Гар бөмбөгийн тэмцээн

Тэмцээний зорилго:
Энэхүү гар бөмбөгийн нөxөрсөг тэмцээн нь та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн Монголын малчин түмэндээ туслахад нэмэр хандив цуглуулахад оршино.

Тэмцээний журам: 1. Нэг тоглолт 12 хүртэл оноогоор хоёр үе тоглох бөгөөд үе бүрт багууд байраа солино. Хэрэв тоглогч хоёр багийн тоглолтын ерөнхий онооны байдал тэнцсэн нөхцөлд гуравдахь үеийг 8 оноогоор тоглуулж ялагчийг тодруулна.
2. Хагас шигшээ багийн тоглолтын шүүн явуулах оноог тэмцээний цагийн багтаамжийг үндэслэн тухайн үед шийднэ.
3. Хоёр хэсгийн тоглолтуудаас хамгийн их хожилтой хоёр баг нэг, хоёрдугаар байраар шалгаран олимпын журмаар хагас шигшээ тоглолтыг явуулна.
4. Багууд нь гар бөмбөгийн тэмцээний дүрмийн дагуу 6 тоглогч болон нөөц тоглогч гэсэн бүрэлдэхүүнтэй байх ба талбайд тоглох 6 тоглогчийн нэгээс доошгүй тоглогч нь заавал эмэгтэй тоглогч байна. Хэрэв эмэгтэй тоглогчийг нөөц тоглогчоор тоглолтын явцад солих бол заавал эмэгтэй нөөц тоглогчоор солино.
5. Нэг багт байх эмэгтэй тоог хязгаарлахгүй.
6. Багууд ижил өнгийн өмсгөлөөр жигдэрсэн байна.
7. Тэмцээн Олон улсын гар бөмбөгийн тэмцээнийн дүрмийн дагуу болох тул дүрмээ судласан байхыг зөвлөж байна.

Тэмцээний шагнал:
1. Нэгдүгээр байр: алтан медаль,
2. Хоёрдугаар байр: мөнгөн медаль,
3. Гуравдугаар байр: хүрэл медаль

Тэмцээн хаана хэзээ болох: 3-р сарын 28ны 10 цагаас 3 цагийн хооронд Sydney University Sports & Aquatic centre-д болно.
Хаяг: University Sports & Aquatic centre, Corner Codrington St and Darlington Road, Darlington.

Яаж очих:Central Station-аас 423, 426,422,428 номерийн автобус явнa .

Тэмцээнд оролцох баг тамирчид 26-ний дотор мэдүүлгээ, багийнхаа мөнгөтэй зохион байгуулагч нарт өгнө үү. Тоглолтонд багийн гишүүн тус бур $10 хураамж төлнө.

Тэмцээний үйлчилгээ: Шорлог , ус ундаагаар үйлчилнэ. Үйлчилгээнээс олсон орлогийн 50%-ийг
Монголд байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн малчин ард түмэндээ нэмэр хандив өргөнө.
Зохион байгуулагч нартай хамтран ажиллах хувь хүн болон компаниудын саналийг хүлээн авна.

Холбоо барих утас: 0430810166, 0416358475, 0420991967

Зохион байгуулах комисс Ж.Нямдорж , Н.Ундармаа,

Posted in News. 2 Comments »

Монголчуудаа малчиддаа тусалцгаая

Монголчуудаа малчиддаа тусалцгаая!

Та бид өдөр бүр шинэ мэдээ мэдээлэл хүлээн авч баярлаж бахархаж, өрөвдөж халаглаж, сэтгэл зүрэхээрэй хоорондоо эх нутагтайгаа холбоотой байдаг.
Дэлхийн Байгаль цаг агаарын огцом өөрчлөлтийн нөлөөгөөр газар хөдлөлт гал усны аюул, ган зуд, байгалийн гамшиг энд тэнгүй тохиолдож байна. Europe, USA –d урьд өмнө байгаагүй их цас унаж, Аustrali-д асар их ус уул нуруудаас унаж үер бууж, гал түймэр бүхэл бутэн дүүргийг түймэрдэж галаас гарч чадахгүй машинтайгаа улаан зам дээр шатаж байна, саяхан Найти Улсад болсон газар хөдлөлтөөр 100,000 гаруй хүн амь үрэгдсэн, энэ гамшигийг арилгахаар дэлхий нийтээрээ тэмцэж байна, Чилид 8,8 балл газар хөдлөлт болж 700 гаруй хүн амь үрэгдээд байна. Энэ их бэрхшээлийг дэлхийн ард түмэн зон олноороо халуун сэтгэл, эд баялагаасаа хуваалцан, биенээ дэмжин даван туулж байгааг хүн бүхэн харж мэдэж байгаа.
Тиймээ та бидний эх орон Монгол Улсад урьд өмнөхөөс илүү их цас унаж, хүйтний эрч зарим газраа 50 хэм хүрч хүн мал тэсхүйеэ бэрх байна. Одоо арав гаруй аймгийн 90 орчим сум гамшгийн болон зудын байдалтай байна.
Одоогийн байдалаар 2 сая гаруй толгой мал хорогдоод байгааг та бид бүхэн уншиж дуулаж мэдэж байгаа. Мал сүрэг гэдэг бол манай малчидын амьжиргааны гол эх үүсвэр, энэ их цас байгалийн бэрхшээлээр олон хүн амьжиргааны эх үүсвэрээсээ салж сүйрч байна.
Tа бид юу хийж чадах бэ?
Ингээд Австралид ажиллаж сурч амьдарч байгаа ах дүү та бүхнийг чин сэтгэлийнхээ тусламжийг, өглөг буянаа хайрлана уу гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Энэ их байгалийн бэрхшээл гамшигт өртсөн Монголын малчдад туслах хөдөлгөөн хамгийн түрүүн Австрали улс гараа сунгасаныг та бүхэн дуулсан байх, мөн манай элчин сайдын яамны хамт олон бүгд нэг өдрийнхөө цалинг хандивлаад байна. Амeрикийн Монголчууд малчдад туслах уриалага гаргаж хандив цуглуулан 86400 багийн хамт олноор дамжуулан газар дээр нь хүргэж өгч байна.
Дэлхийгээр тархан суугаа Монгол хүн бүр сэтгэлийнхээ нэмэр хандивийг цуглуулан малчиддаа тусалж байна. Хамгийн хатуу нь одоо л эхлэх гэж байна хүмүүсээ.
Монголчууд бид “Өгье гэвэл ганцаасаа” ч илүүчилдэг өгөөмөр сэтгэлтэй хүмүүс. Хатуу өвлийг арай гэж ардаа орхиод, хаврын хахир хатууг яаж давна даа гэж зовниж суугаа малчиддаа жаахан ч болтугай сэтгэлийн дэм өгч тусламжийн гараа сунгацгаая.

Хандивийг 3-сарын 28 ны 10 цагаас Sydney их сургуулийн спорт зааланд хүлээж авна.
Мөн энэ үеэр ах дүү Монголчууд ая дуунийхаа мэндчилгээг өргөж малчин түмэндээ туслах хандив цуглуулахад Монголчуудийгаа уриалах болно.

Бидний цуглуулсан энэ өглөг буян Монголын малчдад яаж хүрсэнийг 86400 багийн хамт олон бидэнд эргээд мэдэгдэх болно.
TS.Batkhuyag
Mэдээлэлийн спонсор;
www.mongol.org.au;
www.gegeen.com

Posted in News. 3 Comments »
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 1,045 other followers