Gegeen.com: Австралийн тэтгэлэг дэлгэрэнгүйгээр

Австралид суралцагч Монгол оюутнууд дараах тэтгэлгүүдээр жил бүр ирцгээж байна.

  1. AUSAID

-       ALA – AusAID-Australian Leadership Awards- Энэ тэтгэлгээр суралцагч Монгол оюутны блог: http://alimaa.wordpress.com

-       Endaviour – http://www.endeavour.deewr.gov.au/

-       ADS  – Australian development scholarship http://www.masp.mn

2.        Монголын Засгийн Газрын тэтгэлэг  – www.mecs.pmis.gov.mn

3.        Азийн Хөгжлийн Банк – Австралийн Сидней хотод суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр       Asian Development Fund – www.ADB.org

4.       РИО-ТИНТО МОНГОЛИA ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Rio-Tinto – www.zorigfoundation.org.mn

5.    … Бусад, Нийт 14 тэтгэлэг

www.gegeen.com – Гэгээн Ундарга Холбоо ТББ болон Гэгээн үйлсийн хүрээнд үйл ажиллагаа явуулагч, дэмжигчид нь Австрали болон Азийн бусад улсуудыг сонирхогч Монгол оюутнуудтайгаа

-               тэтгэлэг, визний мэдээлэл солилцож,

-               сургууль болон суралцах хотоо сонгон,

-               ирээдүйтэй мэргэжлийн зөвлөгөө авах,

-               англи хэлний ярианы дадлага олж авах,

-               олон улсын шалгалтанд (IELTS) бэлтгэх,

-               гадаадад суралцахаар ирсэний дараа орчинтойгоо дасан зохицох

зэрэгт нь цогц зөвлөгөө, бодит туслалцааг үзүүлж ирсэн билээ. Гэгээнчүүдийн англи хэлний ярианы клуб, IELTS шалгалтын бэлтгэлд хамрагдагсад болон тэтгэлэг, визний зөвлөгөө, шинээр ирэгсэдийн тусламж хүртэгсэдээс талархалын мэндчилгээ байнга хүлээн авсаар байдагтаа бид баяртай байдаг.

Жил бүр Австрали улсын нийт 39 их сургуулийн 13-16 нь дэлхийн шилдэг 500-д байнга багтаж байдаг нь энэ улсын боловсролын чанарыг хэр өндөр төвшинд хүрсэнийг бэлхнээ батлах бизээ. Эдийн засгийн хүчирхэгжилтээрээ дэлхийд дээрээсээ эхний 10-т жагсаж эхэлсэн, мөнх ногоон баян тансаг Австрали улсыг сонирхогч жуулчид, чадварлаг ажилчид, оюутан залуустаа зориулан гаргасан “Австралийг сонгохын учир” номыг gegeen@yahoo.com, 976-99110673 –с сураглан олж уншаарай. Уг номд Австрали улсын тухай, Австралид суралцахад зориулсан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Австралид ажиллах, суралцах, жуулчлах зорилгоор ирэх боломжуудын тухай, Австрали улсад хэрхэн хөлөө олох тухай болон 10-аад Монголчуудын бодит амьдралын туршлагаас багтаасан маш сонирхолтой мэдээллүүдийг оруулсан байна. Таны олон мянган долларыг чинь хэмнэх үнэт мэдээллээр баялаг болж чадсанд бүрэн итгэлтэй байна.

Австралид англи хэлний дамжаанаас бусад төрлийн сургалтанд суралцахад IELTS шалгалтын 5,0-с дээш оноо хэрэгтэй байдаг тул энэ шалгалтын бэлтгэлд хамрагдах хүмүүс Гэгээн Ундарга Холбоо ТББ, gegeen-owner@yahoogroups.com , 976-88110965 (утасны дугаар алсдаа өөрчлөгдөж болзошгүй)-д хандаарай.

Австралийн боловсрол ямар үнэтэй вэ:

2010 оны 6-р сарын байдлаар 1aud = 0.8usd байна. Валютын ханш сүүлийн хэдэн жилд дэлхийн санхүүгийн хямралаас улбаатайгаар 1aud нь 0.63usd –с  0.95usd болтолоо маш их хэлбэлзэлтэй байгаа тул 10000 aud-н сургалтанд 6300 usd төлж ирэх, эсвэл 9500 usd төлөх зэрэг нь тухайн цаг үеийн валютын ханштай нягт холбоотой байж болохыг анхаарна уу.

Англи хэлний дамжаа: 1 жилд 7500-17000aud

  • General English: 1-11 сар, Beginner, Pre-Intermediate, Intermediate, Upper Intermediate, Advanced
  • Ерөнхий Англи хэл: 1-11 сарын турш Анхан, Дунд, Дээд түвшний сургалтуудаар суралцаж болно
  • Academic English: 3 – 9 сар, Academic writing, Research paper reading, Lecture and Presentation skills
  • Академик Англи хэл: 3 шаттайгаар 3- сар хичээллэнэ. Судалгаа, Шинжилгээний зорилгоор академик бүтээл бичих, уншиж ойлгох, лекц сонсох, илтгэл тавих аргуудад суралцуулдаг
  • IELTS -д бэлтгэх курс: 3 – 6 сар, IELTS General, Speaking, Reading, Writing, Listening tactics
  • АйЭЛТС шалгалтын бэлтгэл курс: 3-6 сарын дотор АйЭЛТС шалгалт гэж юу болох талаар ойлголт өгөх, Унших, Бичих, Сонсох, Ярих чадваруудыг хөгжүүлж, АйЭЛТС шалгалтанд зориулсан тактик заана.

Коллеж: Семестерийн  2500-7000 aud

  • Мэдээллийн технологийн инженер
  • Бизнесийн удирдлага
  • Аялал жуулчлалын менежмент
  • Гэх мэт ихэнх мэргэжлээр …

Их сургууль: Бакалавр, Магистр, Докторын сургалт Семестерийн  7000-12500 aud

  • Уул уурхай
  • Олон улсын харилцаа
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бүх мэргэжлээр …

АВСТРАЛИЙН БҮХ СУРГУУЛЬ, ХЭЛНИЙ ДАМЖАА, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХАД ТУСЛАНА

Австрали болон Сингапур, Малайз, бусад азийн орнуудад сурах залуучуудад сургуулиа хайх, мэргэжлээ зөв сонгох, англи хэлний шалгалтанд (IELTS) бэлтгэх, визний болон тэтгэлэгийн мэдээлэл авахад нь Гэгээний зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгч, бодит туслалцаа үзүүлнэ.

Гэгээн – gegeen@yahoo.com, www.gegeen.com, 976-99207936, 976-98760965

Баннер :  <a href=”http://gegeen.com”><img src=”http://gegeen.com/wp-content/uploads/2009/07/banner_gegeen1.jpg” border=”0″ width=”180″ alt=”Australian news, IELTS, English & Scholarship by Gegeen.com”></img></a>

Баннераа солилцох уу айн?

Australian news, IELTS, English & Scholarship by Gegeen.com

Австралийн тэтгэлэгүүд – Australian scholarships

Австралид суралцагч Монгол оюутнууд дараах тэтгэлгүүдээр жил бүр ирцгээж байна.

  1. AUSAID

-       ALA – AusAID-Australian Leadership Awards- Энэ тэтгэлгээр суралцагч Монгол оюутны блог: http://alimaa.wordpress.com

-       Endaviour – http://www.endeavour.deewr.gov.au/

-       ADS  – Australian development scholarship http://www.masp.mn

2.        Монголын Засгийн Газрын тэтгэлэг  – www.mecs.pmis.gov.mn

3.        Азийн Хөгжлийн Банк – Австралийн Сидней хотод суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр-Asian Development Fund – www.ADB.org

4.       МУИС, ШУТИС-ын оюутан, багш солилцооны хөтөлбөр Student & Education Exchange

5.       РИО-ТИНТО МОНГОЛИA ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Rio-Tinto – www.zorigfoundation.org.mn

6.        Нээлттэй Нийгмийн Тэтгэлэг SOROS 10% (64 votes)

7.        International Moneytary Fund  – www.IMF.org

8.        Дэлхийн банкны тэтгэлэг – WorldBank www.worldbank.org

9.        Ротари Тэтгэлэг Олгогч Rotary Mongolia – Энэ тэтгэлгээр суралцсан Монгол оюутны тэмдэглэл

10.      Их дээд сургуулиудын тэтгэлэг – Australian University (e.g University  website like – www.cqu.edu.au, & -> scholarship section) Их дээд сургуулиудын вэб хуудсаар дамжуулан тухайн жилд зарласан тэтгэлэгүүдэд хүчээ сорих арга зам бас бий. Энэ тэтгэлэгүүдийг сонирхохын тулд сургуулийн вэбсайтын тэтгэлэг булангаар орж тухайн жилд гадаад оюутнуудын дунд зарласан тэтгэлгийн мэдээллийг авах хэрэгтэй.

11.      Австралийн Их сургуулийн Профессоруудын тэтгэлэг – AU Professors. Профессорууд судалгааны ажилдаа зориулж цөөн тооны магистрын төвшний оюутнуудыг үнэгүй сургах буюу сургалтын төлбөрийн хэмжээтэй тэтгэлэг санал болгох эрхтэй байдаг.

  • Хувийн болон бусад жижиг том ивээн тэтгэгчид, байгууллагуудын тэтгэлэг
  • Бусад

ALA Гэгээний гишүүн ADS-р Мелбурнд төгсөгч Г.Эрдэнэзаяагийн Тэмдэглэлээс –

http://gegeen.com/?p=718

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлэгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч нь дор хаяж баклаврын зэрэгтэй байх бөгөөд баклавараас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин ази номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг.

Өргөдөлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол имэйлээр илгээхээс гадна, oasis.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар өргөдөлийг бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд, монгол улсын иргэн төдийгүй австрали улсын иргэдэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурна гэдэг бол тэнгэрийн мундаг атгасантай адил том аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин монгол хүн танд австралийн засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилийн дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.

Endeavor Award VET – Гэгээний идэвхтэн А.Алимаагийн Блогоос-http://alimaa.wordpress.com

2010.04 saraas application online xuleen avna. http://www.endeavour.deewr.gov.au/

Endeavor Awardiin neg bureldxuun xeseg bolox Vocational Education and Training xotolbor n’ buren dund surguul’ togsson xuuxduuded Avstrali ulsad Diploma, Advanced Diploma, Associated Degree xotolbort xamragdan 1-2 jil (English course-tei bol 2.5 jil) suraltsax tetgeleg olgodog. VET n’ mergejliin bolovsrol olgox xotolbor bogood manai mergejliin surgalt uildverlelyn tov, college-tei ijil tuvshny surgalt yum. Tetgelgiin gol zorilgo n’

Avstralid suraltsax bolomjiig amjilttai suraltssan xuuxduuded olgox

Tetgeleg xurtegchdiin medleg chadvaryg nemegduulex

Avstraliin VET systemyg taniulax, surtalchlax

Xoer orny ard tumny xariltsan oilgoltslyg bexjuulex

Avstrali uls, tetgelegt xamragdsan ornuudiin ajil xergyn xariltsaa xolboog orgojuulex

Tetgeleg xurtegchiin ex orny xuny nootsiin ur chadvaryn dutagdliig arilgaxad xuv’ nemer oruulax

.

Tetgelgiin niit xemjee A$119500.00 xurtel. Uund stipend, surgaltyn tolbor, eruul mendiin daatgal, Avstralid irex butsax zardal gm zardluud bagtsan. Mon xerev English n’ tuxain surguuliin shalguuriig arai xangaxgui baigaa bol 6 xurtel saryn English training course-iig sanxuujuulne.

Gol shalguur:

1. Mongol ulsyn irgen, Mongol ulsad orshin suudag

2. 2011 ony surgaltad suraltsaxyg xusch orgodol gargaj baigaa irgen n’ 2009-2010 ond Avstrali ulsad am’darch baigaagui baix

3. Davxar irgenshiltei, esxul Avstraliin baingyn orshin suugchiin viztei xumuus shalguur xangaxgui

4. Tetgeleg xusegch Avstraliin standart buren dund bolovsrol buyu 12 jiliin bolovsrol ezemshsen baix

5. Avstraliin VET surguulias Diploma, Advanced Diploma, Ass. Degree course placement/offer letter avsan baix. Exny udaad conditional offer letter avsan baival tetgelegt apply xiij bolno.

6. English requirement (Al’ negiig xangasan baix) Gol n’ 2007 onoos xoish shalgalt ogson baix

  • IELTS Academic:

Overall score of 5.0 with no individual Band less than 4.5. English language training will be provided to successful applicants who have obtained an overall score of 5.0 but below 6.0.

  • TOEFL PBT:

Score of 510 including a Test of Written English (TWE) score of no less than 4.0. English language training will be provided to successful applicants who have obtained a score of 510 including TWE score of 4.0 or above but below 550 including a TWE score of 4.5.

  • TOEFL CBT

Score of 180 with an Essay Rating score of no less than 4.0. English language training will be provided to successful applicants who have obtained a score of 180 including Essay score of 4.0 or above but below 213 including Essay Rating score of 4.5.

  • TOEFL IBT

Overall score of 64. English language training will be provided to successful applicants who have obtained an overall score of 64 or above but below 80.

  • ESXUL daraaxi toxioldold English test result shaardaxgui.

having completed senior secondary study conducted in English or at least one year of full-time post secondary school study conducted in English in one of the following countries:

American Samoa, Australia, Canada, Fiji, Ireland, Kenya, New Zealand, Papua New Guinea, Singapore, Solomon Islands, South Africa, United Kingdom (including Northern Ireland), United States of America or Zambia.

7. Ogogdson mayagtaar 3 shirxeg Referee report. Neg n’ zaaval bagshaasaa baina

8. 2011.01.15-11.30-ny xoorond Avstralid surgaltad xamragdaj exlex bolomjtoi baix

9. 2011 onoos omnox xoer jild yamar neg tetgelgeer Avstralid suraltssan bol xuselt gargax erxgui

Shaardlagatai barimt bichig

1. Mongol ulsiin irgen monyg todorxoilox barimt bichig (gadaad passportyn zuragtai xuudas)

2. English test result

3. Bolovsrolyn diplom/gerchilgeeny xuulbar, dungyn xuulbar

4.Surguuliin urilga

5. 3 shirxeg Referee reports

PS: Ene bugd original+English orchuulga,BUGD notariataar batluulsan baina shuu.

TODORXOI MEDEELLIIG

http://www.endeavour.deewr.gov.au/international_applicants/vet_awards.htm

Odoonoos exlen beldeerei

ADS Гэгээний гишүүн ADS-р Мелбурнд төгсөгч Г.Эрдэнэзаяагийн Тэмдэглэлээс –

http://gegeen.com/?p=718

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлэг жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнуудыг  баклавр, магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно. Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчидад, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна. 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарлаж авч эхлэх ба эцсийн хугацаа нь 8 сарын 25 юм байна. Дашрамд дурдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Тэтгэлэгээс тавьдаг гол шаардлагууд нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн  байгууллагтаа хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан ба ажлын туршлагатай байх, баклаврын зэрэг эзэмшсэн байх, австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагтаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр дор хаяж 6.0) хэрэгтэй.

Хэлний төвшингийн хувьд танд одоогоор австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст монголд үнэгүй сурах боломжийг олгоно. 9 сарын дараа дахин IELTS –ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлэгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ  тодорхойлж, австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажлын болон байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эссэ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноог авах ёстой. Гэхдээ австрали явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас  анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлэгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм. 2008 оны 8 сараас Австралийн сургалтын тэтгэлэг, үйл ажиллагааг зохион байгуулах шинэ газартай болох юм байна.

- Монголын ЗГ-ын тэтгэлэг: Монгол улсын Засгийн Газарын дэмжлэгтэй гадаадын их дээд сургуульд оюутан, магистрант, докторант суралцуулах хөтөлбөр. Магистрант, докторантуудын дийлэнх нь Австрали, АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ улсын их, дээд сургуульд эдийн засаг, санхүү, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрүүл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан байна.

Азийн Хөгжлийн Банк – Австралийн Сидней хотод суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр – http://www.adb.org

Азийн Хөгжлийн Банк – Японы Тэтгэлэгт хөтөлбөр2009-08-08 15:53:07

Азийн хөгжлийн банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оны 4-р сард Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Уг  хөтөлбөрийн зорилго нь Банкны хөгжингүй гишүүн орны иргэдийг өөрсдийн улс орны хөгжилд эдийн засгийн болон нийгмийн хувь нэмрийг оруулуулахаар чанартай  postgraduate  сургалтын боломжийг олгоход оршдог.

Хэн оролцох эрхтэй вэ?

Тус банкны гишүүн орнуудын иргэд. (Дор орнуудыг жагсаасан байгаа) байх бөгөөд тэд хамгийн багадаа мэргэжлээрээ 2 жил ажилласан, Сиднейн их сургуулийн доорхи хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс байх юм.

Анхааруулга, өөрийн төрсөн улсаас өөр улс оронд амьдарч, ажиллаж буй хүмүүс энд хамрагдахгүй болно. Мөн энэ хөтөлбөрт 2-с илүү удаа хамрагдах боломжгүй учраас 2 хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй.

РИО ТИНТО МОНГОЛИA

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2009–2010

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто компани Айвенхоу Майнз компанитай 2006 оны 10-р сарын 18-ны өдрөөс стратегийн түншлэл байгуулсан ба Өмнө-Говь дахь Оюу-Толгойн алт зэсний уурхайд хамтран ажиллахаар болсон. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хүлээгдэж байгаа бөгөөд батлагдвал олборлох үйл ажиллагаа эхлэх юм.

Рио Тинто Монголиа, Айвенхоу Майнз компани Зориг сантай хамтран Рио Тинто Монголиa дээд боловсролын  2009-2010 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн ангийн 3, 4-р дамжаанд Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи, Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулûн өрөмдлөгийн техник технологи, Эдэлбэр газрын кадастр, Маркшейдр, Уул уурхай, Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцаж буй сурлагын голч дүн нь 3,5 ба түүнээс дээш Монгол улсын иргэд оролцож болно.

Шалгарсан 5 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн 200 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:

-          Товч анкет (маягтийг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation .org.mn сайтнаас татаж авах)

-          Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал

-          Цээж зураг 1%

-          1, 2 – р дамжааны дүнгийн хуулбар

-          Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал

-          Сургуулийн тодорхойлолт

-          Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргаас)

-          Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?  гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Рио Тинто Монголиa дээд боловсролын тэтгэлýãò хөтөлбөрт

Төв шуудан, ш/х-357

Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар илгээх буюу

Зориг сан

Энхтайвны өргөн чөлөө 17

Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.

Өргөдлийг 2009 оны 9-р сарын 7-нû өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2009 оны 9-р сарын 12-13-нд ганцаарчилсан ярилцлага хийнэ.

Лавлах утас: 315444

http://www.zorigfoundation.org.mn

СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
Интернэт дэх электрон өргөдлийн маягт: https://oas.soros.org/oas/
Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй нийгэм хүрээлэнгийн их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийг олон нийтэд зарлан хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Зүүн болон Төв Европын улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсад нь АНУ-д сурч байх хугацаандаа 25 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй бөгөөд хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж сургуулиа төгсгөн нийгмийн ажлын холбогдолтой төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 47 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.

Суралцах үндсэн мэргэжил:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа

Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг:

Соросын сангаас сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэргийг санхүүжүүлнэ. Түүнчлэн БАИС нь бусад шалгарсан оюутанд сургалтын төлбөрийн зарим хэсэг, хоол, байрны тэтгэлэг олгодог. More Info

- SOROS scholarship:

Баруун Европ, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурах гэж байгаа, хуучин социалист орны иргэдэд нэмэгдэл тэтгэлэг олгодог. Хөтөлбөрийг 1-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг.

Их дээд сургуулиудын вэб хуудсаар дамжуулан тухайн жилд зарласан тэтгэлэгүүдэд хүчээ сорих арга зам бас бий. Энэ аргаар цөөнгүй монголчууд болон гадаад оюутнууд докторын төвшний тэтгэлэгээр суралцдаг.

MBA Scholarship (Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрт сурах тэтгэлэг)  – Rockhampton Campus –т суралцахыг хүссэн оюутнуудад зориулагдсан.

Vice-Chancellor’s Scholarship – Central Queensland University – с шилдэг гадаад оюутнуудад зориулсан цөөхөн тооны тэтгэлэг олгоно

International Postgraduate Research Award (IPRA) – 2 жилийн хугацаанд магистрын судалгаа шинжилгээ хийх, 3 жил докторантурт сурахад AUD$18,484.00 хэмжээний тэтгэмж олгоно

International Postgraduate Research Scholarship (IPRS) – магистрт 2 жил, докторт 3 жиийн хугацаагаар сурахад сургалтын төлбөр, эрүүл мэндийн төлбөрийг даана.

Бидний Үйл Ажиллагаа

Гэгээн Ундарга Холбоо ТББ нь тэтгэлэгний шалгуур хангагчид болон тэтгэлэг сонирхогчдод бүх төрлийн мэргэжлийн зөвлөгөө өгч, Австралийн тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж байгаа бодит хүмүүсийн оролцоотойгоор бидний ирээдүй болсон залуу хойч үеийхэндээ үнэтэй туслалцааг үзүүлж эхлээд байгаа билээ. Та бидэнд өөрийнхөө талаар зохих мэдээллүүдийг явуулж тэтгэлгний болзол, шалгуурыг давахад зориулсан эссе, суралцах зорилго, судалгааны материалуудаа хянуулж, ярилцлаганд зориулсан гол гол анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө аваарай.

Гэгээн Ундарга Холбоо ТББ, gegeen-owner@yahoogroups.com

Гэгээн – gegeen@yahoo.com, www.gegeen.com, 976-98760965

1. Резюм, CV

2. Research proposal

3. Essay/Statement

4  Portfolio/publications/research work/thesis/presentations/etc.

5.Reference letters (if possible)

6. Contact emails/tel.

Гэгээн – 06/06/2010, gegeen@yahoo.com

Утас: 61+410 063 125
G-Mob: 976+98760965
VISA: 976+99207936
IELTS: 976+88110965
http://gegeen.com RSS
gegeen@yahoo.com
Хаяг: ЧД, 3-хороо, Төмөрчиний гудамж-3.

* Урт цагааны баруун хойно, Капитрон банкны булан тойроод ABMA төвийн 1 давхарт баруун тийшээ зам руугаа харсан хаалганд манай оффис байрлаж байна. *

<a href=”http://gegeen.com”>
<img src=”http://gegeen.com/wp-content/uploads/2009/07/banner_gegeen1.jpg” border=”0″ width=”180″ alt=”Australian news, IELTS, English & Scholarship by Gegeen.com”>
</img>
</a>

Баннераа солилцох уу айн?

Australian news, IELTS, English & Scholarship by Gegeen.com

About these ads

2 Responses to “Gegeen.com: Австралийн тэтгэлэг дэлгэрэнгүйгээр”

  1. Gerlee Says:

    Hi, Bi odoo australia d baigaa. IELTS 6.0 onootoi. Scholarship haij bn. Endees olokh bolomj her baidag ve? Scholarship ugug surguuli bn uu? ene talaar zuvluguu uguuch. Thanks

  2. gegeen@yahoo.com Says:

    a bit more latest – http://gegeen.wordpress.com/2011/05/11/%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3-%D0%B4%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BD%D0%B3%D2%AF%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80/


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 6,350 other followers

%d bloggers like this: