G.Ariunzul: Melbourne Mongolian advice

Г. Ариунзул нь нөхөр 2 хүүхдийн хамтаар Мельбурн хотод суралцаад даруй 8 сар болж байгаа юм. Тэрбээр Австралийн Мельбурн хотноо суралцахаар зорьж буй хүмүүст зөвлөгөө болгож нэгэн захидлыг илгээсэн байна. Тус захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Сайн байна уу. Намайг Ариунзул гэдэг, Мельбурн хотод нөхөр болон хүүхдүүдийн хамтаар суралцангаа ажиллаж, амьдарч байна. Австрали улсад суралцахаар зорьж буй оюутнууддаа бага ч болов тус болох үүднээс өөрийн туршлага болон зарим хэрэгцээт мэдээллийг хүргэж байна.

Мельбурн хотыг манай гэр бүл анхнаасаа суралцах чиглэлээ гэж сонгосон байсан. Учир нь манай нөхөр ажлын шугамаар анх 2012 онд Мельбурн хотод 7 хоног зочилж байсан ба буцаж ирээд шууд л Мельбурнд суралцах хэрэгтэй гэж ярилцаж шийдсэн. Миний хувьд хэдийгээр хэд хэдэн Австралийн оюутнуудтай ярилцаж Сидней хот суралцах болон ажиллахад хамгийн тохиромжтой, ажил олдоход хялбар шалтгаанаар дөнгөж Австралид ирж буй бид нар шиг гэр бүлд амар болов уу гэж бодож байсан ч нөхрийнхөө шийдвэрийг дагаж Мельбурн хотод ирсэндээ одоо баяртай байна.

Мельбурн нь уламжлалт Европ хуучны загвар хэв маягийг орчин үеийн хотын хэв маягтай хослуулсан, маш цэвэрхэн хот. Одоогийн байдлаар нийт 300 орчим Монголчууд амьдарч байгаа болов уу. Энэ хотод нийт 4 сая орчим хүмүүс амьдардаг, мэдээж уугуул Австрали хүмүүсээс гадна цөөнгүй тооны гаднынхан амьдарна.

Та хэрэв Мельбурн хотод суралцахаар шийдэж, виз чинь гарсан бол хамгийн түрүүнд амьдрах байраа олох хэрэгтэй. Хэдийгээр таны таньдаг найз нөхөд, хамаатан садан дээрээ очиж амьдарч болох ч богино хугацаанд байсны дараа өөрсдийн байх байраа олох нь аль аль талдаа хэрэгтэй. Таныг байлгаж буй хүн илүү түрээсийн төлбөр байрны эзэнд төлж байгаа ба та ч гэсэн өөрийнхөө амьдрах орчныг хурдан бүрдүүлэх шаардлагатай учир нь гадаадад амьдарна гэдэг цаг минут бүхэн мөнгөөр хэмжигддэг болохоор аль болох өөрөө бүхнийг оролдоод, үзээд явах нь илүү юм.

Миний хувьд виз гарснаас хойш www.gumtree.com.au, www.sharemates.com.au сайтуудаар байр хайж, өөрийн өргөдлөө явуулж байсан болохоор амьдрах байраа очихоосоо өмнө олсон. Энд байрны түрээс их үнэтэй, ялангуяа гэр бүлээрээ байрлах бол дор хаяж 1-2 өрөө байр түрээслэх шаардлагатай болдог.

Гэхдээ Сидней хоттой харьцуулбал байр хямд санагдсан. Түрээслэхээр шийдсэн бол дараах хүчин зүйлсийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:

Байрлал маш чухал. Хотын төвдөө сургуультайгаа ойр байх уу, эсвэл хотын захад байх уу гэх мэт шийдвэр нь мэдээж байрны үнэ хөлсөөс хамаарна. Хотын захдаа бол байр хамаагүй хямд боловч автобусны мөнгө, цаг зав шаардана

Тавилгатай эсэх. Тавилгатай байр нь илүү үнэтэй боловч энд урт хугацаанд ирж байгаа бол тавилгагүй хямд байр, хаус түрээслээд өөртөө тавилгаа www.gumtree.com.au-с худалдаж авч болно.

Тог, ус, газны мөнгө байрны төлбөрөөс гадна нэмж тооцогддог. Зарим байрны билл буюу байрны мөнгө өндөр гардаг бол зарим нь бага гарах гэх мэт байрлалаасаа болон шинэ хуучнаасаа хамаараад өөр өөр байдаг.

Хэрэв мэдээж ганц бие юм уу хүүхэдгүй ирж байгаа бол шууд өрөө түрээслэх нь илүү хямд бөгөөд хялбар сонголт. Бас анх ирэхдээ хүүхдүүдээ түр 2-3 сарын хугацаанд үлдээгээд байр, ажил гэх мэт шаардлагатай асуудлуудаа шийдсэний дараа авч ирвэл илүү хялбар санагдсан.

Анх ирэхдээ онгоцноос буугаад Myki гэдэг карт авах хэрэгтэй. Уг картаар галт тэрэг, автобус, усан тээвэр гэх мэт бүхий л нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчино. Мельбурны онгоцны буудлаас хот хүртэл том хүн 18-24 доллар гарна. Мэдээж картаа ахиухан мөнгөөр цэнэглээд суух болон буух үедээ заавал уншуулж байх хэрэгтэй. Мэдээж хотын төвд ажил болон сургуультайгаа ойр амьдарч байгаа тохиолдолд нийтийн тээврээр зорчоод байх шаардлага байхгүй л болов уу.

Ажил хайх. Ажилд орохын тулд хамгийн түрүүнд TFN буюу Tax File Number зарим тохиолдолд ABN буюу Australian Business Number авсан байх шаардлагатай. Авахад амархан 30 минут онлайнаар бөглөөд л авчихна. Тэгээд ажлын 5-10 хоногийн дотор шуудангаар TFN, ABN хүрээд ирнэ. Мөнгө төлөх шаардлагагүй учраас ирээд л шууд захих хэрэгтэй.

Мэдээж ажилд орох Сидней шиг амар биш, гэхдээ хайвал хэцүү биш. Энд ажилд авахад хамгийн түрүүнд өөрийн чинь англи хэлний чадвар, мөн хэр их хичээл зүтгэлтэй байгаагаас чинь хамаарч 7 хоногоос 2 сар хүртэлх хугацаанд ажил хайдаг.

Янз бүрийн ажлууд байдаг ч Монголчууд ихэвчлэн cleaning, kitchenhand, waitress, барилгын ажил, түгээгч, тогооч, бармен, ресепшин гэх мэт ажлууд түгээмэл хийдэг.

Ажил хайхдаа ойр орчмынхоо газруудаар өөрийн resume/cv-г бэлдээд нэг бүрчлэн менежер ахлах ажилтанд нь өгч явна. Ажил хайж байхдаа аль болох цэвэрхэн хувцаслаад, өөрийгөө танилцуулах, Австрали улсад хэр удах, юу юу хийж чадах, ямар чадвартай зэргээ бэлдээд шууд менежертэй ярьж өөрийгөө танилцуулна. CV болон Resume-дээ өөрийгөө маш сайн магтах хэрэгтэй. Жишээ нь, цэвэрлэгээний ажил хайж байгаа бол CV-ндээ цэвэрлэгээний талын мэргэжлийн үг хэллэг оруулаад, зөөгчийн ажил хайж байгаа бол мөн харилцааны ур чадваруудаа бичээд гэх мэт.

Энд ажилд орсон л бол ер нь тогтмол ажиллуулах хандлагатай байдаг. Цалингийн хувьд ажлаасаа шалтгаалаад 1 цагийн 15-25 долларын хооронд хөлстэй. Мөн түгээмэл ажиглагдсан нэг зүйл бол танил талаараа их ажилд ордог юм билээ. Жишээ нь, намайг ажиллаж байхад манай компанид хүн хэрэгтэй болвол надаас хүн асуудаг. Тийм болохоор элэг нэгт Монголчуудаасаа ажил сайн асууж сураглаж байх хэрэгтэй.

Яг энд 2-3 жил аяга угаагаад цэвэрлэгээ хийсээр буцаж байгаа хүн ч байна, эсвэл том компанид төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа ч хүн байдаг. Хамгийн гол нь өөрийгөө зөв илэрхийлж, хичээл зүтгэлтэй байвал сайн хүмүүсийг албан тушаал ахиулан ажиллуулах нь Австрали хүмүүсийн бодлого юм билээ.

Та бүхэнд миний зөвлөгөө бага болтугай тус болсон байх гэж бодож байна. Мэдээж нэг хөлөө олоод ажил төрлөө хийгээд явчихвал энд амьдрахад маш боломжийн, цалин хөлс өндөртэй, орчин сайтай гээд олон давуу тал бий.

Unuudur.mn

Сиднейд Модун кап 2017 сагсан бөмбөгийн тэм цээний ивээн тэтгэгч

Австрали улсын Сидней хотод сурч, хөдөлмөрлөж, амьдран суугаа сагсан бөмбөг сонирхогчдын дундах Модун кап сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 27-28 ний Баасан Бямба гаригт зохион байгуулахаар боллоо.

MODUN CUP 2017

Shildeg toglogch ba Aztai uzegchdiin shagnald Modun shoes brandiin gutal zahialga teevriin zardalguigeer Australiad hurgelttei.

Arisan Gutal zahialga avah dugaar 976-88004247, 0407353505 Modun shoes

Ерөнхий ивээн тэтгэгч: Modun Pty.ltd

Ерөнхий шүүгч: Г.Ихбаяр, Б.Одбаяр

НЭГ. Тэмцээний зорилго

1.1 Сидней хотод амьдарч буй залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд

тэмцээний зорилго оршино.

ХОЁР. Тэмцээний зохион байгуулалт, оролцох багийн бүрэлдэхүүн

2.1 Тэмцээнд оролцож буй баг 8-10 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багууд оролцоно.

2.2 Баг тамирчид өөрийн хувийн дугаар болон шаардлага хангасан жигд хувцастай байна.

2.3 Тэмцээнд орох эрхийн төлбөр нэг багийн 200 AUD байна.

ГУРАВ. Тэмцээний явагдах хугацаа , Техникийн зөвлөгөөн

3.1 Тэмцээн 2017 оны 1 сарын 27-28 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Эхлэх цаг, тоглолтын талбай, болон тэмцээний хуваарийг техникийн зөвлөгөөн дээр мэдэгдэнэ.

3.2 Тэмцээний техникийн зөвлөгөөнд багийн мэдүүлэг болон тэмцээний хураамжийн хамт авч ирэн оролцох.

3.3 Тэмцээн нь сонирхогчдын сагсан бөмбөгийн /FIBA/ шинэчилсэн дүрмээр явагдана.

ДӨРӨВ. Шагнал урамшуулал

1,2,3-р байр өргөмжлөл болон мөнгөн шагналтай. Мөн шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийг тодруулна.

Техникийн зөвлөгөөн 1 дүгээр сарын 25-нд 18-н цагаас Tempe Park-д болно.

Холбоо барих утас: 0451031488, 0452560220

Shildeg toglogch ba Aztai uzegchdiin shagnald Modun shoes brandiin gutal zahialga teevriin zardalguigeer Australiad hurgelttei.

Arisan Gutal zahialga avah dugaar 976-88004247, 0407353505 Modun shoes

UGG LV shigee uvchluh umchluh ulsuud ulsaa avraltsaj Mongoliin Modun brandeer goyocgooy

Yun UGG yun LV, caana chini iim super, zagvarlag, Mongoliin onclogiig gaihuulsan tsunh gutal aris shiren edleluud baidag bolcon bn shw. Jan 24s umnuh zahialgiig 1 sardaa bagtaagaad Australiad avchirna.

Mongoliin tsagaan saraar Mongoldoo uildverlesen buteegdehuunii borluullaltiig demjij hyamraliig davahad unetei huvi nemer bolcgooy.
Modun brandiin Mongol gutal tsunh buseer Mongoliinhoo cagaan saraar goyocgooh humuus 88004247, 88020389 dugaar ru bolon Modun brand page ru holbogdooroi. Bayarlalaa all

https://www.facebook.com/boorch.zew/posts/153133608516574

Программ хангамжийн алдаанаас болж 4,6 сая доллар үрсэн оюутан – Секс.мн

Ali bank yum boloo kk. Anz bha. Sonin yumaa ongocnii bileteer shatah gj. Eej n sariin dotor ursen 4.6say dollar olj uguhgui n tod. Bank aldaaniihaa tuluu naidvargui avlagatail boljugam bhhda. Shuuhed duudagdsanaa medej bsyn bhda. Shuuhdeegui bsn bol tegeel bye bye bolohnee? Ikeagiin hyamd tavilguudaa soliyo gj setgedegguie kk. Banknii ajiltan ban bol bair avah bsn bha

Программ хангамжийн алдаанаас болж 4,6 сая доллар үрсэн оюутан

2017 Jan 23 Monday

Австралид суралцахаар ирсэн малайз оюутан Кристина Зя Синь нэртэй энэ бүсгүй нэг сайхан өдөр банкны дансаа шалгатал хязгааргүй зарцуулах эрхтэй болсон гэдгээ олж мэджээ. Тэр даруйд оюутан бүсгүйн тархинд богино холбоо үүсч эрүүл саруулаар сэтгэн бодох чадвараа алдсан байна. Ингээд 11 сарын турш хязгааргүй зарцуулалттай карт ашиглахдаа янз бүрийн алдартай дизайнерүүдийн цүнх, хувцас, гутал, зүүлт энэ тэр худалдан авахад 4,6 сая долларыг “гомбоо” болгосон байна.

Банкны хамгаалтын ажилтнууд алдааг илрүүлсний дараагаар юун түрүүнд оюутан бүсгүй руу утас цохиж алдаа гарсан тухай мэдэгдэж. Үүний дараагаар Кристина яасан байх вэ? Мэдээж зугатахыг завдсан. Үрлэгэн оюутныг банкны өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар онгоцонд суусан хойно нь баривчилж албадан буулгасан аж.

Баривчлагадсаныхаа дараа оюутан бүсгүй “Аав ээж хоёр надад халаасны мөнгө гэж хангалттайгаас их мөнгө дандаа өгдөг байсан болохоор миний картыг хязгааргүй зарцуулах эрхтэй болгосон юм байна гэж бодсон. Тэгээд би зөндөө их хувцас гутал, маш их цүнх авсан нь үнэн. Бүгд “Родос” цогцолбор дахь миний байранд байгаа. Ээж удахгүй Австралид ирнэ тэгэхээр нь банкны зардлыг нөхөөн өгчихөнө. Би энэ тухайд аав ээждээ хэлэхэд тэд сэтгэлээр их унасан” гэжээ.

Хязгааргүй зарцуулах эрхийг яаж ашиглаж байсан тухай нэг жишээ. 2015 оны дөрөвдүгээр сард Кристина нь Синдей хотын “Кристиан Диор” бутик ороод гарахдаа 220 мянган ам.доллараар дизайнерийн цүнх, гутал, зүүлт үрээд гарч. Тэгээд үүндээ сэтгэл нь ханасангүй маргааш нь нөгөө бутиктээ ахиж ирээд 94 мянган ам.доллараар хэрэгтэй хэрэггүй хог худалдан авсан төдийгүй тэр эрчээрээ халуураад 150 мянган ам.доллараар “Hermes Himalayan Crocodile Birkin” цүнд авсан байх юм.

Бүсгүй хүн, оюутан, баян цатгалан айлын охин, тансаг юманд дуртай байхаас яах би лээ. Тэгвэл эрэгтэй оюутан ийм карттай болсон бол 11 сарын дотор юунд зарцуулах байсан бол гэдэг сонин.

i wrote on 23 January, 2017, 16:10

bi herev iim ih mongotei bolson bol ehleed eejiigee bayarluulj eejdee yamar ch bsan ogno. daraa n 2 huuhdee gantsaaraa osgoj bgaa duu, tegeed 7 ah duu nartaa tusalna. daraa n oor busad humuust

win wrote on 23 January, 2017, 19:07

би бас хамгийн түрүүнд ээждээ баахан юм авч өгнө, шинэ байр машин гэрийн үйлчлэгч гээ л, тэгээд хамт гадагшаа аялна

saihan ain wrote on 23 January, 2017, 19:21

yostoi neg shoppingdoj ugsun bhshiwdee. emegtei hunii l zanshdee. uuriiguu bayarlluulah chini nomer 1shdee.

шал худал wrote on 23 January, 2017, 22:59

шал худлаа Dior сурталчилгаа, цаадуул чинь их нарийн аргатай болсоон. өөрийн нэрээ гаргаж байвал юунд ч хамаагүй болсон

http://www.cekc.mn/2017/01/программ-хангамжийн-алдаанаас-болж-46-с/

TIME.mn | Монгол эмэгтэй Австралид өөрийн нэр ийн брендээ гаргав

Монгол эмэгтэй Австралид өөрийн нэрийн брендээ гаргав

Олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг Австрали болон Шинэ Зеландад өөрийн нэрийн брендээ гаргажээ. Тэрбээр, RackCorp гэх Австралийн томоохон компанид PR менежерээр ажилладаг бөгөөд хамгийн анх ажлын гараагаа тус орны телевизээс эхэлсэн гэдэг.

О.Оюунцэцэг брендээ өөрийн нэрийн товчлолоор “OOGII” гэж нэрлэсэн бөгөөд зөвхөн үхрийн арьс болон могойн арьсаар гар цүнх, өндөр өсгийт үйлдвэрлэж эхэлжээ.

Загварлаг, чанартай, хөлд эвтэйхэн боломжийн үнэтэй гутлыг үйлдвэрлэх зорилготой тэрбээр, брендийн нээлтээ ирэх хоёрдугаар сард хийнэ гэнэ. Нээлтийн дараагаар дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдхүүнээ онлайнаар худалдаалах аж.

Мөн ирэх есдүгээр сард хуримын тэмдэглэлт өдөрт зориулан цөөн тоогоор сваровски шигтгээтэй могойн арьсан өндөр өсгийт үйлдвэрлэх гэнэ.

Э.Сайнзаяа

10 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд зам тээврийн…

http://time.mn/content/83234

Гадны нүдээр Монгол орон хэрхэн хөгжсөн бэ ?

Hehe utaagaaraa delhiid 2t orj eregtei alcoholicuudaaraa europoos 3 dahin iluurehenee gej mundagu

Гадны нүдээр Монгол орон хэрхэн хөгжсөн бэ?

http://www.caak.mn/view/8261300/

Yun UGG yun LV. 1 sard bagtaad Australiad irnee

Yun UGG yun LV, caana chini iim super, zagvarlag, Mongoliin onclogiig gaihuulsan tsunh gutal aris shiren edleluud baidag bolcon bn shw. Jan 24s umnuh zahialgiig 1 sardaa bagtaagaad Australiad avchirna.

Mongoliin tsagaan saraar Mongoldoo uildverlesen buteegdehuunii borluullaltiig demjij hyamraliig davahad unetei huvi nemer bolcgooy.

Modun brandiin Mongol gutal tsunh buseer Mongoliinhoo cagaan saraar goyocgooh humuus 88004247, 88020389 dugaar ru bolon Modun brand page ru holbogdooroi. Bayarlalaa all.

http://facebook.com/gegeen