У.Мөнх-Эрдэнэ Украиныг ялж, манай гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ дөнгөж сая /Монголын цагаар 03.45 цагт/ Украины тамирчин Александр Ключког ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа. Хоёр тамирчны нэгдүгээр үеийн тоглолт 3:3 харьцаагаар тэнцсэн бол хоёрдугаар үед 6:3 харьцаагаар Украйны тамирчин оноогоор тэргүүлсэн ч манай тамирчин сүүлийн үеийн тоглолтод оноо цуглуулсаар 8:3-ын харьцаагаар тэргүүлж, гурван үеийн нийлбэр дүнгээр 14:12-оор ялалт байгууллаа. Ийнхүү Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө тоглосон манай гурван тамирчин болох П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар гурвуулаа гайхалтай ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид нэг өдрийн дараа мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болно. Read the rest of this entry »

Shine medee

С.Баяр айлчлалаа хойшлуулж, шинжилгээ өгөхөөр БНСУ-ыг зорьжээ

П.Сэрдамба ялж, Э.Идэрхүү, С.Эрдэнэбаяр нар ялагдлаа

news.mn

Италийн Милан хотноо зохигдож буй сонирхогчын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Mongoliin tamirchid Olimpiin togloltoos gurvan alt hoyor mongon medial avlaa,Tsagaanbaatar hedhen hongiin omno delhiin avraga bolloo, odoo shiren beeliituud maani eeljit avragaaa avhaar huch uzej baina.Australiin Mongolchuud shiren beeliituuddee amijilt husej mash anhaaraltai uzej baina.
Onoodoriin baidalaar yamar amijilttai yavj baigaag sonirohnuu.

Дөрвөн боксчин шигшээ наймд үлдэхийн төлөө тулалдахаар боллооӨнөөдөр 7 цаг 42 минут -Тэмцээний 60 кг-ын жинд тоглосон ОУХМ З.Энхзоригийн хувьд учраагаа барсангүй. Харин С.Эрдэнэбаярын хувьд эхний тойрогт ялаад байна-

Боксын ДАШТ: 4 дэх өдөр Read the rest of this entry »

Posted in News. 1 Comment »

Х.Цагаанбаатар Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо

Х.Цагаанбаатар Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо

Голландын Роттердам хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Афины олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн бол тойргийн барилдаануудад Казахстан, Бельги, Румыны бөхчүүдийг базари үнэлгээгээр ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Гадоновыг нэмэлт цагт юкогоор буулгаж авснаар алтан медалийн төлөө Испанийн тамирчныг ялж, Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо.
Б.Энх
news.mn

Posted in News. 2 Comments »

УИХ Засгийн газарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлж өглөө

УИХ Засгийн газарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлж өглөө

Өчигдөр 20 цаг 18 минут

УИХ-ын ээлжит бус чуулган мяг­мар гаригийн нэгдсэн хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Авто замын тухай хуулиудыг анхны хэлэл­цүүл­гээр нь баталж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замыг засч өгөв. Тодруулж хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 86,9 хувь, Авто замын тухай хууль 88,3 хувийн саналаар гишүүдээс дэмжлэг авч тус бүр батлагдсан бол Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар, Read the rest of this entry »

АВСТРАЛИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ХУРАЛ

АВСТРАЛИЙН МОНГОЛЧуУДЫН ХОЛБООНЫ ХУРАЛ
АМХ-ийн хурал 13.08.2009нд Sydney Их сургуулийн Fisher library-д боллоо.
Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар, тус зөвлөлд нэр дэвшүүлэх хамтран ажиллах хусэлтэй хүмүүсийг хамруулахын тулд 3 долоо хоног өөрийн үүсгэсэн www.mongoliansinaustralia.com болон www.gegeen.com site-yyдаар холбооны дүрэм үйл ажиллагаа, зарчим, зорилтыг нийтлэж хэлэлцүүллээ.
Мөн холбооны сонгосон нэрний тухай танилцуулан site -үүд дээр тавиж тайлбар хийсэн.
Adelaide-s Алимаа болон бусад хүмүүс бидний сонгосон нэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт санал ирүүлж бодол саналаа илэрхийлсэн, холбооны удирдах зөвлөлийн website-аар Булганмаа, Лхагвасүрэн, Тамираа нарийн нэр дэвшигдэн орж ирсэн. Read the rest of this entry »

Posted in News. 11 Comments »

Ерөнхий сайд Австралид суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Өнөөдөр 16 цаг 48 минут Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяр Австралийн элчин сайд Сэм Геровичийг итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд С.Баяр ноён Сэм Геровичид Монголд суух Австралийн элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн ажилд нь амжилт хүсээд, түүний ажиллах хугацаанд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа урагшлан хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийг Австралийн Засгийн газар дэмжсээр байгаад гүнээ талархаж байна. Мөн байгалийн гамшиг тохиолдох үед техникийн тусламж, яаралтай дэмжлэг үзүүлсэнд Монголын Засгийн газар болон ард түмнийхээ өмнөөс Австралийн Засгийн газарт ихээхэн талархаж байна. Өнөөгийн эдийн засгийн хямралыг гэтлэн давахад Австралийн Засгийн газраас хандивласан таван сая австрали доллар чухал ач холбогдолтой байлаа. Read the rest of this entry »

Posted in News. 1 Comment »

Австрали дахь Монголчуудийн гар бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн 9-p сарийн 13-ны 10 цагт болно.

Австрали дахь Монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали даяар амьдарч буй Монголчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээний зорилго:
Монгол түмэн та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд энэ тэмцээний зорилго оршино.
Тэмцээний журам: Read the rest of this entry »

Australiin Mongolchuudiin Holboo gej nerlehiin uchir

Australiin Sydney hotiin heseg Mongol zaluuchuudiin sanaachilsan Aus-n Mon holboo baiguulah sanaachlagiig bayartaigaar huleen avch unetei sanal sanaachlaguud ogch baigaad eleg negt ahan duus ta buhendee bayarllaa. Bidnii nohod yariltsaad buh Aus-d baigaa Mongolchuudiig hamarsan uil ajillagaa yavuulah ni zov zuitei gej uzsej baigaa yum. Uund hed heden shaltgaan baina.

1. Sydney hotod Aus-d amidarch baigaa buh Mongolchuudiin 65%-s deesh huvi ni ajillaj surch amidarch baigaa uchiraas. Niit 600 garui Mongolchuud baigaagiin tal ni ouytan baina. Read the rest of this entry »

Боловсроогүй боловсрол, Монголын эмгэнэл

Өнөөдөр Монгол Улс их дээд сургуулийн тоогоор Гиннесийн номонд бичигдэх амжилтанд нэгэнт хүржээ. Хүн амын бараг 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшсэн оюунлаг улс болчихсон мэт андуурцгаах юм. Арван жилээ төгссөний дараа ямар ч хамаагүй дээд сургуульд орж дээд боловсрол эзэмшихийг залуучууд хүсдэг, дээд боловсролтой ч болдог. Харамсалтай нь эндээс мэдлэг боловсролоор дутмаг, биеэ авч явах чадвараар сул хүмүүсийг гаргах болж.

Энд сурч буй залуучууд, мэргэжил олгож буй сургалтын байгууллага нь ч, систэм нь ч , дэндүү мөнгө хөөсөн сургууль нь сурагчидаа, сурагчид нь багшаа хуурч бантан болгож байна. Би ганцxан жишээ хэлье, бүх сургуульд улсын, хувийн адилхан дахин шалгалт гэж монголын арт түмэн, оюутан сурагчдыг буруу үлгэр дууриалд уруу татсан, тэднийг хууран мэхлэхэд сурган дадлагажуулсан том дутагдал байна. Мөн шалгалтын дүн гуйх гэж нэг том эмгэнэл байна, сургуулийн захирлаасаа авахуулаад, бүх багш нар нь бие биенээсээ сурагчидийн дүн гуйна. Мөн айхтар гутамшиг аа!!! Мөн багш нарт хээл хахууль, элдэв дарамт шахалт ч ирдэг болж. Боловсролын ийм гаж тогтолцоо бий болсныг бүгд л ярьж бичиж байгаа боловч улам л газар авсаар, хээл хахууль, авлига, албан тушаалын хэнээрхэл улам гаарсаар л байна. Read the rest of this entry »

Оюутолгойгоо хоосон толгойтнуудад өгчихгүй юмсан

Оюутолгойгоо хоосон толгойтнуудад өгчихгүй юмсан
2009/07/31 • Сэдэв нь: Улаанбаатар таймс, Улс төр

Оюу толгойн гэрээ байгуулах ажил их л ээдрээтэй явагдаж байна. Хэлэлцээрийн үеэр хоёр тал адил тэнцүү эрх ашигтай байна гэж заасан ч цаг дээрээ тулаад ирэхээр эрх ашгийн илүү талыг л хардаг юм байна. Манай тал 34 хувиа авч, өнөөдрийн үйлчилж байгаа хуулиараа хэлэлцээрийг хийх санал тавьсан ч дэлхийд нэрдгарсан “Риотинто” эрх ашгаа хамгаалах төрийн тогтоолыг ч эс харгалзаж байгаа. Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор УИХ-аас гурван ч удаа шийдвэр тогтоол гаргаж байгаа билээ. Эхнийх нь 40 дүгээр тогтоол. Энэ тогтоолоор стратегийн орд газрын 34 хувийг төр эзэмших заалт оруулсан. УИХ энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа. Удаах нь Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан 10 гаруй зүйл бүхий асуудал. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн гэрээний төсөлд 60 гаруй өөрчлөлт оруулсан гэдэг юм. Харин гурав дахь удаагийн УИХ-ын тогтоолоор ордын 34 хувийг төр хэвээр эзэмших, 2008 оны 12 дугаар сард гарсан УИХ-ын тогтоолыг үндэслэхийг дурдсан. Read the rest of this entry »

Засгийн газар Оюутолгойн гэрээнд 35 зүйл заалт өөрчлөх шаардлага тавьжээ

Хаврын чуулганы сүүлчээр УИХ-аар сүр дуулиантай хэлэлцэж, тогтоол гаргасан ёсоор Засгийн газар Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрийн ширээнд суугаад байна. Засгийн газрын ажлын хэсгийнхэн “Айвенхоу майнз” болон “Рио тинто” компанийнхантай эхний уулзалтаа мягмар гаригт эхэлж, өнөөдөр хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Засгийн газрын зүгээс хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх болон төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох албаныхан, хуульчид гээд нүсэр бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа. Харин хөрөнгө оруулагчдаас “Рио тинто” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггал, “Айвенхоу майнз” компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониони нараар ахлуулсан баг ширээний нөгөө талд тухалжээ. С.Риггал Рио Тинто компанийн аливаа гэрээтэй холбоотой асуудлыг хариуцдаг бусад орнуудад хийж буй хэлэлцээрүүдэд ч оролцдог Хөрөнгө оруулалтын гэрээг дахин албан ёсоор ширээн дээр гаргаж ирсэн үеэс буюу 2006 оноос Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн хөрөнгө оруулагчдын талыг ахалж буй. Ж. Финони 2003 оноос хойш мөн энэ гэрээний чиглэлээр Монголд ажиллаж байгаа юм. Ийн хэлэлцээрийн ширээний ард суусаар танил болсон талууд дахиж уулзаад байгаа ч гэрээний нөхцөл харин өөрөөр эргээд байгаа. Оролцогч талууд ерөнхийдөө бүхнийг тэгээс эхлэх болж байна даа гэж санаа алдаж байгаа сурагтай.

Хөрөнгө оруулагчдад тун таагүй байх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-ын тогтоолын дагуу гэрээ хийнэ гэдэг хүндээс хүнд асуудал хэмээн энэ салбарынхан ярьж буй, хөрөнгө оруулагчдын хувьд ч хүндхэн үүрэг хүлээсэн Засгийн газрынхны хувьд. Read the rest of this entry »

Posted in News. 1 Comment »

NSW дахь Монголчуудын Xолбоо

Сиднeйн Монголчуудын Xолбоог санаачлагч хэсэг нөхөд 26.07.2009 нд хуралдлаа. Тус хуралд нийт 14 хүн ирж оролцон дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1. Холбооны оноосон нэр
2. Холбооны дурэм
3. Холбооны удирдах зөвлөл, гишүүдийн тоо
4. Ажлын хэсэг буюу “клуб” байгуулж удирдах хүмүүсийг нь сонгох
5. Холбооны eмайл хаяг, website-н нэр

Эдгээр асуудлын талаар түмэн олон Монголчууд та бухнээсээ санал хүсэлт авах нь та бидний цаашдын хүсэл сонирхолд нийцэх нь зүйн хэрэг тул мэргэн олон та бүхэн гэгээн гэрэлт оюундаа тогтоон тунгаан бодож, үнэтэй санал зөвлөгөөгөө өгнө үү.

1. Холбооны оноосон нэрийн хувьд бид 2 нэр дэвшүүлж байгаа. Үүнд:
1. Mongolian Association in Australia
2. Association of Mongolians in Australia Read the rest of this entry »

Posted in News. 1 Comment »

Баяр наадмаар цугласан хандив болон тамирчдийн хураамжны орлого зарлагын тайлан

Баяр наадмаар цугласан хандив болон тамирчдийн хураамжны орлого зарлагын тайлан on 21 July 2009

Улсын их баяр наадмын үеэр Сиднэй Монголчуудын холбооны хандивийн санд нийт $295.75 цугласан байна.

Үүнд Баярсайханы гэр бүл $100, хурдан удмын даага, Чинбатын гэр бүл $75, Түвшинжаргалын гэр бүл $50 хандивласаныг тэмдэглэхэд таатай байна. Мөн хандив өгсөн бусад хүмүүст баярлалаа.

Сая гэдэг $1-c эхэлдэг чамлахаар чанга атга гэж ардын сайхан үг бий. Тиймээ найзуудаа аливаа ашгийн бус олон нийтийн байгууллага оролцож байгаа хүмүүсийн нэмэр хандив, сэтгэлийн өглөгөөс бүрддэгийг та бид бүгдээрээ мэднээ. Манай холбооны цаашдын оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах бидэнд тулгарч буй асуудлыг шийдэхэд санхүүгийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй билээ.

Монгол ахан дүүс минь холбоогоо дэмжиж тойрон хүрээлж хамтдаа жаргал зовлонгоо хуваалцая.

Нүүдэлчин сэтгэлгээнээсээ салцгаая, нэгэн цул болж хамтран амьдрах ухаанд суралцацгаая.

Холбоонд цугласан хандив холбооны явуулж буй уйл ажиллагааг санхүүжүүлж, дэмжихэд зарцуулагдах болно.

Тэмцээнд оролцсон тамирчидийн хураамж дараах байдлаар зарцуулагдсаныг та бүхэндээ хүргэж байна.

 

Наадмын арга хэмжээний орлого, зарлагын тайлан Read the rest of this entry »

Mongolian basketball championship in Australia on Youtube

Сиднеин Монголчуудын наадам

Photos: http://www.flickr.com/photos/gegeen/sets/72157621524506980/
SlideShow: http://www.flickr.com/photos/gegeen/sets/72157621524506980/show/

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу гэж

Аав маань сумын наадмын хөтлөгч хийж энэ шүлгийг уншдаг байж билээ. Би тэр үед 7 настай сумын дунд сургуулийн сурагч байлаа. Яг л тэр мөч надад эргэн ирж байгаа мэт санагдаж байв. Австралийн Сиднеи хотийн олимпийн хотхонд Монголчууд наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Mong Celebr (126)

Наадам цагийн хуваарийн дагуу сагсан бөмбөгийн тэмцээний эхний хоёр багийн тоглолтоор эхлэв. Тэмцээнд нийт эрэгтэй 8 баг хоёр хэсэг болж сугалаагаар таарч тоглолоо. Эмэгтэй 4 баг тойрогоор тоглож хурд хүч, авьяас билэг, авхаалж самбаа сорисон тэмцээн боллоо. 12 цагт наадмын албан ёсний нээлт болж, Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд ноён Ц. Жамбалдорж наадамчин олон түмэнд баяр хүргэж үг хэллээ. Түүний дараа Сиднеин Монголчуудын холбооны тэргүүн Ц. Батхуяг товчхон үг хэлж, хүрэлцэн ирсэн нийт Монголчууд Монгол төрийн дуулалаа зүрхэн тушаа гараа тавин байж, эх нутаг, аав ээж, үр хүүхдээ санагалзан дуулцгаав. Read the rest of this entry »

Posted in News. 2 Comments »

7 сарийн 12ний бүтэн сайн өдөр болох баяр наадмын үйл ажиллагааны хуваарь

ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛЧУУДАА,

Хамаг Монгол түмэн
Хамтаараа сонсоцгоо
Хөх толбот Монголчууд
Хүрээлэн байж сонсоцгоо

Юуны өмнө та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын баярын мэнд хүргэе.

2009. 07.12нд Сидней Олимпийн хотхоны “Sports Centre”-т болох Сидней хотод суугаа Монголчуудын үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол үндэсний бөх, сагсан бөмбөгийн цом булаалдах тэмцээн, одон бөмбөгийн тэмцээний цагийн хуваарь, дүрэм журмыг толилуулая. Read the rest of this entry »

Mongol ulsiin ardchilsan shine eronhiilogch Tsahiagiin Elbegdorjiin helsen ug

Australid suugaa Mongolchuud ta buhendee ardchilsan shine eronhiilogchtei bolsond bayar hurgij, tuuni helsen ugiig buren eheer ni toliluulj baina.

Элэг нэгт миний Монголын ард иргэдээ,
Ард түмнийхээ үнэнч үйлчлэгч төрийн түшээдээ,
Эрхэм зочид, хатагтай ноёдоо,
Монголын ард түмэн түүхэн эгзэгтэй цаг мөчид хариуцлагатай сонголт хийж чадлаа. Монгол улсын иргэн хэн ч бай төр улсынхаа амин чухал асуудлыг шийдэхэд оролцогч байхаа илэрхийллээ. Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн маань түүхэн сонголтоороо нотоллоо. Ард түмэндээ баярлалаа. Read the rest of this entry »

Naadmiin sagsan bombogiin temtseen

Australid ajillaj amidarch baigaa eleg negt akhan duus, erkhem khundet Mongolchuudaa, noyod khadagtai naraa, khuukhed bagachuudaa
Yunii omno ta bukhendee udakhgui bolokh Ardiin khuvisgaliin 88 jiliin oin bayariin mend khurgie.
Uyakhan zamba tiviin naran urtiin saikhan duundaa uyaran neg saataj, shandast khurdan holgiinkhoo torgon joloog orgoltsoj, avarga arslan zaanuudiinkhaa uran mekhiig uralduulsan barildaand deeliinkhee zahiig mushgiltsaj, Erkhii mergen kharvaachdiinkhaa onch mergend uukhai turleg nemej delkhii delegnej denj khotoitol naadaarai gej Mongol tumendee khusen erooe.
Delkhiin ard tumnii sportiin ikh naadam bolson Sydneyn olimpiin khotkhond, SAGSAN BOMBOGIIN oddiin togloj baisan sportiin zaaland bid bas khamtdaa togloj ongorookh saikhan bolomj tokhioj baina. SAGSAN BOMBOGIIN avargiin shiljin yavakh TSOM, mon 18 bagts medaliin toloo temtseend Sydney bolon Austrailiin bukh khotuudad baigaa erkhem Mongolchuudiig urij baina.
Toglolt 2009 onii 7 sariin 12nd (buten sain odor) ogloonii 10 tsagt ekhelne. Read the rest of this entry »

Australiin Sydney khotiin Mongolchuudiin khol bombogiin tsomiin toloo temtseenii medee

Australiin Sydney khotiin Mongolchuudiin khol bombogiin tsom bulaaldakh temtseen 6 sariin 8nd Auburnii khol bombogiin talbaid mash amjilttai bolj ondorloloo.

sydneymnfootball

Read the rest of this entry »

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers