Civil Registration by MN Embassy in AU

Irgedee burtgeh anket: http://groups.yahoo.com/group/mglaus/files/Irgedee_burtgeh_anket.doc

From: Bulgan Enkhtuvshin <bulgan76@yahoo.com>
Sent: Tuesday, January 6, 2009 5:28:30 PM
Subject: Irgenii burtgeliin anket hurguuleh tuhai

Ta buhnii ene udriin amgalang erie.

Umnu n yariltssany daguu tus Elchin Saidyn Yamnaas yavuulj bui irgenii burtgeliin anketyg havsraltaar hurguulj baina. Read the rest of this entry »

Австрали Монголын харилцаа өргөжин тэлсээр

Бусад эх сурвалжууд: http://www.tsahimurtuu.mn
http://www.tsahimurtuu.mn/main/200811201491.htm

Бэлтгэсэн Б.Булганмаа.  (gegeen@yahoo.com) Австралиас

Австрали Монголын Харилцааны талаарх тэмдэглэлүүд, Элчингийн мэдэгдэл, 2 талын уулзалт, арга хэмжээнүүдийн тоймоос түүвэрлэн бэлтгэлээ.

Mонгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дvгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа єргєжин тэлж, сүүлийн 10 гаруй жилд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хийсэн хамтын ажиллагаанууд  нь амжилттай явагдан, цаашид хөгжүүлэх олон сайхан боломж байгааг  олж харсанаар хоёр талын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж, яриа хэлэлцээр илүү тодорхой санал, төслүүдэд чиглэгдэн хийгдэх болсон байна.  Саяхан болж өнгөрсөн нэгэн тэмдэглэлт явдал нь Монголын элчин сайдын Яам Австрали улсад нээгдэж тус улсад суух Монгол улсын элчин сайд итгэмжлэгдэх жуух бичгээ Австралийн талд өргөн барьсан явдал байлаа.

Read the rest of this entry »

Гадаад хэргийн сайдын төсвийн багц-2008

From: http://www.opensocietyforum.mn/policyissue/Bugdet2008-4.doc

4.4.2.11.Гадаад хэргийн сайдын төсвийн багц

Гадаад хэргийн сайдын үйл ажиллагааны хүрээнд 2008 оны урсгал зардалд 17,232.8 сая төгрөг төлөвлөсөн нь 2007 оны батлагдсан төсвөөс 3,175.8 сая төгрөгөөр буюу 22.0 хувиар өсч байна.

Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу Австрали Улсын нийслэл Канберра хот болон Шведийн Вант Улсын нийслэл Стокольм хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг Улсын Их хурлын холбогдох Байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн тул шинээр байгуулагдах Элчин сайдын яамдын урсгал зардалд 456.7 сая төгрөг нэмж төлөвлөлөө. Read the rest of this entry »

Монгол Улсаас Австрали Улсад суух элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх жуух бичгээ барилаа

From: news.mn | http://www.mglaus.com

Итгэмжлэх жуух бичгээ барилаа
2008 оны 10 сарын 30

Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж энэ 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайст Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Амбан захирагч хатагтай Квентин Брайс Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзах үеэр элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг түүнд уламжлав. Read the rest of this entry »

Австрали улс Монголд Элчин сайдын яам нээнэ

From: www.olloo.mn

Гадаад харилцаа : » Элчин сайдын яамд долоон га газар хvсчээ


Нийтэлсэн: 2008-10-24 10:23:07 , Мэдээний дугаар: #1140051

Манай улсад гадаадын 20 орны Элчин сайдын яам, 11 улсын консулын газар, олон улсын найман байгууллага vйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын тєслийг УИХ-ын чуулганы єчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Тогтоолын тєсєлд дурдсанаар Элчин сайдын 12 яамны газрыг баталгаажуулах юм байна. Манай улсад дипломат тєлєєлєгчийн газраа ажиллуудаг орнууд гэрээгээр газар болон барилгын тvрээс тєлдєг гэнэ. Тухайлбал, Япон, Герман, Энэтхэг зэрэг оронтой 99 жилийн гэрээ хийж тус бvр 1.1-1.5 сая ам.долларын тvрээсийг урьдчилсан байдлаар авчээ. Швед, Австрали, Канад улс Монголд Элчин сайдын яамаа нээх санал тавьсан байна. Read the rest of this entry »

The Official Address of MN Embassy in AU

From: http://groups.yahoo.com/group/mglaus/message/305

From: Embassy Mongolia <mongembaustralia@yahoo.com>

ESYa-ny shine hayag
EMBASSY OF MONGOLIA
29 Cobbadah street, O’Malley
ACT 2606, Canberra
utas 02- 62862947

Ерөнхий сайд гадаадад байгаа монголчууддаа захидал илгээлээ

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн  хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.

Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид. Read the rest of this entry »

Australian Embassy in Mongolia

From: http://news.gogo.mn/r/40849

Австралийн шинэ элчин сайд жуух бичгээ барив
Лхагва, 2008 оны 9-р сарын 3

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Роуве итгэмжлэх жуух бичгээ барилаа. Read the rest of this entry »

КАНБЕРРА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ – ШУУРХАЙ МЭДЭЭ

From: sereejav_j@yahoo.com

КАНБЕРРА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ШУУРХАЙ МЭДЭЭ

2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хот Дугаар 01 Канберра

1. Австралийн Парламентийн Дээд танхимын дарга сонгогдсон тухай Read the rest of this entry »

Монгол улсаас Австрали улсад суух ЭСЯ vйл ажиллагаагаа эхэллээ

From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134039

Гадаад харилцаа : » Монгол улсаас Австрали улсад суух ЭСЯ vйл ажиллагаагаа эхэллээ


Нийтэлсэн: 2008-08-28 11:00:48 , Мэдээний дугаар: #1134039

Монгол Улсаас Австрали Улсад суух Элчин сайдын яам 2008 оны 8 дугаар сарын 25-ны єдрєєс Канберра хотноо албан ёсоор vйл ажиллагаагаа эхэллээ.
Read the rest of this entry »

New MN Embassy in AU

From: http://www.mongolnews.mn/

Өнөөдөр » Улс төр
Элчин сайдуудыг дэмжлээ
Г.ЭНХ (2008-05-25)
…Монгол Улсаас Австрали улсад Элчин сайдын яам байдаггүй аж. Өргөмжит консул манай талыг төлөөлдөг байсныг ЭСЯ-тай болгож Ц.Жамбалдоржийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын гишүүд хүлээж авав. Шинэхэн Элчингүүдийн төлөө гишүүд 97.8-100 хувийн санал өглөө.
218 удаа уншигдав.

Бусад

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers