн Мастерт суралцаж төгссөн байдаг ба энэ нь ихэвчлэн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд байдаг. Хувь хүн өөрийн зардлаар мастерын курст суралцахад төлбөр харьцангуй өндөр (18000$-25000$) байдгаас санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр хүндрэл учирдаг байна.
* Харин Австралийн мэргэжлийн коллежуудад суралцах нь (энэ нь хуучнаар манайхны техникумтай дүйцэх сургалт) үнийн хувьд 3 дахин хямд тусдаг ба жилийн төлбөр ойролцоогоор 3000$-4000$ болдог байна. Харин англи хэлний мэдлэгийн төвшин зохих хэмжээнд хүрээгүй эсвэл IELTS 5.0-оос доошгүй оноо авч чадаагүй зэрэг бэрхшээл тулгарч байгаа бол хэлний бэлтгэлд ч хамрагдах бололцоотой юм. Энэ тохиолдолд хагас жил хэлний бэлтгэл хийгээд (учир нь хэлний курст суралцах хамгийн бага хугацаа 6 сар) үндсэн курстээ дэвшин суралцах боломжтой ба төлбөр 1500$ орчмоор нэмэгдэх юм.
* Австралийн коллежид суралцах хугацаандаа суралцахын хажуугаар ажил хийх боломжтой байдаг. Бидний санал болгож байгаа курс гэхэд л долоо хоногт 2 удаа хичээллэх ба бусад цагаар ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой.
* Австралийн Оюутны Виз нь Америк болон Английн оюутны визээс ялгарах онцлогтой. Оюутны визийг тухайн курст суралцах хугацаагаар нь олгодог ба жишээ нь 3 жилийн курс байлаа гэж бодвол 3 жилийн хугацаатай байнгын виз олгох жишээтэй (Бидний санал болгож буй курс 2 жилийнх. Харин хэлний бэлтгэлтэй бол 2-3 жил болох юм). Үүнийг анхааруулсны учир нь 10 сараас дотогш сурахаар мэдүүлэг өгвөл танд сунгагдах эрхгүй (no futher stay condition) хугацаа дуусаа бол заавал Австралиас гарч байж шинээр виз аван орж ирэх нөхцөлтэй виз гардаг. Харин 10 сараас дээш, нэг жил юмуу түүнээс дээш хугацаагаар суралцах бол сунгагдах эрхтэй (futher stay condition) виз олгогддог. Энэ нь та визээ сунган хэдэн ч жилээр суралцаад ажиллаад явах боломжтой гэсэн үг юм. Визний төлбөр хэдэн жилийн виз олгож байгаагаас үл хамааран 430 AUD болдог.
* Виз олгох гол үндэслэл Австралид сурч амьдрах хугацаандаа санхүүгийн чадвартай гэдгээ нотлон харуулах явдал юм.
* Манай улсын хувьд визийг Бээжинд байгаа Австралийн ЭСЯ-ны Консулын хэлтэс олгодог ба мэдүүлэг өгснөөс хойш 3-4 сарын дотор хариуг өгдөг.
* Виз олголтын талаар бүрэн ойлголттой болохын тулд дараахь зүйлийг мэдсэн байх ёстой. Үүнд:
o Сургуулийн урилга, визний мэдүүлэг (visa application), өөрийн албан бичиг баримтын хуулбар (notary copy), санхүүгийн баталгаануудыг эхлээд явуулна.
o Элчин, дээрхи бичиг баримтуудыг шалгаж үзээд виз гаргах боломжтой гэж үзвэл урьдчилсан визний зөвшөөрлийг (Pre Visa Assesment) бүртүүлсэн сургууль уруу чинь болон тань уруу явуулна.
o Дээрхи зөвшөөрөлд үндэслэн та визээ авах бүрэн боломжтой боллоо гэж үзэн сургууль уруугаа 1 жилийн төлбөрөө шилжүүлнэ (PVA гарсан тохиолдолд виз гарах магадлал 99%-тай, Харин эрүүл мэндийн хувьд үнэхээр сүрьетэй л биш бол виз 100% гарна гэсэн үг юм). Төлбөр төлсөн баримтыг үндэслэн сургууль оюутныг Бүртгэж авсан баталгааг (Confirmation of Enrollment буюу CeO) бүртгүүлэгч оюутанд гаргаж өгөх ба нэг хувийг нь мэдээж элчин үрүү илгээнэ.
o Энэхүү Баталгаа, Гадаад Паспорт, Эрүүл Мэндийн Үзлэгийн бичгүүдээ эх хувилбараар нь элчинд илгээж тодорхой хугацааны дараа (энэ нь 1 сар орчим болно) виз дарсан паспортаа хүлээн авснаар энэхүү визний процесс дуусгавар болно.
* Дээрхи процессыг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгоход бидний үйлчилгээний гол зорилго оршиж байгаа болно.
* Үүний тулд бид дараахь байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнд:
o Сургуульд суралцахыг хүсэгчийг сургуульд нь бүртгүүлж урилгыг ирүүлнэ.
o Оюутны визний мэдүүлгий нь бэлтгэнэ.
o Бусад бичиг баримт бэлтгэхэд (боловсролын болон хувийн бичиг баримт) нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
o Санхүүгийн бичиг баримт бэлтгэхэд нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
o Дээрхи бичиг баримтуудыг элчинд илгээх үед визний төлбөрийг AUD-оор Австралид төлбөр хийж өгөх ба (хугацаа хожиж визний процессыг хурдан эхлүүлэхийн тулд) харин виз мэдүүлэгч бидний хийсэн төлбөрийн баримт иртэл 400$-ыг эскроу дансанд байршуулсан байх ёстой. Австралиас элчин үрүү хийгдсэн төлбөрийн баримтыг үзсэнээр та уг төлбөрийг бидэнд эргүүлэн өгнө. Дээрхи бичиг баримтуудыг элчинд илгээнэ.
o Элчингээс Урьдчилсан Визний Зөвшөөрөл (PVA) гарсан тохиолдолд төлбөрөө сургууль уруугаа шилжүүлэх ба сургуулиасаа ирсэн Бүртгэлийн Баталгаа, Паспорт, Эрүүл Мэндийн бичгээ элчинд илгээнэ. Энэ үед та 1000$-ыг эскроу дансанд байршуулна.
o Элчингээс баталгаат шуудангаар таны 2-3 жилийн хугацаатай визтэй паспорт ирэх ба та бидний амжилттай ажилласан үйлчилгээний хөлс болох дээрхи мөнгийг бидэнд хүлээлгэн өгч Австрали явах аян замдаа бэлтгэж эхлэнэ.
* Дээрхи процесс амжилттай дуусгавар болсон тохиолдолд бид байрлах сууц, амьдрах нөхцөл зэргийн талаар зохих мэдээллээр хангана.
* Дээрхи нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч бидний үйлчилгээг авахыг хүсвэл бидний хөлс ердөө 150$ юм.
* Оюутны визний зөвлөлгөө болон процесс эхэлсэн үед бичиг баримт бүрдүүлэх болон илгээх (нотариат, шуудан) гэх мэт бүх зардлуудыг виз мэдүүлэгч өөрөө хариуцна гэдгийг анхаарна уу.

Жич: Санхүүгийн баталгаа гаргаж чадах эсвэл санхүүгийн баталгаа гарган батлан дааж чадах спонсортой төлбөрийн чадвар бүхий харилцагч бидэнд хандана уу.

Мэдээллийг толилуулсан “Исан” ХХКомпани

Advertisements

2 Responses to “Student visa docs”

  1. Naraa Says:

    Hi.medeelliig unshlaa.delgerengyi medelel tygeej bgaa ta byhnii ajild amjilt hysie.Asuuh zyils bnaa.
    -medeelel deer bicsen bgaa telberiin dyngyyd AUdollar uu?USA dollar uu?men ANU-giin sait ruu orj yzeheed telberiin talaar deerhitei adil asuult tulgaraad bnaa.AUD or USAD ?? Thanks

  2. Gegeen.com Says:

    Австралийн боловсрол ямар үнэтэй вэ:

    2010 оны 6-р сарын байдлаар 1aud = 0.8usd байна. Валютын ханш сүүлийн хэдэн жилд дэлхийн санхүүгийн хямралаас улбаатайгаар 1aud нь 0.63usd –с 0.95usd болтолоо маш их хэлбэлзэлтэй байгаа тул 10000 aud-н сургалтанд 6300 usd төлж ирэх, эсвэл 9500 usd төлөх зэрэг нь тухайн цаг үеийн валютын ханштай нягт холбоотой байж болохыг анхаарна уу.

    Англи хэлний дамжаа: 1 жилд 7500-17000aud

    •General English: 1-11 сар, Beginner, Pre-Intermediate, Intermediate, Upper Intermediate, Advanced
    •Ерөнхий Англи хэл: 1-11 сарын турш Анхан, Дунд, Дээд түвшний сургалтуудаар суралцаж болно
    •Academic English: 3 – 9 сар, Academic writing, Research paper reading, Lecture and Presentation skills
    •Академик Англи хэл: 3 шаттайгаар 3- сар хичээллэнэ. Судалгаа, Шинжилгээний зорилгоор академик бүтээл бичих, уншиж ойлгох, лекц сонсох, илтгэл тавих аргуудад суралцуулдаг
    •IELTS -д бэлтгэх курс: 3 – 6 сар, IELTS General, Speaking, Reading, Writing, Listening tactics
    •АйЭЛТС шалгалтын бэлтгэл курс: 3-6 сарын дотор АйЭЛТС шалгалт гэж юу болох талаар ойлголт өгөх, Унших, Бичих, Сонсох, Ярих чадваруудыг хөгжүүлж, АйЭЛТС шалгалтанд зориулсан тактик заана.
    Коллеж: Семестерийн 2500-7000 aud

    •Мэдээллийн технологийн инженер
    •Бизнесийн удирдлага
    •Аялал жуулчлалын менежмент
    •Гэх мэт ихэнх мэргэжлээр …
    Их сургууль: Бакалавр, Магистр, Докторын сургалт Семестерийн 7000-12500 aud

    •Уул уурхай
    •Олон улсын харилцаа
    •Нягтлан бодох бүртгэл
    •Бүх мэргэжлээр …
    АВСТРАЛИЙН БҮХ СУРГУУЛЬ, ХЭЛНИЙ ДАМЖАА, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХАД ТУСЛАНА

    Австрали болон Сингапур, Малайз, бусад азийн орнуудад сурах залуучуудад сургуулиа хайх, мэргэжлээ зөв сонгох, англи хэлний шалгалтанд (IELTS) бэлтгэх, визний болон тэтгэлэгийн мэдээлэл авахад нь Гэгээний зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгч, бодит туслалцаа үзүүлнэ.

    Гэгээн – gegeenCom, 976-99207936 – 976-98760965


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: